Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

Love Lkhagwa

on 25 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

ӨВЧНИЙ ТҮҮХ
ӨВЧНИЙ ТҮҮХ

Ч.Нямхүү
Эмчилгээ чанарын
то
ТОДОРОХОЙЛОЛТ
Тухайн өвчтөнг эмнэлэгт хүлээн авсан мөчөөс эхлэн эмчлэгч эмчээс өвчнийг оношлох, өвчтөнийг илааршуулах зорилгоор хийсэн бүхий л үйл ажиллагааг цаг хугацаатай нь дэлгэрэнгүй тусган харуулсан эмнэлэг, судалгаа, хууль зүйн нууцлалын чанартай баримтыг өвчний түүх гэж нэрлэнэ.


ӨВЧНИЙ ТҮҮХ НЭЭХ
Асуумжийн хэсэг:
Өвчтөний ерөнхий бүртгэл
Зовиур шаналгаа
Одоогийн өвчний түүх
Өвчтөний ахуй амьдралын түүх

ӨВЧНИЙ ТҮҮХ НЭЭХ
Ерөнхий үзлэг
Биеийн ерөнхий байдал
Ухаан санаа
Байрлал
Царайны илрэл
Биеийн галбир
Марианы байдал
Биеийн халуун

Хэсэгчилсэн үзлэг:
Арьс салст бүрхэвч
Арьсан доорх өөхөн эдийн хөгжил
Захын тунгалагын булчирхайн байдал
Булчингийн байдал
Үе мөчний тогтолцоо
Ясны тогтолцоо
Бэлгийн хоёрдогч шинж
Эрхтэн тогтолцооны үзлэг:
Амьсгалын эрхтэн тогтолцоо
Зүрх судасны эрхтэн тогтолцоо
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо
Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоо
Мэдрэлийн эрхтэн тогтолцоо
Сэтгэцийн байдал

Хэсэг газрын үзлэг:
Байршил
Хаван хавдар
Өвчин эмзэглэл
Мөчдийн хэлбэр алдагдал
Ясны хавиралдах чимээ

Өвчтөний ерөнхий бүртгэлд овог, нэр, нас, хүйс, тогтмол хаяг, ажлын газар, албан тушаал боловсрол, мэргэжил, гэрлэлтийн байдал, өвчин эхэлсэн цаг хугацаа, эмчид үзүүлсэн цаг хугацааг тодорхой тэмдэглэнэ. Мөн өвчтөний нийгмийн даатгалын дэвтэр эрүүл мэндийн даатгал, регистрийн дугаарыг бичиж тэмдэглэнэ.
Өвчний түүхийг ихэвчлэн эмч ерөнхий бүртгэл хийсний дараа авч нээдэг. Өвчтөний түүхийг хар өнгийн балаар гаргацтай бичих бөгөөд нээсэн он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглээд зовиур шаналгааг бичиж тэмдэглэнэ.
Зовиур шаналгааг өвчтөний хэлсэн дараалалаар эмх замбараагүй бичиж болохгүй. Өвчтөнөөс эмч зовиурыг зарим тохиолдолд чиглүүлэн асууж тэмдэглэж болно.

Одоогийн өвчний түүх:
Шинэ гэмтэлийн үед шалтгаан, хугацаа, гэмтлийн механизмыг тодорхой тодорхой бичнэ. Ужиг явцтай өвчний үед өвчний анхны шинж тэмдэг, хэзээ илэрсэн, анх хэзээ хаана оношлуулсан, жилд хэдэн удаа сэдэрдэг, оношлогоо, эмчилгээний хэлбэр үр дүн, сэдрэлээс урьдчилан сэргийлж ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, энэ удаагийн өвчний сэдрэлийн онцлог, өөрчлөлтийн талаар тэмдэглэнэ.

Өвчтөний ахуй, амьдралын түүх
Өвчтөний товч намтар
Амьдралын ахуй нөхцөл
Ажил хөдөлмөрийн нөхцөл
Урьд өвчилсөн өвчний байдал
Нийгмийн халдварт өвчний тухай
Удамшлын асуумж
Хорт зуршил
Удаан хугацаагаар хэрэглэж буй эм тариа
Эмэгтэйчүүдээс сарын тэмдэг, мөчлөг, жирэмслэлтийн тоо
Эрэгтэйчүүдийн өвчлөлийн тухай

Эмч бодит үзлэгийг харах, тэмтрэх, тогших, чагнах аргаар халууны шил, жин, хэл дарагч, цусны даралтын багаж, секундын зүүтэй цаг, чагнуур мөн өөрийн мэдэрхүйн тусламжтайгаар хийнэ.

ЕРӨНХИЙ ҮЗЛЭГ
Биеийн ерөнхий байдал
Ухаан санаа
Өвчтөний байрлал
Царайны илрэл
Биеийн галбир
Марианы байдалд дүгнэлт өгнө.

ХЭСЭГЧИЛСЭН ҮЗЛЭГ
Харах үзлэгээр өвчтөний нүүр царай, хүзүүний хэсэг, арьс, салстын байдал, арьсан доорх өөхөн эдийн хөгжил, захын тунгалагийн булчирхай, булчин, үе мөч, ясны тогтолцоо, үс хумс, бэлгийн хоёрдогч шинж тэмдгийн байдлыг үзэж, дүгнээд өвчтөний түүхэнд тэмдэглэнэ.

ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ҮЗЛЭГ
Амьсгалын эрхтэн тогтолцооны үзлэг:
Харах үзлэгээр цээжний хэлбэр, цээжний 2 талыг харьцуулан харах, нурууны хэлбэр, цээжний булчингийн амьсгалд оролцох байдал, амьсгалын хэлбэр, тоо зэргийг ттогтооно. Тэмтрэх үзлэгээр цээжний уян хатан чанар, өвчин эмзэглэл, дууны доргионы тархалт зэргийг тогооно. Тогшилтоор харьцуулсан болон байршлын үзлэг хийгдэнэ. Байршлын тогшилтоор уушигны доод, дээд хил, оройг тодорхойлно. Чагналтаар цээжн ий 2 талд урд болон ар талаас сонсож, уушгинд үүссэн хэвийн болон эмгэг авиаг тодруулна.

Зүрх судасны эрхтэн тогтолцоо
Харах үзлэгээр нүдэнд ил харагдахартерийн судасны лугшилтын байдал, хүзүүний болон доод, дээд мөчдүүдийн хураагуур судасны байдал, хумсны толионы хялгасан судасны лугшилт зэргийг анхаарна. Тэмтрэлтээр судасны лугшилт, зүрхний цохилтийн тоо, тархалт, хүчдэл, дүүрэлт зэргийг тодорхойлно. Чагналтаар зүрхний таван цэгт чагнаж зүрхний үйл ажиллагааны болон эмгэг шуугианыг тогтооно.

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН ТОГТОЛЦОО
Харах үзлэг:
Амны салст, хэл, шүд, буйл
Хэвлийн хэлбэр, арьсан доорх судасны тодрол, хэвлийн язрал цууралт, сорив, хэвлийн тэгш хэм

Тэмтрэх үзлэг:
Өнгөц тэмтрэлтээр өвчин эмзэглэл, булчин, хэвлийд сул шингэн байгаа эсэхийг үзнэ.
Гүн тэмтрэлтээр хэвлийн эрхтнүүдийн хэлбэр хэмжээ, уян хатан чанар, эмзэглэлийг тодорхойлно.

Тогших үзлэг:
Элэг, дэлүүний хэмжээг тогтооно

Чагнах үзлэг
Энэ аргыг онцгой тохиолдолд хэрэглэнэ
МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООМэдрэлийн тогтолцооны үзлэгийг дотор нь 4 бүлэг болгож үзнэ.
Гавал тархины мэдрэлжүүлэлтийн үйл ажиллагаа:
Үнэрлэх мэдрэмж
Нүдний хараа
Гурамсан мэдрэлийн хөдөлгөөн
Нүүрний мэдрэл
Сонсгол үүдэвчний мэдрэл
Хэл залгуурын ба тэнэгч мэдрэл
Нэмэлт мэдрэл
Хэлэн дорх мэдрэл

Хөдөлгөөний тогтолцоог шалгах
Биеийн байрлалыг тайван болон хөдөлгөөний үед үзнэ.

Рефлексүүдийг шалгах
Шөрмөсний рефлексийг шалгана.

Сэтгэцийн байдал:
Баримжаалал, шүүмжлэлтэй хандлага, хэл яриа, зохицох чадваруудыг шалгана.

ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ
Эмч өвчтөний түүх нээж, шинжилгээний төлөвлөгөө, эмчилгээний тактик боловсруулснаас хойш өдөр бүр ялангуяа өвчтөний биеийн байдал хүнд 2-3 цагийн зайтай эмчийн тэмдэглэл бичнэ.
Эмчийн тэмдэглэлд
Өвчтөний зовиур шаналгааны хувирал
Бодит үзлэгийн өөрчлөлт
Хийгдсэн эмчилгээний үр дүн
Тухайн өдөр хийгдсэн асаргаа, сувилгааний онцлогийг тусгаж бичнэ.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ
Лабораторийн шинжилгээ:
Цус, шээсний ерөнхий шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ г.м

Багажийн шинжилгээ:
ЭХО, цээж гэрэлд харах, рентген зураг, КТГ, MRI г.м


ЗӨВЛӨГӨӨ АВСАН БАЙДАЛ
Хэрэв өвчтөнд тавьсан онош, эмчилгээний асуудалд эргэлзээтэй зүйл гарвал зөвлөх эмч, тасгийн эрхлэгчид үзүүлж зөвлөгөө авна. Энэ тухайөвчний түүхэнд тодорхой бичиж гарын үсэг зуруулна.


Үечилсэн дүгнэлт:
Тухайн өвчтөн анх эмнэлэгт хэвтсэнээс хойшхи 14 хоногт, хүнд өвчтөнд 5 хоногийн өдрөөр багцалж, дүгнэн бичихийг хэлнэ.
ДҮГНЭЛТ БИЧИХ
Эмнэлгээс гарах үеийн дүгнэлт
Шинжилгээнийүр дүн, зөвлөгөө өгсөн байдөл, ор хоног, эмнэлгээс гарах үеийн онош, хийгдсэн эмчилгээ, сувилгааны арга хэмжээ, эмчилгээний зардал г.м дурьдана.

НАС БАРСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
Хэн хэдэн настай, хүйс, хэвтсэн цаг хугацаа, хэвтэх үеийн зовиур, хийгдсэн эмчилгээ, оношлогооний арга хэмжээ, нас барахын үед авсан арга хэмжээ, үхэлд хүргэсэн шалтгаан зэргийг тодорхой бичнэ.
Full transcript