Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчидын эрх хамгаалалт

No description
by

N.T.S. nts

on 23 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчидын эрх хамгаалалт

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчидын эрхийн хамгаалалт
Хамгаалалт хийх эрх гэдэг нь бүрэн эрх бүхий этгээд өөрийгөө болон бусад этгээдийг хамгаалах зорилгоор тодорхой үйлдэл хийх төрийн болон бусад эрх бүхий байгууллагаар иргэний эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулах иргэний эрх зүйн субъектив эрх юм.
Энэ эрхийн хүрээнд эрх нь зөрчигдсэн этгээд болон бусад субъектийн зүгээс эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, аюулыг зайлуулах арга хэмжээг аваад зогсохгүй үндсэн зорилго нь эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлэн сэргээх явдал юм.
Иргэний эрх зүйн хамгаалалтын аргууд

- Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд эрхээ хамгаалах үйлдлийг өөрөө бие даан хийхээс гадна төрийн болон бусад эрх бүхий байгууллагын тусламжтай хэрэгжүүлж болно.
- Иргэний эрх зүйн хамгаалалтын арга тус бүрт процессын тодорхой журам үйлчилж байдаг. Уг журмыг эрх зүйн хамгаалалтын хэлбэр гэж нэрлэдэг. Үүнд:
- Шүүхийн журмаар хэрэгжих хэлбэр
- Шүүхийн бус журмаар хэрэгжих хэлбэр

Аргагүй хамгаалалт

Аливаа нэг довтолгоо шууд тулгарсан үед түүнээс хамгаалах зорилгыг өөртөө агуулж байдаг. Энэ нь зөрчил гаргагчид гэм хор учруулах замаар эрхээ хамгаалахыг хуулиар зөвшөөрсөн иргэний эрх зүйн хамгаалалтын нэгэн төрөл юм.
Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл
Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл нь иргэний эрх зүй дэх өөрийгөө хамгаалах нэг үйлдэл юм. Дээрхи нөхцөл байдал бүрэлдсэн тохиолдолд хийсэн үйлдлийг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ.
1. Аюулын эх үүсвэр: байгалийн гамшиг, физиологийн болон паталогийн үйл явц
2. Аюул бодитой байна.
3. Аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй.
Онолын хувьд өөртөө туслах нь аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын нэгэн адил өөртөө туслах арга хэрэгсэл мөн ба өөртөө туслах гэдгийг зарим ном зохиолд эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн бие махбодийн хүчийг хэрэглэх явдал мөн гэж тодорхойлох нь бий.
Зарим улс орны хуулийн тайлбараас харвал гагцхүү эрх нь зөрчигдсөн өөрөө зөрчигдсөн эрхийнхээ хүрээнд өөртөө туслах үйлдлийг хийхийг зөвшөөрсөн байх ба энэ нь уг аргын өөрөө өөртөө туслах гэсэн онцлогтой холбоотой, түүнчлэн өөртөө туслахын тулд хийж болох үйлдлийг хийх эрхийг хэд хавтгайруулах нь төдийлөн оновчтой бус зохицуулалт гэж үзсэн байна.
Ашигласан материал
Монгол улсын иргэний хуулийн тайлбар толь 2010 он хуу 17-25

legalinfo.mn
Иргэний эрх зүйн хамгаалалт
Жишээ нь: Б-ийн танил А нь банк дээрэмдэж байх үед тухайн банкинд Б нь А-ийн охин С-тэй хамт явж байсан. А-ийн хууль бус халдлагаас банкны ажилтан болон тэнд байсан хүмүүсийг хамгаалах зорилгоор Б нь А-ийн охин С-д хутга тулган А-г үйлдлээ зогсоохыг шаардсан байна.
" Энэ нь аргагүй хамгаалалт биш. Учир нь А хамгаалалтын үйлдлийг довтлогчийн эсрэг бус халдлага хийгээгүй этгээд болох түүний охины эсрэг хийсэн байна.
ИРГЭНИЙ ХУУЛЬ
I ХЭСЭГ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

7 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч

7.1.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна.
7.2. Иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч- Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно.
7.3.Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.
10 дугаар зүйл. Аргагүй хамгаалалт

10.1.Хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэнэ.
10.2.Аргагүй хамгаалалтаас учруулсан гэм хорыг уг үйлдэл хийсэн иргэн хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
11 дүгээр зүйл. Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл

11.1.Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ.
11.2.Гарцаагүй байдалд учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг үйлдэл хийсэн этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
11.3.Учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос илт их байвал үйлдэл хийсэн этгээд хэтрүүлсэн тэр хэмжээгээр гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ.
11.4.Гэм хор учирсан бодит нөхцөл байдлыг харгалзан шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхлынх нь төлөө үйлдэл хийгдсэн гуравдагч этгээдэд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэх, эсхүл гэм хор учруулагч буюу гуравдагч этгээдийг дээрх үүргээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно.
11.5.Гарцаагүй байдлын улмаас үйлдэл хийсэн этгээд тухайн нөхцөл байдлыг өөрөө бий болгосон бол учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
12 дугаар зүйл. Өөртөө туслах

12.1.Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй.
12.2.Энэ хуулийн 12.1-д заасан үйлдлийг хийсэн этгээд эд юмсыг битүүмжлэх буюу үүрэг бүхий этгээдийг албадан саатуулахаар эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
12.3.Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй.
12.4.Энэ хуулийн 12.1-д заасан үйлдлийг эндүүрч хийсэн буюу хэр хэмжээнээс хэтрүүлсэн этгээд үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хамгаалалтын аргууд
Хамгаалалтын аргууд
Хамгаалалтын аргууд
Жишээ нь: Иргэн Ц гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдлийн үр дүнд дараах гэм хор учирсан байна. Эрх ашигийнх нь төлөө үйлдэл хийгдсэн этгээд иргэн Ц-д 100000 төгрөгийн хохирол учирчээ. Аюулыг зайлуулаагүй бол учирах байсан гэм хорыг тооцож үзвэл иргэн А-д 700000 төгрөгийн хохирол учирах байв. Үүнийг шүүхээр шийдвэрлэхэд учирсан гэм хохиролыг А-ны эрх ашгийн үүднээс авч үзвэл учирах байсан гэм хороос бага хор учирсан. Харин гуравдагч этгээд болон Ц-д учирах ёсгүй гэм хор учирсан.

6-р баг
А.Сүнжидмаа
Н.Ууганцэцэг
Э.Цэрэнлхам
Б.Хонгорзул
Full transcript