Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Уянгын тойрог

No description
by

Uuganjargal Tuvdenjamts

on 7 January 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Уянгын тойрог

Б. Лхагвасүрэн - Уянгын тойрог
1944-XI-25 нд Төв аймгийн Өнжүүл суманд төрсөн. Лүн сумын 8 жилийн дунд сургууль, улмаар УБ хотод Худалдааны техникум, Москвагийн Кино урлагийн дээд сургуульд тус тус суралцжээ.
Бавуугийн Лхагвасүрэн
...шүлэг бүхэлдээ монгол амьдралын нэгэн цогцолбор хөрөг болж, монгол ахуй, зан заншил, монгол гэрийн бүтэцтэй зохиомжийг нягт уялдуулан бичсэн байна. Уг шүлгийг уншсан хэний ч сэтгэлд монгол эмэгтэйн уран үйл, монгол гэр, зан заншил, ёслол хүндэтгэл дурайн бууна гэдэгт эргэлзэх явдалгүй аж
Судлаач Р.Бигэрмаа
Уянгын яруу найраг
Онолын ойлголт
Хичээл эхлэхийн өмнө
Монголчуудын нарны цаг, монгол гэрийн бүтцийн талаар та юу мэдэх вэ?
Гэрийн умард буюу хоймор тал нь эрүү цагаан хулгана эрдэм мэдлэгтэй, элбэг баян гэж үздэг заншилтай. Хоймрын авдартаа бурхан шүтээнээ залдаг. Гэрийн эзэн хоймортоо суудаг бөгөөд хамгийн хүндтэй зочноо хоймортоо урьж суулгана.
Дорно буюу эм хүний хэсэг нь эмэгтэй хүний төрөлхийн даруу номхон, дуугүй дальдрамтгай, эрт үеийнхээр баранд хөөгдсөн туулай шиг гэж үздэг байсан заншлаас үүссэн.
Баруун хойт хаяа буюу агнуурын хэрэгсэл тавих газар гэдэг нь эр хүний хийморь нь ан агнууртаа байдаг гэсэн үзлээс үүссэн
Дэлхийн соёлуудын нэгэн адилаар монголчууд ч гал муу муухайг дийлдэг гэж итгэдэг. Галын эзнийг амьд гэж үзээд үзүүртэй юмаар чичдэггүй, гал бузартана гээд хог новш хийдэггүй.
5-р ангид байхдаа "Намар цагийн сар" нэртэй анхны шүлгээ бичсэн нь түүний амжилтуудын эхлэл байсан биз ээ. Зохиол бүтээлийнх нь анхны түүвэр болох "Уянгын тойрог" номоо 1982 онд хэвлүүлжээ. Үүнээс хойш "Ангир уураг", "Хос уянга", "Гашуун өвс", "Зовсон сүү" гэх номнуудаа хэвлүүлжээ.
Түүний Монголын уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж МЗЭ-н нэрэмжит шагнал, "Төрийн соёрхол", СГЗ цолоор мялаажээ.
Ижийгийх нь үхэл түүнийг ухааруулж амьдралын тухай бодол эргэцүүлэлд хөтөлсөн болов уу. Энэ нь олны хүртээл болсон зохиолуудаас нь ажиглагддаг. Ялангуяа эх үрийн хайрын холбоо, гэр бүлийн үнэ цэнэ, үхэл хагацлын гашуун үнэний тухай өгүүлсэн байх нь олонтаа.
Уянгын яруу найраг гэдэг нь хүний дотоод сэтгэлийн уярал долгисол ихтэй, уянгалан бясалгах өнгө аястай, сэтгэл сэтгэлгээ, сэрэл мэдрэмжийг үзүүлдэг яруу найргийн төрөл юм. Хүний сэтгэлийн торгон утсыг хөндөж, уярааж, баярлуулж, уран яруу мэдржмжээс шинэ бодол төсөөлөл өгөх нь уянгын яруу найргийн чиглэл юм.
...Хөхөө гэнэт чим хийхэд
Хүүгээ үгүйлж сэрдхийнэ эх нь
Миний хүү хаана байна гэж
Мэлтэн хөх тэнгэрт дуугаа цацна
Бадрангуй хаан наран үнэсэн жаргадаг
Баруун хатавчин тушаа

Бойтогны нь хонх тожигнон
-Аан гэж хүү нь дуугарна...
...Амраг эхийн нь хөх чинэрнэ
Чигчийн чинээ хүүгийн нь
Чимээ зуурхан алдарна
Үрээ л гэдэг ижийн нь
Үйлэн шаглаа төөрнө
Миний хүү хаа байна гэж
Мяндас ээдрээн дуугаа цацна
Өрхний хоёр оосор үүрээр учирдаг
Өрлөг наран үдэд хажуулдаг
Алтан хоймор тушаа

-Аан гэж хүү нь дуугарна...
...Ангир ижийн нь хөх ивэлнэ
Хуруун чинээн үрийн нь
Хонхны дуу хэсэгхэн алдарна
Зүстэй торгоны хээ хэрэлдэж
Зүүний нь үзүүр бүдэрнэ
Миний хүү хаана байна? гэж
Мэлмий юугаар дүрлийлгэн дуудна
Тогоотой өрөм, дүүрэн саранг дуурайн
загсаж хонодог
Тоостын шар наран мэлтэгнэнхэн ургадаг
Зүүн хаяа тушаа
-Аан гэж дуугарна...
...Энхрийхэн нялх хүний үр
Эхийнхээ дуунаас уяатай хөлд орно
Налгар цагаан гэрээ тойрсон анхны мөр нь
Нар сарны тигийг газарт зурна
Торгоны хээ золгуулан,
Өвдгөөрөө энгэр захыг нь түшнэ,
Тоонын шигшиг дуурайлган,
Үйлэн шаглаа төөрнө,
Өрхний хоёр оосор үүрээр учирдаг,
Өрлөг наран үдэд хажуулдаг,
Зүстэй торгоны хээ хэрэлдэж,
Газрын нар хүү нь ,
Эдгээрт Монголчуудын ахуй амьдралыг төрөл бүрийн уран дүрслэлүүдээр төлөөлүүлэн бичжээ.
Дасгал:
1. Дараах уран дүрслэлүүдийг нэрлэнэ үү
2. Газрын нар, уянгын тойрог гэсний учрыг тайлбарлана уу
Гэрийн даалгавар:
1. Зохиолоо уншаад өөрийн оюун дүгнэлтийг тусгасан эсээ бичээрэй.
2. Зохиосон эсээгээ судлаач Р. Бигэрмаагийн дүгнэлттэй харьцуулан өөрөө 16 мөр шүлэг зохионо уу
Анхаарал хандуулсанд талархлаа
Эдгээрээс Монгол гэрийн бүтцийг үйл явдалын уран зангилаатай нэвчилдүүлэн бичсэн нь харагдана.
Full transcript