Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Мастер төсөв

No description
by

Tsengelbayar Batchuluun

on 16 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Мастер төсөв

Мастер төсвийн
бүрдэл хэсгүүд
Төсөвлөлтийн тухай
ойлголт
Мастер төсөв
боловсруулалт
Мастер төсөв
Байгууллагын зорилго, зорилтуудыг тодорхойлж, гадаад хүчин зүйлс, дотоод нөөц бололцоог судлан үзсэний үндсэн дээр зорилго, зорилтыг хэрэгжүүлэх “Мөрийн хөтөлбөр ” боловсруулахыг удирдлагын төлөвлөлт гэнэ. Харин төсөвлөлт нь удирдлагын төлөвлөсөн ажлын санхүүгийн үр дүн, нөлөөллийг хэмжих хэрэглүүр болдог
Төсөв гэдэг нь тодорхой хугацаанд санхүүгийн болон бусад нөөцүүдийг хэрхэн олж бэлтгэн, түүнийг юунд зарцуулахыг тоон хэмжигдэхүүнээр илэрхийлсэн дэлгэрэнгүй төлөвлөгөө юм.
Төсөв боловсруулах үйл ажиллагааг төсөв гэх бөгөөд байгууллагын төсөвлөлт нь дараах ач холбогдолтой байдаг.
Төлөвлөлтийн ач холбогдолтой
Байгууллагын нэгж хэсэг, хүмүүсийн ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулдаг
Нөөцийг оновчтой хуваарилахад ач холбогдолтой
Ажлын гүйцэтгэлийг үнэлж, хяналт тавихад ач холбогдолтой
Төсөвийн төрөл. Удирдлагын төлөвлөлтөд хэд хэдэн төрлийн төсөв ашигладаг.
Мастер төсөв нь борлуулатын төсөв, үйл ажиллагааний төсөв, мөнгөн гүйлгээний төсөв гэсэн хэсгүүдээс бүрддэг.
Мастер төсөв гэж тодорхой хугацаан дахь байгууллагын борлуулалт, үйлдвэрлэл, худалдан авалт, санхүүжилт зэрэг бүх үйл ажиллагааг хамарсан нэгдсэн төсөв юм.
Төсөвлөсөн санхүүгийн тайлан нь тодорхой хугацаанд төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлсний дараа байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааний үр дүн, мөнгөн гүйлгээ ямар
байдалтай болохыг харуулсан санхүүгийн тайлан бөгөөд төсөвлөсөн орлогын тайлан, төсөвлөсөн баланс, төсөвлөсөн мөнгөн гүйлгээний тайлангаас бүрднэ.
Төсөвлөсөн санхүүгийн тайланг мастер төсөвлөлтийн эцэст ихэвчлэн бүртгэдэг
Хөрөнгө оруулалтын төсөв
Энэ нь барилга байгууламж худалдан авах, тоног төхөөрөмж, техник технологи шинэчлэх, шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргах зэрэг хөрөнгө оруулалтыг хийснээр бий болох ирээдүйн орлого, шаардагдах нөөц, хөрөнгө оруулалтын үр ашгийг харуулсан төсөв юм.

Санхүүгийн төсөв
Энэ төсөв нь байгууллага санхүүгийн нөөцийг банкны зээл авах, хувьцаа болон өрийн бичиг гаргах зэрэг ямар арга замаар олж бэлтгэн, түүний эргүүлэн төлөлт болон хүүгийн төлбөрийг хэрхэн хийхийг харуулсан төсөв юм.

Хөдөлгөөнгүй буюу статик төсөв
гэж үйл ажиллагааны тодорхой нэг л түвшинд гарвал зохих орлого, зарлагын хэмжээг харуулсан төсөв юм.
Уян хатан төсөв
нь үйл ажиллагааны хэд хэдэн түвшинд буюу хүчин чадал ашиглалтын янз бүрийн түвшинд гарвал зохих орлого, зардалын хэмжээг харуулсан төсөв юм.

Төсвийн хамрах хугацаа. Харьцангуй урт хугацааг хамардаг төсөв нь хөрөнгө оруулалтын төсөв бөгөөд 30 аас 40 жилийн хугацааг хамрана. Учир нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны цикл урт хугацаатай байдаг.
Мастер төсвийн бүрэлдэхүүн хэсгүүд болох борлуулатын төсөв, үйл ажиллагааны төсөв, мөнгөн гүйлгээний төсөв зэрэг нь ихэвчлэн жилийн хугацааг хамардаг бөгөөд улирлаар нь задлан боловсруулбал тохиромжтой байдаг.

Төсөв зохиох үе шат
Томоохон корпорациудын туршлагаас төсөв зохиолтыг:
Төсөв хамрах хугацааны зорилго, зорилт, төсөв зохиолтын бодлогыг гаргах
Бэлтгэл буюу эхний зохиолт хийх
Дээд түвшинд хэлэлцэх
Төсвийг уялдуулах ба засвар тодотгол хийх
Эцэслэн батлах гэж үе шатуудаар хийж болно.

Борлуулалтын төсөв
Борлуулалтын төсөв нь ирэх онд борлуулахаар төсөвлөсөн бүтээгдэхүүний нэр төрөл, то хэмжээ, үнэ болон борлуулалтын орлогын хэмжээг харуулсан төсөв юм.
Борлуулатын төсөв нь мастер төсвийн амин сүнс нь бөгөөд бусад бүх төсөв борлуулалтын төсвөөс хамааралтай хийгддэг. Иймд борлуулалтын төсвийг хэр үндэслэлтэй хийснээс мастер төсвийн эцсийн үр дүн шууд хамаарна.
Борлуулалтын төсвийг үндэслэлтэй гаргахын тулд компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний эрэлтийн прогнозыг сайтар хийх нь чухал.

Борлуулалтын төсөв.
Борлуулалтын төсөв нь ирэх онд борлуулахаар төсөвлөсөн бүтээгдэхүүний нэр төрөл, то хэмжээ, үнэ болон борлуулалтын орлогын хэмжээг харуулсан төсөв юм.
Борлуулатын төсөв нь мастер төсвийн амин сүнс нь бөгөөд бусад бүх төсөв борлуулалтын төсвөөс хамааралтай хийгддэг. Иймд борлуулалтын төсвийг хэр үндэслэлтэй хийснээс мастер төсвийн эцсийн үр дүн шууд хамаарна.
Борлуулалтын төсвийг үндэслэлтэй гаргахын тулд компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний эрэлтийн прогнозыг сайтар хийх нь чухал.

Бүтээгдэхүүний эрэлтийн прогнозыг гаргахдаа дараах хүчин зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй. Үүнд:
Өмнөх онуудын борлуулалтын тоо мэдээлэл
Бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөл байдал, судалгаа
Макро эдийн засгийн бодлого. Тухайлбал сангийн болон мөнгөний бодлогын өөрчлөлт, төлөв байдал.
Үндэсний нийт бүтээгдэхүүн, үндэсний орлого, ажил эрхлэлт, инфляци зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлт, төлөв байдал.
Салбарын өрсөлдөөний түвшин, өрсөлдөгчийн судалгаа
Байгууллагын маркетингийн стратеги, түүний нөлөөлөл
Зах зээлийн хувь оролцоо гэх мэт...
Үйл ажиллагааны төсөв.
Борлуулалтын төсөв хийгдсэний дараа ирэх оны борлуулалтыг хангахыг тулд байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагдахыг харуулсан олон тооны төсөв боловсруулдаг тэдгээрийг ерөнхийд нь үйл ажиллагааны төсөв гэдэг.
Байгууллагын эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээс хамаарч үйл ажиллагааны төсвийн бүрэлдэхүүн хэсэг өөр өөр болдог.
Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын хувьд борлуулалтыг хангахын тулд хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатайг харуулсан үйлдвэрлэлийн төсөв боловсруулдаг.
Үйлдвэрлэлийн төсвийг боловсруулсны дараа төлөвлөсөн үйлдвэрлэлийг явуулахад шаардагдах шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын төсвийг гаргадаг.
Үйл ажиллагааны зардлын буюу борлуулалтын ба удирдлагын зардлын төсөв хийгдэнэ.
Үйлчилгээ эрхэлсэн байгууллагын хувьд хэрэглэгчдэд үзүүлэхээр төлөвлөсөн үйлчилгээг хангахын тулд ямар үйл ажиллагаа явуулахыг харуулсан төсвүүдийг боловсруулна.

Худалдааны байгууллагын хувьд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ бий болгохгүй тул шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэсэн үйлдвэрлэлийн зардлуудын төсөв байхгүй, харин төлөвлөсөн бараа борлуулалтыг хангах бараа худалдан авалтын төсвийг боловсруулахын хамт үйл ажиллагааны зардлын төсөв нь нэлээд дэлгэрэнгүй байдлаар хийгдэнэ
Мөнгөн гүйлгээний төсөв
.
Борлуулалтын болон үйл ажиллагааны төсвийг боловсруулсны дараа мөнгөн гүйлгээний төсвийг боловсруулна. Мөнгөн гүйлгээний төсөв нь төлөвлөсөн борлуулалтаас хэдий хэмжээний мөнгөн орлого олж, тухайн жилийн үйл ажиллагаанд болон хөрөнгө оруулалтад хичнээн хэмжээний мөнгө зарцуулах шаардлагатайг харуулна.
Түүнчлэн мөнгөн гүйлгээний төсөв нь сар улирал бүрийн мөнгөн хөрөнгийн илүүдэл эсвэл дутагдлыг тодорхойлж, мөнгөн хөрөнгийн дутагдал үүсэх тохиолдолд түүнийг хэрхэн санхүүжүүүлэх, хүүгийн төлбөрийн хамт санхүүгийн төсвийг өөртөө багтаадаг
Төсөвлөсөн санхүүгийн тайлан
Мастер төсвийн бүрэлдэхүүн төсвүүдийг боловсруулсны дараа тэдгээр төсвийг үндэслэн төсвийн хугацааны эцэс дэх үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдал, мөнгөн гүйлгээг урьдчилан харах зорилгоор төсөвлөсөн орлого, үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэдэг.

Төсвийн системийн зарчмын үр дүн болох мастер төсөв бол байгууллагын үйл ажиллагааны бүхий л үе шаттай холбоотой тодорхой ашгийн төлөвлөгөө юм. Компанийн зорилго, зорилтыг удирдлага нь тодорхойлж, эдгээрийг биелүүлэхийн тулд төсөвлөлтийн процессоор дамжуулан боловсронгуй болгож байдаг. Мөстер төсөв буюу ашгийн төлөвлөгөө нь байгууллагын хэтийн зорилгод шууд чиглэж байдаг.

Мастер төсөв нь бие даасан олон төсвүүдээс бүрддэг. Үүнд
1. Хүлээгдэж байгаа мөнгөн орлогыг тооцоолсон борлуулалтын төсөв
2. Үйлдвэрлэлийн төсөв
3. Шууд материалын төсөв
4. Шууд хөдөлмөрийн төсөв
5. ҮНЗ-ын төсөв
6. БМ, ББүт-ы эцсийн үлдэгдлийн төсөв
7. Борлуулалт ба удирдлагын зардлын төсөв
8. Мөнгөн хөрөнгийн төсөв
9. Төсөвлөсөн орлогын тайлан
10. Төсөвлөсөн баланс

1. Борлуулалтын төсөв
Борлуулалтын төсөв бол мастер төсвийн эхлэлийн цэг юм. Борлуулалтын төсвийг бэлтгэхдээ хүлээгдэж байгаа борлуулалтын нэгжийг борлуулах үнээр үржүүлж тооцоолдог.
Борлуулалтын төсөв нь хүлээгдэж байгаа мөнгөн орлогын цуглуулалттай хамт бэлтгэгдэнэ. Энэ тооцоололт нь дараа мөнгөний төсөв бэлтгэхэд хэрэг болдог.

2. Үйлдвэрлэлийн төсөв
Борлуулалтын төсөв бэлэн болсны дараа хүлээгдэж байгаа борлуулалтын түвшинг хангахуйц үйлдвэрлэлийн хэмжээг тогтоох шаардлагатай болдог. Энэ хэмжээг үйлдвэрлэлийн төсвөөр харуулдаг.

 ҮНЗ-ын төсөв
Энэ төсөвт ШМ болон ШХ-ийн зардлын төсөвт тусгагдаагүй үлдсэн бусад бүх зардлыг тусгадаг.

Мөнгөн хөрөнгийн төсөв
Мөнгөний төсөв нь төсөвт хугацаанд  гарч байгаа мөнгөний хөдөлгөөний харуулах ба дараах үндсэн хэсгүүдэд хуваагдана.
a. Мөнгөн орлогын хэсэг
b. Мөнгөн зарлагын хэсэг
c.  Мөнгөний илүүдэл ба дутагдал
d. Санхүүжилтийн хэсэг
Төсөвлөсөн орлогын тайлан
Төсөвлөсөн орлогын тайлан нь өмнөх төсвүүдийн үндсэн дээр гарах бөгөөд энэ нь төсвийн үйл ажиллагааны үр дүнг харуулах чухал тайлан юм.

Төсөвлөсөн баланс
Балансыг төлөвлөж байгаа хугацааны эхний үлдэгдэлд үндэслэх бөгөөд өмнөх төсвүүдэд тодотгосон өгөгдлөөр хийгдэнэ.
Full transcript