The Internet belongs to everyone. Let’s keep it that way.

Protect Net Neutrality
Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Эрүүгийн хэрэг үүсгэх үе шат, түүний ойлголт

No description
by

Batmunhk Battuya

on 29 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Эрүүгийн хэрэг үүсгэх үе шат, түүний ойлголт

Эрүүгийн хэрэг үүсгэх үе шат, түүний ойлголт
СЭДВИЙН ЗОРИЛГО: Гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгаж шийдвэрлэх журам, эрүүгийн хэрэг үүсгэх, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэл журмын талаар мэдлэг олгож гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх, эрүүгийн хэрэг үүсгэх чадвар эзмшүүлэхэд оршино.
ЗОРИЛТ: Хэрэг бүртгэх ба мөрдөн байцаах байгууллага прокурор, шүүхээс гэмт явдалтай тэмцэх зорилтыг амжилттай шийдвэрлэх нь эрүүгийн хэргийг хуулийн дагуу цаг алдалгүй үүсгэхээс ихээхэн шалтгаалдаг.
Гэмт хэргийн талаархи иргэний гомдол, аж ахуйн нэгж, албан тушаалтан гэмт хэргийн тухай бичигээр ирүүлсэн мэдээлэл мөн гэмт хэрэг үйлдсэн этгээд үйлдсэн хэргээ илчилж ирвэл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор заавад хүлээн авч шалгах үүрэгтэй.
Амаар буюу холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж гаргасан гомдлыг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэгээ зурна. Бичигээр гаргасан гомдолд гарын үсэг зурсан байх ёстой.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзвал прокурот гомдол гаргаж болно. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 5 хоногт багтаан шалгах ба нэмэлт тайлбар, баримт материал гаргуулж авах шаардлагтай бол хэрэг бүртгэх_ мөрдөн байцаах албаны дарга 14 хүртэл хугацаагаар сунгаж болно.
Гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэхээр бэлдэж байгаа тухай гомдол мэдээлийг хянаж үзсэн ба гэмт хэргийн шинж тэмдгийг өөрөө илрүүлсэн хэрэг бүртгэгч ,мөрдөн байцаагч, прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.

Үүнд:1. Эрүүгийн хэрэг үүсгэх
2. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах
3. Харъяллын дагуу шилжүүлэх.
Гэмт хэрэг үйлдсэн тухай үндэстэй сэжиг байгаа боловч эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдэхийн тулд дараахи хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно.Үүнд:
1. хүний нэр хаягийг тодоруулахаар бичиг баримтыг нь үзэж шалгах
2. хүний бие тээврийн хэрэгсэл ачаа тээшинд үзлэг хийх
3. аж ахуй нэгж, байгууллага,иргэдийн эд зүйл, эд хөрөнгө,мөнгө агуулсан байр савыг битүүмжлэх
4. хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгслийг саатуулах, эд зүйл, мөнгийг түр хугацаагаар хурааж авах.
5. шүүх эмнэлэг,криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах
6. иргэд, албан тушаалтанаас тайлбар гаргуулах
7 нутаг дэвсгэр ,орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтоох
7. гэмт хэргийг таслан зогсоох ,гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага,иргэний орон байранд нэвтрэн орох
8. согтууруурлах ундаа ,мансууруулах, хордуулах бодис хэрэглсэн эсэхийг шалгах
9. гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдийг баривчилах зэрэг ажиллагааг хийдэг.

Гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх.
Иргэд болон аж ахуй нэгж, байгууллага ,албан тушаалтанаас ирүүлсэн гомдол мэдээлэлд дурьдсан гэмт хэрэг нь ЭБШ хуулийн 26,27-р зүйлд заасан харъяалалд хамаарахгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь зохих харъяалалаар нь шилжүүлэж гомдол гаргачид энэ тухай мэдэгдэнэ.
Харъяллын дагуу шилжүүлэхдээ хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэргийн ул мөрийг бэхжүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.



Эрүүгийн хэрэг үүсгэх гэдэг нь тухайн хэрэг ,учрал буюу үйл явдалд гэмт хэргийн шинж хангалттай илэрч байгаа тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанаас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаач, прокурор ЭБШ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг бүртгэлт ,мөрдөн байцаалт явуулахаар гаргасан шийдвэр юм.
Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бүрд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаач, прокурор эрүүгийн хэрэг үүсгэх үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа нь ЭБШ харилцаа шинээр бий болгож байгаа хууль зүйн факт юм.
Иймээс ЭБШ тодорхой ажиллагааг эрүүгийн хэрэг үүсэгсэнээс хойш явуулдаг.
ЭБШ хуулийн 166.1-д заасан ойлголтоор бол эрүүгийн хэрэг үүсгэхэд
1-рт эрүүгийн хэрэг үүсгэх үндэсллийн аль нэг байх
2-рт ЭБШ ажиллагаа явуулж болохгүй үндэслэл үүсээгүй байх
3-рт гэмт хэрэг гарсныг нотлох хангалттай баримт байх ёстой.
Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл буюу шалтгаан гэж гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа үйлдсэн тухай мэдээ, сэлт агуулсан хуульд заасан эх сурвалж юм. Үүнд:
1. гэмт хэрэг гарсан талаар иргэн гомдол гаргасан буюу мэдээлсэн.
2. гэмт хэрэг гарсан талаар аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтан мэдээлсэн
3. гэмт хэрэг үйлдсэн гэж өөрийгөө илчилж ирсэн
4. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч прокурор гэмт хэргийн шинж тэмдэгийг өөрсөдөө шууд илрүүлсэн
5. гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримт.
Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл нь 2 хэсэгээс бүрддэг тухайн үйл явдалд гэмт хэргийн шинж тэмдэг байх гэмт хэрэг гарсаныг нотлох хангалттай баримт байх гэсэн хоёр хэсэг бөгөөд эдгээр нь салшгүй холбоотой юм.
Гэмт хэргийн шинж байх гэдэгт эрүүгийн хуульд заасан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр, нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ.

Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах.
Гомдол мэдээллийг хянах явцад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, эсхүүл байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол хэрэг бүртгэгч ,мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах саналаа бичигээр гаргаж 3 хоногийн дотор хэргийн хамт прокурорт хүргүүлэнэ Дээрхи саналыг үндэслэж прокурор эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах тогтоол гаргадаг.

Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй гэдэг нь эрүүгийн хэрэг гарсныг хангалттай нотлох баримт буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив шинжийн аль нэгийг агуулсан хангалттай мэдээ байхгүй байна гэсэн үг юм.
ЭБШ хуулийн 24-р зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй дараах нөхцөл байдал илэрвэл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзна.Үүнд:
1 гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй
2 хөөн хэлэлцэх хугацаа дууссан
3 гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан

Тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магдлал хүчинтэй байгаа.
Прокурор эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тухайгаа гомдол гаргачид 24 цагийн дотор мэдэгддэг. Хэрэв гомдол гаргагч энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй бол дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.

Full transcript