Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Канад улсын тухай

No description
by

amarsaihan nandinchimeg

on 11 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Канад улсын тухай

photo credit Nasa / Goddard Space Flight Center / Reto Stöckli
Канад улсын тухай

Газарзүй байрлал
Аж ахуй
Канад нь арван муж, гурван хязгаараас тогтсон холбооны улс бөгөөд парламентийн засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет. Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм.
Канад (англ. Canada, фр. Canada) нь Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд талаараа Умард мөсөн далайнуудаар тус тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог.Канад нь баруун хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил залгана.
Канадад аж үйлдвэр, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн. Тус улсын эдийн засагт аж үйлдвэр, эрдэс түүхий эд, нефть, байгалийн хий, ойн аж ахуй, загас агнуур, хөдөө аж ахуй зонхилдог. Гадаад худалдаа дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эзэлдэг. Эдийн засагт нь АНУ-ын зах зээл, хөрөнгө оруулалт гол үүрэг гүйцэтгэж иржээ.
Төмөр зам, авто зам, байгалийн хийн хоолой барьж байгуулах, аж үйлдвэрийн суурийг тавихад америкийн хөрөнгө оруулалт онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Канад Улс аж үйлдвэрийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх 7 орны нэг. Канадын аж үйлдвэрийн салбар нь Онтарио болон Кебек мужуудад төвлөрсөн бөгөөд хүнс, цаас, нефть болон химийн үйлдвэрүүд голлон хөгжжээ.
Хүн амын хүйсийн бүтэц
Хүн ам: Канад нь 31,1 сая орчим хүн амтай. 1 хавтгай дөрвөлжин км-т 2,9 хүн ногддог. Хүн амын жилийн дундаж өсөлт 1,3%. Албан ёсны хэл нь англи, франц. Англиар 19 сая, францаар 4 сая, англи болон францаар 4,5 сая хүн ярьдаг, албан ёсны 2 хэлний алинаар нь ч ярьдаггүй 500 мянга орчим хүн байдаг аж. Хүн амын 45,7% католик, 36,2% протестант, 1,4% үнэн алдартан, 1,2% жүүд, 0,9% лал, 0,6% хиндү, 0.6% бурханы шашинтан, 0,7% нь бусад шашны жижиг урсгалд хамрагддаг, 12,5% шашингүй ажээ.
90-ээд онуудад экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ 8 хувиар, импорт 7 хувиар тус тус жил бүр өсчээ. Ингэснээр 90 оны төгсгөлд, гадаад худалдаа нийт бүтээгдэхүүн ба үйлчилгээний 40 хувьтай тэнцүү байсан нь 80-аад оны төгсгөл үеэс 10 хувиар илүү байгаа юм. 1999 онд экспортолсон барааны нийт дүн 243 тэрбум ам.доллар байснаас гол нийлүүлсэн бүтээгдэхүүн нь 23.2 хувиар автомашин, сэлбэг, 22.4 хувиар машин тоног төхөөрөмж, 18.4 хувиар аж үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлж байна.
Аж үйлдвэр
Канад улс бол дэлхийн улаан буудайн гуравдахь том нийлүүлэгч бөгөөд тус улсын эдийн засгийн гол салбар нь аж үйлдвэр, эрдэс түүхий эд, газрын тос, байгалийн хий, ойн аж ахуй, загас агнуур, хөдөө аж ахуй юм. Энэ нь манай орон шиг байгалийн баялаг, нөөц ихтэй улсад Канад улсаас туршлага судлах нь нэн чухал түлхэц болдог.
Хөдөө аж ахуй
Канад
Уриа: A Mari Usque Ad Mare (Латин)
Далайгаас далай руу
Төр засаг Парламентийн засаглалтай ардчилал ба Үндсэн Хуульт Хаант улс
- Хатан хаан II Элизабет
- Ерөнхий захирагч Дэвид Ллойд Жонстон
- Ерөнхий сайд Стивен Харпер
- Гадаргын ус (%) 8.92
Хүн ам
- Тооцоо () 34,191,000[1]
- Тооллого () 31,241,030[2]
ХХИ 0.966 (4)
Мөнгөний нэгж Канад доллар ($)


Нэмэлт мэдээлэл
Канад улсын төрийн далбаа
төрийн сүлд
Энэ бол Канад улсын газрын зураг. Хүүхдүүд та бүхэн газрын зураг ашиглан Канад улсаа хайж олоорой....
Канадын зам тээврийн гол бүс болсон, эмнэлэг, эрүүл мэнд, боловсрол, өндөр настны халамжын үйлчилгээ өндөр хөгжсөн, индианчуудтай холбоотой түүхэн дурсгалт газруудаараа алдаршсан хот юм.
Канад улсын зам тээвэр
р
Үйлчилгээний салбар
2002 оны үнэлэлтээр хөдөлмөр эрхлэгч хүний тоо 16.689.400 байсны 2 хувь нь хөдөө аж ахуйн, 23 хувь нь үйлдвэрлэлийн, 74 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байсан ба ажилгүйдэл 7.7 хувьтай байжээ. 2000 оны улсынтөсвийнорлого 153.9тэрбум, зарлага 143.7 тэрбум доллар, дотоодын нийт бүтээгдэхүүн 2001 онд 694 тэрбум доларт хүрч нэг хүнд 22.340 доллар ногдох болсон байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 66.8 хувийг үйлчилгээний салбар бий болгожээ. Канад улс дэлхийн экспортын худалдааны 4 хувийг эзэлдэг бөгөөд тус улсын экспорт 1946 онд 2.3 тэрбум С$, 1995 онд 253.8 тэрбум С$, импорт 1946 онд 1.9 тэрбум С$, 1995 онд 225.4 тэрбум С$болж жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа юм байна.
Гадаад харилцаа
Канад хараат бус гадаад бодлого хэрэгжүүлдгийн хамгийн тод жишээ нь Кубатай бүрэн харилцаатай байдаг, Иракийн дайнд оролцохоос татгалзсан зэрэг явдал юм. Канад түүнчлэн Нэгдсэн Вант Улс, Францтай түүхэн харилцаатай бөгөөд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл болон Франкофоний холбоонд (Франц хэлтэн улсуудын холбоо) элсэж, тэдгээрээр дамжуулан Британи, Францын хуучин колони байсан улсуудтай харилцаатай байдаг. Канад Дэлхийн хоёрдугаар дайны үед өөрийн чөлөөлөлцсөн Нидерланд улстай бат бэх, найрсаг харилцаатай байдаг ба Нидерландын засгийн газар чөлөөлөлтөд оруулсан Канадын хувь нэмрийг санан дурсаж жил бүр Нидерландын бэлэг тэмдэг алтанзул цэцэг Канадад бэлэглэдэг уламжлалтай.
Канад нь арван муж, гурван нутаг дэвсгэрээс бүрдсэн холбооны улс бөгөөд эдгээрийг бүсчилж болдог. Баруун Канад нь Бритиш Коламбиа болон тал нутгийн гурван мужаас (Альберта, Саскачеван, Манитоба) бүрдэнэ. Төв Канад Кэбэк, Онтарио мужуудаас бүрдэнэ. Канадын Атлантын Далайн Бүс нь далайн эргийн гурван муж (Нью-Брансвик, Принс Эдвардын арал, Нова Скотиа), болон Ньюфаундленд ба Лабрадороос бүрдэнэ. Зүүн Канад гэж Төв Канад, Канадын Атлантын Далайн Бүсийг хамтад нь хэлдэг. Гурван нутаг дэвсгэр (Юкон, Баруун Хойд Нутаг Дэвсгэр, Нунавут) Хойд Канадыг бүрдүүлдэг. Мужууд нь нутаг дэвсгэрээс илүү их өөртөө засах эрхтэй. Муж, нутаг дэвсгэр бүр өөрийн бэлэг тэмдэгтэй.
Нутаг дэвсгэр
Канадын арван муж, гурван нутаг дэвсгэрийг харуулсан геополитикийн газрын зураг
11d А.Нандинчимэг
Full transcript