The Internet belongs to everyone. Let’s keep it that way.

Protect Net Neutrality
Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Гэрийн даалгавраар хүүхдийг хөгжүүлэх нь

No description
by

bujinlkham erdenee

on 20 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Гэрийн даалгавраар хүүхдийг хөгжүүлэх нь

Гэрийн даалгавраар хүүхдийг хөгжүүлэх нь
Илтгэл бичсэн:
Р.Туяа /Математикийн багш/
Ч.Батцэнгэл /Монгол хэл, уран зохиолын багш/
П.Гансүх /Химийн багш/
Б.Ганчулуун /Физикийн багш/
Э.Бүжинлхам /Математик мэдээлэлзүйн багш/
Оршил:
Нийгмийн хөгжлийн шалгуурыг дааж, тодорхой зорилготой ажиллаж амьдрах бодит чадвартай, бүтээлч, хариуцлагатай иргэний төлөвшил нь түүний эзэмшсэн мэдлэгээр биш, харин эзэмшсэн мэдлэгээ чадвар дадал болгон амьдралд бүтээлчээр хэрэглэж чаддаг, аливаа асуудлыг оновчтой шийдвэрлэж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө эзэн болж , бүтээлчээр хандахад нь шаардлагатай чадамжуудаар тодорхойлогддог.
Иймд монгол улсын ерөнхий боловсролын салбарт цогц чадамжид суурилсан бага дунд боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх ( 2004) ерөнхий боловсролыг 11 жил (2006) ба 12 жил (2008)-н сургалтын тогтолцоонд шилжүүлэх зэрэгцсэн, цогц шинэчлэл хийж байгаа билээ.


Сэдэв сонгосон үндэслэл:
Монгол улсын үсрэнгүй хөгжил, дэлхий хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллаж, амьдрах чадвартай иргэнийг хөгжүүлэх шаардлага зайлшгүй бий болж байна. Ийнхүү боловсролын салбар нь нийгэмд бие дааж, өөрөө хөгжих чадвартай “ЗӨВ МОНГОЛ ХҮН”-ийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа энэ цаг үед “бие даан өөрөө сурах чадвар”-ыг эзэмших нь зөвхөн хүүхэд насны бус насан туршийн үнэт зүйл болох чадварын нэг гэж хэлж болох бизээ. Иймд ирээдүйн нийгэмд амьдрахад хэрэг болох энэ чадварыг хүүхдүүдэд зээмшүүлж байгаа нь жинхэнэ боловсрол олгож байгаа хэрэг гэж үзэж байна.Иймд дээрх чадварыг төлөвшүүлэх гол үндэс нь гэрийн даалгавар гэж үзэж энэ сэдвийг сонголоо.

Онолын хэсэг
Сурагчдад тухайн нөхцөлд тохирсон мэдлэг эзэмшүүлэх, тэдэнд сурах арга барил, чадвар, дадал бие хүний тодорхой чадвар төлөвшүүлэх тодорхой зорилго дэвшүүлэн тэдгээрийг шийдвэрлэж чадах оновчтой арга хэрэглүүрийг сонгон авч эвлүүлэн төлөвлөх бүтээлч үйл ажиллагааг хичээлийн төлөвлөлт гэнэ.Хичээлийн төлөвлөлтөнд дараах элементүүд оршино.

Илтгэлийн бүтэц:
Түлхүүр үг
Оршил
Үндэслэл
Зорилго
Зорилт
Онолын хэсэг
Туршилт судалгаа
Дүгнэлт
Асуудал дэвшүүлэх
Номзүй
Хавсралт

Түлхүүр үг
Боловсрол бол олж авсан мэдлэгийг амьдралд хэрэгжүүлэх урлаг юм.
А.Н. Уайтхейд

Зорилго:

Суралцагч нь эзэмшсэн мэдлэгээ чадвар, дадал, хэрэглээ болгон бүтээлчээр сэтгэдэг бие даасан байдалд суралцахад гэрийн даалгаврын ач холбогдол хэрхэн нөлөөлж болохыг судлахыг зорилоо.


Зорилт:
Гэрийн даалгавар хийхэд нөлөөлөх сөрөг хүчин зүйлүүд
Хичээлийн хөтөлбөрт багшийн гэрийн даалгаврын төлөвлөлт
Багш, суралцагч, эцэг эхийн гэрийн даалгаварт тавих анхаарлыг судлах
Гэрийн даалгаврын ач холбогдол

Тосонцэнгэл сум
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ II сургууль
Боловсролын дээрх шинэчлэлтийн хэрэгжилт нь сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг хэрэгжүүлэх ,материаллаг ба сэтгэлзүйн орчин, багшийн мэргэжил , онол аргазүйн тасралтгүй хөгжлөөс шууд шалтгаална.
Сургалтын хөтөлбөр нь бусад объектын нэгэн адил танин мэдэхүйн хувьд шавхагдашгүй чанартай ч түүнийг орчин үед “нийгмийн болон хувь хүний эрэлт хэрэгцээг хангахын тулд боловсролын стандартад нийцүүлэн нийгэм, соёлын үнэт зүйлсээс иргэдэд эзэмшүүлэхээр сонгосон тодорхой зорилго, агуулга, аргазүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ, бие даалт бүхий үйл ажиллагааны тогтолцоо юм’’ гэж тодорхойлж байна
Бид энэхүү ажилдаа сургалтын хөтөлбөрийн үндсэн элемэнт болох гэрийн даалгавар ,бие даах ажлаар хүүхдийг хөгжүүлэхэд гарч болох бэрхшээл,түүнийг арилгахын тулд эрэл хайгуул хийж үр дүнг тооцохыг зорилоо.


Хичээлийн төлөвлөлт
Гэрийн даалгавар
Гэрийн даалгавар нь хичээл дээр олж авсан шинжлэх ухааны мэдлэгийн үргэлжлэл байдаг учраас сурсан мэдсэнээ бие даан бататгаж улам гүнзгийрүүлэн өөрийн болгож авахад тустай. Багшийн өгсөн гэрийн даалгавар нь унших, зурах, бичих, бодох, ярьж тайлбарлах, туршин хийх, биет зүйл дээр ажиллах зэрэг тус тусдаа зорилго чиглэлтэй хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон тодорхой төрөл зүйл хэмжээ заагтай өгөгдөх, шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй байдаг.
Гэрийн даалгавар нь дараах 2 зорилготой байж болно.Үүнд
Шинэ мэдлэг чадварыг бататган гүнзгийрүүлэх
Дараачийн хичээлийн угтал болдог
Гэрийн даалгаврыг хүүхэд өөрийн боломжид тулгуурлан сонгон гүйцэтгэх хувилбартай өгч болно.
Гэрийн даалгавар бол сурагчдын биеэ дааж ажиллахад чухал ач холбогдолтой цаашдаа өөрийн гэсэн бодолтой , өөрөөрөө сэтгэж  өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж өөрийн хүч чадлаар хийж сурах тийм чадвар төлөвшихөд нөлөөлөх гол хүчин зүйл

Гэрийн даалгавар нь хичээл дээр олж авсан шинжлэх ухааны мэдлэгийн үргэлжлэл байдаг учраас сурсан мэдсэнээ бие даан бататгаж улам гүнзгийрүүлэн өөрийн болгож авахад тустай. Багшийн өгсөн гэрийн даалгавар нь унших, зурах, бичих, бодох, ярьж тайлбарлах, туршин хийх, биет зүйл дээр ажиллах зэрэг тус тусдаа зорилго чиглэлтэй хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон тодорхой төрөл зүйл хэмжээ заагтай өгөгдөх, шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй байдаг.
Гэрийн даалгавар нь дараах 2 зорилготой байж болно.Үүнд
Шинэ мэдлэг чадварыг бататган гүнзгийрүүлэх
Дараачийн хичээлийн угтал болдог
Гэрийн даалгаврыг хүүхэд өөрийн боломжид тулгуурлан сонгон гүйцэтгэх хувилбартай өгч болно.
Гэрийн даалгавар бол сурагчдын биеэ дааж ажиллахад чухал ач холбогдолтой цаашдаа өөрийн гэсэн бодолтой , өөрөөрөө сэтгэж  өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж өөрийн хүч чадлаар хийж сурах тийм чадвар төлөвшихөд нөлөөлөх гол хүчин зүйл

Гэрийн даалгаварыг Гадаадын улс оронд яаж өгдөг вэ гэвэл
Англи улсад:
5 настай хүүхдэд 7 хоногт 1 цагийн
11 настай хүүхдэд 3 цагийн
16 настай хүүхдэд 7 хоногт 10 цагаас дээш

Герман улсад:
Хүүхдийг бие даан ажиллахад нь зориулж бага хэмжээний даалгавруудыг өгдөг байна.

Эрдэмтэд:
Хайнц-Петер Майдингер:
“Гэрийн даалгаврыг хүүхэд ямагт төгс төгөлдөр хийх албагүй харин ч түүний эсрэгээр хэрэв гэрийн даалгавар хийхдээ хүүхэд алдсан, тэр нь харагдаж байвал тухайн хүүхдэд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар багшид чухал мэдээлэл өгнө” гэжээ.

Элке Вилд:
“Та арын фононд нь байхыг хичээ. Хийж байгаа зүйлийг нь бүү тасалдуул. Хэрэв хүүхэд тань туслалцаа хүсвэл дэмжлэг үзүүлэхэд бэлэн бай. Тэдэнд нэг талаас сэтгэл санааны дэмжлэг нөгөө талаас тодорхой аргачлал хэрэгтэй” гэж хэлсэн

Судалгааны арга:
Санал асуулгын арга
Туршилт хэлэлцүүлгийн арга
Ажиглалтын арга
Судалгааны обьект:
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ II сургуулийн багш, эцэг эх, сурагчид

Сурагчаас авсан судалгаа
Full transcript