Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Эрх зүйн онолын үндсэн асуудлууд

No description
by

Toltson Bayar

on 23 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Эрх зүйн онолын үндсэн асуудлууд

Эрх зүй гэдэг нь Нийгмийн харилцааг зохицуулан тохируулж байгаа төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, биелэгдээгүй тохиолдолд төрийн албадлагаар хамгаалагдсан хэм хэмжээний нийлбэр цогц юм.


Хоёрдугаарт. Эрх зүйн онол нь эрх зүйг системийн хувьд бүхэлд нь судлан авч үзсэнийг харуулна.

Эрх зүйн үүсэл, эрх зүйн тухай ойлголтын олон янз байдал, түүний орчин үеийн үзэл баримтлал, эрх зүйн хувьсал өөрчлөлт, эрх зүйн мөн чанар, агуулга, эрх зүйн хэм хэмжээ, түүний зохицуулалт, эрх зүйн харилцаа, эрх зүйн ухамсар ба соёл, эрх зүйн нэр томъёо зэргийг судлах үндсэн дээр эрх зүйн хөгжлийн ерөнхий хандлагыг тодорхойлох нь эрхзүйн онолын танин мэдүүлэхүй хийгээд практик учир холбогдол оршино.
Эрх зүйн онолын тухай ойлголт, хууль зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурь, судлах зүйл судалгааны арга
Сэдвийн зорилго: Эрх зүй, түүний ойлголт ,үндсэн хэм хэмжээ болон, эрх зүйн хэмжээ , хөгжлийн ерөнхий зүй тогтолтой танилцах, эрх зүйн онол арга зүй, эрх зүйн үнэт чанар, эрх зүйг тодорхойлох онолын хандлагуудын талаарх мэдлэг эзэмшинэ.
Эрх зүйн онолын үндсэн асуудлууд
Эрх зүйн ерөнхий онол: Эрх зүйн тухай хууль зүйн мэдлэгийн цэгцлэгдсэн систем. Эрх зүйн ерөнхий онол нь хууль зүйн шинжлэх ухааны хамгийн түгээмэл ойлголт, зүй тогтолыг судалдаг шинжлэх ухаан.[4]
Эрх зүйн системийг 4 бүлэг болгон ангилдаг.Эдгээр нь:
1. Ром-Германы
2. Англи-Саксоны
3. Социалист
4. Зан заншил буюу шашинт эрх зүйн систем гэсэн анилал юм.

Эрх зүйн онолын судлах зүйл, судалгааны арга
Эрх зүйн онол нь бусад шинжлэх ухааны нэгэн адил өөрийн судлах зүйл, судалгааны аргатай.
Эрх зүйн онол нь эрх зүйн бодит байдал, түүний хөгжлийн түгээмэл зүй тогтол, нийтлэг төлөв байдал, хэтийн хандлагыг судалдаг. Түүний судлах зүйлийн хүрээ нь:
Эрх зүйн үзэгдэлийн мөн чанар, зүй тогтол.
Эрх зүйн зорилго, зарчим
Эрх зүйн хэм хэмжээ
Эрх зүйн харилцаа
Эрх зүйн зөрчил
Эрх зүйн систем
Эрх зүйн ухамсар ба соёл
Эрх зүйг хэрэгжүүлэх үйл явц гэх мэт.

Эрх зүйн зохицуулах зүйл нь: Эрх зүйгээр журамлагдаж буй нийгмийн харилцаа мөн.
Эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь: Эрх зүйг танин мэдэхэд нөлөөлж байгаа арга хэрэгсэлийг хэлнэ.

Диспозитив арга: Энэ нь талуудын зөвшилцөх, харилцан тохиролцоход үндэслэсэн эрх тэгш байдлаар илэрнэ. Энэ аргын онцлог шинж нь субъектүүд хуулийн хүрээнд зан үйлийн хувилбараар сонгох боломжийг бүрдүүлсэн байдаг. Энэ нь иргэний болон худалдааны эрх зүйд хэвшмэл байна.
Урамшуулалын арга: Энэ нь тодорхой сайн зан үйлийг хөхүүлэн дэмжихэд чиглэгдэнэ. Энэ аргыг хөдөлмөрийн эрх зүйд өргөн хэрэглэнэ. Цалин урамшуулалт гэх мэт
Зөвлөмж болгосон арга: Уг арга нь гол төлөв хөдөө аж ахуйн эрх зүйд өргөн хэрэглэгдэх бөгөөд төрөөс малчид, фермер, хөдөө аж ахуйн бусад байгууллагад зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх байдлаар илрэн гарна.
Эрх зүйн үүслийн талаарх дараах онолуудыг эрдэмтэд дэвшүүлэн судалсан байна.
Түүхэн материализмийн онол
Эцгийн эрхэт ёсны онол \патраирх\
Эцгийн засаглал
Шашны онол \теологийн онол\
Хүчирхийлэлийн онол
Бие эрхтний онол \органик\


Эрх зүй гэдэг нь бүх нийтээр дагаж мөрдөх, төрөөс тогтоосон ба түүнийг албадлагын хүчээр хангагдаж байдаг нийгмийн хэм хэмжээний тогтолцоо юм. Эрх зүй нь бүхэл ойлголт ба дотроо эрх зүйн хэм хэмжээнд шилжинэ. Эрх зүйн хэм хэмжээ нь хууль ба хуульчилсан актад задарна.
Хууль гэдэг нь: төрийн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу батлан гаргасан дээд хүчин чадалтай акт юм
Эрх зүйн зорилго: Нийгмийн харилцааг зохицуулж түүнийг зохистойгоор хангаж чиглүүлж нөлөөлөхөд оршино.
Эрх зүйн агуулга нь:Түүний зохицуулалтын багтаамж хүрээг хамарч тусгасан байна.
Түүний агуулгыг:
1. хүсэл зоригын
2. улс төрийн
3. Хууль зүйн
4. Оюун санааны гэх мэтээр ангилан үздэг

Төр эрх зүй хоёрын хоорондын харьцааг дараах чиглэлээр тодорхойлж болно.
1. Эрх зүй нь жам ёсныхоо утгаар төрийн зайлшгүй байдлыг хангадаг.
2. Төр нь эрх зүйн үйлчлэх баталгааг бүрдүүлснээрээ засалалын хүчийг өөртөө олж авдаг
3. Төр нь эрх зүйг дээдлэн түүний хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Ингэснээрээ эрх зүйт төрийн шинжтэй болно.
4. Эрх зүй нь төрийн зохицуулалтын хууль зүйн хэлбэр болж үйлчлэх тул түүний зорилгыг хангагч хүчин зүйл болдог.
5. Эрх зүй нь төрд, төр нь эрх зүйд нөлөөлөхдөө нийгмийн зохицуулалт хамгаалалтыг хангах нийтлэг агуулгыг илэрхийлдэг.

Эрх зүйн чиг үүрэг, түүний ангилал
Нэг. Эрх зүйн чиг үүргийг нийгмийн амьдралын хүрээнд нөлөөлж байгаа байдал, чиглэлээр нь:
1. Эдийн засгийн чиг үүрэг
2. Улс төрийн чиг үүрэг
3. Экологийн чиг үүрэг
4. Ёс суртахуун, оюун санааны чиг үүрэг гэж 4 хүрээнд ангилна.

Хоёр. Засаглалын хүч, нөлөөллийн шинжээр нь эрх зүйн чигүүргийг
1. Хууль тогтоох \нийгмийн харилцааг тодорхойлон бэхжүүлэх\
2. Хуулийг хэрэгжүүлэх \Нийгмийн харилцааг зохицуулан журамлах\
3. Хуулийг хэрэглэх \нийгмийн харилцааг хамгаалах\ гэж 3 агилна

Гурав. Нийгмийн зориулалтын шинжээр нь:
1. Нийгмийн харилцааг зохицуулах чиг үүрэг
2. Нийгмийн харилцааг хамгаалах чиг үүрэг гэж 2 ангилна.

Эрх зүйн зарчим
Эрх зүйн зарчмыг эрх зүйн зүй тогтолт шинжээр нь:
1. Хууль ёсны зарчим
2. Жам ёсны зарчим гэж хоёр түвшинд авч үзнэ.


БАЯРЛАЛАА
Эрх зүйн онол гэсэн ойлголтын ерөнхий шинж нь орчин үед дараах 2 утгыг илэрхийлж байна
Нэгдүгээрт. Эрх зүйн онол нь хууль зүйн хэм хэмжээний агуулга түүний бүтэц, хязгаар, танин мэдэхүйн онолын үзэл сэтгэлгээнд үндэслэсэн аргатай холбоотойгоор
Эрх зүйн үндсэн шинж нь:
1. Эрх зүйг төрөөс тогтоодог \УИХ \
2. Төр эрх зүйг хамгаалдаг
3. Эрх зүй нь өөрийн гэсэн илрэх хэлбэртэй.
Энэ нь эх сурвалж болж байдаг . Үүнд:
1. хууль
2. зарлиг
3. захирамж
4. шийдвэр гэх мэт.
4. Эрх зүй нь хэсэг хэсгээр нийлж үндэсний эрх зүйн системийг бүрдүүлдэг.
Үндэсний эрх зүйн систем нь Салбар эрх зүй, институтэд хуваагдана.
Салбар эрх зүй нь:
1. Хөдөлмөрийн эрх зүй
2. Гэр бүлийн эрх зүй
3. Эрүүгийн эрх зүй
4. Захиргааны эрх зүй
5. Иргэний эрх зүй зэрэгт хуваагдана.
Институт нь тодорхой үйл ажиллагааг явуулах ажиллагааг ойлгоно. Жишээлбэл: Эрүүгийн эрх зүй, нотлох баримт, урьдчилсан мөрдөн байцаалтын онол гэх мэт институтэд хуваагдана.
5. Эрх зүй нь үүсэл хөгжил практикт хөгжиж буй байдлаараа нрх зүйн системийг бүрдүүлдэг.
Судалгааны үндсэн аргууд нь:
1. Харьцуулалтын арга. Энэ нь эрх зүйн онолын танин мэдэхүйн тухайн объектыг бусадтай нь буюу дотоод бүрдэл хэсгүүдтэй нь зэрэгцүүлэн жишиж, адил төстэй ба ялгаатай шинжийг илрүүлэн, хоорондын хамааралт харьцааг тогтоох замаар судалдаг арга.
2. Түүхчлэн судлах арга. эрх зүйн тодорхой асуудлыг түүхэн цаг үеийн нөхцөлд нь, хөгжлийн зүй тогтолын талаас нь судалдаг арга.
3. Формаль-логикийн арга. Эрх зүйн танин мэдэхүйн объектыг зүй тогтолт төлөв байдал нь буюу шалтгаант холбоо, үндэслэлт шинжээр нь судалдаг арга. Үүнд анализ, синтез, индукци дидукц гэх мэт

4. Социологийн арга. Нийгмийн амьдралыг бодит байдалд нь эмпирик туршилтын замаар судалдаг арга.
5. Хийсвэрлэн сэтгэх арга. Эрх зүйн асуудлыг танин мэдэхүйн сэтгэлгээний түвшинд загварчлан гаргах, тодорхойлон томъёолж судлах арга.
Эрх зүйн зохицуулалтын арга нь:
Императив арга: Энэ нь хориг, үүрэг, шийтгэлд үндэслэсэн захирамжлах, захирах, захирагдах заалтын шинжтэй байдаг. Эл аргыг гол төлөв, эрүүгийн захиргааны болон бусад салбар эрх зүйд ашиглагдана.
Эрх зүйн хууль ёсны зарчим гэдэг нь:Олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон үндэсний хжжль тогтоомжид тусгагдсан хуульчлагдан тодорхойлогдсон зарчмуудыг хэлнэ.
Эрх зүйн жам ёсны зарчим гэдэг нь:Төрөлхийн эрхийн мөн чанараар нөхцөлдсөн, хүний язгуур эрх ашгийг тусгасан, төрөөс дэмжигдэж, хамгаалагдсан зарчим.
БОЛОВСРУУЛСАН БАГШ: ХУУЛЬ ЗҮЙН МАГИСРАНТУР Б. ГАНЗОРИГ
Full transcript