Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ГАР УТАС БА ЭРҮҮЛ МЭНД

No description
by

Tsogbadrkah Bayasgalan

on 12 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ГАР УТАС БА ЭРҮҮЛ МЭНД

ГАР УТАС БА ЭРҮҮЛ МЭНД
Техник технологийн үсрэнгүй хөгжил бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, илүү сонирхолтой, шинэлэг болгож байгаа ч нөгөөтэйгүүр эрүүл мэндэд нөхөж барахгүй хохирол учруулж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрдэмтэд анхааруулсаар байна.
Гар утасны хэрэглээнээс үүсэх эрүүл мэндийн эрсдлийн талаар олон судлагааны ажил хийгдэж, нийтлэл хэвлэгдсэн байдаг хэдий ч одоог хүртэл асуултын хариу бүрэн тодроогүй л байна.
Гар утас нь зүг бүр долгионы цацрагийг дамжуулж, ялгаруулж байдаг бөгөөд тэдгээр нь хүний биед шингэдэг. Энэхүү гар утаснаас ялгарч буй долгионтой холбоотой үүсдэг гол асуудал нь тархины хавдар үүсгэдэг эсэх юм.
Та бүхнийг энэ талаархи мэдээллээр хангах зорилгоор зарим нэг судалгаа, эрдэмтдийн нийтлэл өгүүллээс танилцуулъя.

Цацраг гэж юу вэ?
Цацраг гэдэг нь радиаци гэдэг үгийн орчуулсан хэлбэр. Грекээс гаралтай үг . Радио долгион тэр дундаа гар утас, телевизор, компьютер зэрэг төхөөрөмжид хэрэглэж байгаа хэт богино цахилгаан соронзон долгион нь хүний биед цацрагийн нөлөө үзүүлдэг.
Атомын бөмбөгийн цацрагт хэдэн мянган хүн хордсоныг бид бүхэн мэднэ. Шинжлэх ухаанд мэдэгдсэнээр таван цацраг байсан. Үүний дөрөв нь атомын цацрагт хэрэглэдэг альфа, бетта, гамма, делта. Нөгөөх нь бид бүхний сайн мэдэх рентген цацраг. Гэтэл хамгийн сүүлд мэдэгдсэн буюу зургаа дахь цацраг нь гар утас, телевизорт хэрэглэгддэг хэт богино цахилгаан соронзон долгион юм.

Хэт богино цахилгаан соронзон долгион аюултай юу
Шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаагаар ямар стандартыг дагаж мөрдөх ёстойг нарийн заасан байдаг. Жишээ нь: Гар утас - 1000 мгрц-ээс дээш давтамжтай бол хүний биед цацрагийн нөлөө үзүүлдэг. Ихэнх гар утасны цацраг 1800-2000 мгрц давтамжтай хэт богино цахилгаан соронзон долгоинтой байдаг.

Гар утасны хэрэглээнээс үүдэг гарах эрүүл мэндийн эрсдлийг багасгахын тулд та:
- Цахилгаан соронзон туяа цацдаг иймэрхүү аппаратуудаа аль болох нярай, бага насны хүүхдүүдээсээ ядаж л 12 нас хүртэл нь хол байлгах, хэрэглүүлэхгүй байх.
- 13-20 насанд нь хэрэглээг нь аль болох хязгаарлах, зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол мессеж бичиж харилцах.
- Утасгүй интернэтийн модем, рутерээ гэртээ хэрэглэхгүй байгаа үедээ унтрааж байх. Хөршүүдээсээ ч үүнийг хүсч болно
- Нэг удаа гурван минутаас илүү ярихгүй байх
- Цахилгаан шат болон аадар бороотой үед гар утасаараа ярихгүй /битүү орчинд гар утаснаас ялгарах цацрагийн хэмжээ илүү их өсдөг/
- Хөдөө орон нутагт явж байх үед сүлжээ тасрахаар гар утас ажиллахгүй гэж иргэд андуурдаг. Гэтэл гар утас автоматаар сүлжээгээ хайх үедээ илүү цацраг ялгаруулдаг. Тиймээс ч чихэвчээр ярих, сүлжээгүй газарт гар утсаа унтраахыг эрдэмтэд болон олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг.

2008 онд Шведид хийгдсэн нэгэн судлагаагаар гар утсыг хэрэглэдэг хүүхдүүд төв мэдрэлийн тогтолцооны глиаль эсийн хавдар болох глиамо-аар өвчлөх магадлал өндөр байна гэж дүгнэсэн бол 2000 онд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнгээр хүүхдүүдийг онцгой тохиолдолд л утас ашиглахыг зөвлөсөн байна.
Энэтхэг улсад хийсэн өөр нэгэн судалгаа хүний биед хорт хавдрын эсүүдийг олж илрүүлэн устгадаг хамгаалалтын систем нь цахилгаан соронзон долгионтой үед бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй байгааг харуулжээ. Гар утас огт хэрэглэдэггүй хүний биед 4 хувийн DNA-гийн гэмтэл үүсэж байхад, гар утас хэрэглэдэг хүний биед 40 хувийн DNA-гийн гэмтэл илэрч байжээ. Энэ нь хавдрын эсүүд маш ихээр үржиж, амархан томорч байна гэсэн үг юм.
Шведийн эрдэмтэн профессор Lennart Hardell 20 наснаасаа өмнө гар утас хэрэглэж эхэлсэн тохиолдолд тархины глиал эсийн хавдар болох глиома-аар өвчлөх эрсдэл 5 дахин нэмэгдэнэ хэмээн дүгнэсэн ба тэрээр 12-аас бага насны хүүхдүүдийн утасны хэрэглээг хасч, 20 –оос бага насныхны гар утасны хэрэглээг хязгаарлах зөвлөмжийг гаргасан. 20 нас гэхэд хүний тархи бүрэн хөгжиж дуусдаг учраас сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл харьцангуй багасдаг байна.
Богино долгионы зууханд мах болгох
Богино долгионы утсаар хавдар үүсгэх
Та үүнийг мэдэх үү
Богино долгины зуух ч мөн адил хэт богино цахилгаан долгионоор ажилладаг. Үүнд хуурай юм хийвэл огт халдаггүй. Та үүнийг мэдэх үү. Ус, чийггүй зүйл хийгээд үзээрэй. Циллот хийсэн ч халахгүй. Халахгүй юм чинь хайлахгүй гэсэн үг
Хэт богино цахилгаан долгион нь усны атомын бүтцэд очиж нөлөөлдөг гэсэн үг. Хүнд нөлөөлөхдөө дандаа устай эрхтэнд нөлөөлдөг. Дэлхий, хүн хоёр ялгаагүй 70 хувь нь уснаас бүтдэг. Гэтэл 80 хувь уснаас бүтдэг тархи, уушги гээд эрхтэн бий. Эдгээрт голчлон нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан.
Хүүхдүүдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учир энэ цацраг хүүхэд, залуучуудын тархинд илүү гүн гүнзгий нэвтэрч байдаг. Тэдний эд эс нь илүү хурдан хуваагдаж байдаг тул энэ цацрагийн сөрөг нөлөө нь бүүр ч их байдаг.
ОХУ-д 0-8 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг гар утсаар ярихыг хориглосон. Өнөөгийн хүүхдүүд гар утас, компьютерийн хэрэглээ өндөр байна. Үүнээс ялгардаг хорыг ватт/кг гэдгээр хэмжигддэг. Тухайн гар утаснаас ялгарч байгаа цацраг 100 кг жинтэй хүнд арай бага нөлөөлөх бол 20 кг жинтэй хүүхдэд дөрөв дахин илүү хортой. Дөнгөж бүрэлдэж байгаа урагт яаж нөлөөлөх нь бүр ойлгомжтой.
Мөн
• Та хүүхэддээ нарийн учрыг тайлбарлан, тэдэнд ойлгуулан, гар утасны хэрэглээг багасгах шийдвэрт хамтдаа хүрэх
• Хүүхдийг аль болох утсаар бага яриулах
• Гар утсаар ярихдаа чихэвч микрофон ашиглах
• Найзуудтайгаа холбогдохдоо утсаар ярихаас илүүтэйгээр мессеж илгээхийг зөвлөх
• Гар утсаа аль болох толгойныхоо ойролцоо байлгахгүй, тавихгүй байхыг зөвлөх

Эрүүл энхийг хүсэе
Full transcript