Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of 1990 оны ардчилсан хувьсгал

No description
by

hulan hulaka

on 9 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of 1990 оны ардчилсан хувьсгал

20-р зууны 80-аад оны сүүлч %?-ээд оны эхээр социалист капталист системийн өрсөлдөөнд өөрчилөлт гарсан.
социалист систетийн хямрал нь түүний тулгуур болж байсан зөвлөлт холбоот улсын нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан дотоод зөрчил хурцадсан. ХХ зуунд болсон Монголын гурав дахь хувьсгал өөрийгөө дэлхий даяар зарлаж, Монгол улс тусгаар тогтносон, бүрэн эрхт, өөрийн хувь заяагаа өөрөө тодорхойлогч, хараат бус улс болж байгааг тунхаглажээ.
1696 онд Канши хааны цэрэг Монголд довтолсон, ялангуяа 1757 онд Ойрдыг цохиж Зүүнгарын хаант улсыг унагаснаас хойш 1990 оны ардчилсан хувьсгал гарах хүртлэх 300 орчим жилд Монгол орон бие даасан улс байгаагүй юм. Манжийн эрхшээлд байсан 200 гаруй жилийн турш Монголын ард түмэн шууд дарлал зовлон амсаагүй боловч вассал орны хувьд өөрийн төргүй явж иржээ. Тусгаар тогтносон Монгол улс 1911-1915 оны хооронд ердөө гурван жил оршин тогтноод Хиагтын гэрээгээр Хятадын онцгой автоном муж болон хувирчээ.
Энэхүү урт удаан хугацаагаар үргэлжилж, эцгээс хүүд дамжин гэрээслэгдэж, хүний гурваас дөрвөн үеийг дамжин дамнасан тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 1990 оны ардчилсан хувьсгалаар өндөрлөж бүрэн ялалтанд хүрсэн билээ. 1990 оны ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний ялалт юм. Энэ хувьсгалын оролцогч нь Монголын бүх ард түмэн. Энэ хувьсгалын оройлогч хүч нь Монголын ардчилсан холбоо мөөн. 1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөө, иргэний эрх, зах зээлийн харилцаа, үг хэлэх хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сүсэглэн бишрэх хүний наад захын эрх олж ирсэн нь асуудлын зөвхөн нэг тал билээ. Ардчилсан хувьсгал Монгол оронд тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь олж ирж, хувь заяаг нь монголчуудын өөрсдийнх нь гарт авч ирсэн юм
1946 оны 1-р сард Хятад, 2-р сард ЗХУ Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. 1960 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэнээр Монгол орны тусгаар тогтнол улам баталгаажиж улмаар дэлхийн 150 гаруй оронтой дипломат харилцаатай дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын олон байгууллагын гишүүн орон боллоо. Гэвч гадаад дотоод бодлогоо өөрснөө шийддэггүй, Зөвлөлтийн эзэнт гүрний хараат улс байсан юм.
социализмийн үеийн үзэл суртал
эрх баригч нам төвтэй улс төрийн тогтолцоог хуульчилан батлаж, нам бүхнийг шийдвэрлэж төр, ард түмний холбоо үнэн хэрэг дээрээ тасардаг
1989-1990 оны улс төрийн үйл явцын өрнөлтийн үед манай оронд улс төрийн үйл ажиллагаа явуулж байсан улс төрийн нам, бүлэг зохион байгуулалттай хүчнүүдийг ерөнхийд нь:
1. Төрийн засгийн эрх баригч МАХН
2. Шинээр үүсч байсан улс төрийн нам, эвсэл холбоод болон улс төрийн хөдөлгөөнүүд
3. Улс төрийн үйл ажиллагаанд оролцдог олон нийтийн болон сайн дурын үүсгэл санаачлагын байгууллагууд гэж ангилан үзэж болох юм
улс төрийн шинэ намууд үүссэн
1980-аад оны сүүлчээр Монгол оронд төрөлжсөн нэг намын хүнд сурталт бүтцийг халж, ардчилсан тогтолцоог бий болгон ил тод байдал, тэгш эрх шудрага ёсны зарчимийг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхийн төлөө тэмцэл хүчтэй өрнөх болсон. энэ тэцлийн явцад хүмүүсийн улс төрийн биеэ даасан шинэ нам, бүлэг иргэний хөдөлгөөнүүд төрөн гарах болсон. 1980-1990 ээд оны зааг үеээс олон түмэн хүнд сурталт захиран тушаах тогтолцооны уг мөн чанарыг улам бүр ойлгон мэдрэх болж тэр хэрээр улс төрийн
идэвхи нь аажимаар нэмэгдсэн.
шилжилтийг дагаад нийгмийн олон хурц зөрчилдөөн үүссэн боловч шилжилт хийж буй олон орнуудтай харьцуулахад Монголд тусгаар тогтнолыг тойрсон зөрчил маргаан тэмцэл огт болоогүй. Монгол улс гадаад харилцааны номлолоо ардчилсан хувьсгалын дөнгөж маргааш өөрчлөн, энэ дэлхийн улс гүрэн бүртэй тэгш харилцаж өөрийн эрх ашгийг юун түрүүн гаргаж тавихаа тунхагласан. Мөн мөнхийн хөрш Хятад, Оросоос гадна гурав дахь хөршийн бодлого явуулахаа мэдэгдсэн. Цэргийн номлолдоо үндсэн өөрчлөлт оруулж улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа олон улсын хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээнд хүн төрлөхтний нийтлэг эрх ашигтай уялдуулан дипломат арга зүй болон харилцаагаар сахин хамгаалах болсноо заралсан. Үүний дагуу бид эх орноо цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж гол таван гүрнээр хүлээн зөвшөөрүүлсэн. Хүн төрлөхтний аюул гамшиг болсон терроризмын эсрэг хөдөлгөөнд нэгдэн орж энэ үйл хэрэгт зэвсэгт хүчнээрээ оролцох болсон. Энхийг сахиулах үйл хэрэгт оролцон НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд энхийн манаанд мөр зэрэгцэх болсон. Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөөх тэмцэл, түүний арга барил, бодлого, жанжин шугам, авч буй арга хэмжээг Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрч, дэмжиж буй нь олон ургалч үзэл хэв хэмжээ болсон өнөөгийн нөхцөлд туйлын том ололт билээ.
социализмийн үеийн үзэл суртал
Марксизм-Ленинизм цорын ганц зөв онол хэмээн сурталчилж, хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ, олог ургалч үзлийг хаан боогдуулдаг
Ардчилсан хөдөлгөөн үүсэн болсон шалтгаан
улс төрийн хүрээнд
үзэл сурталын хүрээнд
1990 оны ардчилсан хувьсгал
Монголд сүүлийн 20 гаруй жил голлох шийдвэр гаргаж байгаа хоёр намын нэг нь Монгол ардын хувьсгалт нам нэртэй хуучин коммунист нам билээ. Энэ нам 1921 онд байгуулагдсан цагаасаа 1990 оны ардчилсан хувьсгал хүртэл ямар ч өрсөлдөгч үгүйгээр ганцаар захиран нийгэм улс төр эдийн засагт хяналтаа бүрэн тогтоож байсан. Ардчилсан хувьсгалын дараа анх удаа Дээд шүүхэд бүртгүүлж бусад улс төрийн намуудтай зэрэгцэн оршиж ардчилсан төлөв байдлыг олж авсан юм. Энэ нам удалгүй социалист нам хэмээн өөрийгөө нэрийдэж Социалист интернациональд элсэн орсон. Нөгөө голлох үүрэгтэй намыг нь Ардчилсан нам гэдэг. 1990 онд үүсэн байгуулагдсан, Дэлхийн ардчилсан холбооны гишүүн. Энэ хоёр нам өнгөрсөн 20 гаруй жилд ээлжлэн төр барьж байсан ба тэнцсэн тохиолдолд хоёр ч удаа хамтарсан эвсэл байгуулан Монголын нийгмийг удирдаж байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ч ээлжлэн ялалт байгуулж байсан юм.

эдийн засгийн хүрээнд
социализмийн үеийн үзэл суртал
1990 онд Монгол Улс ардчилалд шилжих хүртэлх хугацаанд хоёр улс онцлон дурьдаж болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааг хэрэгжүүлээгүй юм. Хүйтэн дайны үед дэлхийн улс орнууд зах зээлийн эдийн засгийн тогтолцоот барууны орнууд болон социалист нийгмийн тогтолцоот зүүны улс орнуудад хуваагдсанаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа төдийгүй бүх салбар дахь харилцаа хөгжих боломжоор хязгаарлагдмал байлаа.

1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлснээс хойш энэхүү тогтолцооны өөрчлөлттэй уялдсан хямрал болон тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Япон Улс бусад орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, мөн бусад улс орнуудад хандаж туслалцаа үзүүлэхийг уриалан, “Монголд хандивлагчдын чуулга уулзалт”-ыг Токио хотноо зохион байгуулжээ. Тийнхүү 90-ээд оноос хойш цаг ямагт хамгийн том хандивлагчийн байр сууринаас Монголд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн юмЭнэхүү 16 жилийн хугацаанд Монголд хэрэгжүүлсэн эдийн засгийн хамтын ажиллагааны агуулга ч аажмаар өөрчлөгдөж ирлээ. 1990-ээд оны эхэнд, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор эдийн засгийн бааз суурийг бэхжүүлэхэд чиглэсэн тусламж (Дулааны 4-р цахилгаан станцад яаралтай засвар шинэчлэл хийх, нийтийн тээврийн автобус нийлүүлэх, төмөр зам болон автозамыг засварлах, холбооны дэд бүтцийг сайжруулах зэрэг) голлож байлаа.
дан ганц улс нийгмийн өмч ноёрхож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо үйлчилдэг. Бүхий л бараа, үйлчилгээний үнэ тарифийг улс тогтоодог, Улсын, хоршооллын, улс хоорондын өмчийн хэлбэр байдаг. замаар нийгэм эдийн засгийн тулгарсан асуудлуудыг дан ганц төр шийдэх бөгөөд бүхий л үйл ажиллагааг төр удирдана.
Ардчилсан намын гишүүн болох Э.Бат-үүл, Б.Батцэнгэл, Д.Дорлигжав, С.Амарсанаа зэрэг 10 хүн улс төрийн өлсгөлөн анх удаа зарлаж Сүхбаатрын талбай дээр 3 өдөр 2 шөнө болжээ. 1990 оны 3 сарын 12нд 8-р Бүгд хурал хуралдсан уг хурлаар МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч Улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн зарим хүмүүсийг цагаатгах шийдвэр гаргасан. 1990 оны 3 сарын 22-24 ны АИХ-ын 11-р сонгуулийн 8-р чуулган хуралдаж МАХН бол төр нийгмийн удирдан чиглүүлэгч мөн гэсэн үндсэн хуулийн онцгой заалтыг хассанаар нэг намын ноёрхол унаж төр төвтэй тогтолцоонд шилжих эхлэлийг тавьсан билээ.
Тэр цагт намын үзэл санаанд таараагүй бол, хэн нэгэн эрх мэдэлтэй том даргын сэтгэлд нийцээгүй бол шударга ёсыг үл тоох хандлага байсан. 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид сайд дарга нарын тусгай хангамжийг эсэргүүцэж, ард түмнээ алагчилдагийг өөрчлөх гэж жагссан, тэмцсэн. Тэр үед дарга нар гялалзсан хар өнгөтэй Волга 24, Чайка унадаг байв. Ард түмэн Москвич, 21 унадаг байв. Тэр үед дарга нар тусгай хангамжийн бараа бүхий дарга нарын дэлгүүрээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн 45-ын гутал, халуун савны запасны төлөө дэлгүүрт дугаарладаг байв. Дарга нарын хүүхдүүд муу сурдаг ч гадаадын их дээд сургуулийн хувиарыг авчихаад (гэхдээ дандаа биш) байдаг байв. Дарга нар Сайд нарын II эмнэлгээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдээр үйлчлүүлдэг байв. Тэр үед чөлөөт үзэл бодлоосоо болоод хэлмэгдэж, ажил албагүй болж, хөдөөгийн суманд жолооч, малчнаар цөлөгдөж, шорон оронд хүртэл хоригдох явдал байсан.
ДҮГНЭЛТ
Тэр цагт намын үзэл санаанд таараагүй бол, хэн нэгэн эрх мэдэлтэй том даргын сэтгэлд нийцээгүй бол шударга ёсыг үл тоох хандлага байсан. Гэвч өнөөдөр улс орон даяар шударга ёс алдагдаад зогсохгүй шударга ёс гэж юу байдгыг бүр мартах шахаж байна. Шударгаар явах гэж оролдох аваас энэ цагийн урсгалд хөл нийлэхгүй болж, адлагдан ад үзэгдэж, хавчигдаж, шахагдаж, тэр бүү хэл зарим тохиолдолд амь амьдралаараа хохирох болов.Тэр цагт авилга авдаг байж, гэхдээ тэр цагийн авилга 45-ын гутал, их сайндаа 100 төгрөг байв. Тэр үед Ардын хянан шалгах хороо, Намын хянан шалгах хороо гэж хоёр аймшигтай газар байсан ба энэ хоёр аймшгийн газрын хараанаас мултарч авилга авна, өгнө гэдэг амаргүй байжээ. Харин одоо авилгад бүхэл бүтэн уурхайн орд газар, бүхэл бүтэн Яамны сайдыг өгдөг болсон
өнөө нэг нам засгийн эрхэнд гарангууд сөргөлдөгч намынхныгаа ажлаас нь хэдэн мянгаар нь хомроглон халж, өөрийн намынхнаа тавьдаг болсон. Дараагийн сонгууль болж нөгөө нам нь сонгуульд ялбал хариугаа хэзээ ч дутуу авахгүй бүр давуулж авдаг болсон. Энэ явдал төрийг хүчгүйдүүлж, төрийн мэргэшсэн, туршлагажсан албыг улс төрийн тоглоом болгож хувиргасан.
Тэр үед дарга нар гялалзсан хар өнгөтэй Волга 24, Чайка унадаг байв. Ард түмэн Москвич, 21 унадаг байв. Тэр үед дарга нар тусгай хангамжийн бараа бүхий дарга нарын дэлгүүрээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн 45-ын гутал, халуун савны запасны төлөө дэлгүүрт дугаарладаг байв. Дарга нарын хүүхдүүд муу сурдаг ч гадаадын их дээд сургуулийн хувиарыг авчихаад (гэхдээ дандаа биш) байдаг байв. Дарга нар Сайд нарын II эмнэлгээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдээр үйлчлүүлдэг байв.
Гэтэл өнөө дарга нар нисдэг тэрэг, онгоц унадаг болсон. Гэхдээ үүнд чанарын ялгаа их бий. Хуучин цагт дарга нар голчлон хар тэрэг унаад төрийн ажил хийдэг байсан бол өнөө дарга нар нисдэг тэрэг унаад хувийн зугаа цэнгэл, ан гөрөө хийдэг болсон. Олигарх дарга нар, түүний эхнэр хүүхдүүд монголд өвөл ирж, Улаанбаатар утаандаа хахаж цацах цагаар халуун дулаан орон руу нүүдлийн шувууд шиг нисэж, төрөөс, татвараар дамжуулан ард түмний халааснаас хулгуулсан их мөнгөөрөө авсан хэдэн зуун мянгын тансаг хаузуудад тухлан амарч аваад хавар болж цаг дулаарахад буцаад нисээд ирдэг болов. Ард түмэн утаан дотроо хахаж цацаж, чанарын баталгаагүй хоол хүнсээр эрүүл мэндээ сүйтгүүлж байхад дарга нар, олигархууд Майми бийчид усанд шумбаж, Хонолулугийн эрэг орчимд завиар уралдаж, Макао, Сөүлийн казинод хэдэн зуун мянган доллараар тоглож суудаг болсон
Full transcript