Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Монгол улсын татварын тогтолцоо

No description
by

kh baagii

on 4 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Монгол улсын татварын тогтолцоо

Төсөв, санхүүгийн бодлогын зайлшгүй чухал хэрэгцээ нь улсын орлогыг бүрдүүлэх буюу мөнгөн хөрөнгийг хуримтлуулах явдал юм.
Монгол улсын татварын тогтолцооны ангилал:
Татвар нь харилцан уялдаа бүхий янз бүрийн бүтэц, бүрэлдхүүн, тодорхой бүрдэл хэсэгтэй байдаг. Эдгээрийг нарийвчлан ялган салгаж ойлгохын тулд агуулга, бүтцийн ангилал хийх шаардлагатай байдаг
Монгол улсын татварын тогтолцоо



Оршил: Татвар байгаа цагт төр оршмой гэдэг . Бид энэхүү бие даалтаас
1. Монгол улсын татварын тогтолцоо, түүний бүрэлдэхүүн, ангилал, төрөл
2. Монгол улсын татварын тогтолцооны ангилал
3. Олон улсын татварын тогтолцоог мэдэх болно. Монгол Улс өөрийн эдийн засгийн хөгжилд тулгуурласан татварын өвөрмөц тогтолцоотой орон бөгөөд татварын тогтолцоог боловсронгуй болгох, тогтвортой байдлыг хангах талаар сүүлийн жилүүдэд төрөөс тодорхой арга хэмжээ авч явуулж байна.Үүний талаар улам дэлгэрэнгүй мэдэж авах ойлголттой болсноор энэхүү бие даалтын зорилго оршино

Монгол улсын татварын тогтолцоо, түүний бүрэлдэхүүн ангилал, төрөл
Татварын тогтолцоо
гэдэг бол Монгол улсын татварын хууль тогтоомжийн дагуу тодорхой горим, журмаар хураан авч төсөвт төвлөрүүлж буй хураамж, төлбөр, албан татварын нийлбэр цогц мөн.
Монгол улс татварын бүрэлдхүүний хувьд
1.
Улсын татвар

2.
Орон нутгийн татвар
гэсэн 2 хэлбэртэй байдаг

Монгол улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татварыг
улсын
гэх бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд үйлчлэх татварыг
орон нутгийн татвар
гэж хуульчилсан.
Улсын орлого
гэдэг нь төр өөрийнхөө үүрэг зорилгыг биелүүлэхийн тулд янз бүрийн эх үүсвэрээс төсөвт төвлөрч буй санхүү, мөнгөний нөөц мөн.Энэхүү улсын орлого нь зайлшгүй төлөгдөх шинж чанартай байхаас гадна татвар болон тодорхой үйл ажиллагааны орлогоос бүрдэж байдаг. Зайлшгүй төлөгдөх хэлбэр нь Монгол улсын хууль тогтоомжоор хуульчилан баталгаажихаас гадна төлөгдөөгүй тохиолдолд төрийн тодорхой албадлага хэрэглэх нөхцөл байдлыг бий болгодог
Монгол улсын татварын хууль тогтоомжид зайлшгүй төлөгдөх татварын хэлбэрийг
доорхи байдлаар тогтоожээ.
1.
Албан татвар

2.
Хураамж
3.
Төлбөр

Албан татвар
Албан татвар гэдэг нь хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ноогдуулж хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Албан татварыг төсөвт төлөгдөх шинж чанараар нь шууд ба шууд бус татвар гэж 2 төрөлд ангилна.Шууд татвар бол суурь ашгаасаа хамааран өсөн нэмэгдэх шинжийг агуулж байхад шууд бус татварыг эцсийн татвар төлөгч субъект үүрэгээрээ онцлог юм.

Хураамж
Хураамж нь хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч улс орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Хураамжийн гол онцлог нь төрийн зохих байгууллага, тодорхой хууль тогтоомжийн дагуу хувь хэмжээ тогтоон хураан авч буй мөнгөн хөрөнгө байх бөгөөд тодорхой үзүүлэлтээр тооцно. Хураамжийн хэмжээний дээд доод хязгаарыг орон нутгийн төрийн эрх барих байгууллагаас тогтоож өгдөг. Тухайлбал амьдаар нь гадаад оронд гаргасан ан амьтны төлбөрийг гадаад зэх зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон үнийн 80-90℅ гэх мэт.
Төлбөр
Төлбөр гэдэг нь төрийн өмч ашигласны төлөө иргэн, аж ахуй байгууллагаас авч, улс орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Үүнд: Иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц зэрэг хамаарна. Тухайлбал шугам сүлжээ, холбоо, зам тээврийн зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийн төлөгч нь тухайн аймаг, сумын газар нутаг дээгүүр дайран өнгөрч байгаа инженерийн байгууламж болон нийтийн үйлчилгээний шугам сүлжээ, холбоо харилцаа, зам талбай эзэмшиж, орлого ологч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна.
Ийнхүү албан татвар, хураамж, төлбөр нь эдийн засаг, эрх зүйн агуулга мөн чанарыг илэрхийлж байдаг.
1. Иймээс нутаг дэвсгэр буюу төсөвт төвлөрүүлэх шинж байдлаар нь:
- Улсын
- Орон нутгийн

Улсын татвар гэдэг нь:
УИХ буюу засгийн газраас хувь хэмжээ шатлалыг тогтоож Монгол улсын нийт нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татвар юм.
Орон нутгийн татвар гэдэг
нь аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувь хэмжээг нь тогтоож, тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татвар юм.
2. Төсөвт төлөгдөх хэлбэрээр нь:
- Шууд
- Шууд бус татвар гэж ангилна.
3. Төсөвт төлөх эх үүсвэрээр нь
- Орлогын
- Хөрөнгийн
- Хэрэглээний гэж ангилдаг.

Хөрөнгийн татварт
хөдлөх хөрөнгө, машин, эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө гэх мэт объектоос оруулж буй татвар орно.
Хэрэглээний татварт
онцгой болон гаалийн албан татвар, түүнчлэн нэмэгдсэн өртгийн гэх мэт албан татвар хамаарна.
4. Татварын хувь хэмжээг тогтоож буй аргаар нь:
- Өсөн нэмэгдүүлэх арга
- Хувь тэнцүүлэх арга
- Хөнгөлөлт буюу бууруулалтын арга

Өсөн нэмэгдүүлэх
арга нь татварын орлого өөрчлөгдөж байсан ч тодорхой хувь хэмжээг тогтоож өгдөг арга юм.
Хувь тэнцүүлэх
арга нь татварын орлого өөрчлөгдөж байсан ч тодорхой хувь хэмжээг тогтоож өгдөг арга юм.
Хөнгөлөлт буюу бууруулалтын
арга нь бага орлогод их татвар тооцох арга юм.

Татвар нь дээрхи байдлаар ангилагдахын хирээр өөрийн гэсэн зорилго, зарчимтай байна.
Татварын
гол зорилго
нь Монгол улсын төсвийн сан бүрдүүлэх, орлого, зарлагын тэнцвэрт байдлыг хангах, орлогыг дахин хуваарилах, татварын тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байдаг.
Харин татварын түгээмэл нийтлэг байх
зарчим
нь уян хатан байх, шудрага байх, нийтэд ойлгомжтой байх, хураах үйл явц нь хялбар, үр ашигтай байх зэрэг зарчмыг удирдлага болгоно.
Гүйцэтгэсэн:
Х.Бат-эрдэнэ
Э.Соронзонболд
Ц.Анхзаяа
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.
Мэдлэг шалгах асуулт даалгавар
1.Монгол улсын татварыг бүрэлдэхүүний хувьд юу юу гэж хэд ангилдаг вэ?
2.Улын орлого гэж юу вэ?
3.Албан татварыг юу гэж ангилдаг вэ? /хэд ангилах/
4. Монгол улсын татварын тогтолцоог Төсөвт төлөх эх үүсвэрээр нь хэд ангилдаг вэ?
5. Өсөн нэмэгдүүлэх арга гэж ямар аргыг хэлдэг вэ.
6.Төлбөрийг тайлбарлах.
Full transcript