Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of ХААҮШУОНТ

Үндэсний хөтөлбөр
by

D Narnaa

on 5 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of ХААҮШУОНТ

Тэнгэрийн энгээр мөрөөдөн сэтгэж чадваас
Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэж бүтээж чадна

Хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл
1. Хүний хөгжил
Ажилтай, орлогтой баялаг бүтээгч хүн
2. Хөдөө орон нутгийн хөгжил
Амьдрах орчин, үйлдвэрлэлийн нөхцөл сайжрах
3. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх
Хүний хөгжил
ХАА-н үйлдвэрлэлд мэдлэг түгээх, нэвтрүүлэх үйлчилгээ /экстейншин/-ний тогтолцоог хөгжүүлэх дэд хөтөлбөр

Мэдлэг түгээх, нэвтрүүлэх үйлчилгээ-ХАА, үйлдвэрлэлийн цаг
Үйл ажиллагаа хэрэгжүүлэх салбарууд
1. Мал аж ахуй эрхлэлт, үйлдвэрлэл
2. Газар тариалан эрхлэлт, үйлдвэрлэл
3. Хүнсний үйлдвэрийн парк
4. Хөнгөн үйлдэрийн парк
Шинжлэх ухаан, технологи, иновацийг хэрэгжүүлэх хөгжлийн зөв гарц
Шинжлэх ухааны
судалгаа, шинжилгээ
ҮХАА-н салбарын хөгжлийг эрчимжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээт шинэ мэдлэг
/иноваци/, дэшилтэт техник технологийг эдийн засгийн эргэлтэнд оруулах судалгаа, шинжилгээний үр дүнг нийлүүлэх.
Туршилт, маркетинг
төлөвлөлт
1. Дэвшилтэт техник технологийг дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах

2. Эдийн засгийн үр ашигтай дотоод гадаадын шинэ техник технологийг эрэлхийлэх
Үйлдвэрлэл
1. Технологи хүлээн авах чадвар дээшлүүлэх

2. Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Хүрэх үр дүн
1. Үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрэх нөхцөл бүрдэнэ.
2. Жижиг дунд үйлдвэр хөгжинө.
3. Технологийн хэрэгцээ, хөгжлийн чиг хандлагыг урьдчлан таамаглах тогтолцоо бүрдэж, шинжлэх ухаан, эдийн засгийг зохистой удирдах, чиглүүлэх, эрсдэлээс урьдчлан сэргийлэх бололцоо нэмэгдэнэ.
4. Хуримтлагдсан инновацийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зах зээл хөгжинө.
5. Инновацийн захиалга нэмэгдэнэ.
Эдийн засгийн шинэчилсэн бодлого
Маркетинг /Бодлого/
Зорилго:
Шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засгийн шинэчилсэн бодлогоор Монгол малчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрийг чанартай түүхий эд, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах нөхцөл бололцоог бүрдүүлэн олон улсын зах зээлд мал аж ахуйн гаралтай
"Монгол брэнд"
-ийг хөгжүүлэх замаар мал аж ахуйн салбарын тогтвортой, зөв хөгжлийг хангахад чиглэгдэнэ.
Төлөвлөлт
Мэдлэгтэй, боловсролтой малчин
Эрүүл мал
Эрүүл хүнс, чанартай түүхий эд
Оганик-экологийн цэвэр бүтээгдэхүүн,
"Монгол брэнд"
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
"Мэдлэг түгээх, нэвтрүүлэх үйлчилгээ" дэд хөтөлбөр
Бэлчээр
Мал эмнэлэг
Үржил селекци
Тэжээл
Хоршоо
(Анхан шатны тордолт) - Аймгийн анхан шатны боловсруулах үйлдвэр
Бирж
Бэлчээрийн мал аж ахуй
Эрчимжсэн мал аж ахуй
Байгалийн нөөц
Бэлчээрийн мал аж ахуй
Манай улс 2010 оны жилийн эцсийн байдлаар хүнсний боловсруулах үйлдвэрийн салбарт 24,1 мянган тн, мах махан бүтээгдэхүүн, 31.0 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Өнөөдөрийн байдлаар манай улс нийт 8635.8 мян,тн сүүний нөөцтэй ч бүрэн ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй байна.
Тулгарч буй асуудлууд
Сүү, сүүн бүтээгдэхүүний нөөцийн ашиглалт бага
Мах бэлтгэлийн чанар стандартын шаардлага хангахгүй
Малын гаралтай дайвар бүтээгдэхүүний нөөцийн ашиглалт бага
Ноос болон ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ

Гарах арга замууд
Малын дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс орнуудын туршлагыг судлан, шинэ технологи нэвтрүүлэн хэрэгжүүлэх
Олон улсын стандарт шаардлага хангасан мах бэлтгэлийн цех байгуулах
Үхрийн сүүний нөөцийг ашиглан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх
Бог малын сүү монгол брэнд төслийг хэрэгжүүлэх

Үр дүн
Ашиглагддагүй байсан малын гаралтай дайвар бүтээгдэхүүнүүд эдийн засгийн эргэлтэнд орох
Гүүний саамыг ашиглан эрүүл мэнд, эмчилгээ гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд гарах
Мах, махан бүтээгдэхүүн дотоод болон гадаадын зах зээлд гарах
Үнээний сүүг бүрэн ашиглах, дэлхийн брэнд бүтээгдэхүүн гарах
Бог малын сүүг эдийн засгийн эргэлтэнд оруулах, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн эмчилгээ сувилгаанд ашиглах

Монгол улсын нийт хонь/Мян,тол/
Монгол улсын нийт ямаа /Мян,тол/
Төллөх хонины тоог нийт хонины 80%-р тооцов.
Төллөх ямааны тоог нийт ямааны 80% иар тооцов.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ
• 1 кг хонины сүүний бяслаганд 6 л сүү орно.
• 1 кг ямааны бяслаганд 8 л сүү орно.

Нийт бог малын сүүний нөөцийн хэмжээ
Бэлчээр, тэжээл
Сүргийн бүтэц 1989 он
Сүргийн бүтэц 2012 он
1990 оноос хойш малын тоо 15.1 сая толгойгоор нэмэгдсэн, малчин өрхийн тоо 2 дахин нэмэгдсэн.
Харин мал сүргийн оршин тогтнох гол үндэс болсон бэлчээрийн газар нутгийн хэмжээ 27767 сая га-гаар хорогдсон байна.
Мал сүргийн зүй зохистой бүтэц алдагдсан. Тэр дундаа бэлчээрийг хамгийн ихээр тахалж байдаг ямааны сүрэгт эзлэх хувь 1989 онд 20% байсан бол 2012 онд 42,9% болсон
Эрдэмтэдийн тооцоолсноор монгол орны бэлчээрийн 70% нь доройтсон гэж гарсан.
Бэлчээр доройтуулж байгаа шалтгаанууд
Уур амьсгалын өөрлчлөлттэй холбоотой ургамалын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж тэжээллэг чанар алдагдаж байна.
Малчдын нүүдлийн тоо эрс цөөрсөн
Худаг, уст цэгийн хангамж муудсан
Малчид, мал бүхий иргэд зах зээл бараадан нэг газар олноор улирал харгалзахгүй нутаглах болсон
Ашигт малтмал, хайгуулын олборлолт ихэссэн
Бэлчээрийг зохистой ашиглахын ач холбогдлыг төдийлөн ухаарахгүй, өрсөж ашиглах хэлбэр давамгайлах болсон
Бэлчээрийг зохицуулах эрх зүйн орчин дутагдалтай

Хэрэгжүүлэх арга хэмжээ
Малчдад бэлчээрийг зүй зохистой ашиглах сургалтыг тогтмол зохион байгуулах, Малчин-мал-бэлчээр гурвын уламжлалт харилцан шүтэлцээг сэргээх, зүй зохистой харьцааг шинжлэх ухааны үндэстэй бий болгох, төлөвшүүлэх
Бэлчээрийн төлөв байдлын нарийвчилсан үнэлгээг хийх, үнэлгээний аргачлалыг олон улсын доройтолд үнэлгээ хийх аргачлалыг боловсронгуй болгох
Бэлчээрийг сайжруулах, хамгаалах, хадлан, бэлчээрийн талбайг хашиж, бордох, услах, тарималжуулах, тухайн бүс нутагт бэлчээр сайжруулах цогц үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий "Бэлчээр сайжруулах төв"-үүдийг бүсүүдэд байгуулах
Бүс нутгийн хөрс, байгаль, цаг уур, экологийн төлөв байдалд тохируулж тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэх,

ХҮРЭХ ҮР ДҮН
Бэлчээрийг шинжлэх ухааны үндэстэй зүй зохистой ашиглаж, хамгаалж, сайжруулдаг болсноор бэлчээрийн доройтол багасч, бэлчээрийн ургамалын шимт чанар дээшилнэ. Бэлчээрийн даацыг нэмэгдүүлснээр бэлчээрийн эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ.
Бэлчээр, тэжээлийн нөөц нэмэгдснээр малын ашиг шим нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг даван туулах чадамжтай болно.
Малчдын амьдарлын баталгаа тогтворжино.
Бэлчээрийн монгол малын цэвэр, органик шим тэжээлт бүтээгдэхүүн хэрэглэх, дэлхийд гаргах үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ.

Усан хангамж
Бодит хэрэгцээ:
Хөдөөгийн 146.000 малчин өрх, 40.3 сая толгой малд жилд дунжаар 100 сая.м3 ус шаардлагатай.
Харин манай улс усны нөөцөөр бага улсын тоонд ордог.

Мал эмнэлэг
1980-аад онд улсын хийт бэлчээрийн 60 хувийг усжуулсан. Тухайн үед БНМАУ 25 сая малтай байлаа.
Одоогийн нөхцөл байдал: Малын тоо бараг 2 дахин өссөн. Бэлчээр усжуулалт 40 орчим хувь.
Усан хангамжийн дутмагаас шалтгаалж нийт бэлчээрийнхээ 50 гаруй %-ийг л ашиглаж байна.
1990 онд 41.9 мянган инженерийн хийцтэй болон энгийн уурхайн худаг ашиглагдаж байсан бол 2000 оны эцэст 30.9 мянга болж 11.0 мянга гаруй худаг уст цэг ашиглалтгүй болсон.

Усны хамтын менежментийг сайжруулах, байгалийн нөөцийг бүрэн ашиглах. Гадаргын усны нөөц багатай, их малтай, бэлчээр ихээр цөлжиж байгаа манай орны хувьд дээрхи байгалийн нөөцийг зайлгүй ашигах шаардлагатай юм. Бороо, цас, шар усны үерийн усыг зориудаар тогтоож хиймэл нуур, хөв цөөрөм байгуулах. /1м3 цаснаас 200 литр ус авдаг./
Хэрэгжүүлэх арга хэмжээ
Бэлчээрийн усжуулалтад байгалийн нөөцийг ашигласнаар ойрын 20 жилийн дотор бэлчээр усжуулалтын түвшинг 80 хувьд хүргэж, нийт бэлчээрээ 90 хувь ашигладаг болно.
Гарах үр дүн
Мал сүрэг бүрэн хувьчлагдаж, малын эрүүл мэндийг өмчийн эзэн буюу малчин, мал бүхий иргэн хариуцах болсон ч Монгол улс үндсэн хуулиндаа мал сүрэг төрийн хамгаалалтанд байхаар заасан учир малын эрүүл мэндийн асуудлыг төрөөс анхаарсаар ирсэн.
Сүүлийн жилүүдэд халдварт, паразиттах өвчний эдгэрэх явц өсөлттэй байгаа боловч гаралтын хэмжээ ихээхэн өсөж байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Мөн халдварт өвчний голомтот бүс өөрчлөгдөж байна
Паразиттах өвчин
Халдварт өвчин
МЭ-ийн хөгжлийн өнөөгийн байдал, асуудал
1. Малын эрүүл мэндийн баримт тодорхойгүй учир олон улсын зах зээлд худалдаалах боломж хязгаарлагдмал
2. МЭ-ийг хувьд шилжүүлсэн нь үйл ажиллагааны тогтвортой байдал алдагдсан
3. Халдварт өвчний гаралт ихссэн
4. Эм эмнэлэгийн хэрэглээнд тавих хяналт муу
5. Халдварт болон халдваргүй өвчний хор уршгийн талаар малчдын мэдлэг чадвар сул

МЭ-ийн үйлчилгээг хөгжүүлэх шаардлага
1. Малчид малын бүртгэлжүүлэлтийг хийлгэж, малын эрүүл мэндийн дэвтрийг ашиглаж хөтлөж дадах
2. Хүнсний аюулгүй байдал нь эрүүл малаас хамааралтай тул малыг эрүүлжүүлэх
3. Монгол малын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн асуудлыг олон улсын шаардлагад хүргэх
4. Малчид мал эмнэлэгийн анхан шатны үйлчилгээний талаар мэдлэгтэй байх

МЭ-ийн салбарыг хөгжүүлэх шийдэл
1. Мал эмнэлэгийн үйлчилгээний тарифийг улсын хэмжээнд нэгдсэн бодлого сүлжээгээр гүйцэтгэх журмыг батлах
2. Хувийн болон улсын мал эмнэлэгийн үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх
3. Мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны сургалтыг малчдад үе шаттайгаар зохион байгуулах
4. Мал эмнэлгийн салбарт ажиллах хүчнийг бэхжүүлэх
5. Малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл мэндийн баталгааг хангах хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр ажиллах
6. Салбарын гадаад харилцааг өргөжүүлэх, гадаад худалдааны таатай нөхцлийг бүрдүүлэх

Хүрэх үр дүн
1. Мал эмнэлгийн үйлчилгээг нэгдсэн тарифт шилжүүлж малчдын санхүүд дэмжлэг үзүүлэх
2. Мал эмнэлгийн анхан шатны сургалтыг явуулснаар малын өвчний гаралт буурах
3. Мал эмнэлгийн салбарт ажиллах боловсон хүчний тоо нэмэгдэх
4. Хувийн МЭ-ийн үйлчилгэний хариуцлагын тогтолцоо сайжирч, үйлчилгээ тогтворжино
5. ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнэ ханшаар борлуулах таатай нөхцөл бүрдэнэ.

Мал сүргийн бүтэц, үржил селекци
Сүргийн бүтэц 1989 он
Сүргийн бүтэц 2012 он
Малын чанар сайжруулах, үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж хангах, ажил үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар шинэчлэл хийх нь чухал асуудлууд болж байна.
Сүргийн бүтэцийн байршил
Сүргийн бүтэцийн өөрчлөлт
1990 онд сүрэгт эзлэх бог малын харьцаа 3 хонь, 1 ямаа байсан бол 2011 онд 1 хонь 1 ямаа болж өөөрчлөгдсөн байна.
1980-аад онд “Гүн хөлдөөсөн үрийн станц байгуулагдаж 1980-1990 оны хооронд 82 бухнаас 1005.8 мянган тун үр үйлдвэрлэж,зохиомол хээлтүүлэгт 505.6 мянгыг ашиглан үйлчилгээ явуулсны үр дүнд 127.8 мянган үнээ төллөж 103.4 мянган тугал бойжуулж байсан байна.

Малын үржил, селекцийн үйлчилгээг
хөгжүүлэх шаардлага
1. Сүргийн бүтцийн газар зүйн онцлогт тохируулан өсгөх
2. Малын чанар, тоонд анхаарал хандуулах
3. Үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах

Малын үржил селекцийн өнөөгийн байдал, тулгамждаж буй асуудал
1. Сүргийн бүтцийн алдагдал
2. Нутгийн үүлдэр омог, шилмэл үүлдрийн чанар муудсан
3. Ашиг шимийн үзүүлэлт буурсан
4. Үржил селекци сайжруулах үйл ажиллагаа зогсонги болсон
5. Үржил селекцийн ажлын талаарх малчдын мэдлэг чадвар хангалттай биш болсон

Малын үржил селекцийг хөгжүүлэх шийдэл
1. Сүргийн бүтэцийг бэлчээрийн даацад тохируулах өсгөх талаар малчдад мэдлэг олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах
2. Нутгийн үүлдэр, омгийн малаар сүргийн чанарыг сайжруулахад мэргэжлийн зоотехникчид анхаарч ажиллах
3. МАА-н үйлдвэрлэл, үржлийн ажилд биотехнологийн шинжлэх ухааны дэвшилтэт аргыг нэвтрүүлэх

Хүрэх үр дүн
1. Малчдын мэдлэг чадвар сайжирна
2. Зоотехникчдыг малчидтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлнэ
3. Биотехнологийн аргыг өргөнөөр нэвтрүүлж малыг чанар, үүлдэр угсааг бага зардлаар сайжруулна.

Эрчимжсэн мал аж ахуй
1. Махны үхрийн аж ахуй
2. Сүүний үхрийн аж ахуй
3. Мах сүүний хонины аж ахуй
4. Мах ноосны хонины аж ахуй
5. Туслах аж ахуй
Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх чиглэл
Томоохон хот суурингийн махны хэрэгцээ/мян.тн/
Томоохон хот суурингийн махын хэрэглээ 2008-2001 он
хэтийн төлөв 2016/мян.тн/
Томоохон хотуудын мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ нь төлөвлөгдсөн хэрэгцээнээс их байгаа ба Улаанбаатар хотын хувьд 2011 онд 22.8 мян.тн, 2010 онд 19.1 мян.тн, 2009 онд 19.6 мян.тн, 2008 онд 16.2 мян.тн-ын зөрүүтэй байна.
Томоохон хотуудын махны хэрэглээ болон нийлүүлэлт
Улаанбаатар хотын хүн амын сүүний хэрэгцээ болон хэрэглээ/мян.т/
Сүүний нөөцийн хэмжээ, байршил /сая.л/
Хот орчимд бэлчээрийн мал аж ахуй хангалттай хэмжээнд хөгжөөгүй ба хотын хүн амын хэрэгцээнд сүү нийлүүлдэг Улаанбаатар хотын ойролцоох сүүний аж ахуйнууд хотын хүн амын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн цикл
Газар тариалангийн салбарууд
• Үр тариа
• Төмс, Хүнсний ногоо
• Хамгаалагдсан хүлэмж
• Жимс, жимсгэнэ
• Техник хангамж
• Зоорь агуулах
• Усалгаатай тариалан
• Хөрсний үржил шимь бордооны үйлдвэрлэл

Хэрэгжүүлж буй ажлын хүрээнд
Гадаад орны техник, технологийг нэвтрүүлэх
Үрийн чанар, хангамжийг сайжруулах
зоорь, агуулах, элваторын хүчин чадлын технологийг нэвтрүүлэх
Хүнсний ногоо жимс, жимсгэний үйлдвэрлэлийг органик байдлаар хөгжүүлэх
Газар ашиглалт, хөрсний үржил шимийг дээшлүүлэх
Салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхийг сайжруулах
Алслагдсан бүс нутгийн газар тариаланг сэргээн хөгжүүлхэд технологи нэвтрүүлэх
Ионжуулсан усыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх

Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй ажилууд
1. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих: Шинжлэх ухааны тэргүүний ололт болох зусах буудайн нутагшсан шилмэл сорт Халх гол-1, Дархан-131, дунд болцтой Дархан-34, Дархан-166, дунд оройн болцтой Дархан-144 сортуудын үрийг богино хугацаанд эрчимтэй үржүүлж буудай тариалдаг бүс нутгийн үйлдвэрлэлд тариалах, нэвтрүүлэх.

2. Хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэх, бүтээгдэхүүний чанар, борлуулалтыг тогтворжуулах: Ил болон хөрсний үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэх, хүнсний ногооны шинэ сорт бий болгох, гадаад орны сортуудыг нутагшуулах, таримлын нэр төрлийг олшруулах улмаар ургуулах дэвшилтэт технологи боловсруулах, үрийн аж ахуй зохион байгуулалтыг боловсронгуй болгох.

3. Таримлын сэлгээний схем
Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн уялдаа, бие биеэ нөхөх органик холбоог хангахгүйгээр хөдөө аж ахуйн салбарын эрсдлийг бууруулах боломжгүй.

Хөрсний үржил шимийг бууруулахгүй хамгаалж чадахуйц эдийн засгийн хувьд ашигтай тэжээлийн таримлыг сэлгээнд оруулж экологижсон ээлжлэн тариалах системийг нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлэх,

4. Байгалийн эргэлтийн хуулинд тулгуурласан экологийн
цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Төмс хүнсний ногооны харьцуулалт
Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
Монгол орны халуун рашааны байрлал ба газрын гүний дулаан нөөц
Хөнгөн, хүнсний үйлдвэрийн паркад
сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь

Паркийн ерөнхий цахилгаан эрчим хүчний ачааллыг төвийн цахилгаан эрчим хүчний сүлжээнээс авч хэрэглэнэ. Харин тасалдаж үл болох буюу зайлшгүй шаардлагатай дулаан болон цахилгааны үүсвэрийг газрын гүн, нарны фото цахилгаан үүсгүүр хосолсон эрчим хүчний системээс авч ашиглахаар төлөвлөж байна. Тасалдаж үл болох цахилгаан эрчим хүчний хэрэглээ гэдэгт газрын гүний дулааны технологийн цахилгаан тоног төхөөрөмжүүд, дулааны шахуурга, хяналт удирдлагын систем мөн паркийн үйлдвэрийн байрнуудын, хяналт аюулгүйн систем гэх мэтчилэн зүйлс орно.
Газрын гүний дулаан, нарны фото цахилгаан үүсгүүр, төвийн цахилгаан эрчим хүчний хосолсон систем
Мал аж ахуйг хөгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь
Монгол орны дийлэнх бүс нутгуудад биохий, нарны эрчим хүчний хосолсон системийг фермерийн аж ахуйд ашиглаж дулаан болон цахилгаан эрчим хүчээр хангах бүрэн боломж байна.
Сүүний үнээний байрны бүдүүвч
Судалгаагаар 100 толгой саалийн үнээний фермийн өдрийн шивхний гарцыг тооцоолоход хоногт 7.1 тн исгэх шингэн цуглуулж бэлтгэнэ. Эндээс жилдээ 116.0 мян.м3 биохий, 200.5 МВт.цаг цахилгаан эрчим хүч, 128.0 тн биобордоо үйлдвэрлэн хөрөнгө оруулалтаа 2.1 жилд, 1000 толгой гахайтай фермерийн хувьд жилдээ 80.0 мян.м3 биохий, 135.0МВт.цаг цахилгаан эрчим хүч, 86.4 тн биобордоо, 100 толгой мянган тахиатай фермерийн хувьд жилдээ 205.0 мян.м3 биохий, 350.0 МВт.цаг цахилгаан эрчим хүч, 270.0 тн биобордоо үйлдвэрлэх боломжтой.
Цахилгаан дулаан үйлдвэрлдэх биохийн станцийн еранхий бүдүүвч
Нарны эрчим хүчний дулаан болон цахилгаанд хувиргах технологийг биохийн технологитой хослуулснаар эрчим хүчний найдвартай систем үүсч, фермерийн эрчим хүчний нийт хэрэгцээг бүтэн хангах бололцоотой. Энэ нь дан ганц нарны эрчим хүчний систем суурилуулах зардлаас хэд дахин хямд өртгөөр босдог.
Фермерийн аж ахуйд нарны эрчим хүч, газарын гүний дулааны хосолсон системийг ашиглах
Тус технологийн хамгийн гол төхөөрөмж нь дулаан солилцуурын аппарат буюу дулааны шахуурга юм. Үүний тусламжтай бид эрчим хүчний хэмнэлтийг бий болгодог. Дулааны шахуурга нь оролтын усны температураас хамаараад хэрэглэж буй цахилгаан эрчим хүчнээсээ дөрвөөс найм дахин их дулааныг үйлдвэрлэдэг онцлог давуу талтай. Үүнийг хуримтлуурын системтэй нарны фото цахилаан үүсгүүртэй хослуулан ашигласнаар дулаан болон цахилгааны урсгал зардлыг 100% хэмнэх боложтой бөгөөд энэ нь фермерийн аж ахуйд нэн тохиромжтой дулаан, цахилгааны систем юм.
Парк байгуулах үндэслэл, шалтгаан
Дэлхийн хүнсний эрэлт, хүн ам, орлогийн өсөлт 2007-2050 он
НҮБ-ын ХХААБ-аас гаргасан судалгаагаар 2007-2050 он хүртэл хүнсний бүтээгдэхүүний эрэлт 77%, жилд
1.3%-иар өсөж, дийлэнх хувь нь Азийн орнуудад
/БНХАУ-43%, Энэтхэг-13%/ тохиолдоно гэж тодорхойлсон байна.
Монгол улсын нийгэм эдийн засаг үйлдвэрлэлийн өнөөгийн байдал

ХАА-н гол нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулсан, нэмүү өртөг шингээсэн байдал (2012 он)

Паркийн зорилго
Нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, байгал орчинд халгүй, эко үйлдвэрлэлийн загварыг байгуулах
Санхүүжилт:
Улсын төсөв
Чингис бонд
Паркийн захиргаа
Брэнд бараа бүтээгдэхүүний туршилт судалгааны төв
Брэнд бараа бүтээгдэхүүний хянан баталгаажуулалтын лаборатори
Хүнсний үйлдвэрийн хэсэг
Хөнгөн үйлдвэрийн хэсэг
Сэргээгдэх эрчим хүч байгалын нөөц ашиглах станц
Сэтгэлд гал байхад
Зууханд гал олдоно
Хоршоо бирж
Дэлхийн шилдэг 10 шинжлэх ухааны парк(2012)
Өнөөгийн байдал
Тогтвортой зөв
хөгжил, эко үйлдвэрлэл
Нийгэм эдийн
засгийн уналтын
хөндий
ХАА, үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засгийн шинэчилсэн бодлогоор хөгжүүлэх үндэсний хөтөлбөр
Хүнс, Хөнгөн үйлдвэрийн шинжлэх ухаан, технологи хөгжлийн загвар эко парк
Анхаарал тавьсанд баярлалаа
Туршилт, судалгааны жишиг өвлийн хүлэмж
Паркийн үйл ажиллагааны чиглэл:
Хүнсний үйлдвэрийн хэсэг
Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
Хүнсний ногоо, жимс жимэсгэнэ боловсруулах үйлдвэр
Гурил бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
Хүнсний үйлдвэрийн хаягдалаар малын био тэжээл үйлдвэрлэх загвар үйлдвэр
Хөнгөн үйлдвэрийн хэсэг
Ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр
Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр
Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр
Модон эдлэл ба бусад бүтээгдэхүүний үйлдвэр
Паркийн онцлог
Эдийн засгийн шинэчлсэн бодлого
Сургалтын түшиц аж ахуй
Органик, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Брэнд хөгжүүлэлт
Байгалийн нөөц ашиглалт
Шинжлэх ухаан технологийн туршилт
Цогц байдал
1. Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
2.Мах махан бүтээгдэхүүний үйлвэрлэл
3. Хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэр
4. Гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэр
5. Хүнсний үйлдвэрийн хаягдалаар малын био тэжээл үйлдвэрлэх загвар үйлдвэр
6. Агуулах
2
1
3
4
6
6
6
5
1.Ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр
2. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр
3. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр
4. Модон эдлэл ба бусад бүтээгдэхүүний үйлдвэр
5. Агуулах
8 кг ноос (4000 төг)
Үнэ 426,360 төг
• 1 кг хонины сүүний бяслаганд 6 л сүү орно.
• 1 кг ямааны бяслаганд 8 л сүү орно.

1 үхрийн шир 40000 төг
1
2
3
4
5
5
Full transcript