Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Мэдээллийн ил тод байдал

No description
by

Gankhulug Bayaraa

on 6 March 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Мэдээллийн ил тод байдал

Мэдээллийн ил тод байдал
ба мэдээлэл авах эрхийн тухай хууль Монгол Улсын Үндсэн
хууль ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА Хуулийн зорилт Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль 6 бүлэг, 25 зүйлтэй. "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолын хавсралтад 2012-2016 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг тусгасан. Бусад орны туршлага Хуулийн бүтэц Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” гэж заасан байдаг; Улаанбаатар хот
2013 оны 3 дугаар сарын 6 Мэдээллийн ил тод байдал
ба мэдээлэл авах эрхийн тухай хууль Мэдээллийн ил тод байдал гэдэг бол эрүүл, ардчилсан нийгмийг төлөвшүүлэх тулгуур зарчим мөн.

Иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгжийг мэдээллээр хангаснаар төрийн байгууллагад хяналт тавигдаж, авлига, хээл хахуулиас ангижрах давуу талтай.

Улмаар үйлчлүүлэгч ба төрийн албаны харилцан итгэлцлийг бэхжүүлж, хүнд суртал, танил талаар дамжуулж үйлчлүүлдэг зэрэг шударга бус байдлыг түгээн дэлгэрүүлэхгүй байх чухал ач холбогдолтой. Ач холбогдол Үйлчлэх хүрээ Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараах байгууллагад хамаарна:

- Улсын Их Хурлын Тамгын газар;
- Ерөнхийлөгчийн Тамгын газар;
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба;
- Төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага;
- Бүх шатны шүүх, прокурорын байгууллага;
- Улсын Их Хурлаас байгуулдаг түүний харьяа байгууллагууд;
- Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
- Төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага;
- Олон нийтийн радио, телевизийн байгууллага. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР 2013 он Арван зургадугаар зүйл

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;


Арван зургадугаар зүйл

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална; Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөр Тав. Эрх чөлөөтэй Монгол хүн

- авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, нийтийн албаны үйл ажиллагааг иргэдэд хүнд сурталгүй, ил тод, алагчлалгүй, шударга, хүртээмжтэй болгох;

- шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг нээлттэй болгох; - төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авах;

- мэдээллийн технологийг ашиглан цаасаар үйлддэг шат дамжлагыг 50 хувиар
бууруулах; Энэ хуулийн зорилт нийт ард иргэдийг шаардлагатай мэдээллээр хангаж, үүнээс шалтгаалах зардал, чирэгдэл, хүнд суртал, төрийн албанд үл итгэх байдал зэргийг халахад чиглэгдсэн болно.

Төрийн ил тод, шударга, нээлттэй, түргэн шуурхай байдлыг хангаснаар төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, улмаар төрд тавигдах хяналтыг идэвхжүүлэхэд энэ хуулийн зорилт оршино. Дэлхийн 100 гаруй улс орнуудад мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор тусгайлсан хуулиар зохицуулж өгсөн байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд: 7.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

7.1.1.эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.2.үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.3.үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.4.үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.5.шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл уг саналыг төсөлд тусгах;

7.1.6.үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

7.1.7.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

7.1.8.тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.9.салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.10.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл. Үйл ажиллагааны ил тод
байдал Цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр /3 хоногийн дотор/ шинэчлэх. Хүний нөөцийн ил тод байдал Дараах мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх: Төсөв, санхүүгийн ил тод
байдал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны
ил тод байдал Хуулиар хязгаарласнаас бусад дараах төрлийн мэдээллийг авах эрхтэй: Тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, барим бичиг, гэрээ, контракт, эд зүйл, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл; Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлт дараах шаардлагыг хангасан байна: Хүсэлт гаргагч нь иргэн бол овог, нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийн дугаар, гарын үсэг;
Хуулийн этгээд: нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаар, цахим шуудангийн хаяг, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг. Мэдээлэл хүсэгчийн эрх, үүрэг ЭРХ:

- эрх тэгш байх;
- мэдээлэл авах эрхээ сонгох;
- шаардлага, үндэслэлээ
тайлбарлахгүй байх;
- нэмэлт лавлагаа авах;
- агуулгын талаар амаар
тайлбарлуулах;
- албан ёсны эх сурвалжийг
мэдэх;
- мэдээлэл авах эрх нь
зөрчигдсөн гэж үзвэл эрх
бүхий байгууллага, албан
тушаалтанд гомдол гаргах;
- хуульд заасан бусад эрх. ҮҮРЭГ:

- хуульд заасан мэдээлэл
авах журмыг биелүүлэх;
- Үндсэн хууль, бусад хууль, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
- авах мэдээллээ бодитой тодорхойлсон байх. Хүсэлтийг хянан үзэх Шаардлага хангасан эсэх;
Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийн дугаараар нь тухайн иргэн, хуулийн этгээдтэй холбогдох мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах;
Дурдсан мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байгаа эсэх /байхгүй тохиолдолд 2 хоногийн дотор холбогдох байгууллагад шилжүүлж, энэ тухай мэдээлэл хүсэгчид мэдэгдэх/;
Хориглох үндэслэл байгаа эсэх. ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ҮЗЭХ ХҮСЭЛТИЙГ БУЦААХ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ Хүсэлтийг буцаах үндэслэл Шаардлага хангаагүй /дэлгэрэнгүй мэдээлэл, үнэмлэх, гарын үсэг, хаяг г.м./;
Хүсэлтэд дурдсан мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байхгүй бөгөөд хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлэх боломжгүй;
БУСАД: /онцгой нөхцөл, оюуны өмч, хувь хүний нууц, байгууллагын нууцад хамаарах тохиолдол/

Хүсэлтийг буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой заана. Онцгой нөхцөл:

а/ ил болгосноор ҮАБ, нийтийн эрх ашигт хохирол учруулах бодитой үндэслэл байгаа;
б/ Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, өрсөлдөөний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянан шалгагдаж байгаа асуудалтай холбоотой;
в/ хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай;
г/ тухайн мэдээлэл нь олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах явцтай холбоотой;
д/ хууль тогтоомжид заасан бусад. Оюуны өмчийг хамгаалах:

оюуны өмчтэй холбоотой мэдээллийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно. Хувь хүний нууцыг хамгаалах:

хуульд өөрөөр заагаагүй бол хувь хүн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулахыг хориглоно. Байгууллагын нууцыг хамгаалах:

аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээллийг тухайн аж ахуйн нэгжийн эрх бүхий этгээдийн /гүйцэтгэх удирдлага буюу түүнээс эрх олгосон бусад этгээд/ бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно. Мэдээлэл өгөх Нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй;
Иргэнийг хүлээн авч уулзах байр, хүсэлтийг хүлээн авах цагийн хуваарийг тогтоож нийтэд мэдээлнэ;
Өөрт хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар устгах, иргэдээс мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно;
Заавал нээлттэй байлгах мэдээлэл /Төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа ТББ:

а/ тухайн байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж байгаа техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл;
б/ тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн тохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл;
в/ нийтэд мэдээлэхээр заасан бусад мэдээлэл.

Тухайн ТББ нь нууцын жагсаалтаа батлан нийтэд мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийг амаар, бичгээр, цахим хэлбэрээр өгч болох бөгөөд иргэн, хуулийн этгээд нь мэдээлэлтэй биечлэн танилцаж болно.

Хариуг шууд өгөх боломжтой хүсэлтийг тухай бүр шийдвэрлэнэ.

Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 7 өдрийн дотор /шаардлагатай гэж үзвэл нэг удаа 7 хоногоор сунгаж болно/ өгөх бөгөөд хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол тэдгээрийн төлөөлөл болох нэг иргэнд мэдээллийг өгнө.

Хүсэлтийн хариуг өгсөн он, сар, өдөр, хариу бэлтгэсэн албан тушаалтны нэр, мэдээлэл олгосон хэлбэр зэргийг бүртгэлд тэмдэглэж, хадгална. Цахим хэлбэрээр мэдээлэл авах хүсэлт гаргасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь цахим баримт бичгийг үйлдэн, тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, холбогдох байгууллагад цахим шуудангаар ирүүлсэн байна.

Мэдээллийг цахим хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд өгөх тохиолдолд тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурах бөгөөд хүсэлт гаргагчид мэдээллийг цахим шуудангаар хүргүүлнэ. Цахим хэлбэрээр мэдээлэл авах, өгөх Үйлчилгээний хөлс Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.
Үйлчилгээний хөлсний хэмжээг тухайн мэдээллийг өгөх зардалтай нийцүүлэн тухайн байгууллагыг удирдлага тогтоох бөгөөд үйлчилгээний хөлс тооцох аргачлал, үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгийн газар батална.
Үйлчилгээний хөлс нь тухайн мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хувилах, шуудангаар хүргүүлэх зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй. Гомдол гаргах, гомдлыг хянан шийдвэрлэх Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар дээд шатны байгууллага, албан тушаалтан, ХЭҮК, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.

/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль/
/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль/
/Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хууль/ Тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:

Мэдээлэл авах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг;
Мэдээлэл авах хүсэлт хүлээн авсан, хянасан буюу буцаасан, мэдээллийг өгсөн огноо;
Бусад. Хүний жам ёсны буюу Үндсэн хуулиар
олгогдсон заяагдмал эрх, хувийн өмч, төрийн хязгаарлагдмал оролцоо, төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоог бүхий л талаас дэмжих зорилгоор: МЭДЭЭЛЭЛ ХҮСЭГЧ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн албан хаагчийг зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн албан хаагчийг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх
хариуцлага Жишээ: Хянаж үзнэ Мэдээлэл өгөх Татгалзах Дээр дурдсан хориглох үндэслэл байхгүй тохиолдолд нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэг хүлээнэ. 7 хоногийн дотор гаргана.
/тэмдэглэл хөтөлнө/ Хүсэлтийг буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой заана. Мэдээлэл авах хүсэлт ирлээ... Ач холбогдол Ил тод байдал 8.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол

8.1.1.сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах;

8.1.2.албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

8.1.3.хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

8.1.4.хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

8.1.5.албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

8.1.6.хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх. 9.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

9.1.1.тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх:

9.1.1.а.тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;
9.1.1.б.өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор;
9.1.1.в.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор.

9.1.2.жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангах;

9.1.3.санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

9.1.4.тухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 14 өдрийн дотор энэ тухай цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

9.1.5.зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч, түүний хэмжээг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

9.1.6.хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх. 9.2. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд зааснаас гадна дараах мэдээллийг үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж, цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулна:

9.2.1.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш ажлын 14 өдрийн дотор;

9.2.2.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг байгуулагдсанаас нь хойш ажлын 14 өдрийн дотор;

9.2.3.концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг ажлын 14 өдрийн дотор. 9.3. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд зааснаас гадна нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийн жагсаалтыг тухайн этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн хамт цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэнэ. 10.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

10.1.1.ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааны бодлого баримтлан, энэ тухай цахим хуудсандаа байрлуулах болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх;

10.1.2.тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан тухай бүр шинэчлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;

10.1.3.тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

10.1.4.тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулах;

10.1.5.худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсандаа байршуулан тухай бүр шинэчлэх;

10.1.6.тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлэх;

10.1.7.худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

10.1.8.хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх. Мэдээлэл авах эрх гэж аливаа иргэн, хуулийн этгээд өөрт шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагаас хуульд заасан хугацаанд багтаан гаргуулан авахыг хэлнэ.
Full transcript