Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

No description
by

Yavuukhulan M

on 13 February 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлага
Аливаа улс орны соёл, хөгжлийн түвшинг тодорхойлдог үйлчилгээний нэг төрөл нийтийн тээврийн үйлчилгээ юм. Нийтийн тээврийн үйлчилгээг нийгмийн захиалгат хэрэгцээ гэдэг утгаараа зайлшгүй шаардлагатай үйлчилгээний нэг.
Хотжилт ихсэх хэрээр ард иргэдийн амьдралд нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага улам бүр өсч байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгцээ буюу эрэлт их байгаан хэрээр түүнд тавигдах шаардлага дагаад өсөж байна.
Үйлчилгээний гол эрэлт өглөө орой иргэд ажилд сургуульд явах мөн тарах үед ихсэж оргил ачааллын үеийг үүсгэдэг

Нийтийн тээврийн үйлчилгээний шинэ чиг хандлага
"Цахилгаан тээвэр" компаниас "Эко шөнийн тээвэр
төслийг Улаанбаатарт хотноо туршилтын шугамаар
ажиллуулж эхэлсэн.
Автобус нэгдүгээр эгнээгээр зорчих журам гарган хэрэгжүүлж байгаа
Замуудын өргөтгөл, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулж, камержуулсан

Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн Swot шинжилгээ
Давуу тал
Нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилтууд
 Нийтийн тээврийн хэрэгсэлд цахилгаан тээврийн хэрэгсэл нэмэх үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх
 Улаанбаатар хотод багтаамж ихтэй шинэ тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх
 Цахим тасалбар буюу картын системд шилжих
 Замын хөдөлгөөний менежментийг сайжруулах
 Нийтийн тээврийн хэрэгслийн буудал буюу зогсоолын орчин нөхцөл сайжруулах
 Ухаалаг гар утсанд зориулсан програм. Таны хүлээж буй автобус хэдэн минутын дараа ирэхийг мэдээлэхээс гадна, таныг очих газартаа хүртэл автобусаар хэрхэн явах, хэдэн минутын дараа очих зэргийг тооцоолон мэдээлдэг байх
 Автобусны буудлуудад мэдээллийн самбар байрлуулж ямар чиглэлийн автобус хэдэн минутын дараа ирэхийг мэдээлдэг болгоно
 Зогсоолын нэр болон бусад мэдээллийг зорчигчдод зарлан мэдээлж байх программ хангамж бий болгох

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Агуулга
1.Нийтийн тээврийн үйлчилгээний үзүүлэх хэрэгцээ, шаардлага
2.Нийтийн тээврийн үйлчилгээний шинэ чиг хандлага
3.Нийтийн тээврийн үйлчилгээ Swot шинжилгээ
4. Нийтийн тээврийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам

Ө.Туяа А.РА12М436
Б.Туяа А.РА12М438
Э.Өнөрцэцэг А.РА12М437
Ц.Баяржаргал А.РА12М435
Д.Чимэддулам А.РА12М439
Р.Пүрэвсүрэн А.РА12М441

Нийслэлийн нийтийн тээврийн газар нь Нийслэлийн Засаг Даргын 2010 оны 14 дүгээр захирамжаар Нийслэлийн Нийтийн Тээврийн газар болон зохион байгуулагдаж
-Захиргааны алба
-Тээврийн төлөвлөлтийн хэсэг
-Диспетчерийн алба
- Хяналт шалгалтын хэлтэс гэсэн 4 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Тус газар нь төрийн өмчит 3, хувийн хэвшлийн 23 компаны нийт 783 том оврын, хувийн хэвшлийн 25 компаний 358 бага оврын автобустай гэрээ байгуулан ажилладаг.


Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг ерөнхийд нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, такси үйлчилгээ үзүүлэгч гэж ангилж үздэг. Авто тээврийн үйлчилгээний нэг төрөл болох автобус нийтийн тээврийн үйлчилгээг доор зааснаар ангилна
1. Их багтаамжтай автобус /нийтийн шугамын автобус/
2. Троллейбус
3. Дунд багтаамжийн автобус /жуулчны автобус/
4. Бага багтаамжийн автобус /микро автобус/
5. Такси

Оюутан болон өндөр настанууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн онцгой ажилтанд үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг
Автобус нэгдүгээр эгнээгээр зорчдог болсон нь үйлчилгээг хурдан шуурхай авах нөхцөл бүрдсэн
Автобусны камержилт

Сул тал
- Автобусны буудлыг нийтийн тээврийн зориулалтаар баталгаажуулж хотын
ерөнхий төлөвлөгөөнд тусгаагүйгээс гол зангилаа хэсгүүд дэх зорчигч тээрийн үйлчилгээний автобусны томоохон талбай, зогсоолууд байхгүй болсон.
- Зорчигч тээврийн үйлчилгээний ихэнх чиглэлд бага оврын автобусууд үйлчлэх болсон нь зориулалтын буудал дээрээ зогсож багтахгүй мөн зогсоолгүй газраас зорчигч тээвэрлэж замын ачаалал нэмэгдүүлж байна
- Гадны оронд явж хугацаа хэтэрсэн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг
- Үйлчилж буй жолооч болон кондукторын харилцаа муу
- Хүйтэн тав тухгүй орчин нөхцөлтэй
- Замын менежмент муу учир хүлээлт үүсдэг
- Гадаад орчинд үзүүлэх сөрөг нөлөө буюу агаарын бохирдол үүсгэдэг
- Ачаалал нэмэгдсэн үед зорчигчид ихсэж багтахгүй болох

Боломж
Цахим тасалбар буюу картын системд шилжих
Хэрэглэгчийг урамшуулах маркетингийн бодлого хэрэгжүүлэх
Үйлчилгээний аюулгүй байдал тав тухтай байдлыг хангах
Аюул
- Шинэ тээврийн хэрэгсэл бий болгох
- Хямд орлох үйлчилгээ бий болох
- Өрсөлдөөнд ялагдах

Дүгнэлт
Нийтийн тээврийн үйлчилгээний чанарын үзүүлэлтүүд
Хүртээмжтэй байдал - Зорчих чиглэл, зогсоолын нэр болон бусад мэдээллийг зорчигчдод зарлан мэдээлдэггүй
Үр ашигтай байдал – Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хугацаа хувийн автомашинаар зорчих хугацаанаас их цаг зарцуулдаг, /зорчигчид нийтийн тээврийн автобусаар ажил, хичээл сургуульдаа ирж очихдоо хөдөлмөрийн чадвараа 10-15 хувь алддаг гэсэн тооцоо байдаг/
Найдвартай байдал – Автобус хоорондын хүлээлгийн хугацаа тогтмол цагийн
хуваарийн дагуу мөн техникийн хувьд бүрэн бүтэн байдаг, аюулгүй
тайван орчин нөхцөлд үйлчлүүлэх орчин бүрдээгүй
Үйлчлүүлэхэд хялбар байдал – Дүүргэлт тав тухтай байдал хангаагүй ачаалалтай цагуудад дүүргэлт ихтэй хүйтэн бохир орчинд үйлчилгээг хүргэдэг

Нийтийн тээврийн үйлчилгээний чанарын доголдлын шалтгаан
Замын хөдөлгөөний түгжрэлд орох
Хөдөлгөөний цагийн хуваарийн мөрдөлт алдагдах
Автобус хоорондын хүлээлгийн хугацаа нэмэгдэх
Зогсоол дээр зорчигчдын бөөгнөрөл үүсэх
Автобусанд тав тухтай зорчих нөхцөл алдагдах
Нийтийн тээврээр үйлчлүүлэх сонирхол буурч хувийн автомашинаар зорчихыг илүүд үзэх
Full transcript