Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Нөхөрлөл хоршоо

No description
by

zaya zz

on 18 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Нөхөрлөл хоршоо

Нөхөрлөл, хоршоо, түүний эрх зүйн зохицуулалт
Нөхөрлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим нь бусад аж ахуйн нэгжтэй адил боловч зарим нэг зүйл дээрээ ялгаатай. Үүнд :

1. Гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээдэг
2. Нөхөрлөлийг үүсгэн байгуулахад гэрээ боловсруулна
3. Нөхөрлөлийн удирдлагад зөвхөн бүрэн хариуцлагатай гишүүд оролцоно
Нөхөрлөл
бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай
(ББ)
Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг хуулийн этгээдийг хэлнэ.

Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
Уг нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөл, компанийн гишүүн байхыг хориглох ба гишүүн бүр нөхөрлөлийн үйл ажиллагаанд заавал биечлэн оролцож, хүлээсэн үүргийг наад зах нь 1 гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцсан хуулийн этгээдийг хэлнэ.
Анхаарал тавьсанд баярлалаа
Нөхөрлөл гэдэг нь гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ энэхүү эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээд юм.

Иргэн хуулийн этгээд өөрийн эд хөрөнгөдөө тулгуурлан мөнгөн санхүүгийн байнгын эх үүсвэртэй байхын тулд эд хөрөнгө, сэтгэл санаагаа нэгтгэн сайн дурын үндсэн дээр нөхөрлөл байна.

Нөхөрлөл нь ашгийн төлөө үйлдвэрлэл үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн нэг төрөл юм.
зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай
(ЗБ)
Нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ нь үүсгэн байгуулагчдын эрх үүрэг, нөхөрлөлийн нэр, оршин байх газар, ямар төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг хэдий хугацаанд гүйцэтгэх, удирдах төлөөлөх эрхтэй хүний нэр хаяг, гишүүдийн нөхөрлөлд оруулах эд хөрөнгийн хэмжээ, нэр төрөл, үнэлгээ, эд хөрөнгийг буцаан олгох нөхцөл журам, ашиг алдагдал хуваарилах асуудлыг тусгасан байна.

Гэрээнд үүсгэн байгуулагчдын хэн нь бүрэн хариуцлагатай, хэн нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээж болохыг ялган салгаж бичээд гарын үсэг зурж, нотариатаар батлуулна.
Нөхөрлөлийн оршин байгаа газрын нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллага өргөдөлийг үндэслэн бүртгэнэ.

Өргөдөлдөө дараахи бичиг баримтуудыг хавсаргана:
үүсгэн байгуулах гэрээ
тусгай зөвшөөрөл
шаардлагатай бол эрх бүхий байгууллагын албан ёсны зөвшөөрөл
гишүүдээс нөхөрлөлд оруулсан хөрөнгийн талаархи холбогдох байгууллагаас гаргасан баталгаа.


Нөхөрлөл доор дурдсан үндэслэлээр гишүүдийн хурлын шийдвэрээр татан буугдана.

1. Гэрээ дүрэмд заасан хугацаа дууссан
2. Саналын эрхийн дийлэнх олонхийг эзэмшиж байгаа гишүүд санал гаргасан
3. Тусгай зөвшөөрөл хүчингүй болсон
4. Зохион байгуулалтын төрөл хэлбэрээ өөрчилсөн
5. Бүртгүүлснээс хойш 1 жил үйл ажиллагаа явуулаагүй бол
6. Бүрэн хариуцлагатай гишүүн нөхөрлөлөөс гарсан, хасагдсан
7. Бусад нөхцөлд


Шүүх дараах үндэслэлээр хоршоог татан буулгана
• Дампуурсан бол
• Гишүүдийн тоо хуульд заасан доод хэмжээнд хүрээгүй бол
• Хууль дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан бол
• Хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн бол

1998 оны хоршооны тухай хууль
Зөв бурууг тодорхойлж, буруу өгүүлбэрийг засна уу
"Номин" хадгаламж зээлийн хоршоо нь 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 1000 гаруй гишүүнтэй. Уг ХЗХ-ноос иргэн О нь 600 сая төгрөгийн зээл авах хүсэлт гаргажээ. Гэвч хоршооны нийт хөрөнгө 350 сая төгрөг байв. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
Дүрэмд дараах зүйлийг тусгана. Үүнд :

хоршооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг
үүсгэн байгуулагчийн гишүүдийн эцгийн болон өөрийн нэр хаяг
хоршооны зорилго, үйл ажиллагааны төрөл, хугацаа
үүсгэн байгуулагчдаас хоршоонд оруулах хувь хөрөнгийн хэмжээ, нэр төрөл, түүнийг бүрдүүлэх хугацаа хэлбэр
хоршооны гишүүнчлэл
хоршооны удирдлагын бүрэлдэхүүн, түүний бүрэн эрх, шийдвэр гаргах журам, хүлээх хариуцлага
хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл, журам
хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэх нөхцөл болон үүсгэн байгуулагчид шаардлагатай гэж үзсэн бусад асуудал
Хоршоог 9-өөс доошгүй иргэн үүсгэн байгуулах бөгөөд үүсгэн байгуулах баримт бичиг нь бүх гишүүдийн хурлаар баталсан дүрэм байна.
Хоршоог үүсгэн байгуулах баримт бичигт :
хоршооны дүрэм нэр
оршин байгаа газрын хаяг
зорилго үйл ажиллагааны төрөл
үйл ажиллагааны явуулах хугацаа
гишүүдээс заавал оруулах хувь хөрөнгийн хэмжээ
хоршооны орлого зарлагыг тооцох бүртгэх хуваарилах журам
гишүүний эрх үүрэг
гишүүнд элсэх ба гарах нөхцөл журам гэх мэт өргөн хүрээтэй асуудлыг тусгасан байна.
Хоршооны онцлог шинж
Үүсгэн байгуулагчид анхнаасаа сэтгэл санаа, зорилгоороо нэгдсэн байх бөгөөд ямар зорилго, хэлбэртэй хоршоо байгуулж, яаж ажиллах арга зам болон ирээдүйд хүрэх үр дүнгээ харилцан зохицох нь эхний бөгөөд гол шалгуур юм.
Хоршоо
Хоршоо гэдэг нь материаллаг болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор хувь хүмүүс сайн дураараа нэгдэн, ардчилсан удирдлага хяналт бүхий хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр үндэслэн аж ахуй эрхлэх хуулийн этгээд юм.

Хоршоо үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг өөрийн эд хөрөнгөөрөө хариуцах ба эд хөрөнгө нь хүрэлцэхгүй бол гишүүд нь нөхөх хариуцлага хүлээнэ.

Хоршоо нь ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.
Шүүх дараах тохиолдолд нөхөрлөлийг татан буулгана
1. Дампуурсан бол
2. Нэг ч гишүүн үлдээгүй бол
3. Хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн бол
1995 оны нөхөрлөлийн тухай хууль
Нөхөрлөл
1. Нөхөрлөлийг үүсгэн байгуулахад дүрэм боловсруулна.
2. Хоршоо нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
3. Нөхөрлөлд нэг ч гишүүн үлдээгүй бол шүүх нөхөрлөлийг татан буулгана.

Асуулт
1. Нөхөрлөлийг үүсгэн байгуулахад дүрэм (гэрээ) боловсруулна. (буруу)
2. Хоршоо нь ашгийн төлөө (ашгийн төлөө бус) үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. (буруу)
3. Нөхөрлөлд нэг ч гишүүн үлдээгүй бол шүүх нөхөрлөлийг татан буулгана.(зөв)
Хариулт
Монгол улсын Хоршооны Хуулийн 5.2. "Хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд түүний үүргийг гишүүд нь нөхөж хариуцна." Тиймээс "Номин" ХЗХ нь өөрийн 1000 гаруй гишүүдээсээ авч иргэн О-д зээлдүүлэх боломжтой.
Full transcript