Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хүүхдийн эрх, хүүхдийн нийгмийн хамгаалал

No description
by

Enkhmaa Tum

on 7 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хүүхдийн эрх, хүүхдийн нийгмийн хамгаалал

Хүүхэд насны зорилтуудыг янз бүрээр ангилж үзсэн байдаг. Нас насан дах зорилтуудыг ялгахын тулд практик хэрэглээний үүднээс зан үйлийн тодорхой зорилго, эерэг нөлөөллийн загварыг хэрэгжүүлж болдог.
Хүүхдийн өмнө тулгарах насны зорилтыг хэдийчинээ тодорхой нэрлэх тусам хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдын эзэмшсэн ба эзэмшиж амжаагүй зан үйлийг ажиглаж илрүүлэх, улмаар цаашид хүүхдийн сурч, боловсроход шаардлагатай зан үйлийг тодорхойлоход багш, сурган хүмүүжүүлэгч нарт дөхөм болно.
Бага боловсролын үйлчилгээний практик хэрэглээнд тулгуурлаж 6-11 насны хүүхдийн өмнө тулгарах зорилтыг жишээ болгон авч үзье:

Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал
design by Dóri Sirály for Prezi
Хүүхэд гэж хэн бэ? Конвенц гэж юу вэ?
Хүүхэд насны тухай шинэ ойлголт, хандлага
Хүүхэд нийгмийн амьдралд оролцохдоо тодорхой агуулгаар тодорхойлогдох, тэдгээр агуулгад нийцсэн хүүхдийн насны тодорхой эрэлт, хэрэгцээ, зорилтод хүрнэ. Эдгээр эрэлт, хэрэгцээ, зорилт нь хүүхдийн насны онцлогоос урган гарсан тодорхой зан үйлийг төлөвшүүлнэ. Хүүхдийн наснаас насанд тохирсон зорилтыг хэрэгжүүлэх явдал хүүхдийн зөв, эерэг хөгжлийн найдвартай нөхцөл нь болдог.

Хүүхдийн эрхийн тухай конвенц гэж юу вэ?
Улс үндэстнүүд санал нэгтэй хэлэлцэн тохирсон, бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг тусгасан эрх зүйн баримт бичиг
Хүүхдийн эрхийн конвенцийг 1989 онд НҮБ-ээс баталсан.
Өнөөдөр дэлхийн нийт хүүхдийн 99 хувь нь Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн 190 гаруй оронд амьдарч байна
1989 оны 11-р сарын 20-ны өдөр
Хүүхэд гэж хэн бэ?
Хүүхдийн эрхийн конвенцид 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж тунхагласан байдаг.
Хүүхдийн эрхийн хэрэгжилт Монгол оронд
Монгол улс 1990 онд НҮБ -
ХЭК-д нэгдэн хүүхдийнхээ эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхэд насны үе шат
• Асаргаа, сувилгааны үе 0-1 нас
• Сургуулийн өмнөх сургалтын үе 2-5 нас
• Сургуулийн анхан шатны сургалтын үе 6-11 нас
• Сургуулийн дунд, ахлах шатны сургалтын үе 12-17 нас
• Ажил, хөдөлмөрийн ба бие даан амьдрахад бэлтгэх сургалтын үе 18 нас

Хүүхэд насны зохих үе бүрт хөгжлийн янз бүрийн асуудлууд илүү сайн илэрч байвал зөв, эерэг хөгжил явагдана. Нөгөөтэйгүүр хүүхдийн хөгжилд өөрчлөлт, ахиц илрэхгүй байх нь хөгжил эргэлт буцалтгүй гацаанд орсон хэрэг огт биш. Хүүхэд бол уян хатан, нөхөх боломжтой бөгөөд түүний хөгжлийн тодорхой элементүүд нэлээд хожуу ч илэрч болно.
Бага боловсролын багш нь эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлага, олон нийтийн оролцоо, түншлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцэд заагдсан хүүхдийн сурч, боловсрох эрх болон сургуулийн орчинд хүүхдийн бүх эрхийг хангах, хамгаалах, хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэж Монгол улсын Засгийн газрын өмнө хариуцлага хүлээнэ.
Бусадтай зохицох зорилт
• өөрийн үзэл бодлоо тодорхойлох, юу хийхээ төлөвлөх;
• бусдыг хүндэтгэх, үеийнхэнтэйгээ уулзах, ярилцах,
• бусдаас тусламж хүсч хандах, бусдад саад болохгүй байх;
• өөрийн хийх гэж буй зүйлээ бусадтай зөвлөлдөх, төлөвлөх;
• өөрийн санаа бодолтой байх, бусдын санаа бодлыг хүндлэх, бусдад туслах;
• бусадтай зохицох, бусадтай адил харьцах;

Бусдаас хараат бус байх зорилт
• эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчээс хараат бус байх;
• өөртөө хэрэгтэй зүйлийг олж хийх, бие даах;
• өөрийн бодлыг хамгаалах, бусдын саналыг хүндэтгэх, бусадтай эвсэх;
• өөрийн хийх гэж буй зүйлээ бие дааж гүйцэтгэх, хүндрэл тохиолдох үед насанд хүрсэн хүнд хандаж тусламж хүсэх;
• тоглох, амрах, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхээ өөрөө шийдэх, төлөвлөх;

Анхан шатны сургуульд суралцах зорилт
• анхан шатны сургуульд суралцах мэдлэг, чадвар, дадал эзэмших;
• хичээл дээр бусадтай хамтарч ажиллах, идэвх чармайлт гаргах;
• мэдлэг эзэмшихийн тулд тэвчээртэй байх;
• хичээнгүйлэх, өөрийгөө дайчилж сурах
• бие дааж, өөрөө хийж сурах;

Найзлах нөхөрлөх зорилт
• үе тэнгийнхэнтэйгээ эвсэг нөхөрсөг харилцаа тогтоож харилцах:
• охид, хөвгүүдийн дундаас найз нараа олох;
• бусдын саналтай зохицох, бусадтай санал бодлоо солилцох, бусдыг энэрч өрөвдөх;
• маргаан, зөрчлийг бие дааж шийдэх, байнгын “сайн” найзтай байх;
• нийтэч нөхөрсөг харилцаатай байх, охид, хөвгүүдийн аль алинтай үерхэж чаддаг байх;

Гэр бүлийн гишүүн байх хариуцлагын зорилт
• эцэг эх, асран хамгаалагч, ах эгч, дүү нарыг хүндлэх;
• өөрийн хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл, эд хогшлыг эмхлэх, цэгцлэх;
• гэр бүлийн бусад гишүүдэд санаа тавих, гэр орны ажилд туслах;
• гэртээ байнга хийж гүйцэтгэх ажил, даалгаврыг тодорхой болгох;

Энгийн дэд бүтцийг ашиглах зорилт
• гэр бүл, сургууль, гудамж тайлбай, олон нийтийн газар биеэ зөв авч явах;
• осол, гамшиг, хүчирхийллээс өөрийгөө сэргийлэх, хамгаалах, аюулгүй байдлаа хангах анхан шатны мэдлэг, ур чадвар эзэмших;
• нийтийн тээвэр, холбоо харилцааны үндсэн үйлчилгээг хэрэглэж сурах;
• гэр ахуйн болон нийтэд зориулсан цахилгаан хэрэгслийг ашиглаж сурах;
• хүүхдийн хөгжлийн мөнгө болон сурч, боловсроход шаардлагатай эрүүл мэнд, халамж, соёл, урлаг, чөлөөт цагт зориулсан хөрөнгө оруулалтын үнэ цэнийг мэдэх;

Хүүхдийн эрхийн тухай
НҮБ- ын ХЭК нь дараахь дөрвөн үндсэн зарчимд тулгуурладаг.
Эсэн мэнд амьдрах ба хөгжих
Конвенцийн зургадугаар заалтанд хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хөгжих эрхтэйг заахын сацуу хүүхэд нь зан чанар, авьяас, чадвараа бүхий талаараа бүрэн хөгжүүлэх эрхтэй гэдгийг мөн онцолсон.
Хөгжлийг тодорхойлох улс орны ирээдүй болсон ХҮҮХДИЙГ хүчирхийллээс ангид, ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй, амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрхээ эдлэх эерэг нөхцлийг бүрдүүлж, өсгөж хүмүүжүүлэх нь эрх эдлэгч хүн бүрийн хүлээх үүрэг билээ.
Оролцооны эрх
Хүүхдийн нас болон хөгжлийн онцлогийн дагуу хүүхдийн үзэл бодол, санаа зовж буй зүйлийг сонсох ба тэдний үзэл бодлоо илэрхийлэх боломжийн тухай конвенцийн 12 зүйлд багцаар нь тусгасан. Энэ сэдэв хүүхдийн үг хэлэх эрх чөлөө ба иргэний бусад эрх Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийн бусад бүхий л хэсэгт хамаардаг. Энэ зарчмын онцлог нь хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ба хүүхдийг сонсох ёстой гэсэн шаардлага тавьдагт оршино.
Ялгаварлан гадуурхахаас ангид байх
Хүүхдийн эрх хэзээ ч, хаана ч байсан хүйс, хөгжлийн бэрхшээл, яс үндэс, шашин шүтлэг эсвэл иргэний харъяалалаас үл хамааран ямар ч хэлбэрийн ялгаварлан гадуурхалгүйгээр хүүхэд бүрт хамаатай болохыг Конвенцийн хоёрдугаар заалтад тодорхойлсон.
Ялгаварлан гадуурхахгүй байх нь хүүхэд хамгааллын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд бүх салбарт ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг арилгах арга хэмжээг баталгаажуулдаг.
Хүүхдийн дээд ашиг сонирхол
Хүүхдийн дээд ашиг сонирхлыг дээдлэн, хүүхдэд ээлтэй нийгмийг байгуулах нөхцөлийг хангахын төлөө Засгийн газар, олон нийтийн ба хувийн салбарынхан өөрсдийн үйл ажиллагаа хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой болгох ёстойг Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцид онцлон тэмдэглэсэн.
Хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг нь бүхий л хугацаанд хүүхдэд нөлөөлөх үр нөлөөг дэмжих өргөн хүрээтэй ойлголт юм. Хүүхдийн эрхийн энэхүү цогц хандлага нь хүүхдэд ээлтэй үйлчилгээ, хүүхдийн асуудалд мэдрэмжтэй практикийг хүүхдийн төлөө үзүүлэх үйлчилгээндээ нэвтрүүлэх зэргийг ойлгоно
Хүүхэд хамгааллын тухай
Хүүхэд хамгааллын тухай тодорхойлолт
Хүүхдийн хамгаалал гэдэг нь хүүхдийг хүчирхийлэл, дарамт мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс нийгмийн бүхий л орчинд хамгаалах явдал юм.
Хүүхэд хамгааллын зорилго
- Хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс хүүхдийг хамгаалах
- Хүүхдийг аль болохоор гэр бүлийн орчинд амьдрах нөхцөлөөр хангаж өгөх явдал, боломжгүй бол хамгаалахын тулд гэр бүлийн хувилбарт үйлчилгээг сонгох
-Хүүхдийг өөрөө бие даан амьдрах, нийгэмдээ хувь нэмэр оруулах чадвартай иргэн болгон хөгжүүлэх
Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны зарчмууд
- Хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих
- Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим
- Хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэн үзэх зарчим
- Хүүхдийн хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэхэд төр үүрэг хүлээх зарчим
- Хүүхдийн оролцооны зарчим
- Салбар ба мэргэжилтэн хоорондын хамтын ажиллагааны зарчим
- Гэр бүл төвтэй үйлчилгээг төвлөрүүлэн халамжлах үйлчилгээнээс чухалчлах зарчим
Хүүхэд хамгааллын бүх орчин
- Гэр бүл
- Сургууль
- Хүүхэд асран хүмүүжүүлэх газар
- Хууль тогтоох байгууллага
Full transcript