Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Усны экологи

No description
by

Б. Халиун

on 26 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Усны экологи

Усны экологи
М.Сайнбилэг
Б.Отгонтуяа
Д.Мишээлт
Г.Нямжаргал
Б.Тэлмэн

Монгол улсын усны нөөц
Монгол улсын усны нөөцийн хэмжээ 608,000 сая шоо метр жил байгаа нь дэлхийн цэвэр усны нөөцийн 0,000000044%-г эзэлнэ. Үүнээс газрын доорх усны нөөц 10,800 сая шоо метр жил буюу Монголын нийт нөөцийн 1,96%. Энэ нөөцөөс ашиглаж болох нь 5,600 сая шоо метр. Хамгийн сүүлийн мэдээг нэгтгэвэл Монгол орны хэмжээнд 207 газрын доорх ордод 925787 шоо метр байгаа нь ашиглаж болох нөөцийн 4,5% болж байна.
Монгол орны ашиглаж болох боломжит усны нийт нөөц 34,6 км.куб, нийт 70 гаруй хувийг гадаргын, 30 хүрэхгүй хувийг газрын доорхи ус тус тус эзэлдэг. Гэвч манай орны нийт нутаг дэвсгэрийн 69,1 хувийг эзэлдэг говь, хээрийн бүсэд гадаргын усны сүлжээ бараг байхгүйгээс газрын доорхи усны багахан нөөцөөс нийт ус хэрэглээний 80 хувийг хангадаг. Монгол орор усны нөөцөөр бага орны тоонд ордог бөгөөд усны нөөцийн тархац нь жигд биш учраас нэг хүнд ноогдох усны нөөц Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт 45-55, 2 шоо метр бол говийн бүсэд нэг хүнд ноогдох усны нөөц дэлхийн дундажаас 10 дахин бага байдаг. Усны нөөцийн 83,7%-г нуур, 10,5%-г мөсөн гол, 5,8%-г голын ус тус тус эзэлдэг. Манай улс 65 мянган км урт 3814 орчим байнгын урсацтай гол горхи, 01 км кв-аас дээш талбайтай 500 км.куб эзэлхүүнтэй 3600-аас нуур, 9600 гаруй булаг шанд, 120 гаруй анагаах үйлчилгээтэй рашаан, 250 орчим рашаан тест булаг, 659 км2 талбайг бүрхсэн 262 гаруй мөсдөл, мөсөн голтой.
Манай дэлхийн 70% нь усаар бүрхэгдсэн хэдий ч зөвхөн 2,5% нь цэнгэг ус юм. Гэвч үүний ихэнх нь мөнх цас, мөс хэлбэрээр тогтох бөгөөд дөнгөж 0,25 хувь нь ашиглагдах боломжтой. Дэлхийн усны нөөцийн 97,4 хувийг далайн давстай ус эзэлж, 1,6 хувийг Гренландын арал, Гималай, Анд, Альп зэрэг өндөр уулын цас мөс эзэлдэг, 1% нь гүний цэвэр ус эзэлдэг.
Усны нөөц
Усны чанарын ангилал
Гол мөрний усны цэврийн зэргийг голын усны чанарын индексээр илэрхийлнэ. Энэхүү индекс нь аммианы болон нитратын азот, эрдэс, фосфор, периматын эсэлдэх чанар жинлэгдсэн бодисын усан дахь агууламжыг усны чанарын стандартад заагдсан, зөвшөөрөгдөхүйц дээд агууламжтай харьцуулан бохирдлын төвшинг зэрэгт хувааж 5-25 балаар дүгнэж үнэлнэ.
Усны чанарыг дараах зэрэглэлд хуваадаг. Үүнд:
1-р зэрэг маш цэвэр /5-7 балл/
2-р зэрэг боломжийн цэвэр /8-12 балл/
3-р зэрэг бага бохирдолтой /13-17 балл/
4-р зэрэг бохирдсон /18-22 балл/
5-р зэрэг маш бохирдсон /22-с дээш/

Манай орны гол мөрөн бүхэлдээ 1-3-р зэрэгт хамрагдаж байна.
Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30,5% нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24,6% нь ус түгээх байр, худгаас, 9,1% нь булаг шанд гол горхины уснаас авч хэрэглэж байна. Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад Монгол орны цэнгэг усны нөөц хүний үйл ажиллаагны нөлөөлөлд бага өртсөн ч томоохон, хот суурингуудын орчмид усны бохирдол, хомсдлын талаар ярих болжээ. Шинээр үйлдвэр, аж ахуйн газрууд, усны цахилгаан станц, уул уурхайн үйлдвэр зэрэг томоохон барилга байгууламж барьж байгуулахтай холбоотойгоор манай орны ус, хөрс бохирдсоор байна. Байгуль орчныг бохирдуулагч гол хүчин зүйл нь хүн өөрөө юм.
Усны бохирдол
Дэлхийн усны бохирдолт
НҮБ-ын мэдээлснээр дэлхий даяар өдөрт хоёр сая тонн бохир усыг асгадаг. Энэ бохир ус төрөл бүрийн өвчний халдвар тарааж, байгаль орчинд асар хортой нөлөө үзүүлдэг. Манай гарагийн бүх эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдийн тал хувь нь бохир уснаас болж өвдсөн байна. Манай гарагийн 71 хувийг ус бүрхдэг ч зөвхөн нэг хувь нь ундны усанд тохиромжтой аж. Энэ ус цаашид улам багасана уу гэхээс ихсэхгүй гэж эрдэмтэд баталдаг. Дэлхийн аүх цэнгэг эсны зөвхөн нэг хувийг шууд унданд хэрэглэж болдог. Энэ нь манай гарагийн нийт усны ердөө 0,007 хувь юм.
Дэлхийн хамгийн бохирдолтой 8 газар
- Хятадын Линфен
- АНУ-ын Лос-Анжелос
- Нигерийн Нигер мөрний бэлчир
- Их Британи, Лондон
- ОХУ-ын Держинск
- Индонезийн Бандунг
- АНУ-ын Феникс
- Оросын Карачай нуур
Бохирдсон гол мөрөн, нуур зэрэг усан сан буцаад цэвэршихэд хэдэн мянган жил шаардагдана. Иймээс жил бүрийн 3/22-ны өдрийг дэлхийн усны нөөцийн өдрийг тэмдэглэх тогтоол гаргажээ. Энэ нь хүн төрөлхтөний анхаарлыг усны нөөцийн асуудалд хандуулж, хүрээлэн буй орчин болон нийгмийг хөгжүүлэхэд ус ямар ёухал болохыг сануулж байгаа хэрэг юм.
Өнөөдөр хүн төрөлхтөн өдөрт 7 тонн усыг унд, ахуй, үйлдвэрийн хэрэгцээнд хэрэглэдэг. Дэлхийн цэвэр усны нөөц 2025 он гэхэд шавхагдана гэсэн тооцоо судалгааг эрдэмтэн судлаачид хийгээд байна. Харин Ази тивийн усны нөөц 2018 он гэхэд дуусна гэжээ. Учир нь дэлхийн хүн амын 60 хувь нь энэ тивд амьдардаг. Дээр нь асар их хэмжээгээр газар тариаланг эрхэлдэг усны хэрэгцээ өндөртэй бүс нутаг юм.
Дулааны эрчим хүчний хөгжлийн үр дүнд цахилгаан станцууд "дулаанаар бохирдуулж" байна. Эдгээр станцууд болон зарим үйлдвэрийн газруудад тоног төхөөрөмжийг хүйтэн усаар хөргөж, халсан усыг усан сан руу болон далай нийлүүлдэг. Ингэснээр усан сангийн ус бүлээсдэг учир зарим ургамал маш түргэн ургаж нуур тэнгисийг "Цэцэглүүлэхэд" хүргэдэг байна. Үүний уршгаар усанд хүчил төрөгч бараглаж нуур, гол, мөрний амьтад болон загасанд үхлийн аюул учруулдаг. Харин дээрх халсан усыг аж ахуйн чадварлагаар ашиглаж чадвал энэ усаа тусгай усан санд загас үржүүлэхэд ашиглаж болдог байна.
Ус чандмань эрдэнэ...
Анхаарал хандуулсанд баярлалаа
Далай тэнгис, гол мөрөн, нуур цөөрөм нь усны амьтдын амьдралын орчин болно. Усны амьтадыг төрөл бүрийн замаг, нялцгай биетэн, хавч хэлбэртэн загас, халим гэхчлэн тоочиж баршгүй. Дэлхий дээр нийт 250,000 гаруй төрөл, зүйлийн амьд организм бүртгэгдээд байгаагийн ихэнх нь далай тэнгисийн усны дээд хэсэгт оршино. Энэ нь усны гадаргаас доош хэдхэн зуун метрийн гүн хүртэлх нарны гэрэл нэвтрэх орон зай юм. Үүнээс доош харанхуй бас хүйтэн тул амьтан цөөн. Гэхдээ далайн гүнээс хүйтэн ус түрж ирэх хэсэгт амьдардаг амьтад ч бий. Усан мандал нь өөрийн гэсэн амьтан, ургамал, бичил биетний төрөл зүйлээр баялаг бие даасан экосистем юм. Амьд организмууд нь усан орчинд явагдах химийн биологийн бүхий л үйл явцыг зохицуулж усны чанарыг тогтвортой хэмжээнд байлгах үүргийг давхар гүйцэтгэнэ. Иймд усан орчинд хүн төрлөхтний хүнсний үндсэн эх булгийн нэг болно. Далай хөхтөн амьтан, загас, хавч, наймаалж зэргийг уснаас олборлоно. Ингэхлээр далай тэнгис усны бусад нөөцийг хайрлан хамгаалах нь усны амьдралыг ч хамгаалж байгаа хэрэг.
Усны амьтан, ургамал, бичил биетнийг хэд хэд ангилна. Тухайлбал
- Ёроолынхон: Далай тэнгисийн ёроолд гэрэлгүй бүсэд амьдардаг дун, хясаа, наймаалж, далай зараа гэх мэт хөдөлгөөнтэй ба хөдөлгөөгүй амьтад орно.
- Хөвмөл амьтад: Эрэг ба ёроолоос хол, гэрэл сайн нэвтрэх бүсэд амьдрах бичил биетэн, замаг, хавч, нялцгай биетэн гэхчлэн олон төрөл бөгөөд ихэнх нь энгийн нүдэнд харагдахааргүй жижигхэн, том амьтадын гол хоол тэжээл болдог. Ялангуяа дулаан ба хүйтэн ус холилдож буй заагт бүр их байдаг.
- Цэнгэг усны амьтад: Цэнгэг гол, нуурын олон төрлийн зүйл амьтад орно.
Усан мандлын биологийн төрөл зүйлийг өнөө хэр нь нарийвчлан тогтоогоогүй байна. "биологийн олон янз байдлын тухай" НҮБ-ын Конвенцийн нэг гол зорилт нь усан мандлын тэр дундаа далайн төрөл зүйлсийг нарийвчлан тодорхойлж судлах асуудал билээ.
Монгол орны гол мөрд нууранд 64 уугуул зүйл загас байдгын 48 нь Дэлхийн байгаль хамгаалах холбооноос гаргасан "Ховор зүйлийн жагсаалтын зэрэглэл болон шалгуур" (IUCN, 2001)-ын дагуу бүс нутгийн төвшинд хамгааллын зэрэглэлд багтжээ. Гэвч эдгээрийн 23% нь устах аюул нүүрэлсэн буюу хорогдож (устаж байгаа, усаж болзошгүй болон эмзэг гэсэн зэрэглэлд) байна хэмээн тодорхойлогдоод байна. Түүнчлэн дахин нэмж 6% нь цаашид ховордлын аль нэг зэрэгт орход бэлэн байгаа буюу ховордож болзошгүй (ED) гэсэн жагсаалтанд оржээ.
Усны ургамал амьтад
Эрсдэлд орсон амьтан ургамлыг төрөл зүйл
Эрдэмтдийн тооцоолсноор далайн 126 зүйлийн хөхтөн амьтдын 88 нь ховордож, устах аюулд өртөөд байна. бусад төрөл зүйлийн хувьд ч энэ аюулын гадна үлдэж чадхааргүй байна.
Ийм нөхцөлд байдал бий болсон нь хэд хэдэн шалтгаантай юм.
- Хүн амын тоо асар хурдасцтай өсөж байгаагаас үүдэн гарсан хэрэгцээний өсөлт: хүнсний хэрэгцээг хангахын тулд загасчлал нэмэгдэж улмаар зарим төрөл зүйлийг мөхөлд хүргэж байна. тухайлбал 1970-ад онд Франц ба Испанийн далай тэнгисийн эрэг орчимд амьдарч байсан зоодой загас, Перугийн ануша хэмээх май загасны нэгэн төрөл бүрэн устажээ.
Гол мөрний бохирдол ихэссэн, голын голдрилыг өөрчлөх зэрэг хүний үйл ажиллагааны сөрөг үр дагавар: Энэ шалтгааны улмаас нь экосистемийн нөөц баялаг хомсдон, зарим зүйл загас, бичил биетэн% сээр нуруугүйтэн устах аюулд өртөөд байна.
Тухайлбал голын голдрилыг өөрчилсөнөөс яргай, могой загасны нүүдэл тасалдаж, өсөлт удааширдаг байна. Ойрын нэгэн жишээ дурдахад Туул голын голдрилыг өөрчлөн алт олборлох болсноор тэнд амьдардаг загасны төрөл зүйл 30 хувиар, байгалийн нөхөн үржил 50 хувиар тус тус буурчээ.
- Хяналтгүй загасчлал ба ан агнуурын төрөл зүйлийн хэт ашиглалт нв тоо толгой цөөтэй экологийн болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой төрөл зүйлсийг цөөрөхөд хүргэж байна.
- XIX зуунаас эхлэн халим агнах явдал эрс нэмэгджээ. хэдийгээр олон улсын төвшинд халим загас хамгаалах гэрээ, хэлэлцээр олныг батлан хэрэгжүүлж байгаа ч хулгайн загасчлал буурахгүй хэвээр байна.
Full transcript