Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

БЯЛХМАЛ ЧУЛУУЛГИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ, ХЭРЭГЛЭЭ

No description
by

Taivan Orator

on 18 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of БЯЛХМАЛ ЧУЛУУЛГИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ, ХЭРЭГЛЭЭ

БЯЛХМАЛ ЧУЛУУЛГИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ, ХЭРЭГЛЭЭ
Бялхмал чулуулгийн үүсэл, хэрэглээ
Дэлхийн гүнээс халуун хайлмал биет магм шахагдан дэлхийн гадаргуу орчмын хатуу бүрхүүл хэсэг уруу орж талсжиж царцах явцад үүсэх чулуулгийг магмийн буюу бялхмал чулуулаг (латинаар ignis гэдэг нь “гал”) гэж нэрлэдэг. Бялхмал чулуулаг нь цул талст бүтэцтэй байдаг. Цельсийн 11-12 мянган градус температур бүхий шингэн, өтгөрсөн байдалтай хайлмаг биет цагийн эрхэнд царцсаар нарийн төвөгтэй урвалжийн дүнд бэхжин боржин, хүрмэн чулуу, диорит мэтийн хатуу чулуулаг болон хувирсан байна.

Дэлхийн гүнд үүссэн флюд- силикат найрлагатай халуун хайлмаг хайлшийг магм гэнэ. Гүний ба гадаргын нөхцөлд магм талсжин царцахад магмын чулуулаг үүснэ. Эх буюу анхдагч магмын тухай янз бүрийн ойлголт байдаг ба судлаачид хэт суурилаг, суурилаг ба хүчиллэг найрлагатай гурван төрлийн магм байсан ба байна гэж үздэг. Хэт суурилаг ба суурилаг найрлагатай магм нь мантийн эх үүсвэртэй байхад хүчиллэг найрлагатай магм нь голдуу царцдас бүрхүүл рүү мантийн магмын нэвтрэлттэй холбоотой үүснэ. Магмын найрлага нь хайлалтын эх үүсвэрээс хамаарна. Анхдагч магм нь голомтдоо, эсвэл царцдас бүрхүүлийн дээд хэсэг рүү шилжин тодорхой орон зай эзлэн талсжин царцах явцдаа ялгарал болох, янз бүрийн эх үүсвэртэй магмын холилдолт явагдах, агуулагч чулуулгаас бохирдох зэрэг хүчин зүйлийн тус бүрийн ба нийлбэр нөлөөгөөр анхдагч магмын найрлага өөрчлөгдөнө.
A.CE12D033
Б.Тайван
Лекц 5-5
Уулын бялхмал чулуулгийг гарал үүслээр нь 2 ангилна.
а) Интрузив-Дэлхийн царцдаст, газрын гүнд аажим хөрж, талсжих магмаас үүсдэг;
б) Эффузив-газрын гадаргуу дээр ил гарч ирсэн халуун магмаас үүснэ.

Гүний чулуулаг (интрузив): Дэлхийн хэвлийн гүнд үүсдэг. Чулуулгийг бүрдүүлэгч эрдсүүд нь их даралттай гүний нөхцөлд аажим хөрөх замаар магма талсжихад үүснэ. Дэгдэмхий нэгдлүүд нь талсжилтанд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг учир амбифол ба биотит зэрэг эрдсүүд тохиолдоно. Үүсэн бүрдсэн гүнээр их гүний (абиссал) ба бага гүний (гипабиссал) чулуулагт ялгана. Их гүний нөхцөлд харьцангуй том хэмжээтэй (шток, батолит) биетүүд үүсэх ба удаан хөрөх замаар тэнцвэрт байдалд талсжилт явагддаг учир том буюу дунд мөхлөгт структур зонхилсон чулуулаг үүсдэг байна.
Энэ төрлийн бялхмал чулуулагт боржин (гранит), диорит, сиенит, габбро зэрэг чулуулгууд хамрагдана.

Бага гүнд үүссэн чулуулаг: Бага гүний нөхцөлд жижиг хэмжээтэй биетүүд үүсэх ба харьцангуй хурдан хөрдөг учир талсжилтын тэнцвэрт байдал алдагдаж болно. Энэ нөхцөлд жижиг мөхлөгт ба голдуу порфирлог (жигд биш мөхлөгт) структур үүсдэг. Өнгөт эрдэс зонхилсон судлын төрлийн чулуулгыг лампрофир гэдэг. Лампрофир нь геологийн байрлалаар гүний томоохон биетүүдтэй ямар нэг шууд холбоо тэр болгон нотлогддоггүй, гол төлөв гүний хагарлаар шалгагдаж байдаг.

Бялхмал чулуулаг (эффузив): Дэлхийн гадаргад галт уулын цоргоор лав бялхан царцахад үүсдэг. Маш бага даралттай гадаргын нөхцөлд дэгдэмхий компонент алдагдах замаар талсжин царцдаг учир үндсэн хэсгийн бүрэлдэхүүнд дэгдэмхий нэгдэл агуулсан эрдсүүд ховор тохиолдоно. Гүний чулуулгийг бодвол харьцангуй хурдан царцах тул далд талстлаг буюу бүрэн биш талстлаг (галт уулын шил агуулсан) үндсэн хэсэг үүсдэг. Бялхмал чулуулагт порфир структур зонхилдог. Фенокристүүд нь гүнд эхэлж талсжих ба үндсэн хэсэг нь гадаргад лав бялхан маш хурдан царцахад үүснэ.
Энэ төрлийн бялхмал чулуулагт базальт, диабаз, липарит, галт уулын шаарга зэрэг чулуулгууд хамрагдана.

Бялхмал чулуулгын хэрэглээ
Барилгын материалыг гарган авах гол эх үүсвэр нь уулын чулуулаг болдог.
Гүний чулуулаг:
Боржин олон янзын өнгөтэй байх бөгөөд хээрийн жоншны өнгөөс хамааран цагаан , бор саарал, шаравтар, ягаан, улаан өнгөтэй байдаг. Бүтцийн өөрчлөлтөөр янз бүрийн өнгөтэй болох ба харилцан адилгүй бүрэлдэхүүнтэй болох тул өнгөлгөөний хамгийн сайн материал болдог. Мөн хүйтэн тэсвэрлэлт шахалтын бат бэх өндөртэй учраас барилгын хаяавч, гүүрийн тулгуур, өнгөлгөөний хавтан, хүйтэнд тэсвэртэй бетонд (дайрган) дүүргэгч болгох байдлаар хэрэглэдэг.
Сиенит ус шингээлт, сүвэрхэг чанар багатай, боржинтой харьцуулахад зуурамтгай чанар ихтэй тул өнгөлгөө хийгдэнэ.
Габбро маш сайн өөрчлөгдөж гоёмсог өнгөтэй болох тул түүнийг барилгын өнгөлгөө, замын хучилтанд мөн дайрга бэлтгэхэд өргөн ашиглана.
Диорит нь атмосферийн элэгдэлд тэсвэртэй, жижиг буюу дунд зэргийн мөхлөгт бүтэцтэй, ихэвчлэн замын хучлага, барилгын өнгөлгөөнд болон дайрга бэлтгэхэд хэрэглэнэ.



Байгальд андезит их тархалттай байдгийг харгалзан зарим эрдэмтэн судлаачид андезитын найрлагатай анхдагч магм ялгадаг. Арлан нум ба Номхон далайн захаар тархсан андезит нь дээд мантийн хэсэгт далайн бүрхэвч шурган (субдукц) шилжихэд далайн бүрхүүлийн материал хайлах замаар үүссэн гэж төсөөлдөг. Хэдийгээр найрлагаараа дөрвөн төрөл магм байна гэж үздэг боловч байгальд янз бүрийн найрлагатай магмын гаралтай олон төрөл, зүйл чулуулаг тохиолддог. Үүний гол шалтгааны нэг нь магмын ялгарал (дифференциац) юм. Анхдагч нэг төрлийн (гомоген) магм нь янз бүрийн буюу эрс өөр найрлагатай шингэн, хатуу ба хийн фракц болон ялгарах процессыг магмын ялгарал гэнэ.
Бялхмал нягт чулуулаг:
Трахит боловсруулахад хялбар боловч өнгөлгөө хийгдэхгүй харин бетонд сайн чанарын дүүргэгч болох ба хүчилд тэсвэртэй материалд ашиглана.
Андезитыг хүчилд тэсвэртэй материал, өнгөлгөөний эдлэл, хүчилд тэсвэртэй бетонд дайрган дүүргэгч болгон ашиглана.
Базальтыг зам барилгад өнгөлгөөний хавтан, усан техникийн барилгад онцгой нягт базальтыг хэрэглэх ба бетонд дайрган дүүргэгчээр мөн хайлмал материалын үндсэн түүхий эдээр ашиглана. Манай орны цементийн үйлдвэрт Дорноговийн Түшлэгийн базальтыг эрдэс нэмэлт болгон ашиглаж байсан юм.
Диабаз элэгдэл багатай учраас даац ихтэй зам, талбайд чулуун суулгац болгон хэрэглэнэ.
Галт уулын үнсийг эрдсэн барьцалдуулах материалд идэвхит эрдэс нэмэлт, бетонд жижиг дүүргэгч, барилгын хучилтанд асгаасан дулаалага болгон ашиглана.
Уушгин чулууг хөнгөн бетонд дүүргэгч болгохос гадна, түүнд идэвхит кремнезим агуулагдсан байх тул цемент, шохой зэрэг барьцалдуулагч материалд нэмэлт болгон ашиглана. Мөн чулуун эдлэлийн өнгөлгөө, мод ба металлыг өнгөлөхөд өнгөлөгч материал болгон хэрэглэнэ.




Ашигласан материал:
• “Эрдэс ба чулуулаг” В.Балжинням /Улаанбаатар 2010/
• “Барилгын материал” Б.Батцагаан / Улаанбаатар 2013/
• “Инженерийн геологи” /Улаанбаатар хот 2011/
• “Магмын чулуулаг” В.Балжинням /Улаанбаатар хот 2002/
• http://www.geos.mn/index.php?lang=mn&pid=48
• http://www.geos.mn/index.php?lang=mn&pid=48&n=241
• http://en.wikipedia.org/wiki/Igneous_rock
• https://www.google.com/search?q=igneous+rocks&tbm=isch&tbo=u&source=univ&sa=X&ei=ZquFUu6eAbLe7Ab1poCoBg&sqi=2&ved=0CE8QsAQ&biw=1920&bih=914





Дүгнэлт
Магмын чулуулгыг судалснаар түүний үүсэл гарал, хэрэглээг илүүтэйгээр мэдэж авлаа. Бидний эргэн тойронд байдаг барилга бүтээн байгуулалтын анхдагч эх үүсвэр болох барилгын материалын үндсэн түүхий эд нь магмын чулуулаг юм.
Full transcript