Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

ujin melody

on 6 December 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Нийгмийн сэтгэл судлал дахь хүйсийн

сэтгэл зүйн асуудал Жендэр ба Соёл Жендэрийн үүргийн онолууд Жендэр ба Секс ? Эрэгтэй , эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа,тэдний хүлээсэн үүрэг хариуцлага, үнэлэмжийн асуудлууд хүний нийгмийн оршин байх хугацаанд ялгаатай байсаар ирсэн бөгөөд энэ нь тогтсон хандлага, хэм хэмжээг үүсгэсэн байдаг. Жендерийн адилтгал ба жендэрийн үүрэг Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийг ялгадаг 2 үндсэн ойлголт байдаг.Үүнд:
•Секс/Sex/ - биологийн хүйс
•Жендэр/Gender/- нийгмийн хүйс. Биологийн хүйс гэдэг нь эр эсвэл эм байх биологийн байдал юм. Үүнд бэлгийн хромосом, бэлгийн даавар, нөхөн үржлийн дотоод ба гадаад эрхтэнүүд багтана. Харин “жендэр” гэдэг нь хөвгүүд/эрчүүд ба охид/эмэгтэйчүүд биеэ авч явах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө мэдрэх, илэрхийлэх байдлыг зохицуулагч нийгмийн хүйс, хэм хэмжээ юм. Энэ үг нь Францын “gendre”, Латин хэлний “genus” гэсэн үгнээс гаралтай ба эдгээр үгсийн аль аль нь төрөл зүйл гэсэн утгатай юм. 1955 онд сексологич Жонн Мани /John Money/ жендэр ба секс гэсэн 2 ойлоголтийн нэр томъёоны ялгааг анх гаргаж ирсэн боловч энэ ойлголт нь 1970-аад оныг хүртэл өргөн хэрэглээнд орж чадаагүй юм. Харин өнөө үед нийгмийн шинжлэх ухааны олон салбарууд болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан баримт бичгүүдэд дээрх 2 ойлголтийг ялган авч үздэг. Манай орны хувьд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн 4.1.1-т "жендэр" гэж улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг хэлнэ гэж заасан байдаг. Дээрх тодорхойлолтуудаас харахад “жендер” нь цаг хугацаа, орон зай хүрээлэн буй орчин, түүнчлэн эрх мэдэл, улс төрийн харилцаанаас үүдэн өөрчлөгдөж байдаг. Биологийн хүйсийн өгөгдөхүүн нь өөр өөр соёлуудад ижил байж болох ч жендэрийн өгөгдөхүүн, илэрхийлэл нь өөр соёлуудад ижил байдаггүй. Үүнтэй холбоотойгоор “жендэрийн хэвшмэл үзэл” /Gender stereotype/ гэсэн ойлголт гарч ирдэг. Энэ нь тухайн нийгмийн зүгээс эрэгтэй болон эмэгтэй хүний шинж чанарын хүлээлт юм . “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн 4.1.3-т "жендэрийн хэвшмэл үзэл" гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээр уламжлагдан тогтсон ялгаатай ойлголт, хандлагыг хэлнэ гэж заасан байдаг. Gender Stereotype
жендэрийн хэвшмэл үзэл 1982 онд Виллиамс ба Дебора нар 25 орноос эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн зан төлөвийн хэвшмэл ойлголтийн талаар судалгаа авсан.Судалгааны үр дүн ихэнх оронд адил гарсан ба эрэгтэйчүүдийг илүү ноёлох шинжтэй, биеэ даасан, зоригтой гэж үзсэн бол эмэгтэйчүүдийг эмзэг, мухар сүсэг ихтэй ,хүлцэнгүй даруу гэж үзсэн байна Жендэрт суурилсан зан төлөвийн хэвшмэл үзэл: Жендэрт суурилсан үндсэн хэвшмэл үзэл: Жендэрийн хувьд зан төлөвөөс гадна, тэдний харагдах байдал болон нийгэмд гүйцэтгэх үүргийнх нь талаар хэвшмэл ойлголт тогтсон байдаг. Судлаач Kэй Дюкс, Лауры Левис нар 4 төрлийн хэвшмэл ойлголтийг тодорхойлсон. 1.Зан чанарын онцлог /бие даасан, уян зөөлөнг.м /
2.Зан үйлийн үүрэг /мөнгө олох, хоол хийх г.м/
3.Мэргэжил /цагдаа, нарийн бичиг/
4.Биеийн шинж чанар /булчинлаг, гоолиг/. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба Жендэрийн хэвшмэл үзэл Жендэрийн хэвшмэл үзэл тогтох нэгэн шалтгаан нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юм. Телевиз, кино урлаг, хөгжмийн видео клипүүд, сэтгүүлүүд зэрэг нь ихэвчлэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг уламжлалт болон тогтсон хандлагын зүгээс харуулдаг. 1970аад оны Америкийн телевизийн рекламнууд дээр эрэгтэйчүүдийн 70 хувь нь барааг борлуулж буй дүр, эмэгтэйчүүдийн 86 хувь нь бараа бүтээгдэхүүн худалдан авагчын дүрээр гарч байсан байна. Мөн эмэгтэйчүүд ихэвчлэн гэр ахуйн болон гэр бүлийн хэрэгцээт барааны рекламанд тоглодог байна.
Стефен Крэг 1992 онд өдрийн аль цагт аль хүйсийн хүний тоглосон реклам гарч буйг тогтоох судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд ,өдрийн цагаар эмэгтэйчүүдэд зориулагдсан сурталчилгаанууд нь гэрийн сайн эзэгтэйн дүрийг голчилсон байсан ба эрчүүдийн тоглосон рекламнууд ихэвчлэн ажлын байр болон гэр бүлээ удирдаж буй дүрслэл харуулж байжээ.
Харин амралтын өдрөөр дийлэнх нь автомашин болон согтууруулах ундааны сурталчилгаанууд гарч байжээ. Аливаа хүн жендэрийн адилтгалд суралцдаг. Жендэрийн адилтгал гэдэг нь хэн нэгэн өөрийн эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгээ мэдэх, өөрийгөө таних ойлголт юм. Жендэрийн адилтгал өөрийгаа таних үйл явцын чухал элемент юм. Хүүхэд өөрийгөө хүү эсвэл охин гэдгээ мэдэж эхлэнэ гэдэг нь хүүхдийн хөгжлийн нэгэн үе шат. Энэхүү адилтгал нь хүйсийн буюу биологийн гэхээсээ илүү жендэрийн буюу нийгмийн ойлголт юм. Өөрөөр хэлбэл бие мах бод, бэлэг эрхтэнээс илүү үсний урт богино болон өмсөж буй хувцасаараа адилтгадаг. Жендэрийн адилтгал нь хүүхдийн хэл яриа хөгжих үеэс буюу 2 орчим наснаас тогтож эхэлдэг(Peterson, 1988). Жендэрийн үүрэг гэдэг нь нийгмийн болон хувь хүмүүсийн харилцаанд эрэгтэй болон эмэгтэй хүний аль альнаас нь шардаж буй нийгмийн болон зан үйлийн хэм хэмжээ. Жендэрийн үүргийн хөгжилд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл бий.
Эцэг эхчүүдий хүсэл ба бага насны асаргаа
Хүүхэд насны туршлагаӨсвөр насны туршлага Жендэрийн үүргийн онолууд Нийгмийн сурахуйн онол Социобиологийн онол: Танин мэдэхүйн хөгжлийн онол Нийгмийн зан үйлд биологийн үйл явц болон генетикийн хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг шинжлэх ухааны салбар юм. энэ салбарын гол судлах зүйл бол нийгмийн зан үйлүүд юм. Нийгмийн зан үйл гэдэг ойлголтонд жендэрийн үүргийн тухай ойлголт ч мөн багтах юм. Жишээ нь: Социобиологичидийн үзэж буйгаар эмэгтэйчүүд л зөвхөн хүүхэд гаргаж, үр хүүхдээ хөхөөрөө хооллох боломжтой байдаг учраас бусдыг асрах, хайрлах энэрэх зан төлөв илүү их хөгжиж төлөвшсөн гэж үздэг. Үүнтэй адилаар эрэгтэйчүүд биологийн хувьд хүчтэй мөн түрэмгий зан төлөвтэй тул ан гөрөө хийх, дайнд явах зэрэг зан үйлүүдийг хийдэг байсан. Иймээс хувьслын онол ёсоор , бидний одоогийн уламжлалт гэж нэрлэдэг жендэрийн үүргийн хэв шинж хөгжсөөр ирсэн байна.
Түриймгий зан төлөв эр хүйстэнд илүү давамгай байдаг гэдгийг маш олон судалгаа баталсан байдаг ба энэ нь тестостерон буюу эр бэлгийн даавартай холбоотой гэж үздэг(Dabbs and Williams, 1990). хүмүүс урамшуулал ба шийтгэлийн зарчмаар, бусдыг ажиглан сурах замаар жендэрийн ялгаа хэрхэн тогтдог талаарх үзэл юм. Нийгмийн сурахуйн эрдэмтэд болох Валтер Мишел (1970), Алберт Бандура (1977) нар хүүхдүүд тухайн жендэрийн төрлийн зан үйлийг ажиглаж, шууд шагнал ба шийтгэл авах замаар жендэрийн үүрэгт суралцдаг гэж үздэг. Танин мэдэхүйн хөгжлийн онол зарим сэтгэл судлаачид хүүхэд жендэрийн үүрэгээ нь орчин тойрондоо анхаарал хандуулж байж ойлгох гэхээсээ илүү танин мэдэхүйн үйл явцын дунд ойлгож, мэдэж авдаг гэж үздэг Энэхүүй онолыг, нийгмийн сурахуйн онолтой харьцуулбал эмэгтэйлэг эсвэл эрэгтэйлэг зан төлөвийг хэн нэгэн шагнах эсвэл шийтгэх замаар төлөвшүүлэх биш харин өөрөө өөрийнхөө жендэрийн үүргийг танин мэдэх гэдгээрээ ялгаатай юм (Колберг, 1969). Жендэрийн схемийн онол: : Сандра Бэмийн(1981,1985) энэхүү онол нь эрэгтэй эсвэл эмэгтэй шинж чанарын талаарх мэдээллийг боловсруулах сэтгэл зүйн тогтолцооны тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл жендэрийн схем буюу жендэрийн бүхий л шинж чанарын талаарх ойолголт тэр хүнд төлөвшдөг Нийгмийн үүргийн онол: Алис Ийгли (1987) энэхүү онолыг гаргасан ба эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зан үйлийн ялгаатай байдалууд нь тухайн соёлд жендэрийн хэвшмэл үзэл бий болгодог бөгөөд үүний үр дүнд нийгмийн зүгээс тодорхой үүргүүд үүсч, хүмүүс түүнд нь суралцдаг гэж үзсэн. Өөрийгөө илэрхийлэх онол: энэхүү онол нь бид өөрсдийгөө хэрхэн иэрхийлэхийг хүсэж байгаагаасаа шалтгаалж , ямар жедэрийн зан үйл гаргахаа шийддэг гэж үздэг. Жишээ нь: нэгэн эрэгтэй өөрийн даргадаа таалагдахыг хүсвэл, илүү эрэгтэйлэг зан төлөв, зан үйлүүдийг гаргахыг хичээх гэх мэт. Жонн Монтепар болон Кинтия Вэга нар (1988) коллежийн эмэгтэй оюутнууд дотны эрэгтэй найз, болон жирийн эрэгтэй найзуудтайгаа утсаар ярих үеийн хоолойны өнгө дээр судалгаа хийжээ. Судалгаанаас харахад коллежийн оюутнууд найз залуутайгаа ярих үедээ илүү эмэгтэйлэг, нарийн хоолойоор ярьж тайван бөгөөд тааламжтай байдаг болох нь харагдаж байна. Энэ нь түүний өөрийгөө хэрхэн илэрхийлэхийг хүсэж буйтай холбоотой юм.

Мөн өөр нэгэн судалгаанаас харахад ганц бие аавууд хүүхэдтэйгээ харилцахдаа илүү сэтгэл хөдлөлийн шинж чанартай болдог байна (Risman, 1987).
Full transcript