Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хүүхдийн хөгжил, хүмүүжилд эцэг эх, багшийн хоорондын харилц

No description
by

on 6 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хүүхдийн хөгжил, хүмүүжилд эцэг эх, багшийн хоорондын харилц

Илтгэлийн хураангуй
Гэр бүл ба цэцэрлэг бага насны хүүхдийн амьдрал дахь нийгмийн нэн чухал байгууллага мөн. Хүүхдүүд чухам гэр бүл, цэцэрлэгийн орчинд л оршин амьдарч буй дэлхий ертөнцөө танин мэдэж, нийгмийн болон өөрийн өмнө хүлээх хариуцлагаа мэдэрдэг болж, нийгэм – хувь хүний дадал чадваруудыг эзэмшдэг байна.
Хүүхдийн хөгжил, хүмүүжилд эцэг эх, багшийн хоорондын харилцааны нөлөө
Түлхүүр үг
Харилцаа – холбоо тогтоох
Судалгааны зорилго
Эцэг эх ба багшийн хоорондын харилцааны нөлөөгөөр хүүхэд хэрхэн хөгжиж буйг тогтоох
Зорилт
- Судалгааны асуулга боловсруулж хүүхдийн хөгжлийг тогтоох судалгаа авах
- Хүүхдийн өдөр тутмын ажиглалтыг тэмдэглэсэн “Би өсөж байна”дэвтэрээр эцэг эхтэй харилцах \цогц үйл ажиллагаа\
- “Би өсөж байна” дэвтэрээр эцэг эхтэй харилцсанаар хүүхдийн хөгжилд хэрхэн ахиц гарч буйг тогтоох судалгаа
- Судалгааны дүгнэлт гаргаж эргэцүүлэмж боловсруулах

Хүмүүжүүлэгч хэн байхаас хүмүүжил хамаардаг
Хүүхдийн эрх
Сэдэв сонгосон үндэслэл
Эцэг эх ба багш нар сурган хүмүүжүүлэгч
түншүүд байна
Илтгэгч багш: Э.Мөнгөнтуул, Ц.Болор
НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ 22-Р ЦЭЦЭРЛЭГ
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого - 2013, х.29
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд:
 5 дугаар зүйл хүүхдийн амьдрах эрх
 6 дугаар зүйл хүүхдийн хөгжих эрх
 7 дугаар зүйл хүүхдийн хамгаалуулах эрх
 8 дугаар зүйл хүүхдийн нийгмийн амьдрал оролцох эрх

Бусад хуульд хүүхдийн хөгжих эрхийг дэмжих талаар
Боловсролын тухай хуульд:
 Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ сургууль, багштай хэрхэн амжилттай хамтран ажиллах болон хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаар зөвлөгөө өгөх, ярилцлага хийх, уулзалт зохион байгуулах, сургалт явуулах зэргээр сургууль- хүүхэд-гэр бүлийн хамтын ажиллагааг дэмжих
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцид:
 Хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлж, авьяас билэг, оюуны болон биеийн чадавхийг бүрэн төгс хөгжүүлэх /29.1(а)-р зүйл/ Хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас,төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгнө.


Гэр бүлийн оролцоо гэдэгт эцэг эх, гэр бүлийн гишүүд, багш нар хамтран гэрт болон цэцэрлэг дээр хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжих бүтээлч уур амьсгалыг бэхжүүлэх үйл ажиллагааг ойлгодог. Иймд сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эцэг эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын дор дурдсан эрхийг хангах үйл ажиллагааг явуулах нь гэр бүлийн оролцоог сайжруулах суурь үндэс болно. Үүнд:
• o Үйлчлүүлэгч байх: Тухайн байгууллагын үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгох
• o Дэмжигч байх: Эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх
• o Сайн дурын туслагч байх: Багшид туслах, анги танхимын цэвэр аюулгүй байдлыг хангах, сургалтын үйл ажиллагаанд туслах боломжийг бүрдүүлэх
• o Зөвлөгч байх: Үр ашиг, хэрэгцээний талаар мэргэжлийнхээ дагуу зөвлөгөө өгөх бололцоо олгох
• o Суралцагч байх: Хүүхдийнхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний суралцахад зориулсан сургалтын орчинг бүрдүүлэх
• o Мэдээллийн эх сурвалж байх: Эцэг эх нь өөрийн хүүхдийн талаар мэдээллийн хамгийн сайн эх сурвалж болж чадах тул хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх багшид тус болох мэдээллийг байнга өгч байх нөхцөлийг бүрдүүлэх ]

Гэр бүл дэх хүүхдийн эрх
БНХ-ийн хөгжилд эцэг эх гэр бүл олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар СӨБ- ын байгууллагаас баримтлах чиглэл 2007.12.20 17 дугаар сайдын тушаал
Хүүхдийн хөгжлийг тодорхойлсон судалгаа
“Миний хүүхэд 25 жилийн дараа...”
Зорилго:
Хүүхдийнхээ ирээдүйг одооноос эхлэн гэрэл гэгээтэй сайн сайхан, өөдрөгөөр төсөөлөн бичихээс гадна хэрхэн зөв хүн болгон төлөвшүүлэхэд нь анхаарч хөгжүүлж байгааг болон хамтран ажиллах гэж буйг тогтоох
Эссэний ач холбогдол
- Эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах
- Хүүхдээ “Өөртөө итгэлтэй, зөв хүн” болгон төлөвшүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулах ёстой гэдгээ ойлгож ухамсарлах
- Багш шинэ бүрдэж байгаа ангийнхаа эцэг эхчүүдийн боловсролын түвшин ба хүүхдээ хэрхэн судалсан тухай мэдэж авах
- Ингэснээр цаашид эцэг эх нэг бүртэй ажиллах арга барилаа олж авах

Бага бүлэг
Уран зохиол хэлбэрээр зөгнөж бичсэн – 17,5%
Мэргэжлийг нь зөгнөж бичсэн – 60%
Өөрийнхөө бодлыг бичээд ерөөсөн – 12,5%
Сайн хүмүүжил, төлөвшилтэй хүн болоосой гэж ерөөсөн – 5%

Дунд бүлэг
Уран зохиол хэлбэрээр зөгнөж бичсэн – 22,5%
Мэргэжлийг нь зөгнөж бичсэн – 40%
Өөрийнхөө бодлыг бичээд ерөөсөн – 27,5%
Сайн хүмүүжил, төлөвшилтэй хүн болоосой гэж ерөөсөн – 10%

Дүгнэлт
Дээрх эссений судалгаанаас дүгнэж бичихэд эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийн талаар мэдлэг дутмаг хэрхэн хүмүүжүүлэх арга барилаа олоогүй, хүүхдийнхээ насны онцлог болон зан төлөвийнх нь тухай сайн судлаагүй зөвхөн өөрсдийнхөө үзэл бодлоор хүүхдээ хөгжүүлж, хүмүүжүүлж ирсэн нь илт харагдаж байна. Иймд хүүхэд нэг бүрийг эцэг эхтэй нь хамтарч хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллахаар шийдвэрлэлээ.
"Би өсөж байна" дэвтэрээр харилцах
Зорилго: Багш хэнийг яаж судлах арга тодорхой байх ба хүүхдийн бие бялдар, хэл яриа, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл зан төлөв, темпрамент зэргийг ажиглах, эцэг эхээс нь лавлан асуух, бүтээлд нь дүн шинжилгээ хийх зэргээс хүүхдийн хөгжил төлөвшлийг тодорхойлох
Хүүхдийн хөгжилд ахиц гарсан үе бүрт тухайн өдрийн он сартай нь тэмдэглэсэн байгааг харж байна. Ингэж тэмдэглэсэний дараа эцэг эхэд нь өгч явуулах ба харилцан санал солилцох хэлбэрээр зохион байгуулж байна.
Багш цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагааны явцад ажигласнаа болон хүүхдийн ярьсан яриа, үйл ажиллагааны явцад хэрхэн ажиллаж чадвар нь ахиж байгааг зургаар баримтжуулж дэвтэрт наасан нь эцэг эхчүүдэд их урам өгч тэднийг цэцэрлэгийн үйл ажиллагааг ойлгох, татан оролцуулах боломжийг олгож байсан.

Эцэг эхтэй уулзах: Тухайн хүүхдийнх нь хөгжлийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөөд багшаас өгөх санал зөвлөгөө болон эцэг эхээс асуух чухал зүйлээ ярилцан дэвтэртээ тэмдэглэдэг. Ингэж ярилцсанаар эцэг эхчүүд багшид өөрийнхөө бодлыг хуваалцах төдийгүй багш эцэг эхийн дундах нандин чухал яриа болон өрнөдөг учир эцэг эхчүүд их дуртай байдаг.
"Амлалтын хуудас"
- Хүүхдийн нас сэтгэхүй, хөгжлийн онцлог
- Хүүхэд хүмүүжүүлэх зөвлөгөө
- Хүүхэдтэй ажиллах арга
Эцэг эх та хүүхдийнхээ анхны БАГШ
Хүүхдийн хөгжилд хэрхэн ахиц гарч буйг эцэг эхчүүд өөрсдөө тодорхойлж хүүхдээ урмын самбар дээр урам хайрлаж бичсэн бөгөөд энэ нь хүүхдэд урам болоод зогсохгүй цэцэрлэгтээ дуртай болж багш, эцэг эх, хүүхэд гурвын хоорондын харилцаа сайжирч хүүхэд хөгжихөд илүү түлхэц болж байлаа.
Урмаар дүүрэн амьдралд хүүхэд
ИТГЭЖ сурдаг
Анги бүр facebook group хаягтай бөгөөд үүгээрээ дамжуулан эцэг эхчүүдтэй харилцаж зөвлөгөө өгөх болон тухайн үед зохион байгуулагдаж буй цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцуулан ажиллаж байна
Дүгнэлт
Судалгаанаас дүгнэлт хийж үзэхэд тухайн хүүхдийн хөгжлийн ахицыг тогтоохдоо бусад хүүхдүүдтэй харьцуулах биш өмнө нь байсан чадварыг нь одоо юуг чаддаг болсонтой нь харьцуулан гаргахыг чухалчилсан болно. Мөн сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого дээр заасны дагуу
“Тухайн хүүхдийн онцлогийг илрүүлэх, хөгжлийн ахицыг тогтоохын тулд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулж баримтжуулах”
гэсэн чиглэлийг гол болгон ахицыг тогтоолоо. Хүүхэд нэг бүр дээр гарсан ахиц нь хөгжлийн түвшингээр илэрч гарч байгаа нь харагдаж байгаа бөгөөд үүгээр бидний хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажлын зорилго биелэлээ олж байна гэж үзэж байна.
Хувь хүний давтагдашгүй чанар...
Эргэцүүлэмж
Хүүхэд бүрийн хөгжлийн түүхийг бичсэний ач холбогдол
 Багшийн бүх үйл ажиллагаа эцэг эхэд нээлттэй болсон.
 Эцэг эх хүүхдийнхээ сул ба давуу талуудыг мөн бусдын дунд хэрхэн нийгэмшиж байгааг илүү сайн мэдэж авдаг болсон.
 Эцэг эхчүүд өөрсдөө нээлттэй болж, идэвх санаачилга нэмэгдсэн.
 Хүүхдийнх нь хөгжил хүмүүжил гэр бүлийн бүх гишүүдэд хамааралтай болохыг ойлгодог болсон.
 Хүүхдээ бурмаар биш урмаар тэтгэдэг болж, багштай чин сэтгэлээсээ ханддаг болсон. /Хэнд ч нээдэггүй нууцаа хүртэл дэлгэж хэлдэг болсон./
 Хүүхдийн хөгжлийн түүхийг жил бүр баяжуулан бичих нь эцэг эхийн хувьд хүүхдийнхээ өмнөх үеийн /жилийн / хөгжлийг санан хүүхдээ хэрхэн өөрчлөгдөн хөгжиж байгааг харьцуулан харах боломжтой болсон.
 Эерэг харилцаанаас эерэг харилцаа л үүснэ. Энэ ойлголтыг баталж эцэг эхчүүд өөрсдөө санаачлан гэртээ хүүхдийнхээ юу хийдгийг юу хүсч мөрөөддөгийг харуулсан зураг баримт мэдээллийг өгдөг болсон. Энэ нь багш хүүхэдтэй ажиллахад их тус дэм болдог.

Хүндрэлтэй асуудал
 Дэвтрийг анх хөтөлж эхлэхэд зарим эцэг эхчүүд тэмдэглэл хөтлөх тал дээр арга барилаа олохгүй, юу бичихээ мэдэхгүй, тэмдэглэхгүй ирэх тохиолдлууд цөөнгүй гарч байсан.
Даван туулах арга зам
Энэ хүндрэлтэй асуудлыг бид дараах байдлаар ажиллаж байж шийдвэрлэж чадсан.
• Хүүхдийнх нь тухай эцэг эхтэй ярилцаж уулзахдаа тухайн хүүхдийн давуу тал дээр нь суурилан урамшуулж магтсан үгээр дэмжээд болохгүй байгаа зүйлийг нь дараа нь хэлэх байдлаар ярилцсан.
• Хүүхдээ юу хийж чаддаг болсныг хэлж, харилцах дэвтэр дээр нь бичихэд эцэг эхчүүд их баярлаж эргээд багштай харилцах дуртай болж ирсэн.
• Хүүхэд нь ангидаа юу хийж чадаж байгааг зургаар баримтжуулан нааж тайлбарыг тодорхой бичиж эхлэхэд эцэг эхчүүдэд их урам өгсөн үйл явдал болов.
• Эцэг эхчүүд бас гэртээ юу хийдэг болсон тухайгаа дэлгэрэнгүй мэдээлэхийг хүсдэг болсон. Гэртээ болж байгаа хөгжилтэй агшинг харуулсан зураг болон тайлбараа бас бичдэг болж харилцах дэвтрийн маань үйл ажиллагаа улам сэргэх хандлагатай болоод байна.
• Харилцах дэвтэр нь зөвхөн эцэг эхийн хүрээнд бус гэр бүлийн бусад гишүүд болох ах, эгч, өвөө, эмээ, төрөл садан хамаатны хүмүүс хүртэл сэтгэгдлээ бичиж үлдээдэг ийм сайхан халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн баримт бичиг болон хөгжсөөр байна.
Хүүхдэд хайрыг мэдрүүл
Зөвлөн туслъя
Технологийн дэвшлээр харилцъя
Хүүхдээ хамтдаа хөгжүүлцгээе
Full transcript