Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Мөнгөний үүсэл хөгжил

No description
by

Baljinnyam Janchivdorj

on 6 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Мөнгөний үүсэл хөгжил

Гүйцэтгэсэн:
П.Булган
Б.Жанчивдорж
А.Цэрэннадмид
Б. Энхцэцэг
Б. Юмжирмаа

Мөнгөний үүсэл хөгжил
Агуулга
Оршил
Дэлхийн мөнгөний үүсэл хөгжил
Монгол улсын мөнгөний хөгжил
Монгол улсын мөнгөний агрегатууд, түүний судалгаа
Дүгнэлт
Ашигласан материал

Дэлхийн мөнгөний үүсэл хөгжил
Бартерийн үе
Зоосон мөнгө
Цаасан мөнгө
Монгол улсын мөнгөний үүсэл хөгжил
Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан.
Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэж байсан.
Түүхт он жилүүд
Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ.
Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа.
1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна.
Хувилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ.
Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ.
Монгол орон Манжийн эзэмшилд орж хэдэн зуун жил нухлагдахдаа үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ мэдрэхгүй болтлоо доройтжээ. Монгол оронд 1911 онд хувьсгалт хөдөлгөөн өрнөж 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол улсыг шинээр үүсгэн байгуулснаар өөрийн мөнгөний гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн.
1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк "Монгол банк"-ыг (хожим нь 1954 онд БНМАУ-ын Улсын банк болсон) нээж ажиллуулснаар эдийн засгийн шинэчлэл хийх алхамуудыг дэс дараатай хэрэгжүүлэх эхний оролдлого болсон.
1921 оны 8 дугаар сард мөнгөний нэгжээр "лан"-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоож, нэг лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, оросын алтан монетын нэг янчаан 42 мөнгийг тэнцүүлж, оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцэхээр тогтоосон байна.
Монгол ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргажээ. Уг тогтоолд: 1.Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкинд олгох
2.Банкны тэмдэгт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр 1, 2, 5, 10, 25, 50, 100-тийн дэвсгэрээр гаргах.
3.Мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байвал зохино. 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар, 75 хувь нь түргэн борлогдох бараа материалаар батлагдана" гэж заасан байдаг.
1925-1927 оны хооронд олон улсын байдалд зарим өөрчлөлт гарч дэлхийн зах зээлд цагаан мөнгөний үнэ буурч алтны эрэлт хэрэгцээ өсч ирсэнтэй уялдуулан төгрөгийн бат тогтвортой байдлыг хангах зорилгоор 1927 онд хуралдсан Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монголбанкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн 1928 оны 4 дүгээр сарын 15-наас төгрөгийг алтан баталгаанд оруулжээ
Улсын банкны мөнгөний фондыг өргөтгөж сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1996 онуудад төгрөгийг шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргажээ. Анх 1925 онд гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг тоог монгол үсгээр бичиж, 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэрттэйгээр бүтээсэн байна.
Нууцлал:
1. Металл утас.
2. Серийн дугаар 2 үсэг 7 тоотой 2 өнгөтэй нэг нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэлтэнэ.
3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.
4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ.
5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongol Bank" гэсэн бичиг гарна.
8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000 гэж тодорно.
10. Дэвсгэртийн 2 талд байгаа дугуй дүрс заавал давхцаж харагдана.

Мөнгөний тайлбар, нууцлал
Тайлбар:
Анх хэвлүүлсэн он: 2006
Хэмжээ (мм): 72х105 үндсэн
Өнгө: ногоон
Нүүрэн талын зураг: Чингис хааны хөрөг
Ар талын зураг: Төрийн есөн хөлт цагаан туг
Хөрвөдөггүй мөнгө
Энэ нь ямар ч металл болон өөр бусад бараагаар баталгаажаагүй мөнгө юм. Үнэ цэнэ нь (худалдан авах чадвар) засгийн газраас тогтоогдож хуулиар баталгаажсан байдаг.
Түүхэнд улс орнууд дайны үеүдэд мөнгөний энэхүү хэлбэрийг хэрэглэх хандлагатай байсан нь харагдана. 1971 онд АНУ энэхүү хэлбэрт шилжсэнээр ханш нь АНУ-нхаас хамааралтай байсан улсуудадын ханшинд нөлөөлснөөр Европын олон улсууд мөн шилжих шаардлага үүсэв.
Электрон мөнгө
Монгол улсын мөнгөний агрегатууд, түүний судалгаа
Дүгнэлт
Мөнгө гэдэг бол хүн төрөлхтний соёл иргэншлийн адил нэн эртний үзэгдэл бөгөөд олон зуун жилийн турш мөнгө нь байнга өөрчлөгдөж ирсэн ч өнөөдрийн байдал нь түүний эцсийн төгс шат биш юм.
Иймээс бид эдгээр мөнгөний түүхэн үе шатуудыг дэлхийн болон Монгол улсын хэмжээнд судлан харуулсан болно.
Ашигласан материал:
Банк санхүүгийн үндэс Г.Балж, Д.Мөнхдулам
Мөнгө банкны үйл ажиллагаа ба зээлийн бодлого 1-р дэвтэр
www.google.com
www.mongolbank.mn
www.wikipedia.mn
www.gelegjamts.com
Full transcript