Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Дотоод сүлжээ

No description
by

egshiglen galbadrakh

on 9 February 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Дотоод сүлжээ

Сүлжээний давуу тал, ач холбогдол
мэдээлэл солилцоо нь хүмүүст янз бүрийн ашигтай мэдээллийг хоорондоо солилцох боломж олгодог.( чатлах, хурал хийх, тоглох)
ямар нэгэн баримт бичиг болон бусад файлуудыг дамжуулах, татаж авах боломж
мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой
электрон худалдаа хийх боломж
сурталчилгаа хийх боломж
мэдээллийн сан
интернет холболтын эрхийг хувааж эзэмших
Сүлжээний ангилал
Хамрах хүрээгээр нь
холболтын арга замаар
ажил үүргийн хамаарлаар /бүтэц, зохион байгуулалт/
сүлжээний бүтцээр
Хамрах хүрээгээр нь:

LAN (Local Area Network)
Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. LAN сүлжээ нь бусад өргөтгөсөн сүлжээний үндсэн нэгж болдогоороо онцлогтой. Холболтын сувгийн мэдээлэл дамжуулах хурд нь 10Mbps-1000Mbps байдаг. Дотоод сүлжээнд дараах үйлчилгээнүүдийг явуулах боломжтой. 1.Файл сервер 2.Принтер сервер 3.Өгөгдлийн сангийн сервер 4.Холболтын серверүүд 5.Хэрэглээний серверүүдийн үйлчилгээ явуулах боломжтой

Холболтын арга замаар:
optical fiber- шилэн кабель
ethernet- сүлжээний холболт
wireless LAN- утасгүй сүлжээ
home PNA- энгийн телефон холболт
power line communication- цахилгаан шугамын холболт
client-Server- хэрэглэгч-сервер

Дотоод сүлжээ гэж юу вэ?
Дотоод сүлжээ
Комьпютерийн дотоод сүлжээ (LAN) гэдэг бол 2 болон түүнээс дээш тооны машинуудад принтер, файл гэх мэтийн нөөцийг хамтран эзэмших боломжийг олгодог сүлжээ юм. Энэ сүлжээ гарч ирсэнээр олон хэрэглэгчид өгөгдлийн сан болон програмуудыг зэрэг ашиглах боломж гарч ирсэн юм.Дотоод сүлжээ гэдэг бол ерөнхийдөө тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд компьютерүүдийг техникийн болон програм хангамжийн тусламжтайгаар холбохыг хэлдэг. Ийм төрлийн сүлжээнүүд нь практикт маш өндөр ач холбогдолтой бөгөөд хязгаарлагдмал нөөцийг олон хэрэглэгчид хүргэх боломжийг бүрэн олгосон юм.
тусгай тавган антены аль нэгийг нь ашигладаг. WAN нь хувьчлагдсан ба түрээслэгдсэн байж болно. WAN сүлжээн дэх компьютерүүд нь өөр хотууд өөр улсуудад оршиж чаддаг бөгөөд глобаль сүлжээгээр дамжих мэдээлэл нь урт замыг туулна. Энэ сүлжээний нэг жишээ нь Интернет.

WAN (Wide Area Network)
. Энэ нь сүлжээний хэрэгчлэгчид болон LAN сүлжээнүүдийг нэгтгэсэн цогцолбор сүлжээ юм. WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын мэдээллийг хүлээн авагч бүхий
MAN (Metropolitan Area Network)
MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LAN сүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.
PAN (Personal area network)
Тухайн компьютер телефон утас болон дижитал гэх мэт төхөөрөмжүүд ашиглаж байгаа, ганц хувь хэрэглэгчид зориулагдсан бол түүнийг PAN гэнэ. Тэдгээр төхөөрөмжүүд нь хүний хүсэлтэнд хариулт өгдөг учраас сүлжээ гэж үзэж болох юм. Энэ үед төхөөрөмжүүд маань компьютерт Bus загвараар холбогдоно. Wireless personal area network (WPAN) нь IrDA болон Bluetooth технологийг ашигладаг.
лттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.

CAN (Campus Area Network)
2 буюу хэд хэд LAN сүлжээ газарзүйн мужлалын хувьд нэг дор байрлаж байгаа бол түүнийг CAN гэнэ. CAN нь хязгаарлагдмал бөгөөд MAN-аас бага хэмжээтэй.
Networknet Сүлжээнүүдээс үүсгэсэн сүлжээг networknet гэнэ.
Internetwork Олон улс дамнасан сүлжээг internetwork гэнэ.

Ажил үүргийн хамаарлаар:
peer to peer- шууд харилцах бүтэцтэй
Сүлжээний бүтцээр:
Сүлжээнд ашиглах төхөөрөмжүүд:
Сvлжээний төхөөрөмжvvд Дотоод сvлжээнд шууд холбогдож байгаа бvх төхөөрөмжийг host гэж нэрлэдэг. Host -д компьютер, принтер, серверvvд, сканнер зэрэг төхөөрөмжvvд орно. Энэ бvх төхөөрөмжvvд нь бvгд дотоод сvлжээний картны тусламжтайгаар сvлжээнд холбогдоно.
Хэрэглэгчийн компьютерvvд - Серверvvд (Файлын, мэдээллийн баазын, холболтын г.м) - Принтер - Сvлжээний карт - Hub - Repeater - Switch - Bridge - Router - Кабель
Сvлжээний кабелиуд: - UTP - STP - Coaxial буюу зэс утсан кабель - Fibre optic буюу шилэн кабель
Бусад зvйлvvд: - Коннектор - Punch tool буюу кабель хавчигч бахь - Кабель хэмжигч багаж

Repeater

Repeater-г хол зайнд кабелиар холболт хийхэд сигналыг өсгөх зориулалтаар ашигладаг. Дотоод сvлжээнд UTP CAT5 кабелийг голчлон хэрэглэдэг бөгөөд энэ кабелийн дээд урт нь 100 метрээс хэтрэхгvй байх ёстой. Ийм учраас 100 метрээс хол зайнд 2 компьютерийг кабелиар холбохдоо repeater төхөөрөмжийг ашигладаг. Зөвхөн дотоод сvлжээнд бус цахилгаан холбоо, телеграф, утасгvй холболт, радио релейны шугаманд алсын зайд сигналыг өсгөхийн тулд мөн repeater-г хэрэглэдэг. Энэ нь оролт гаралтын нэг нэг порттой төхөөрөмж юм.
Bridge

Bridge нь зөвхөн хоёр дотоод сvлжээг хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж. Дотоод сvлжээний ачааллийг хянах, нэг сvлжээний ачааллыг тухайн сvлжээнд нь барьснаар нөгөө сvлжээ рvv гарах гарцыг чөлөөтэй болгох гэх зэрэг нь bridge-ийн гол vvрэг юм. Аль өгөгдөл нь дотооддоо, аль өгөгдөл нь нөгөө сvлжээ рvv явж байгааг bridge нь дотоод сvлжээний картны MAC хаяглалтын тусламжтайгаар мэддэг.
Router

Router-ын тусламжтайгаар интернэтийн сvлжээнvvдийн хооронд мэдээлэл дамжуулах боломжтой болдог. Энэ утгаараа тухайн интернэтийн сvлжээ нь интернэт дэхь бусад сvлжээ рvv хандах өөрийн гэсэн гарцтай болж, router нь сvлжээний интернэт рvv гарах vvд хаалга нь болж байна гэсэн vг. Энэ төхөөрөмжийн гол vvрэг нь тухайн сvлжээнээс гарч буй болон орж ирж буй мэдээллийг хамгийн дөт замаар хvргэх явдал юм. Сvлжээ хооронд мэдээллийг найдвартай дамжуулахын тулд хувааж багцалдаг. Багцлагдсан мэдээллийг пакет гэдэг. Пакетанд мэдээлэл байхаас гадна илгээж буй талын төхөөрөмж болон компьютерийн IP хаяг (source IP), хvлээн авах талын компьютер болон төхөөрөмжийн IP (destination IP) хаягыг агуулдаг.
Switch
Switch нь хоёр болон түүнээс дээш computer -уудыг хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж юм.
Switch нь өөр дээрээ санах ойтой байдаг. Switch -ний өмнө нь хэрэглэгддэг байсан Hub нь санах ой байдаггүй байсны улмаас хоёр computer хоорондоо зэрэг мэдээлэл дамжуулах үед мэдээлэллүүд хоорондоо холилдон мөргөлдөж эмх замбараагүй болон нэг үгээр ямар ч хэрэггүй болдог гэсэн үг юм. Switch нь зэрэг мэдээлэл ирэх үед нэгийг нь хадгалан нөгөө мэдээллийг дамжуулж дуусасны дараа хадгалсан мэдээллийг очих ёстой газар луу нь дамжуулдаг гэсэн үг юм.

Бэлтгэсэн: 11б ангийн сурагч Г.Эгшиглэн
Шалгасан багш: Эрдэнэчимэг

Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript