Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ БА ВАЛЮТЫН ХАНШ

No description
by

batbayar baasanbat

on 4 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ БА ВАЛЮТЫН ХАНШ

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ БА ВАЛЮТЫН ХАНШ
АГУУЛГА
- ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН
- НЭРЛЭСЭН БА БОДИТ ВАЛЮТЫН ХАНШ
- ВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛ ТҮҮНИЙ ТЭНЦВЭРЖИЛТ
- ВАЛЮТЫН ХАНШНЫ ӨӨРЧЛӨЛТ ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ
ОРШИЛ
Манай Монгол улсад олон жилийн турш ЗХУ-н нэг рубль таван төгрөг, нэг америк доллар 4.90 төгрөгийн ханштай байсан. Харин 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээр америк долларын ханш богино хугацаанд огцом нэмэгдэж 1993 онд 400, 2008 онд 1160, 2009 онд 1730 төгрөг болж өссөн байна.

- Яг одоогийн байдлаар долларын ханш хэдэн төгрөгтэй тэнцэж байгаа вэ?
- Энэ ханшийн өсөлт юунаас хамаарч байна вэ?
- Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

Энэ бүлгийг судалснаар бид дээрх асуултуудад дэлгэрэнгүй хариулт авахын зэрэгцээ төлбөрийн тэнцэл ба валютын ханшын талаар өргөн мэдлэгтэй болох болно.
ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ
Төлбөрийн тэнцэл нь бусад улс орнуудтай хийсэн бүх төрлийн хэлцлийг нэгтгэн харуулдаг макро эдийн засгийн үзүүлэлт юм.
Төлбөрийн тэнцэл нь урсгал тооцоо, капитал тооцоо гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ!
УТСААР ЯРИХ, УНТАХ, ХИЧЭЭЛ
ҮЙМҮҮЛЭХИЙГ ХАТУУ ХОРИГЛОНО!

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Урсгал тооцоо гэдэг нь экспорт, импорт, гадаад улсуудад төлсөн хүүгийн цэвэр орлого болон цэвэр шилжүүлгийг багтаадаг. Урсгал тооцооны тэнцэл нь цэвэр экспорт, хүүгийн цэвэр орлого болон цэвэр шилжүүлгийн нийлбэр байдаг.

Экспорт + Хүүгийн цэвэр орлого + Цэвэр шилжүүлэг
УРСГАЛ ТООЦОО
КАПИТАЛ ТООЦОО
Капитал тооцоо нь хөрөнгийн зах зээл дэх олон улсын урсгалыг харуулдаг. Өөрөөр хэлбэл тухайн улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтаас бусад улс руу хийсэн тухайн улсын хөрөнгө оруулалтыг хассан ялгавар байдаг.

Гадаадын хөрөнгө оруулалт - Бусад улсад хийсэн хөрөнгө оруулалт
Урсгал тооцоо
Урсгал тооцоо нь бодит секторт хийгдсэн гүйлгээний нэгдсэн дүн байдаг ба дараах гурван бүрэлдхүүн хэсэгтэй.
1. Худалдааны тэнцэл
2. Хүчин зүйлийн цэвэр орлого
3. Урсгал шилжүүлэг
Цэвэр экспортыг илэрхийлэхийн тулд дараах тэнцэтгэлийг ашиглая.
ТӨСӨВИЙН ИЛҮҮДЭЛ БА АЛДАГДАЛ
Цэвэр татвараас засгийн газрын худалдан авалтыг хассан ялгавар нь тэгээс их бол улсын төсөв илүүдэлтэй гарах ба ийм тохиолдолд засгийн газар бусад секторуудад зээлдүүлсэн гэсэн үг юм. Харин эсрэгээрээ байвал төсөв алдагдалтай гарах ба энэ нь засгын газар бусад сектороос санхүүжсэн байна.
Үндэсний хадгаламжаас хөрөнгө оруулалтыг хассан дүн эерэг бол хувийн секторын илүүдэл үүсэх ба энэ нь хувийн сектор нь бусад секторт зээлдүүлсэн байна. Харин хадгаламж нь хөрөнгө оруулалтаас бага бол мөн адил хувийн сектор алдагдалтай гарах ба энэ нь бусад сектороос зээлдсэн байна.
Дээрх хоер гүйлгээний үлдэгдэлийн нийлбэр нь эерэг гарвал тухайн улс гадаад худалдаанаас ашиг олсон ба эсрэг тохиолдолд гадаад худалдаанд алдагдал хүлээж байна гэсэн үг юм.
Худалдааны тэнцэлд дараах хүчин зүйлс нөлөөлдөг
Дотоод болон гадаадын бүтээгдэхүүн үйлчилгээнээс авах хэрэглэгчийн таашаал
Бүтээгдэхүүн үйлчилгээний дотоод болон гадаад үнэ
Валютын ханш
Тээвэрлэлтийн зардал
Олон улсын худалдааны бодлого

КАПИТАЛ ТООЦОО
Аливаа улсын гадаадын хөрөнгийн зах зээл дэх худалдан авалтаас гадаад улсын тухайн улсын хөрөнгийн зах зээлээс худалдан авсан дүнг хассан зөрүүг капитхл тооцоо гэдэг.
Капитал тооцоо нь эерэг бол дотоодын иргэд гадаадын иргэдээс илүү хэмжээний хөрөнгө худалдан авсан гэсэн үг. Эсрэг тохиолдолд капитал тэнцэл алдагдалтай гэсэн үг.
КАПИТАЛ ТООЦООНД ДАРААХ ХҮЧИН ЗҮЙЛС НӨЛӨӨЛНӨ
Хөрөнгийн бодит хүү
Эдийн засгийн болон улс төрийн тогтворгүй байдал
Дотоодын хөрөнгө эзэмшиж буй гадаадын иргэдэд нөлөөлдөг төрийн бодлого
ТОМЪЁО
Эдийн засаг дахь үндэсний орлого нь хувийн хэрэглээний зардал С хадгаламж S татварын цэвэр орлого Т-ээс бүрдэнэ.
C+I+G+X-M = C+S+T
Цэвэр экспортыг ялгавал
X-M= C+S+T-C-I-G
S-I+T-G=X-M
ТӨСВИЙН ИЛҮҮДЭЛ БА АЛДАГДЛААС ДҮГНЭХЭД
Хөрөнгө хүү багатай хэсгээс хүү өндөртэй хэсэгрүү шилждэг. Гадаадын хөрөнгийн хүү өндөр байвал хөрөнгийн гадагшлах урсгал ихсэх ба энэ нь капитал тэнцлийг муутгана.
Эдийн засаг болон улс төр тогтвортой бол хөрөнгө оруулалтын хүлээгдэж буй ашиг өндөр, тогтвортой байх боломжтой бөгөөд тогтвортой эдийн засагт хийгдэх хөрөнгийн урсгал их байдаг.

Буурай хөгжилтэй орнууд нь түүхий эд голчлон экспортолж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортолдгоос худалдааны тэнцэл нь алдагдалтай гардаг ба төлбөрийн тэнцлийг хангахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах бодлогыг авч хэрэгжүүлдэг.
ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ
ХАНГАХ НӨХЦӨЛ
Тухайн улсын эдийн засгийн бусад улсын эдийн засагтай хийсэн нийт гүйлгээний тэнцэл хангагдахын тулд урсгал тооцоо болон капитал тооцооны нийлбэр тэгтэй тэнцүү байх ёстой.
Урсгал тооцоо + Капитал тооцоо = 0
Төлбөрийн тэнцлийн илүүдэл болон алдагдал нь Монгол банкны эзэмшдэг цэвэр нөөцийн өөчлөлтөд бүртгэгддэг.
ВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛ
Нэрлэсэн ханш - Гадаад улсын нэгж валютыг худалдан авах үндэсний валютын хэмжээг хэлнэ.
Жишээ нь: 2009 онд АНУ-н нэг долларын албан нэрлэсэн ханш 1440 төгрөг, нэг юаны албан нэрлэсэн ханш 200 төгрөг байсан байна.

Бодит ханш - Тухайн улсын ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад орны хэдий хэмжээний бүтгээгдэхүүн, үйлчилгээгээр солилцох боломжтой вэ гэдгийг илэрхийлсэн ханш юм.
ВАЛЮТЫН ЭРЭЛТ
Хүмүүсийн худалдан авахыг хүссэн гадаадын бүтээгдэхүүн, үйлчилгээ, бодит хөрөнгө болон бонд, хувьцаанд зарцуулагдах гадаад валютын хэмжээг валютын эрэлт гэнэ.
ВАЛЮТЫН ЭРЭЛТ ДАРААХ ХҮЧИН ЗҮЙЛСЭЭС ХАМААРНА.
ВАЛЮТЫН ХАНШ
ТУХАЙН УЛСЫН БОЛОН ГАДААД УЛСЫН БОДИТ ХҮҮГИЙН ТҮВШИН
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ВАЛЮТЫН ХАНШ
ВАЛЮТЫН ЭРЭЛТИЙН ХУУЛЬ
Бусад хүчин зүйлс тогтмол байхад ханшны түвшин өндөр байх тусам тухайн валютын эрэлт бага байдаг.
АНУ долларын ханш 1300-с 1400 болон өсөхөд долларын эрэлт буурна. Эсрэг тохиолдолд долларын эрэлт өснө. Энэ эрэлтийн хууль нь дараах хоёр шалтгаантай.
Импортын нөлөө
Хүлээгдэж буй ашгийн нөлөө
Импортын нөлөө - Гадаад валютын ханш өндөр байх тусам импортын өртөг өндөр байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын өнөдр үнэтэй импортын барааг дотоодын бүтээгдэхүүнээр орлуулж хэрэглэх сонирхол нь импортын нөлөө болж байна.
Хүлээгдэж буй ашгийн нөлөө - Хүмүүс өөрт байгаа гадаад валютын ханшны зөрүүнээс их ашиг хүртэнэ гэж хүлээж байгаа бол зах зээл дэх валютын эрэлт их байна.
Гадаад валютын ханш бага байгаа үед гадаад валютыг эзэмших сонирхол нэмэгдэж, ханшийн зөрүүнээс олохоор хүлээгдэж буй ашиг өндөр байна. Тиймээр тухайн валютын эрэлт нэмэгдэнэ. Эсрэг тохиолдолд эрэлт буурна.
ВАЛЮТЫН ЭРЭЛТИЙН ГРАФИК
ВАЛЮТЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГРАФИК
Валютын зах зээлд эргэлдэж буй валютын хэмжээ нь валютын нийлүүлэлт болдог. Хамаарах хүчин зүйлс:
1. Валютын ханш
2. Дотоодын болон гадаадын бодит хүү
3. Хүлээгдэж буй валютын ханш
Бусад хүчин зүйлс тогтмол байхад ханш өсөх тусам валютын зах зээлд хийлүүлэгдэх валютын хэмжээ өсдөг хамаарлыг Валютын Нийлүүлэлтийн Хууль гэнэ. Энэ хамаарлын шалтгаан нь:
1. Экспортын нөлөө
2. Хүлээгдэж буй ашгийн нөлөө
ВАЛЮТЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ӨӨРЧЛӨЛТ
Валютын ханш өөрчлөгдөөгүй үед хүмүүсийн худалдах валютын хэмжээ өсч, буурсанаар валютын нийлүүлэлтийн муруй баруун, зүүн тийш шилждэг.
Тухайн улсын болон гадаадын бусад улсын хүүгийн түвшин
Хүлээгдэж буй валютын ханш
ВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТЭНЦВЭР
Валютын эрэлт нь валютын нийлүүлэлттэй тэнцүү бол зах зээлд тэнцвэрт валютын ханш тогтоно. Ханш тэнцвэрт түвшнээс их бол зах зээлд валютын илүүдэл, ханш тэнцвэрт ханшаас бага бол валютын хомсдол үүснэ.
ВАЛЮТЫН ЭРЭЛТЙН МУРУЙН ӨӨРЧЛӨЛТ
Full transcript