Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

өабөабө

No description
by

jargalmaa dagvadorj

on 28 August 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of өабөабө

ТЕНДЕРТ ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БЭЛДЭХ ВЭ?

/Хялбарчилсан мэдээлэл/

ИЖ БҮРДЭЛ
ГЭРЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧАДВАР
ТЕНДЕРТ АМЖИЛТ ХҮСЬЕ
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

ЭРХ БҮХИЙ ЭСЭХ
ҮНИЙН САНАЛ
ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ
Тендер нээх үед нэгдсэн журмаар нийтэд зарлагдаагүй бол үнийн хөнгөлөлтийг тооцохгүй. Үндэслэлгүй үнийн хөнгөлөлт хүчингүйд тооцогдоно. Жишээ нь, Манай “А” компани энэ улиралд 25% ашигтай ажилласан тул түүний 5 хувийг тендерийн үнийн хөнгөлөлтөд шилжүүлж хуримтлагдсан ашгаасаа энэхүү хөнгөлөлтийг гаргаж байна гэх мэтээр үндэслэлээ тодорхойлж ирүүлнэ.
ҮНЭ ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА
Тендерийн үнийн санал хүчинтэй байх хугацааг нээлтээс хойш 45 хоног гэж үзнэ. Энэ нь тухайн ажил, үйлчилгээ, барааны үнэ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа юм. Нэгд, энэ хугацаанд тухайн компани шалгарвал өгсөн саналын дагуу хариуцлага хүлээж уг ажлыг гүйцэтгэхийг баталсан баталгаа болдог. Хоёрт, өгсөн саналдаа хариуцлага хүлээхгүй, уг ажлыг гүйцэтгэхгүй тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгодог.
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУУЛБАР
Санхүүгийн тайланг сүүлийн 3 жилийн байдлаар нотариотаар баталгаажуулан ирүүлнэ. Тайлан мэдээ худал болох нь тогтоогдвол тендерт оролцох эрхийг хасах дүгнэлт гаргадаг эрх бүхий байгууллага байдаг.
Нэгд, үе шатны ажлын хуваарьт үндэслэх. Хоёрт, гэрээт ажлын нийт өртгийг хамарна. Гуравт, тендер хүлээж авах хугацаанаас 14 хоногийн өмнө мөрдөгдөж байгаа бүх татвар хураамжийг багтаасан үнэ байх. НӨАТ-ийн өр ч үүнд багтана. Дөрөвт, ямар нэгэн хөнгөлөлт тооцоогүй нийт үнэ байх. Учир нь, тендерийн баталгаа зэргийг үндсэн үнээс тооцдог. Тавд, тендерийн өгөгдөлд хувилбарт тендер шаардаагүй бол хувилбарт үнийн санал ирүүлэхийг хориглоно. Харин туслан гүйцэтгэгч нь нийт ажлын 10-аас дээшгүй хувийг гүйцэтгэдэг тул хувилбарт санал ирүүлсэн гэж тооцохгүй. Тендерийн баталгаа ирүүлэх маягтыг үзнэ үү.
БОРЛУУЛАЛТЫН АШИГ, ОРЛОГО

Нийт борлуулалтын орлого ба зардлын хэмжээг тодорхойлж байгууллага алдагдалгүй гэдгээ нотлох шаардлагатай. Нийт хөрөнгийн хэмжээ болон бусад бусад боломжит санхүүгийн эх үүсвэрийг дүгнэж, богино хугацаат өр төлбөр, эргэлтийн хөрөнгө, ашиг аль нь болохыг харж үнэлнэ. Ашигт ажиллагаа маш бага бол эргэлтийн хөрөнгө бага зээлжих чадвар муутай гэж үзэх үндэслэл болно. Тиймээс дансны үлдэгдэлийг харуулсан хуулга, үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавиагүй талаарх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчингээр хийлгэсэн үнэлгээний сертификатыг хавсарган ирүүлж болно. Ашиггүй ажилласан нь тендерээс бүрэн татгалзах үндэслэл болохгүй.
ТАТВАРЫН ӨРТЭЙ ЭСЭХ
Татварын өргүй байх. Хугацаат болон хугацаагүй татварын өр бүгд хамаарна. НӨАТ-ын дутуу төлөлтийг НӨАТ-ын авлага руу гүйлгэж тооцохгүй тул НӨАТ-ын авлага ба төлбөрийн хэмжээнээс хамаарахгүй өртэй гэж үзэн тендерээс тутгалзах шалтгаан болно. Хойшид татварын тодорхойлолтыг тендерт оролцогч аж ахуйн нэгжээс шаардахгүй. Харин Худалдан авах ажиллагааны газар Татварын Ерөнхий газраас авдаг болох гэж байна.
ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧТЭЙ ЭСЭХ
Туслан гүйцэтгэх компанийн хариуцах ажлыг үнийн дүнгээр салган 10%-иас бага ажил гүйцэтгэхийг тодруулсан гэрээ хавсарган ирүүлэх шаардлагатай. Аливаа этгээдийг 1-ээс дээш тендерт туслан гүйцэтгэгчээр оролцохыг хориглохгүй, харин түншлэлээр оролцохыг хориглоно. Мөн нэг тендерт оролцогчийг багцын тендерт хориглохгүй.
ТҮНШЛЭЛТЭЙ ЭСЭХ

Нэгд, Түншлэлийн гишүүд нэг бүр ижил ерөнхий шаардлагыг хангасан байна. Хоёрт, Түншлэлийн толгой ба гишүүнийг ялгаж, ямар ажлыг аль тал хэрхэн хариуцахыг харуулсан товчоог гэрээнд нарийвчлан хавсаргана. Чадварын шалгуур үзүүлэлтийн хувьд түншлэлийн толгой 40% дээш, гишүүн тус бүр 25% -ийн шаардлага хангасан байх шаардлагатай. Гуравт, Итгэмжлэлийг хамтран олгосон мэдэгдэл ирүүлнэ.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР

ИТГЭМЖЛЭЛ
Оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах, хариуцлага хүлээх этгээдийг итгэмжлэн наториатаар баталгаажуулж ирүүлэх ба гарын үсгийн баталгааг хавсаргана. Уг шаардлагыг хангаагүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.
ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛ
Татвар болон Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт ирүүлэх ба оролцогчийн талаар мэдээлэл тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг хавсаргах нь түншлэлийн гишүүнд адил хамаарна.
ШҮҮХИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн тодорхойлолт ирүүлэх нь түншлэлийн гишүүнд адил хамаарна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт давхар авах шаардлагагүй.
Хариуцлага хүлээх чадамжтай хуулийн этгээд гэдгийг нотлох баримт юм. Хуулбарыг зөвхөн нотариатаар баталгаажуулсан тохиолдолд хүчинтэйд тооцох ба түншлэлийн гишүүнд адил хамаарна.
МАЯГТЫН ДАГУУ САНАЛ
Тендерийн саналыг жишиг бичиг баримтад заасан маягтын дагуу ирүүлээгүй бол татгалзах үндэслэл болно.
ҮЕ ШАТНЫ АЖЛЫН ХУВААРЬ
Үе шатны ажлын хуваарт хураангуй байдлаар нэрлэгдсэн бүх нэр төрөлд нэгж үнэ болон нийт үнийг өгнө. Аль нэг төрлийн нийт ба нэгж үнэ бөглөөгүй орхигдсон байвал нийт үнэд багтсан гэж үзэж захиалагч төлбөрийг хийхгүй. Харин их хэмжээтэй ажлын үнэ орхигдсон бол авч хэлэлцэнэ. Үе шатны ажлын хуваарь болон тендерийн үнийн санал ирүүлсэн хуудаст нэг бүрчлэн гарын үсэг зурж ирүүлээгүй бол тендерийн саналыг хүчингүй гэж үзнэ.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ХУГАЦАА
Хуульд 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.2.4, 2.2.9-д заасан ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг шаардана. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх ба түншлэлийн гишүүнд адил хамаарна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол тендрээс татгалзах үндэслэл болно. Харин хугацааг сунгах шатанд байгаа тохиолдолд холбогдох байгууллагаас тодорхойлолт авч ирүүлэх шаардлагатай.
БАТАЛГАА, ДҮН, ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА
Тендерийн баталгаа заавал ирүүлнэ. Нийт төсөвт өртгийн 1-2 хувиар тендерийн баталгааг тогтоодог. Баталгааны хүчинтэй хугацаа 45+28 буюу 73 хоног байдаг тул тендер нээсэн өдөр дээр 73 хоногийг нэмээд дуустал гэсэн үг юм. Үүнийг оролцогчдод илүү тодорхой болгох зорилгоор тендерийн баталгааны хэмжээ болоод хугацааг урилга дээр тодорхой заадаг. Тендерийн баталгааг зөвхөн оролцож буй багцаараа тусад нь тодорхойлж ирүүлнэ. Учир нь, оролцогч нийт багцад тендерийн баталгаа гаргавал их хэмжээний мөнгөн хөрөнгөө тодорхой хугацаагаар түгжихэд хүрдэг.
ТӨСӨВ
Нэгд, ажлын тоо хэмжээ болон зураг төсвийн дагуу хийгдсэн, Хоёрт, тусгай тамга тэмдэгтэй, мэргэжлийн төсөвчин хийсэн байх шаардлагатай.
БАТАЛГААЖСАН, БИТҮҮЖЛЭГДСЭН ЭСЭХ
Тендерийн бүрдэл баримт бичгийн эх хувийг бүртгэн хавтаслаж бичиглэл хийн ТШӨХ-д заасан хувиар ирүүлнэ. Өгөгдөлд хавтаслах гэж заасныг нуруулдан үдэж хавтаслах гэж ойлгоно.
Тендерийг битүүмжлэн, хаяглаж ирүүлэх нь ямар нэг тохиолдлоор хаяг андуурагдан хоцрох, битүүмжлэл алдагдах, материал дутах зэрэг нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх ба дээрх шаардлагыг биелүүлээгүйн улмаас зөрчил гарсан тохиолдолд зохион байгуулагч хариуцлага хүлээхгүй болно.

САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГА
Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан хуулбар ирүүлнэ. Баталгаажуулаагүй бол хүчингүйд тооцож тендерээс татгалзах үндэслэл болно.
САНХҮҮГИЙН ЧАДАМЖ
Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлнэ. Нийт дүн их бага ????
ЗЭЭЛЖИХ ЧАДВАР
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн материал ирүүлээгүй юмуу мөнгөн дүн заасан хэмжээнд хүрээгүй бол тендерээс татгалзах үндэслэл болно. Мөн “судлах боломжтой” биш харин “судлагдсан” гэсэн зээлийн тодорхойлолт шаардлагад нийцнэ. Мөн тухайн хуулийн этгээдийн талаар арилжааны банкнаас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг хавсаргаж ирүүлнэ.
Мөн дансны хуулгаар мөнгөн хөрөнгөө нотлох, үл хөдлөх хөрөнгөө үнэлгээний газраар үнэлүүлсэн байх ба барьцаалаагүй тухай тодорхойлолтыг хавсарган ирүүлнэ.

ЧАДАМЖ, ТУРШЛАГА
Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагыг хэмжээ, хугацаа, байрлал, мөнгөн дүнгээрээ ижил ажлыг бүрэн болон 70 хувийг нь гүйцэтгэсэнээ тодорхойлж ирүүлнэ. Үүнийг тухайн ажлыг гүйцэтгэх хугацаа болон мөнгөн төлбөрийг заасан гэрээний эх эсвэл нотариотаар баталгаажсан хуулбар хувиар, ажил хүлээлцсэн акт дүгнэлт, хамгийн гол нь гэрээний үүргийн биелэлтийг захиалагчийн техник хяналт хийсэн хуулийн этгээдээс өгсөн тодорхойлолтоор нотлосныг харгалзан үзнэ.
БОЛОВСОН ХҮЧНИЙ ХҮРЭЛЦЭЭ
Инженер, техникийн ажилтнуудын диплом, цахим үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар ирүүлнэ. Ажилтан өөр аж ахуйн нэгжид давхар бүртгэлтэй байх нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.
БОЛОВСОН ХҮЧНИЙ ТУРШЛАГА
Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байна. Голлох инженер техникийн ажилтнуудын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлнэ. Ажилтан өөр аж ахуйн нэгжид харьяалагдан ажиллаж байхдаа уг ажлыг гүйцэтгэсэн байж ?????
ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ЧАДАМЖ
Гэрээт ажилд ашиглах техник тоног төхөөрөмжийн жагсаалт ба хүчин чадал, маркийг харуулсан гэрчилгээ түүний баталгаажуулсан хуулбар мөн ашиглах хүчин чадал, арга технологийн талаарх мэдээллийг ирүүлнэ. Хэрэв түрээслэх бол тоног төхөөрөмжийг тухайн түрээслэгчийн эзэмшилд байдгийг нотлох баримт болон тоног төхөөрөмжийн жагсаалт, ашиглах хугацаа болон мөнгөн төлбөрийг тодорхой харуулсан гэрээг нэмж ирүүлнэ.
Ашиглах маягт:

АШИГЛАХ МАЯГТ:
Full transcript