Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Витамин агуулсан эмийн ургамлын түүхий эд

No description
by

Золбаяр Золоо

on 29 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Витамин агуулсан эмийн ургамлын түүхий эд

Витамин агуулсан эмийн ургамлын түүхий эд

Гүйцэтгэсэн:.................................П.Алтансувд
М.Золбаяр
Баасанхүү
Б.Баярчимэг (ЭЗ-305)
Шалгасан:.....................................Багш Б.Энхбаатар

Амьд организмын биологийн ба биохимийн үйл ажиллагаанд оролцдог, бие махбодод зайлшгүй шаардлагатай, химийн бүтцээрээ эрс ялгаатай байгалийн томоохон органик нэгдэл бол витамин юм.
Витамин нь голдуу ургамлын биохимийн процессын явцад үүсэн бий болж улмаар хүн ба амьтны бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Витамин нь байгаль дээр промитамин /витамин төстэй нэгдлүүд/ байдлаар тохиолддог.

Витамин нь дархлаа тогтолцооны системийг идэвхижүүлэх, бие махбодыг гадны тааламжгүй нөлөөллөөс хамгаалах, биеийн эсэргүүцлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Витамин vvсгэдэг урьтал бодисуудыг провитамин, витамины эсрэг vйлчилгээтэй бодисыг антивитамин, нийлмэл ферментийн бvтцэнд оролцон биохурдасгуурын vvрэг гvйцэтгэж байвал кофермент гэж нэрлэнэ.

Витаминыг түүний шинж чанар, уусалт, бие махбодод үзүүлж байгаа биологийн үйлдэл, химийн бүтэц байдлаар нь хэд хэдэн бүлэгт хуваах ба уусах чанараар нь дараах байдлаар ангилна.
Тосонд уусдаг витаминууд
Усанд уусдаг витаминууд

А бүлгийн витамин ба каротин:
Энэ бүлгийн витамин нь бие мхабодын өсөлт хөгжилт болон арьс, салст бүрхэвч, нүдний харааны хэвийн үйл ажиллагааг зохицуулна. Амьтны гаралтай бүтээгдэхүүн болох сүү, өндөгний шар, элэг, загасны тосонд элбэг байдаг. Ургамалд провитамин А байдлаар лууван, улаан лооль, чинжүү зэрэг ургамалд агуулагдана.
D бүлгийн витамин:
D витамины эх сурвалж нь нарны хэт ягаан туяа, амьтны гаралтай түүхий эд, загасны тос, сүү юм. Хүүхдийн сульдаа өвчин нь уг витамин дутагдлаас шууд шалтгаална.
Витамин Е:
Kаротин ба А витаминыг нөөцлөх, шингээх, хэт исэлдэлтийн эсрэг үйлдэлтэй. Бие махбодид витамин Е дутагдсанаас бодисын молилцоо эмгэг өөрчлөлтөнд орж элгэнд өөхний нэвчдэс үүсч, булчин тэжээлийн алдагдалд орж, үрийн шингэн дэх нуклейн хүчлийн агууламж эрс багасна. Е витамин төрөл бүрийн тарианы үр болон ургамлын тоосонд нилээд их хэмжээгээр агуулагддаг.

К бүлгийн витамин:
Энэ бүлгийн витамин нь цус алдалтын эсрэг витамин . Элгэнд хадгалагдах бөгөөд фибриногенийг фибринд хувиргах чадалтай. Элгэнд протромбиноос тромбин үүсгэх замаар цус бүлэгнүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Витамин К дутагдахад амьтны цусны бүлэгнэлтийн хэвийн үйл ажиллагаа алдагдана.
Луувангийн үндэс- Radix Dauci recens
Үүдэл ургамал: Шар лууван- Daucus Sativus (Hoffm)
Овог: Шүхэртэн- Apiaceae

Химийн бүрэлдэхүүн:
Луувангийн үндэслэг үр жимсэнд каротин, витаминууд нилээд их хэмжээгээр байдаг. Каротин 20мг%, В1 0,1мг %, В2 0,05мг%, C 80-90 мг %, К, фитотен, фитофлуен, липокайн, пантотены хүчил 0,13мг %, чихэр 3-15%, тос 0,1-0,7%, эфирийн тос 0,014%, уураг 0,7% хүртэл агуулагдана.
Шар лууван нь витамин ба эрдэс давсаар баялаг хүнсний чухал бүтээгдэхүүний нэг юм. Анх 1831 онд луувангаас каротиныг гарган авчээ. Лууванд агуулагдаж байгаа каротин нь ферментийн нөлөөгөөр элгэнд витамин А болон хувирч бие махбодын солилцооны хэвийн байдлыг хангах, биеийн болон оюуны чадавхийг нэмэгдүүлэх, харааны эрхтэний хэвийн байдлыг хадгалах, биеийн эсэргүүцлийг сайжруулахад ихээхэн нөлөө үзүүлнэ. Иймд лууван нь хүнсний төдийгүй эмчилгээний чухал ач холбогдолтой түүхий эд юм.
Луувангийн шүүсийг витамин А гийн дутагдал, элэгний өвчин, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах, цөсний ба бөөрний чулуужилт, цус багадалт, зүрхний шигдээсийн үед хэрэглэнэ.

Хулууны үр жимс- Fructus cucurbitae recens
Үүдэл ургамал: Эгэл хулуу- Cucurbita pepo
Овог- Хулуу- Cucurbitaceae
Химийн бүрэлдэхүүн:
Ургамалд өөх тос, уураг, нүүрс ус голлон агуулагдана. Хулууны үрэнд гоицерид, линолин, олейн, пальмитин, стеарины хүчлийн өөх тос, фитостерин, амин хүчил, давирхайлаг бодис, органик хүчил, витаминС, каротинойдууд тус тус агуулагдана.
Хэрэглэх: Хулууны үр болон жимсний зөөлөн эдийг зутан чанамал, цийдмэг, нунтаг хэлбэрээр өргөн хэрэглэнэ. Хулууны жимсний зөөлөн эд нь ходоод гэдэсний ажиллагааг сайжруулах, цөсний ялгаралтыг нэмэгдүүлэх, ус давсны солилцоог зохицуулах, шээс ялгаралтыг ихэсгэх нөлөөтэй болохыг тогтоожээ. Иймээс уг түүхий эдийг зүрх судасны өвчин, хавдар, элэг, бөөрний өвчин ходоод гэдэсний үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад ялангуяа өтгөн хаталтын үед хэрэглэхийг зөвлөдөг.

Хумсан цэцэг- Flores Calendulae
Үүдэл ургамал: Эмийн хумсан цэцэг- Calendula officinalis
Овог: Нийлмэл цэцэгтэн- Asteraceae

Химийн бүрэлдэхүүн:
Хумсан цэцгийн химийн бүрэлдэхүүнд каротиноид агуулагдах ба каротин, рубиксантин, флавоксантин голлох байрыг эзэлнэ. Мөн цэцгэнд парацин, нүүрстөрөгч, давирхай ойролцоогоор 3,4%,салс 4 %, тритерпений гликозид, флаваноид, эфирийн тос, инулин, салс, гашуун бодис, календелин 10%, органик хүчлүүд агуулагдана.

Хэрэглэх:
Хумсан цэцгийн түүхий эдээс бэлтгэсэн галены бэлдмэлүүд нь үрэвслийн эсрэг, шарх анагаах, агчил тавиулах, цөс хөөх, нянгийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Хумсан цэцгийг эмийн алтан товч , эгэл төлөгч өвстэй хамтруулан хэрэглэхэд цөсний сувган дахь цөс тогтонгошилтыг арилган цөс ялгарах үйл ажиллагааг сайжруулж байсан байна.

Тэсийн жимс- Fructus Sorbi
Үүдэл ургамал: Сибирь Тэс- Sorbus Sibirica
Овог: Сарнай- Rosaceae
Химийн бүрэлдэхүүн:
Үр жимсэнд каротин 18%, витамин С 160мг %, глюкоз, фруктоз, сахароз гашуун гликозид сорбины хүчил байхас гадна нимбэгний болон алимны амин хүялүүд аргаах бодис , флаванойд, агуулагдана.
Хэрэглэх: Тэс нь үрэвслийн эсрэг цус тогтоох судас бэхжүүлэх, витаминжуулах, аргаах, хөнгөн туулгах, хөлөргөх артерийн даралт бууруулах, цусны бүлэгнэлтийг сайжруулах, шээс хөөх үйлдэлтэй. Тэсийн үр жимсэн дэх пектин нь гэдсэн дэх исэлдэтийн процессыг саатуулж хий үүсэлтийг багасгахаас гадна, бодисыг шингээж янз бүрийн хорт бодисуудыг биеэс гадагшлуулна.
Чацарганы жимс- Fructus Hippophaes
Үүдэл ургамал: Яшилдуу чацаргана- Hippophae rhamnoides (L.)
Овог: Жигд- Elaeagnaceae
Химийн бүрэлдэхүүн:
Чацарганы үр жимсэнд витамин С 450мг%, В1 0,28мг%, В2 4,3мг%, Фолийн хүчил 0,79 мг%, Е 14,3мг%, каротин 0,3мг%, сахар 6%, аргаах бодис 0,12-0,6%, өөх тос 2,8-8% хүртэл агуулагдахаас гадна олеины, стерины, линолын, пальмитины хүчил, органик хүчил, аргаах бодис, кумарин, флаванойд, эфирийн тос агуулагдана.
Үр жимсний зөөлөн эдэд 8%, үрэнд 12% хүртэл өөх тос агуулагдана.
Чацарганы тосонд каротин ба каротинойдын холимог 180%, токоферол 110 мг%, олейн, линолейн, пальмитин, стерины хүчлийн глицерид, органик хүчил ба фитонцид байна.
Хивүүргэний өвс – Herba Gnaphalii uliginosi
Үүдэл ургамал: Бамбалзуурын хивүүргэнэ- Gnaphalium uliginosum
Овог: Нийлмэл цэцэгтэн- Asteraceae

Химийн бүрэлдэхүүн:
Өвсөнд флаванойд, каротин 55мг%, аргаах бодис4%, давирхайлаг бодис 16%, эфирийн тос 0,05%,алкалоид, гнафолин,фитостерин, тиамин агуулагдана.
Хэрэглэх:
Хивүүргэний бэлдмэлүүд нь үрэвслийн эсрэг аргаах , бактерийн эсрэг нөлөөлнө. Хивүүргэн нь салст бүрхүүүлийн үрэвсэл, арьсны гадаргуугийн идээт шарх, гэмтлийн үед эдүүдийн нөхөн төлжих үйл явцыг хурдасгана. Хивүүргэний түүхий эдээс идээшсэл, чанамал бэлтгэн дотуур ходоод, дээрх гэдэсний шархлаа, артерийн даралт ихсэх, нойргүйдэх, толгойн өвдөлт, цусны судасны хатуурал, мэдрэлийн цочрол, бөөр, умайн цус алдалт, уушгины сүрьеэ, шижин, арахг гуурсан хоолойн үрэвсэл, умайн хүзүүний шархлаа зэргийг эмчлэх үед угаах байдлаар хэрэглэж болно.

Бодисын солилцооны явцад бий болсон хорт хүчлүүдийг задалж хоргүйжүүлэн мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүргийг гүйцэтгэдэг.Үр тарианы ургамлуудын үрэнд тухайлбал улаан буудайн хөврөл, бүрхүүл, хальс, овъёос зэрэг нь витамин В1 ээр баялаг байхаас гадна олон тооны доод ургамлууд аневриныг их хэмжээгээр хуримтлуулсан байдаг.
Витамин В1:
Витамин РР буюу никотины хүчил:
Никотины хүчил дутагдсанаас тахиан сохор өвчин, арьс гэмтэх, мэдрэлийн системийн өөрчлөлт илэрнэ.Никотины хүчил нь нүүрс усны солилцоог сайжруулах судас өргөсгөх үйлдэлтэй. Витаминыг чихрийн шижин өвчний хөнгөн хэлбэр, элэгний өвчин, зүрх ходоод, гэдэсний шархлаа, пеллагри, энтерколитын үед хэрэглэнэ.
Витамин С:

Аскорбины хүчил ургамал амьтанд өргөн тархсан байдаг. Хүний бие махбод аскорбины хүчлийг нийлэгжүүлэх чадваргүй тул түүнийг хүнсний зүйлээс авдаг. Аскорбины хүчил бие махбод дахь исэлдэн ангижрах процесст чухал үүрэгтэй. Хүний биед витамин С дутагдахад чийг бамын өвчин тусна.
Аскорбины хүчил тогтвортой бус нэгдэл. Усан уусмалдаа хурдан задарна. Агаар, гэрэл болон төмөр, зэс зэрэг металлууд нь түүний исэлдэлтийг хурдасгадаг. Эмнэлэгийн практикт витамин С агуулсан эмийн бэлдмэлүүүдийг өргөн хэрэглэж байна.

1. Викасол
Vicasol

Найрлага:
К витамин

Натурвит
Naturvit


Найрлага:
Никотины хүчил 0,2г, аскорбины хүчил 1,0г, тиамин 0,02г, рибофлавин 0,012г, нохойн хошууны шүүс 100 гр

3. Пиковит
Pikovit
Найрлага: 1үрэлд ретинол 600МЕ, холекальциферол 80МЕ, аскорбины хүчил 10мг, тиамин 0,25мг, рибофлавин 0,3мг, цианокоболамин 0,2мг, кальцийн пантонет 1,2мг, фолийн хүчил, 0,04мг, кальци 12,5мг, фосфор 10мг,
Сиропт: ретинол900МЕ, холекальциферол 100МЕ, аскорбины хүчил 50мг, тиамин 1 мг, рибофлавин 1мг тус тус агуулагдана.
4.Чацарганы тос
Oleum Hippopheae
Найрлага:
Яшилдуу чацарганы жимснээс бэлтгэнэ.
Ургамлын тос, токоферол 100-165мг%, каротин 40-100мг %, каротинойдууд 180-250мг %, олеины, линолын, пальматины, стеарины хүчлийн глицеридүүд агуулагдана.

Thank you for attention.
Full transcript