Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хүний эрхийн үүсэл,түүхэн хөгжил

No description
by

on 22 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хүний эрхийн үүсэл,түүхэн хөгжил

Хүний эрх гэж юу вэ?
Ерөнхий утгаараа чөлөөт үйлдлийн эрх мэдэл, явцуу утгаараа бусдын зан үйлийг төрийн зөвшөөрснөөр эсвэл төрийн тусламжтайгаар хянах боломж. Хүний эрх бол таныг хүний зэрэгтэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа юм. Өөрөөр хэлбэл хүн болсныхоо хувьд эрх чөлөөтэй, эрхэмсгээр амьдрахад шаардлагатай суурь стандартууд юм.
Хүний эрхийн түүхэн хөгжил
НТӨ V-VI зууны үед Эртний Грекийн софистуудын боловсруулсан "Байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал эрх"-ийн сургаалаас эхлэлтэй гэж үздэг.
Энэ сургаал нь НТӨ III зууны үеийн Ромын хуульчдын жам ёсны эрх зүйн номлолоор баяжин улмаар 1215 оны Английн "Magna Chart" буюу эрх чөлөөний Харти хэмээх баримт бичигт анхлан тусгагджээ.
Жам ёсны эрх
Жам ёсны эрх бол уг чанараараа жинхэнэ бодит байдалд оршиж байгаа юм, "нийтийн бодож байгаагаар" оршиж байгаа юм хоёрын харьцаа юм. Байгальд зохицож, тохирсон байна гэдэг нь ёс зүй, улс төрийн бодлого, хууль тогтоомжид буй шударга ёсны шалгуур юм.
Хүний эрх, түүний мөн чанар,түүхэн хөгжил
Джон Локк 1688 оны хувьсгалтай холбогдуулан хүн бүр хүн болж төрснийхөө хувьд тодорхой эрхүүдийг өвлөн эдэлдэг, учир нь хүн төрөлхтөн "иргэний нийгэм"-д орхоосоо өмнө "Байгалийн ердийн орчинд" аж төрөн тодорхой эрхүүдийг эдэлж байсан. Нийгмийн гэрээний дагуу иргэний нийгмийн гишүүн болсноор бусад эрхүүдийг эдлэх боломжтой болно гэж үзжээ.
Ш.Л.Монтеське - Хүн төрөлхтөн нийгэмд төрийг бий болгосноор төрийн 3 хэлбэрийн эрх үйлчлэх болсон гэж үзэж Үүнд: ОУ-ын эрх, улс төрийн эрх, иргэний эрх зэргээс бүрдэнэ гэж үзжээ.
Хүний эрхийн ангилал
Жам ёсны болон натуралист онол
Зүй ёсны эрхийн буюу позитивист онол
Заншлын буюу уламжлалт ёсны онол
Институцийн онол
Консенсусын буюу зөвшилцлийн онол
Дуалист онол
Фикцийн буюу субьектын онол
Ёс зүйн болон бихеворист онол
Хүний эрхийн онолын сэтгэлгээний хөгжил
1. Хүний эрхийн талаарх үзэл
санаа үүсэж бүрэлдэн тогтсон
үе буюу XII зууны дунд үеэс
XIX зууны эхэн үе
2. Хүний эрхийн талаарх
ойлголт ШУ-ны үзэл баримтлал
болон хөгжсөн үе /XIX зууны
эхэн үеэс XX зууны эхэн үе/

3. Хүний эрхийн үзэл санааны хөгжлийн зогсонги байдлын үе буюу улс төржсөн байдлын үе /XX зууны эхэн үеэс 1990-ээд оны үе/
4.Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог хөгжлийн үе /1990 оноос өнөөг хүртэл/
Г.Совд
Хүн төрөлхтний хөгжлийн явцад гарч байсан түүхэн тэмцлүүд нь тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон өөр өөрөөр шийдвэрлэгдэж байсан боловч түүхэнд оруулсан түгээмэл үнэлэмж нь хүний эрх, эрх чөлөөг хязгээрлагч харгис хатуу засаг төрийн дарангуйллыг эсэргүүцэж байсанд оршино.
Хүний эрх, эрх чөлөөний тэмцэл нь түүхэн 3 их давалгаанд тодорсон гэж үзжээ. Үүнд: 1-р давалгаа буюу 17-18-р зууны үе дэх иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөөний төлөө тэмцсэн тэмцэл байсан бөгөөд түүний үр дүнд ҮХ-т ёсыг бий болгосон
Хоёрдугаар давалгаа: ХХ зууны дунд үед өрнөсөн бөгөөд энэ нь нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн талаарх тэмцэл байв.
Гуравдугаар давалгаа
ХХ зууны 2-р хагасаас эхлэн тоцогдох бөгөөд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн төлөөх дэлхий нийтээрээ нэгдэн тэмцэх тэмцлээр тодорхойлогдоно.
Аливаа тэмцлийн үр дүн болон соёл дэвшлийн шалгуур нь хүний эрх, эрх чөлөөг хэр нэмэгдүүлснээр тодорхойлогдох бөгөөд жишээ нь: Хүй нэгдлийн үеийн зэрлэгээс эртний үеийн боол илүү эрх чөлөөтэй, боолоос дундад зууны хамжлагат хүн илүү эрх чөлөөтэй байх жишээтэй.
Үндсэн хууль ба хүний эрх
ҮХ нь аливаа улс орны төр, нийгмийн хэв маягийг тодорхойлдог утгаараа харьцангуй шинэ үзэгдэл бөгөөд энэ нь тухайн улс үндэсний болон нийгэм, эдийн засаг, улс төр, шашны зэрэг бусад онцлогуудыг хадгалсан байдгаараа улс бүрт харьцангуй өөр өөрөөр томьёологддог ч аль улс ард түмний бүрэн эрхийг тунхаглаж, түүний баталгааг хангах нийтлэг шинжийг агуулсан байдаг. ҮХ-ийн мөн чанар нь чухам хэний эрх ашгийг илэрхийлж байна вэ гэдгээр тодорхойлогддог.
ҮХ-ийн суурь бүтцийг тодорхойлогч нийгмийн суурь харилцааны нэг нь хүний эрх, эрх чөлөө түүний баталгааны асуудал мөн бөгөөд ҮХ хүний жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан, улс төрийн үнэт зүйлсийг баримжаалж, засаг төрийн эрх мэдлийг хуваарилсан байх нь өөрөө өөрийнхөө дархлааг бүрдүүлж буй хэрэг юм.
ҮХ нь хүн бүрт таалагдах эрхийн сайхан цэсийг агуулахаас илүүтэйгээр тэгш эрхэд үндэслэж, өөрийгөө төрд үүрэг болгож чаддаг тэр институтыг чухалчилдаг байх нь ҮХ-ийн мөн чанарыг илэрхийлж байна.
Төрт ёсыг дээлэн хүндэлж, сүслэн залбирдаг манай ард түмний хувьд ҮХ-т байгуулалд шилжээд 85 жил өнгөрсөн бөгөөд 1924 оны хуулиас өдгөө хүртэл 40,60 онуудад ҮХ-ийг дараалан шинэчлэн баталж, мөрдсөөр хожим 1990 оны ҮХ-ийн нэмэлтийн тухай хуулиар дамжин өнөөдрийн шинэ ҮХ-иа батлан мөрдөж байна.
БНМАУ-ын анхны ҮХ-ийг улсын анхдугаар их хурлаас 1924 оны 11 сарын 26нд баталсан бөгөөд энэ нь МУ-ыг тусгаар улс мөн гэдгийг хуульчлан батласан. Энэ хуулийн олоттой 1 тал нь иргэдийн эрх, эрх чөлөөг ҮХ-ийн хэмжээнд тунхагласан явдал гэж үздэг. Жишээ нь: 1-р бүлгийг Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь 4-р бүлгийг сонгох, сонгогдох эрхийн тухай байхаар заасан байдаг
БНМАУ-ын 2 дахь ҮХ нь 1940 оны 6 сарын 30нд батлагдсан социализмыг байгуулах зорилготой социалист хэв маяг бүхий хууль юм. Энэ хуулийг шинжлэн үзвэл зөвхөн малчин, оюутан, ажилчин гэсэн анги давхрааны эрхийг бататган бусдынх нь эрхийг хассан өмнөх хуулийн заалтыг өргөтгөн хувьсгалын эсэргүү хэрэгт оролцогчдыг нэмсэн байна.
БНМАУ-ын 3 дахь ҮХ нь 1960 оны 7 сарын 6-нд батлагджээ. Энэ хуулийн оршил хэсэгт БНМАУ-ын зорилго бол социализмыг төгөлдөр байгуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн гэж тодорхойлжээ. Энэ хуулийн 7-р бүлэг "иргэдийн үндсэн эрх ба түүнийг хангах баталгаа" 8-р бүлэг "иргэдийн үндсэн үүрэг" нэртэйгээр хуульчлагджээ. Энэ хуулинд хүний эрхийн асуудалд дэвшил гарсан боловч мөн л ангич байр сууринаас хандсан нь харагддаг.
МУ-ын шинэ ҮХ
Монгол оронд 1980-аад оны сүүлчээр өрнөсөн өөрчлөлт шинэчлэлт улмаар ардчилсан хувьсгалын үрээр ардчилсан нийгэм байгуулах, хувь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах зорилтод хүрэхийн тулд улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн уялдаа холбоо бүхий зарчим, үзэл баримтлалд суурилсан шинэ ҮХ-ийг батлахад хүргэжээ.
Шинэ ҮХ нь хүнийг дээдэлж, түүний чөлөөт байдлыг зөвшөөрч, эрхэмлэсэн нь уг хуулийн язгуур үзэл баримтлалын нэг бөгөөд өмнөх ҮХ-иуд шиг хүн амын нэг хэсгийг анги, бүлэг, үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхалгүй тэгш эрхийг бэхжүүлж, хүний ба иргэний эрх, эрх чөлөөг ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн мөн чанарт нийцүүлэн тодорхойлж, өргөн дэлгэр баталгааг тогтоосноороо чанарын ялгаатай юм.
Шинэ үндсэн хуулинд гарсан дэвшил
Монгол улсын иргэдийн нэг хэсгийн эрх, эрх чөлөөгөөр хязгаарлаагүй харин бүх иргэнээ хамааруулж бас тэднээс гадна тус улсад байгаа гадаадын иргэн харьяалагүй хүнийг оролцуулан нийт "хүний эрх эрх чөлөө"-г гэсэн өргөн хүрээнд анх удаа дэвшүүлэн тодорхойлсон.
Монгол нь бүрэн эрхт улс учир тус оронд буй гадаад улсын иргэний статусыг Монгол улсын хууль ба харьяалах улстай нь байгуулсан 2 талын гэрээгээр тодорхойлох, гэхдээ түүнд ОУ-ын харилцааны чухал эхлэл болсон "харилцан адил байх" зарчмыг хэрэглэж болохыг заажээ.
Монгол улсын ОУ-ын гэрээнд тодорхойлсон хүний эрх, эрх чөлөөг манай оронд байгаа бүх хүн нэгэн адил эдлэх, хамгаалуулах боломжтой.

Хүний жам ёсны буюу төрөлх эрхийг хязгаарлахыг хориглосон нь томоохон ололт юм. Жишээ нь: Ямар ч нөхцөлд түүний дотор дайн байлдаан, онц байдлын нөхцөлд ч амьд явах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө зэрэг нь хамгаалагдсан байдаг.
Үндсэн хуульд хүний эрх эрх чөлөөг тунхаглахдаа чөлөөт байдлын хязгаарыг бас алгуурлаагүй юм. Иргэн бүр эх орныхоо эзэн болохынхоо хувьд төрийнхөө өмнө хуулийн болон журамт, үндсэн үүрэг хүлээх, аливаа эрх, эрх чөлөөг эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх зарчмыг тогтоосон нь чөлөөт байдлын хязгаар, ардчиллын утга агуулгыг илэрхийлж байгаа болно.
Энэ бүхнээс үзэхэд БНМАУ-ын 24,40,60 оны ҮХ-иудад хүний эрхийн асуудлуудыг хуульчилсан нь тэдгээрээс өмнөх үеийн хууль тогтоомжийн заалтуудтай харьцуулхад ихээхэн дэвшилттэй байсан нь эргэлзээгүй. Гэхдээ жам ёсны эрх, ОУ-ын өмнө хүлээсэн үүргээ хүндэтгэн үзээгүй, хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйл болсон ардчиллын гол гол зарчмуудыг хязгаарласан эсвэл тусгаагүй байсан нь түүхээс илэрхий байна.
Full transcript