Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хот, хөдөө дэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалт

No description
by

ankhaa aku

on 6 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хот, хөдөө дэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалт

Судалгаа

Мэдээ мэдээлэл
Хүснэгт 1. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалт_Хот, хөдөөгvvp
Өмнө уг судалгааны дүгнэлтийг нийлж байсан учраас энэ удаа хот, хөдөө дэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалт ямар байгааг харуулсан дүнг нийтэллээ. Дараа монгол дахь хэвлэлийн эрх чөлөө иргэдийн үнэлэмжээр судалгааны дүнг нийтэлнэ.



Мэдээлэл харилцаа, технологийн эрин үед интернэт хэрэглэгчдийн тоо эрс өссөөр байна. 2007 оны 11 сарын байдлаар орон нутгийн иргэдийн 10 орчим хувь нь интернэтийг өдөр бүр ашигладаг байсан бол 2 жилийн дараа энэ тоо 2.5 дахин өсч 26 хувьд хүрчээ. Улаанбаатарт 2007 онд Хэвлэлийн хүрээлэгээс явуулсан судалгаанаас харахад Улаанбаатарчуудын 11 хувь нь өдөр бүр интернэт ашигладаг байжээ. Энэ тоо өнөөдөр 34.7 болж өссөн байна. Интернэт хэрэглэгчдийн 3 хүн тутмын нэг нь хотод, 10 хүн тутмын нэг нь хөдөө, орон нутагт гэрээсээ интернэтэд холбогдож байна. Орчин үеийн залуус уламжлалт мэдээллийн хэрэгслээс татгалзаж интернэтээс мэдээлэл авах, интернэрт ТВ, Радио, сонин үзэж, сонсож, уншихыг илүүд үзэх болжээ. Монголчууд мэдээллийн хэрэгслийг ашиглахдаа хэр хугацаа зарцуулдгыг судалж үзлээ.

$1.25
Monday, February 17, 2014
AnkhAA, No. 247
Хот, хөдөө дэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалт
Хүснэгт 3. Мэдээллийн хэрэгслээс хүссэн мэдээллээ авч чаддаг эсэх
“Монголын хэвлэл мэдээллийн байдлын талаарх олон нийтийн үнэлэмж” санал асуулга нь иргэд хэвлэл мэдээллийн байдлыг хэрхэн үнэлж, хэвлэлийн эрх чөлөөний талаарх ямаршуу ойлголттой байгааг тандах зорилготой 2009 оны 11 сард Хэвлэлийн хүрээлэн үндэсний хэмжээнд
Ховд, Дорноговь, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Орхон
аймгийг хамруулан олон нийтийн дунд санал асуулга явуулсан. Мөн нийслэл хотод болон хөдөө орон нутагт мэдээлэл авах орчин эрс ялгаатай байгааг харгалзаж, энэхүү ялгаа нь хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголт, үнэлэмж, мэдээллийн хэрэгслийг ашиглаж буй байдалд хэрхэн нөлөөлж буйг тодруулахыг зорьсон юм.
Хот, хөдөөд телевизийг эс тооцвол бусад мэдээллийн хэрэгсээс мэдээлэл авахад 1 цаг зарцуулж байна. Тэгтэл тэд энэ хугацаанд тухайн мэдээллийн хэрэгслээс хүссэн мэдээллээ авч чадаж байгаа эсэхийг тодруулбал, Улаанбаатартчуудын 3 хүн тутмын нэг нь хөдөөний 4 хүн тутмын чаддаг гэжээ. 2004 онд хэрэгжүүлсэн “Монголын Хэвлэл Мэдэлэлийн тараарх олон нийтийн үнэлэмж” судалгааны дүнтэй харьцуулбал хотод мэдээллийн хэрэгслээс хүссэн мэдээллээ авч чаддаг иргэдийн тоо багасч, хөдөөд нэмэгдсэн байна.
Хот, хөдөө дэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалт
Хот, хөдөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглаж байна вэ?
Хэвлэлийн хvрээлэнгээс 2008 оны сvvлээр явуулсан Монголын хэвлэл мэдээллийн мониторингийн судалгааны дvнгээс vзэхэд, Улаанбаатарт 253, хөдөө орон нутагт 139 мэдээллийн хэрэгсэл тогтвортой vйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр мэдээллийн хэрэгслvvдийн 33 хувь нь сонин, 24 хувь нь сэтгvvл, 19 хувь нь ФМ радио, 23 хувь нь телевиз байв. 2009 оны III улиралд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод явуулсан “Монголын Хэвлэл Мэдээллийн байдлын талаарх олон нийтийн үнэлэмж” санал асуулгаар иргэд энэ олон мэдээллийн хэрэгслийг хэр тогтмол ашиглаж буйг тодруулбал иргэдийн өдөр тутмын мэдээллийн хэрэгсэл ТВ байсаар байна. Харин сонин, сэтгvvлээс 7 хоногтоо нэг, хоёр удаа мэдээлэл авах хандлага давамгайлж байна.
Сонинг Улаанбаатарт худалдан авч, хөдөөд захиалж унших нь тvгээмэл байна. Хот, хөдөө гэлтгүй сонинг дамжуулж, хаа таарсан гарзаа уншдаг уншигчид голдуу ажлын байран дээрээ энэ vйлдлийг хийдэг аж. Радиогийн хувьд хөдөөнийхөн өдөр бvр, хотынхон 7 хоногт нэгээс хоёр удаа сонсдог. Хөдөөд аймаг бvр 1-2 радиотой учир оюутан, сурагчид өдрийн цагаар гэртээ байхдаа ФМ, радиогоор дуу хөгжим сонгож алжаалаа тайлдаг. Мөн малчид цаг агаарын мэдээ, тэтгэврийн насны ахмадууд мэдээ мэдээлэл авах зорилгоор Монголын радиог сонсож байна. Улаанбаатарт радио сонгогчдын дийлэнх нь залуус бөгөөд тэд нийтийн тээврийн хэрэгсэл, гадуур явж байхдаа гар утас, MP3, 4, IPOD зэргээр радио сонсдог аж. Мөн таксиний жолооч нар хамгийн идэвхитэй сонгогчдын нэг юм.
Хүснэгт 2. Мэдээллийн хэрэгслийг ашиглахаа дунджаар хэдэн цаг зарцуулдаг вэ?
Судалгааны дүнгээр Монголчуудын өдөр тутмын мэдээлэл хэрэгсэл телевиз гэдэг нь нэгэнт батлагдсан. Телевиз үзэгчдийн 30 гаруй хувь нь мэдээ, мэдээлэл авах зорилгоор өдөрт 2 цаг орчим телевиз үздэг байхад үлдсэн хувь нь мэдээлэл авахаас гадна танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэг үзэж алжаалаа тайлах, кино үзэж чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор олон цагийн турш телевизийн өмнө тухлан суудаг байна.
Сонины гаралтын давтамжаас хамааран өдөр тутмын уншигч, 7 хоног тутмын уншигчид нь өөр өөр бүлгийн хүмүүс байдаг. Тухайлбал өдөр тутмын сонинг удирдах түвшний хүмүүс захиалж өглөө (орой) бүр нэг цаг орчим гарчигладаг. Тэд сонин уншигчдын нилээдгүй хэгсийг эзэлдэг. Харин 2 ба түүнээс олон цагаар сонин уншигчид голдуу хөдөө орон нутгийн малчид, хөдөлмөрчид байдаг агаад 7-10 хоног тутмын эсвэл өдөр тутмын хуучирсан сониг уншдаг байна.
Гоо сайхны салон, олон нийтийн газар, галт тэрэг, нисэх буудал, онгоц зэрэг үйлчилгээний газрын үйлчлүүлэгчид сэтгүүл уншигчын нэг хэсэг ба тэд нэгээс олон цаг сэтгүүлч барьж суудаггүй. Харин сэтгүүлийн дугаар бүрийг захиалж эсвэл номын дэлгүүрээс худалдани авдаг уншигчид буюу зорилготой уншигчид сэтгүүлийн бүх мэдээллийг шимтэн уншихдаа 2-с олон цагийг зарцуулдаг аж.

Нийтийн тээврийн хэрэгсэл, такси, өөрийн унаандаа яваа иргэд радио сонсоход нэг орчим цаг зарцуулдаг байхад таксины жолооч, хичээлээ тарж ирсэн оюутан сурагчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид 2-оос олон цагийг радио сонсоход зарцуулдаг. Тэд голдуу дуу, хөгжим сонгсох зорилгоор радио сонсдог.

Интернэт хэрэглэгчдийн тал орчим хувь нь интернэтэд ганц цагийг зарцуулдаг нь и-мэйл хаягаа шалгах, хэн нэгэнтэй чатлах, мэдээлэл солилцох, өдөр тутмын мэдээлэл аваад гарах зорилготой интернэт хэрэглэгчид юм. Харин 2-оос олон цагийг компьютерийн өмнө өнгөрөөдөг оффисын ажилтан, судлаач мөн гэртээ интернэтийн сүлжээтэй иргэд вэб сайтаар аялах, блог хөтлөх зэрэг сонирхолтой ажлаа хийхдээ багагүй хугацаа зарцуулдаг байна.
Иргэдийн мэдээлэл авах суваг хэрхэн өөрчлөгдөв
Жил ирэх тусам мэдээлэл хүлээн авах тенхик хэрэгслийн тоо олширч зарим хэрэгцээгүй болсон хэрэгсэл устган алга болж байна. 5 жилийн өмнө үндэсний хэмжээнд явуулсан “Монголын Хэвлэл мэдээллийн байдлын талаарх олон нийтийн үнэлэмж” санал асуулгаар Улаанбаатарчууд уламжлалт мэдээллийн хэрэгсэл болох телевиз, сонин, ФМ-радио дээр нь гэр бүл, найз нөхдөөсөө үйл явдлын гол мэдээллийг авдаг байжээ. Тэгвэл 5 жилийн дараах дүнгээр Улаанбаатарчуудын хувьд ТВ-ийг мэдээллийн эх сурвалж болгон ашиглах нь 7 хувь, сонин 14 хувь, ФМ радио 2 хувиар буурсан байна. Харин интернэтээс гол мэдээллээ авдаг иргэд 6 хувиар өсөж гар утас, зарын самбар, сэтгүүл зэрэг бусад мэдээллийн хэрэгслээс чухал мэдээллээ олж авдаг гэж иргэдийн 10 гаруй хувь нь хариулсан нь Улаанбаатарчууд өөрт хэрэгтэй мэдээллийг хаанаас, ямар сувгаас авахаа мэддэг болжээ.
Уг судалгааны хамгийн сонирхолтой дүн уламжлалт мэдээллийн хэрэгслийн хэрэглээ буурч, интернэт хэрэглэх нь нэмэгдэхийн зэрэгцээ гэр бүл, найз нөхдөөсөө мэдээлэл авах нь сонин унших, радио сонсохоос хавьгүй илүү чухал болсон явдал юм. Гэр бүл, найз нөхөд маань мэдээллийн гол эх сурвалж гэх иргэд сүүлийн таван жилд 8 хувиар өсжээ. Улаанбаатарт цацагддаг өргөн нэвтрүүлгийн 15 телевиз дээр нь кабелийн 40 гаруй гадна, дотны сувгийг сольж хэрэгцээтэй мэдээллээ хайдаг нийслэлчүүдийн хувьд гэр бүлтэйгээ хоолоо идэнгээ эсвэл найз нөхөдтэйгээ яриа өрнүүлэнгээ зарим шаардлагатай мэдээлээ авах харилцан санал солилцох нь тэдэнд илүү хялбар байдаг аж.
Орон нутагт гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноосоо мэдээлэл авах хандлага сүүлийн 5 жилд багагүй өссөн байна. Эдгээр аж дамжсан ярианаас гол мэдээллээ авдаг иргэд төрийн байгууллагын 200 мянга орчим төгрөний орлоготой залуу хүмүүс байв.
Хөдөөд ч мөн адил телевиз, сонин, ФМ радио нь мэдээллийн гол эх сурвалж болох нь багасч интернэт болон ам дамжсан ярианаас мэдээлэл авах хандлага ихэсчээ. Орон нутгийн иргэд дотоодын мэдээ, мэдээллийг дээрх сувгуудаас түлхүү авдаг атал аймаг, суманд болж буй үйл явдлын мэдээллийг хаанаас, ямар эх сурвалжаас авдагийг бид уг судалгаагаар тодруулав.
Судалгаанд хамрагдсан аймгуудын хэвлэл мэдэлэлийн хэрэгслийн хөгжлийг харвал Ховд аймагт 9 (4 телевиз, 3 радио, 2 сонин), Хөвсгөл аймагт 14 (5 телевиз, 7 радио, 2 сонин), Өрөрхангай аймагт 7 (3 телевиз, 2 радио, 2 сонин), Дорноговь аймагт 5 (2 радио, 3 телевиз), Сүхбаатар аймагт 2 (2 телевиз) мэдээллийн хэрэгсэл ажилладаг хэмээн 2008 оны Монголын хэвлэл мэдээлийн мониторингд бүртгэжээ. Эдгээрээс Өвөрхангай, Орхон, Хөвсгөл аймгуудын зарим ТВ, радио ойролцоох суманд цацагддаг нь сумын иргэдэд мэдээлэл авах боломжийг олгож байна. Орон нутгийн телевизүүд өдөрт 6-12 цагийн хөтөлбөртэй байдаг бол ФМ өглөөс орой хүртэл хөтөлбөртэй.


Орон нутагт болж буй үйл явдлын мэдээллийг аймгийн төвийнхөн орон нутгийн телевиз, сонин, радиогоос голдуу авдаг байна. Харин сумын төвийнхөн орон нутгийн телевиз, ам дамжсан ярианаас гол мэдээллээ авдаг аж. Хөдөө, орон нутаг дахь төрийн захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид өглөөний шуурхай хуралдаанаас, сумын төвийн иргэд, хөдөлмөрчид 7 хоногийн шуурхайгаас орон нутгийн гол үйл явдлын мэдээллийг авдаг байна. Тэд өдөр тутмын мэдээллээ ЗДТГ эсвэл сургуулийн мэдээллийн самбарт байрлуулсан зар, мэдээллээс авдаг гэжээ.

Мэдээллийн хэрэгслийн иргэдийн амьдралд гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөж байна.
2009 оны 11-р сарын байдлаар хот, хөдөөд мэдэлэл авдаг гол эх сурвалж нь нэгдүгээрт телевиз, хоёрдугаар бусдын яриа, гуравдугаарт сонин, дөрөвдүгээрт радио орж байв. Тэгвэл эгэ байдал өмнөх жилүүдээс хэр ялгаатай байгааг тандаж үзье.
Хүснэгт 4. Мэдээлэл авах хамгийн чухал эх сурвалж

1988 онд ШУА-ийн Философ Социолги Эрхийн Хүрээлэнгээс, 1997 онд Хэвлэлийн хүрээлэнгээс, 1999 онд МРТХЭГ-ын Социологийн судалгааны албанаас, 2002 онд МҮР-ийн судалгаа, захидал, харилцааны албанаас, 2004 онд Хэвлэлийн хүрээлэнгээс тус тус орон даяар явуулсан судалгааны дүнг дээрх дүнтэй харьцуулж үзвэл телевизийг эх сурвалж болгон ашиглах нь хэвээрээ, харин сонинг эх сурвалж болгох нь буурч бусдын яриа буюу гэл бүлийн гишүүд, найз нөхөд, ажлын хамт олны ам дамжсан яриаг эх сурвалж болгох хандлага нэмэгджээ.

Хүснэгт 5. Хамгийн хүртээмжтэй өргөн нэвтрүүлгийн сувгууд

МҮОНТ өдрийн болон 7 хоногийн хүртээмжээрээ бусад телевизүүдээс тэргүүлж байна. Харин Боловсрол суваг өдрийн хүртээмжээрээ 53 хувиар орон нутагт МҮОНТ-ийн араас удаалсан атал 7 хоногийн хүртээмжээрээ бусдаасаа цөөн хүнд хүрсэн байна. 7 хоногийн хүртээмжээрээ хөдөөд МН25 телевиз 83 хувиар, хотод ТВ5 телевиз 76.5 хувиар удаалжээ. 2003 оноос хойш 6 жилийн турш Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас сар тутам “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-г хэрэгжүүлж байна. Хүртээмж болон нэвтрүүлгийн рейтингийн дүнгээс харахад тухайн телевизийн хамгийн сонирхолтой 2-3 нэвтрүүлэг телевизийн хүртээмжийг өсгөхөд чухал үүрэгтэй байдаг нь ажилагдсан.
Хот, хөдөөд сонин уншиж буй байдал
Хотод өдөр тутмын сонин хамгийн хүртээмжтэй байхад хөдөөд 7-10 хоног тутмын буюу шар сонинууд илүү хүртээмжтэй байна. Хот, хөдөөд хамгийн хүртээмжтэй эхний 20 сонинг тодруулахад хотод тэргүүлсэн эхний 20 сонины 9 нь, хөдөөд 7 нь өдөр тутмын сонин байв. Хөдөөд өдөр тутмын сонинуудын хүртээмж нь харьцангуй бага, шар сонинуудын хүртээмж харьцангуй өндөр байгааг хүснэгт 13-оос харж болно. Хот, хөдөөд хамгийн хүртээмжтэй сониноор “Өдрийн сонин” тодорчээ. “Өдрийн сонин”-ы 10000 дугаарыг нэг өдрийн дотор захиалга болон үүргийн худалдагаар уншигчдын гарт хүргэдэг байсныг Хэвлэлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” судалгааны 2008 оны дүн харуулж байна. Энэ нь тухайн оны хамгийн их борлуулалтай сонин байжээ.

Хүснэгт 6. Хот, хөдөөд хамгийн хүртээмжтэй сонинууд


Хөдөөд орон нутгийн сонинууд цөөнгүй уншигчтай байна. Тухайлбал Ховд аймгийн “Ховдын мэдээ”, Хөвсгөл аймгийн “эрх чөлөө”, Дархан-уул аймгийн “Шинэ мэдээ”, Орхон аймгийн “Эрдэнэт таймс”-ийг нэрлэж болно.

Хот, хөдөөд хамгийн хүртээмжтэй цахим хуудас
Компьютерүүдийн сүлжээгээр бий болсон Интернэт буюу World Wide Web нь өөрийн өнгө төрхтэй, технологи арга ажиллагаатай, түмэн шидийн агуулгатайгаар нийгтийн харилцаанд 1980-аад онд орж ирээд 30-аад жил болж байгаа ч одоогоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж тодорхойлж боломгүй л байна. Яагаад гэхээр Интернэтийг хэн ч ямар ч байгууллага өмчилдөггүй аж. Харилцаа холбооны янз бүрийн байгууллагууд сүлжээгээр нийлж хангах боловч хууль ёсны эрхтэйгээр өөрийн өмч хэмээн бүртгэгдсэн газар нэг ч үгүй. Тэгээд ч агуулга болон үйл ажиллагаа нь хэний ч хяналт дор биш бөгөөд аль ч улсын хуульд тухайлан захирагддаггүй. Гэхдээ тухайн мэдээллийг тарааж байгаа хүн аль улс оронд байгаагаас шалтгаалж тухайн орныхоо хуулинд буюу эсвэл олон улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг практик одоогоор тогтоод байгаа аж.

Хүснэгт 7. Хот, хөдөөд хамгийн хүртээмжтэй вэб сайтууд

Тэгвэл манай оронд интернэт хэрхэн хөгжиж байна вэ? хэрэглэгчид монголын ямар вэб сайтийг илүү их ашиглаж мэдээ, мэдээлэл авч буйг “Монголын Хэвлэл Мэдээллийн байдлын талаарх олон нийтийн үнэлэмж”-2009 судалгаагаар тодруулсан юм. 2 жилийн дотор интернэт хэрэглэгчдийн тоо 2-3 дахин өсч Монголчуудын 30 орчим хувь нь өдөр бүр интернэт ашиглаж байгаа нь судалгаагаар тогтоогдлоо. Тэдэнд www.gogo.mn, www.olloo.mn, www.zaluu.com хамгийн хүртээмжтэй байгааг доорх хүснэгтээс харна уу! 2007 оны судалгааны дүнгээр хөдөөний иргэдийн 3 хувь нь, хотын иргэдийн 7 хувь нь гэртээ интернэтийн сүлжээтэй байсан бол 2009 онд хөдөөд 10 хувь, хотод 48 хувь болжээ.

Өрхүүдийн мэдээллийн хэрэгслийн материаллаг хангамж
Нийгмийн хөгжлийн явцад хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл олон удаа бий болж гарч ирж байсан бөгөөд тэр тохиолдол болгондоо нийгэм, хүмүүсийн амьдралыг өөрчилж олон асуудлаар маргаан хэлэлцүүлэг өрнүүлж байжээ. Цахилгаан холбоо (телеграф), утас, радио, кино, телевиз гээд бүгд л үүссэн тухайн орчин, цаг хугацааныхаа хувьд ид шидтэй хэрэгсэлд тооцогдож байв. XXI зуунд эдгээр мэдээллийн хэрэгслүүд бидний өдөр тутмын хэрэглээ болж зарим нь хуучирч хэрэглээнээс хасагдах болжээ. Тэгвэл 2 жилийн дотор монголын иргэдийн мэдээллийн хэрэгслийн ашиглалтанд ямар өөрчлөлт гарныг уг судалгаагаар тодруулав.
Өрхүүдийн мэдээллийн хэрэгслийн материаллаг хангамж
Нийгмийн хөгжлийн явцад хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл олон удаа бий болж гарч ирж байсан бөгөөд тэр тохиолдол болгондоо нийгэм, хүмүүсийн амьдралыг өөрчилж олон асуудлаар маргаан хэлэлцүүлэг өрнүүлж байжээ. Цахилгаан холбоо (телеграф), утас, радио, кино, телевиз гээд бүгд л үүссэн тухайн орчин, цаг хугацааныхаа хувьд ид шидтэй хэрэгсэлд тооцогдож байв. XXI зуунд эдгээр мэдээллийн хэрэгслүүд бидний өдөр тутмын хэрэглээ болж зарим нь хуучирч хэрэглээнээс хасагдах болжээ. Тэгвэл 2 жилийн дотор монголын иргэдийн мэдээллийн хэрэгслийн ашиглалтанд ямар өөрчлөлт гарныг уг судалгаагаар тодруулав.
Хүснэгт 8. Мэдээллийн хэрэгслийн материаллаг хангамж

Хотод компьютер, интернэтийн сүлжээ, кабелийн сүлжээ болон бусад мэдээллийн хэрэгсэлтэй өрхийн тоо олширсныг дээрх хүснэгтээс тодруулж харна уу! Харин хөдөөд зөөврийн радио, хар цагаан зурагт, кассетны хөгжим, VCD тоглуулагчын хэрэглээ эрс буурсан байна.

Full transcript