Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

В.Ерофеев"Москва-Петушки"

No description
by

О. Есүгэн

on 3 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of В.Ерофеев"Москва-Петушки"

В.Ерофеев"Москва-Петушки"
Венедикт Ерофеев (1935-1990)
Тэрээр Муманск хотын нэгэн өртөөнд мэндэлсэн бөгөөд эцэг нь шоронд хоригдох болсон тул хүүхэд нас нь асрах газар өнгөрчээ.
Дунд сургуулиа онц дүнтэй төгссөн байхад эцгийнх нь ялаас болж сургуулиасаа
хөөгджээ. Энэ нь тухайн цагийн Зөвлөлтийн хэт туйлширсан үзэл суртлын нөлөө юм.
1958-1975 он хүртэл дэлгүүрийн ачигч, цагдаагийн хэрэг бүртгэгч, геологич, хайгуулын ажилчин, номын санч гэх мэт олон мэргэжлээр ажиллаж амь зуудаг байдаг байжээ.
Өсөх идэр наснаасаа олныг бишрүүлсэн зохиолуудаа бичиж боломж гарвал хэвлүүлдэг байв. Мөн тэрээр Москва-Петушки гэх зохиолоо 1970 онд бичиж дуусгажээ.

Постмодернизм
Постмодернизм гэдэг нь орчин цагийн бодит байдалд шинжлэх ухаан, соёл, боловсрол, нийгмийн оюун санаа гээд ерөөсөө бүх л зүйл утга учраа алдан, нөөц боломжоо шавхаж дууссан, тиймээс цаг үеэ өнгөрөөсөн энэ бүх үзэл суртлаас салж ангижрах хэрэгтэй гэсэн үзэл баримтлал юм.
Энэхүү урсгал нь ХХ зууны төгсгөл үеийн соёл дахь шинэ чиг хандлага бөгөөд 1980-аад оноос урлаг,философийн арга хэрэглүүр болон төлөвшжээ.


Асар баялаг Оросын утга зохиолын орчин үеийн хамгийн сод төлөөлөгчдийн нэг Венедикт Ерофеевийн энэхүү зохиол нь постмодернизмын нэгэн оргил хэмээн дуу нэгтэй үнэлэгддэг билээ.



Зохиолын зохиомж
Ганцаарчлал

Яруу дуудал
Яруу хандал
Өчил
Уянгын халил
Зохиолын гол дүр нь би баатар буюу зохиогч өөрөө бөгөөд эхлэхээсээ төгсгөл хүртэл дотоол сэтгэлийн өчиг, ганцаарчилсан яриа,зохиогчийн тэмдэглэл үргэлжилсэн үгийн аргаар бичсэн байдаг.
Мөн зохиолын гол дүр(Веня)-ийн дотоод ертөнц, үзэл суртал, нийгмийн шүүмжлэл, Оросын сэхээтний сэтгэлгээ, постмодернизмын хандлага тод илэрчээ.
Зохиолд гол дүрийн ганцаарчилсан яриа, дотоод сэтгэлийн өчиг, хүүрнэл, эрэгцүүлэлээр дамжуулан И.В.Гёте,Ф.М.Достоевский, Л.Н.Толстой, А.С.Пушкин, Ж.Г.Байрон нарын урлаг уран зохиолын гүн ухаан, гоо зүйн үзэл баримтлалыг шинжилж, социалист үзэл санааны буурангуй бэртэгчин чанар, нийгмийн хүнд суртал, харанхуй бүдүүлэг байдлыг элэглэн шоглох үзэл санааг дэвшүүлжээ.
/"Уран зохиол 5" сурах бичиг 149-р тал/
Ярианы бүтээл,дэлгэцийн бүтээлд өргөн хэрэглэгддэг уран сайхны дүрийг тодруулах, дотоод ертөнцийг нээх зорилготой ганцаарчилсан үйлдэл хэл ярианы хэлбэрүүд юм.

Жишээ нь:
-Зүрхнээс холгүйхэн хаа нэгтээ үхлийн уйтгар
эсвэл мэдрэлийн доройтол оршино уу?

-Ээ, миний ард түмний амьдрал дахь
хамгийн хүнд, хүч тамираа барсан
хамгийн шившигтэй муухай үе-
үүр цайхаас дэлгүүр онгойх хүртэлх цаг!
Аливаа ямар нэг үйлээс үүдэн сэтгэл хөдлөл,байр байдлаа хөндлөнгөөс батласэн эсвэл үгүйсгэсэн сэтгэлзүйн шинжтэй үнэлэмжээр найруулах уран хэрэглүүр юм.

Жишээ нь:
- Ө-ө-ө-ө Венечка!
Ө-ө-ө-ө яасан ч өрөвдмөөр ядуу юм бэ дээ




Мэдрэмж, санаа бодол, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн тулд уран сайхны зорилгоор ямар нэг хүн, юмс үзэгдэлд хандсан өнгө аяс бүхий хэрэглүүр юм.
Жишээ нь:
-Сахиулсан тэнгэрүүд минь миний төлөө залбираарай.

- Бурхан минь, миний ядруухан гүнцээс хуваалцаж хайрла!
Өөрөө өөрийнхөө явдлын тухай өөртөө ярих ярианы хэлбэр, гадагш илэрдэггүй, сэтгэлээний дотоод яриа юм.
Жишээ нь:
- Ээ, Ерофеев, хар нүгэлт минь чи намайг мангартуулж гүйцлээ.Чи сэтгэлдээ төдий ихийг тээж,
сэтгэлээр төдий чинээ баян байж
Чи Петушкид тийм хонгортой байж
Чи Петушкид тийм хайртай байж
Ганцаардсан хэвээр байна уу?

Зохиолын өрнөлөөс шалтгаалж сэтгэлийн хандлагаа илэрхийлэх, тайлбарлах, үнэлэх, дүгнэх зэрэг өгүүлэмжийн өвөрмөц содон хэсгүүдийг ашиглах арга юм.




Зохиолын тэмдэглэл
Зохиолын хэрэг явдлыг тодруулах, тусгайлан тайлбарлах, баатрын зан төрх байдлыг тодруулах, хувийн тодруулга хийх үүднээс тэмдэглэл оруулдаг.
Венечкагийн аялал
Курскийн галт тэрэгний өртөө
Карарачарово-Чухлинка
Новогиреево- Реутово
Никольское- Салтыковскаяа
Салтыковскаяа- Кучино
Кучино- Железнодорожнаяа
Железнодорожнаяа- Чернаяа
Черное- Купава
Электроугли- 33 дахь км
Храпуново- 43 дахь км
Есино- Фрязево
Фрязево- 61 дэх км
Паволо- Пасад
Паволо- Пасад- Назарьево
Назарьево- Дрезно
Дрезно- 85 дахь км
Орехоово- Зуева
Зуева- Крутое
Крутое- Вионово
Вионово- Усад 105дахь км
Покров 113 дахь км
Омутище- Леоново
Леонова- Петушки
Сонирхолтой баримтууд
1. 1989-1990 онд Английн BBC теле суваг «From Moscow to Petushki-Bookmark» кино гаргаж байжээ.
2. Венедикта Ерофеев «Москва — Петушки» зохиолд зориулж Москва хотод 2007 онд В. Кузнецов, С. Манцеров нар хөшөө барьжээ.
Анхаарал тавьсанд баярлалаа.
"Сүсэг бишрэлгүй хүний үзэл бодолд итгэж болохгүй."
Венедикта Ерофеев
Full transcript