Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Байгууллагын харилцаанд учирч байгаа саадууд

No description
by

Aldrai Majshdfjask

on 8 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Байгууллагын харилцаанд учирч байгаа саадууд

Байгууллагын харилцаанд учирч байгаа саадууд

Агуулга

Харилцаа гэж юу вэ?
Харилцааны хэлбэрүүд
Харилцааны үүргүүд
Харилцааны үйл явц
Харилцаанд учирч болох бэрхшээлүүд
Ашигласан материал

Харилцаа гэж юу вэ?

Хоёр болон түүнээс дээш тооны хүмүүс харилцан мэдээ мэдээлэл солилцохыг харилцаа гэдэг. Харилцаанд мэдээллийг хүлээн авсны хариу үйлдэл, сэтгэл хөдлөл байх хэрэгтэй гэж үздэг ч зарим тохиолдолд мэдээлэл хүргэгдсэн л бол хангалттай гэж үздэг.

Харилцаа нь бүлэг хүмүүс болон эсвэл нэг хүнд чиглэсэн байдаг. Мөн харилцаа нь дараах хэлбэрүүдээр явагдана. Үүнд:
1. Аман харилцаа
2. Бичгийн харилцаа
3. Биеийн болон үйл хөдлөлийн харилцаа

Харилцаа нь хүмүүс хоорондын харилцан үйлчлэл учраас сэтгэл зүйн үндсийг заавал мэдэх шаардлагатай. Энд олон хүчин зүйлсийг харгалзах шаардлагатай. Үр ашигтай харилцаа нь дараах ач холбогдолтой. Үүнд:
1. Үүссэн хүндрэл бэрхшээлийг арилгах
2. Хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх
3. Ажлын чанарыг дээшлүүлж чаддаг

Харилцааны зорилтуудыг 3 үндсэн хэсэг болгон хуваадаг. Үүнд:
1. Нөлөөлөл
2. Мэдээлэл дамжуулалт
3. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх

1.Нөлөө: Удирдагчийн нэг чухал үүрэг бол байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ажиллагчиддаа мотиваци төрүүлэхүйц нөлөөлөх явдал юм. Удирдагч нар хүмүүстэй харилцаж, хүсэж байгаа зүйлээ олж авахын тулд тэдэнд нөлөөлөх нь гол зорилго байдаг

2.Мэдээлэл дамжуулалт: Удирдагч ажиллагсаддаа шаардлагатай мэдээллийг байн байн өгч байх ёстой. Мөн тэд үүргээ хэрхэн биелүүлж байгаа тухай мэдээллээр хангагдах ёстой. Учир нь мэдээлэл нь шийдвэр гаргах үндэслэл болдог

3.Мэдрэмж, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл: Хэрэв ажилтны хийсэн ажил удирдлагыг баярлуулж байвал энэ тухай ажилтанд бас мэдээлэх хэрэгтэй. Мэдрэмжээ 2 янзаар илэрхийлж болно. Үүнд:
 Үгээр
 Үйлдлээр “хөмсөг зангидах, инээмсэглэх” гэх мэт…

Харилцааны үйл явц
“Үгийн утга нь үгэндээ биш, бидний дотоодод байдаг.” гэж С.И.Хаякава хэлжээ. Харилцаа бол 2 ярилцагчийн хооронд мэдээлэл дамжуулах арга юм. Энэ үйл явцыг үр дүнтэй болгохын тулд мэдээлэл нь өгч, авч байгаа хүндээ ойлгомжтой байх ёстой

Харилцааны бүтэц ба хэсэг бүр нь дараах байдалтай байна. Үүнд:

1. Илгээгч: Илгээгч бол мэдээллийн эх үүсвэр юм. Түүнд төрсөн ямар нэг санааг өөр хүнд дамжуулахыг хүсдэг. Уг санаа нь дамжуулахыг хүсч байгаа хүмүүст ойлгомжтой тэмдэгтүүдээр кодлогдсон байдаг


2. Илгээх мэдээлэл: Харилцаа нь бичгийн болон аман хэлбэртэй байхаас гадна аман бус үгээр бус үйл хөдлөлөөр| мэдээллүүд бас байдаг. Заавал үг хэлэхийг шаардахгүй дохио зангаа, нүүрний хувирал, харааны илэрхийлэл зэрэг нь тодорхой мэдээлэл болж байдаг.


3. Хүлээн авагч: Өөрт нь ирсэн мэдээллийг хүлээн авсан хүн уг мэдээллийг учир утгатай болгоно. Хэрэв гадаад хэлээр жишээ авах юм бол энэ үйл явцыг ойлгоход хялбар

4. Эргэх холбоо: Илгээгч, хүлээн авагч 2-т бие биенээ зөв ойлгох боломж олгох цорын ганц хэрэгсэл бол хүлээн авагчийн зүгээс өгөх хариу мэдээлэл юм. Ийм холбоо ирэхгүй бол хүлээн авагч мэдээллийг ойлгосон эсэх талаар илгээгч зөвхөн таамаглахаас өөр аргагүй байдаг

Харилцааны саад бэрхшээлүүд
Харилцаанд буруу ойлгох, үл ойлголцоход хүргэх олон саад гардаг. Харилцааны саад бэрхшээлүүд олон шалтгаанаар үүсч болноЭдгээр шалтгааныг харилцааны саадын түгээмэл илрэлүүд гэдэг. Үүнд:

1. Шүүлтүүр |фильтр| : Хүлээн авч байгаа хүнд зориулж мэдээллийг өөрчлөн, илүү анхаарал татам болгохыг шүүлтүүр гэнэ.
2. Сонголттой хүлээн авалт: Мэдээллийг хүлээн авч буй хүнд өөрийн гэсэн амьдралын туршлага, сонирхол, үнэт зүйлс, өөрийн ойлголт төлөвшсөн байдаг. Тэрээр энэ бүхнээ ашиглан мэдээллээ боловсруулдаг.

3. Сэтгэл хөдлөл: Хүмүүсийн харилцаанд сэтгэл хөдлөл чухал үүрэгтэй. Уур хилэн, гомдол, айдас, гуниг, баяр, гонсойлт, гайхах зэрэг нь хүний сонсох явцад саад болж чаддаг.
4. Итгэл:Илгээгчийн илрүүлж байгаа мэдээлэл үнэн бодит байдалд нийцэж байгаа үед итгэл үүснэ. Хэрэв итгэл байхгүй бол харилцаа үр дүнгүй болно.

5. Шуугиан: Энэ нь харилцаанд оролцож буй хүмүүст саад болж байгаа хөндлөнгийн авиа, чимээ юм.
6.Мэдээллийн хэт ачаалал: Тодорхой нэгж хугацааны дотор хүний кодлон хүлээж авч чадах мэдээллийн хэмжээ хүн бүрийн онцлогоос хамааран хязгаарлагдмал байдаг.

7. Сонсох чадваргүй эсвэл хүсэлгүй байх: Мэдээллийг хүлээн авах гол түлхүүр бол анхаарал юм. Хэрэв өөр рүү нь ирж байгаа мэдээллийг хүлээн авагч нь:
А. Санаатай анхаараагүй
Б. Санамсаргүй анхаараагүй
В. Мэдээлэл хэт их байгаа үед хүний тархи аяндаа хүлээн авдаггүй |автоматаар анхаардаггүй| Энэ өвөрмөц үзэгдлийг “анхаарлын хэмжээ” гэж нэрлэнэ

8. Хэл: Янз бүрийн хүмүүсийн хувьд нэг үг хэд хэдэн утгатай тусаж болдог. Жишээ нь: Хэдэн минутын дараа тантай уулзая. Энэ нь хэдэн минут гэдэг нь 2,5,60 минут уу гэдэг нь хүмүүсийн өөрсдийнх нь ойлголтоос хамаарна

А. Алдрай
О. Алтаншагай

Анхаарал тавьсанд баярлалаа !
Full transcript