Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

олон улсын нийтийн эрх зүй

No description
by

Э. Булганчимэг

on 30 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of олон улсын нийтийн эрх зүй

"Олон улсын эрх зүйн үндсэн зарчмууд"
Эрх зүйн харилцааны субЪектүүд үйл ажиллагаандаа удирдлага болгон баримталдаг дүрэм журмыг ОУЭЗ-н зарчим гэнэ. Өөрөөр хэлбэл зарчим бол субект заавал даган биелүлбэл зохих хэм хэмжээ юм.

Олон улсын эрх зүйн үндсэн зарчим
Олон улсын харилцааны гол гол асуудал, түүний дотор субЪектийн бүрэн эрхийн асуудлуудаар олон улсын харилцааны бүх салбарыг хамран зохицуулдаг бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг олон улсын эрх зүйн үндсэн зарчим гэнэ.

Үндсэн зарчим доор дурьдсан үүрэгтэй:
Харилцааны бүх салбарыг хамарсан императив чанартай
Олон улсын харилцааг тодорхой хүрээнд оруулж, түүний тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ОУЭЗ-н харилцааны дэг журмын үндсийг бүрэлдүүлдэг.
ОУЭЗ-н системийн бүх хэм хэмжээний хууль ёсны байдлыг тодорхойлох шалгуур болдог.

Агуулга
Олон улсын эрх зүй
Олон улсын эрх зүй болон улс гүрний дотоодын хууль зүй
Олон улсын эрх зүйн хэм хэмжээ
Олон улсын эрх зүйн хэм хэмжээний онцлог
Олон улсын эрх зүйн хэм хэмжээний төрөл ангилал
Олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүтээх ажиллагааны ойлголт
Олон улсын эрх зүйн зарчим
Системчлэл

"Олон улсын эрх зүйн тухай ойлголт"
Олон улсын харилцаанд оролцогчдын (субъектүүдийн) хоорондын харилцааг зохицуулдаг хууль зүйн зарчим, хэм хэмжээний системийг олон улсын эрх зүй гэнэ

Олон улсын эрх зүй
Субъект нь:
бүрэн эрхт улс гүрэн
олон улсын байгууллага
Тусгаар тогтолынхоо төлөө тэмцэж байгаа үндэстэн ард түмэн
Улс хэлбэрийн тогтоц
Зарим тохиолдолд хувь хүн хуулийн этгээд болно.
олон улсын харилцааг зохицуулдаг
Олон улсын эрх зүйн хэм хэмжээг улс гүрэн харилцан тохиролцох, зөвших замаар бүрдүүлдэг.
Олон улсын хэм хэмжээг тогтоон хэрэгжүүлэх чиг үүрэгтэй механизм бүрэлдэн тогтоогүй.

THANK YOU!
Гүйцэтгэсэн: Ө.Булбирайм
Э.Булганчимэг
Г.Болорчулуун
Б.Сүндэръяа

"Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээ"
Улс гүрний дотоодын хууль зүй
Субъект нь:
Хувь хүн
Хуулийн этгээд
Төрийн байгууллага
Дотоодын нийгмийн харилцааг зохицуулдаг
Улс үндэстний хууль зүйн хэм хэмжээг төр засгийн дээд байгууллагын хууль, хуульчилсан актаар тогтоодог.
Улс үндэстний дотоодын хууль зүйн хэм хэмжээг тогтоох хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хууль тогтоох, гүйцэтгэн захирах, шүүн таслах байгууллагууд байна.

Олон улсын хэм хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, арга замыг улс гүрнүүд зөвшлийн үндсэн дээр тодорхойлдог. Үүнд:
Тохиролцож буй зарчим, хэм хэмжээг улс гүрэн сайн дураар биелүүлэх үүрэг авдаг. Дурьдсан үүргээ хэрэгжүүлэх нь улс гүрний өөрсдийн ашиг сонирхолд бүрэн нийцсэн байна.
Олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг зөрчхөөс сэргийлэх тийм оролдлогыг таслан зогсоохын тулд онцгой тохиолдолд албадлага хэрэглэдэг
Олон улсын эрх зүйн биелэлтийг хангах зорилгоор бие даасан механизм бий болгох, олон улсын хяналт шалгалтын аргыг хэрэглэх
Олон улсын харилцаанд хүч, үл хэрэглэх зэрэг үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэхэд улс гүрний хоорондын маргааныг эв зүйгээр зохицуулах арга чухал үүрэг гүйцэтгэдэг.

Олон улсын эрх зүйн болон дотоодын хууль тогтоомжийн талаарх 2 онол байдаг.
Монист онол: дотоодын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн нэгдмэл шинжтэй.
Дуалист онол: олон улсын эрх зүй болон дотоодын хууль тогтоомж нь бие даасан шинжтэй тус тусдаа хөгжинө.
Хэм хэмжээг тогтоох талаар олон улсын эрх зүй болон дотоодын хууль тогтоомж нь тусдаа бие даасан 2 өөр салбар мэт боловч тэдгээрийг хэрэгжүүлэх нөхцөлд өөр хоорондоо нягт уялдаатай.

Олон улсын эрх зүйн хэм хэмжээ
Олон улсын эрх зүйн субъектүүдийн хоорондын харилцаандаа дагаж биелүүлдэг ёс журмыг олон улсын хэм хэмжээ гэж хэлж болно.(М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр Олон улсын эрх зүй)
Улс гүрэн болон олон улсын эрх зүйн субъектүүдийн харилцаанд баримтлах зан үйлийн болон эрх зүйн хувьд дагаж мөрдөх ёс журмыг хэлнэ.

Тодорхойлолт : Хууль зүйн хувьд заавал биелүүлбэл зохих шинж чанарыг нь ОУЭЗ-н субъектүүд хүлээн зөвшөөрсөн ёс журмыг ОУЭЗ-н хэм хэмжээ гэнэ.
Хууль зүйн хувьд заавал биелэгдэх хүчинтэй байх нь аливаа эрх зүйн хэм хэмжээний гол шинж чанар мөн. Энэхүү шинж чанарыг ОУЭЗ-н хэм хэмжээ нэгэн адил агуулдаг.
ОУЭЗ-н хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд улс гүрэн хариуцлага хүлээнэ.

ОУЭЗ-н хэм хэмжээ ба үндэсний эрх зүйн хэм хэмжээний хоорондын харилцан хамаарал
Үндэсний эрх зүйн хэм хэмжээ олон улсын эрх зүйн хэм хэмжээ бүрэлдэн тогтох гол нөхцлийг бүрдүүлдэг бол ОУЭЗ-н хэм хэмжээ эргээд үндэсний буюу дотоодын эрх зүйн хэм хэмжээнд нөлөөлдөг.

Улс орнууд олон улсын эрх зүйн дагуу үүрэг хүлээхийн сацуу түүнийг үндэсний хэмжээнд буюу дотооддоо мөрдөх, нутаг дэвсгэрийнхээ хүрээнд биелэлтийг нь хангах үүрэгтэй. Үүнийг олон улсын эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилт гэнэ.
ОУЭЗ-н хэм хэмжээг хэрэгжүүлэх 2 арга зам байдаг
Гэрээнд орсноор шууд дагаж мөрдөх
ОУ-н заалтыг өөрийн улсын хуульд тусгах

Олон улсын хэм хэмжээ дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл яах вэ?
Олон улс нь давуу хүчинтэй НҮБ-н Ассамблейгаас 1989 онд баталсан тогтоол.
Олон улсын гэрээний эрхийн тухай конвенцийн 27зүйлд зааснаар гэрээнд оролцогч улс гүрэн гэрээ биелүүлээгүй явдлаа дотоодын хууль зүйн заалтаар зөвтгөж үл болно.
Олон улсын өмнө хүлээсэн үүргээ үл тоомсорлон, хөсөрдүүсэн улсыг хариуцлага алдаж,эрх зүйн зөрчил гаргасан гэж үздэг.
Олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн субъектэд оногдох хууль зүйн үр дагаврыг ОУЭЗ-н хариуцлага хэмээн тодорхойлдог.
Улс бүр бусад улсын бүрэн эрхт байдал,нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хүндэтгэх,дотоод хэрэгт үл оролцох,маргаанаа эв зүйгээр зохицуулах,гэрээ, хэлэлцээрээр авсан үүргээ шударгаар биелүүлэх зэрэг үүрэг хүлээдэг.эдгээр үүргүүдыг нарийн чанд дагаж биелүүлэх явдал нь улс гүрний хариуцлагатай шууд холбоотой.

ОУЭЗ-н хэм хэмжээг нэг улс бий болгож чадахгүй. Улс гүрнүүд бүрэн эрхт субъектын хувьд хүсэл зоригоо зохицуулах явцад хэм хэмжээ бүрэлдэж, олон улсын гэрээ болон заншилд илэрлээ олдог.
ОУЭЗ-н субъектүүдын эрх үүрэг түүний хэм хэмжээний агуулгыг тодорхойлно. Субьектүүд бие биетэйгээ харилцахдаа ОУЭЗ-н хэм хэмжээгээр тогтоосон эрх эдэлж үүрэг хүлээнэ.


Олон улсын эрх зүйн хэм хэмжээний онцлог
Олон улсын хэм хэмжээ: Улс гүрэн болон, олон улсын эрх зүйн субъектүүдийн харилцаанд баримтлах зан үйлийн болон эрх зүйн хувьд дагаж мөрдөх ёс журмыг хэлнэ. Олон улсын эрх зүйн хэм хэмжээн бусад хэм хэмжээнээс ялгарах онцлогтой. Үүнд:
СубЪект
ОбЪект
Зохицуулах зүйл
Зохицуулалтын арга
Эх сурвалж

Олон улсын эрх зүйн хэм хэмжээний онцлог
Субъектүүдын харилцан тохиролцсон үйл ажиллагааны үр дүнд бий болдог.
Субъектүүд хэм хэмжээг бүтээх үедээ түүнийг дагаж мөрдөх үүргээ хүлээдэг.
Олон улсын эрх зүйн эх сурвалжид илэрхийлэгддэг.
Хууль зүйн агуулга нь талуудын эрх үүргээр тодорхойлогддог.

Олон улсын хэм хэмжээг үүсэх аргаар нь
Зан заншлын
Олон улсын гэрээгээр
Олон улсын байгуллагын шийдвэрээр

Илэрхийлэгдэх хэлбэрээр нь:
Гэрээний
Гэрээний бус

Олон улсын хэм хэмжээг үйлчлэх хүрээгээр нь:
Түгээмэл
Бүс нутгийн
Локаль /тусгай/ партикулар

Түгээмэл хэм хэмжээ нь:
Глобал үйлчлэлтэй
Бүх нийтийн дагаж мөрдөх шинжтэй
Олон улсын хамтын нийгэмлэгээр бүхэлд нь үүсгэдэг /гишүүн бүрийн саналаар/ мөн өөрчилдөг.

Бүс нутгийн хэм хэмжээ нь:
Объектын хувьд газар зүйн хамааралтай улс гүрнүүдийн харилцаа байдаг.
Тухайн объектын зохицуулж байгаа хэм хэмжээ, олон улын эрх зүйн хэм хэмжээ НҮБ-н дүрэмд нийцсэн байх нь чухал байдаг.

Локаль партикулар хэм хэмжээ нь:
Газарзүйн байршлаас үл хамаарч тодорхой бүлэг улсын харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээ юм.

Субъектив эрх үүргийн шинж:
Үүрэг оноосон хэм хэмжээ: Харилцан хамааралтай субъектүүдын үүргийг тогтоосон хэм хэмжээ
Хориглосон хэм хэмжээ: Тодорхой үйлдэл эс үйлдлийг хориглосон хэм хэмжээ эсвэл тодорхой үйлдлээр хязгаардах шинжтэй хэм хэмжээг хамруулна.
Иш татсан: зохих зан үйлийн шаардлагыг тодорхой гэрээ хэлэлцээр бусад эх сурвалжруу иш татсан хэм хэмжээ

Зохицуулалтын шинжээр :
Диспозитив хэм хэмжээ: холбогдох улсууд олон улсын эрх зүйн бүх хэм хэмжээгзаавал биелүүлэх шаардалагатай боловч өөр хоорондоо олон улсын эрх зүйд зааснаас өөр хэм хэмжээ тогтоон мөрдөж болно.
Императив хэм хэмжээ: олон улсын эрх зүйн бүх субъектууд заавал дагаж мөрдөх шинжтэй байна.

Олон улсын харилцаанд гарч байгаа дэвшилттэй практикийг бататгаж, хөгжилд нь дөхөм үзүүлэх
Олон улсын харилцаанд шудрага ёсны үзэл санаа, зарчмыг нэвтрүүлэх нөхцөлийг бүрэлдүүлдэг
Үндсэн зарчмууд хоорондоо нягт уялдаатай үйлчилж бие биеэ харилцан бататгадаг.

Үндсэн зарчим нь заншлын ба гэрээний хэм хэмжээ гэсэн хоёр төрлийн эх сурвалжаас үүсдэг.

НҮБ-ын дүрмээр бататгасан ОУ-ын үндсэн зарчмууд
Улс гүрний бүрэн эрхийн зарчим
Улс гүрний тэгш эрхийн зарчим
Улсын нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх, хил нь халдашгүй дархан байх зарчим
Улсын дотоод хэрэгт үл оролцох зарчим
ОУ-ын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх зарчим
Хүч үл хэрэглэх ба хүчээр үл заналхийлэх зарчим
Улс түмэн тэгш эрхтэйгээр өөртөө засан тохинох зарчим
Хүний эрхийг бүх нийтээр хүндэтгэх зарчим
Улсууд хамтран ажиллах зарчим
ОУ-ын үүргээ шударгаар биелүүлэх зарчим

Улс гүрний бүрэн эрхийн зарчим
Улс гүрэн бүр эдийн засаг, улс төрийн, системийн ялгааг харгалзахгүй бүрэн эрхтэй байхыг хүлээн зөвшөөрч, тэр эрхийг нь хүндэтгэн харилцах нь ОУЭЗ-н нэг үндсэн зарчим юм.
Улс гүрэн бүр өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд засаглалыг бүх хэлбэрээр нь бусдын оролцоогүйгээр тогтоон явуулах, үндсэний хөгжлийн арга замыг чөлөөтэй сонгож хэрэгжүүлэх эрхтэй.

Улс гүрэн бүр олон улсын харилцаанд оролцогчдын бүрэн эрхийг хүндэтгэх үүрэгтэй.

Улс гүрний тэгш эрхийн зарчим
Улсын бүрэн эрхийн зарчмаас аливаа улс орон олон улсын харилцаанд тэгш эрхтэй оролцох онцгой чухал эрх урган гардаг.
Тэгш эрхийн зарчим нь колонийн болон хараат улс түмэн эрх чөлөөгөө олж, өөртөө засан тохинох эрхээ эдлэх үйл явцын нэг чухал нөхцөл нь юм.

Тэгш эрхийн зарчмын үйлчлэл хэд хэдэн байдлаар илрэн гардаг. Үүнд:
Санал хурааж улс төрийн шийдэл гаргахад (өөрөө тохиролцоогүй бол) улс гүрэн бүр нэг л саналын эрхтэй байдаг.
Өөрөөр тохиролцоогүй бол хамгийн жижиг болон хамгийн хүчирхэг улсын санал нь адил жинтэй, адил хүчинтэй байдаг.
Аливаа улсын эрх мэдэлд хамаарах хэргийг өөрийн нь зөвшөөрөлгүйгээр өөр улсын шүүхэд авч хэлэлцэхийг цээрлэх ёстой
Аливаа улсын шүүх бусад улсын албан баримт, бичиг нь хууль ёсны эсэх, мөн хуулийн хүчинтэй эсэхийг тогтоон шийдэхийг цээрлэх журам баримталдаг.

Улсын нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх, хил нь халдашгүй дархан байх зарчим
Улс гүрний бүрэн эрхийн зарчмаас нутаг дэвсгэр бүрэн бүтэн, хил хязгаар нь халдашгүй байх зарчим урган гарч байгаа.
Энэ нь анх ОУЭЗ-н нийтээр зөвшөөрсөн үндсэн зарчим бол НҮБ-ын Дүрмээр батлагадсан.

Энэ зарчим нь доор дурдсан гол 3 элементээс бүрэлдэнэ. Үүнд:
ОУЭЗ-н дагуу хууль ёсоор тогтоосон хилийг хүлээн зөвшөөрөх
Эдүгээ болон ирээдүйд газар нутгийн ямар нэг өнгөлзөг гаргахаас татгалзах
Хилийн хувьд хүч хэрэглэх юмуу хүчээр заналхийлэхээс татгалзах

Улсын дотоод хэрэгт үл оролцох зарчим
Улс гүрний бүрэн эрхэд хамаарах хэрэгт оролцохыг цээрлэх нь орчин үеийн ОУЭЗ-н нэг үндсэн зарчим юм.
Энэ зарчмын орчин үеийн ойлгол, хэм хэмжээг НҮБ-ын Дүрмээр бататгасан.

Энэ зарчмыг цаашид тодотгон дэлгэрүүлэхэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн доор дурдсан тунхаглал чухал үүрэг гүйцэтгэсэн.
Улс Гүрний Дотод Хэрэгт Үл Оролцох, Тэдгээрийн Тусгаар Тогтнол, Бүрэн Эрхийг Хамгаалах тухай (1965 оны) Тунхаглал
Улсуудын Дотоод Хэрэгт Өнгөлзөх ба Оролцож Үл болох тухай (1981 оны) Тунхаглал, түүнчлэн Найрсаг Харилцаа, Хамтын Ажиллагааны Зарчмын тухай (1970 оны) Тунхаглал юм.

ОУ-ын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх зарчим
Олон улсын маргаан гэж олон улсын харилцааны субЪект, тухайлбал, улс гүрний хооронд гарсан зөрөлдөөнийг хэлнэ.

Маргааныг агуулгын хувьд 2 ангилдаг.
Улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар гарсан зөрөөнөөс үүссэн маргааныг агуулгын (бодлогын) чанартай гэж үздэг.
Хууль зүйн зарчим, хэм хэмжээг ойлгох, тайлбарлах, хэрэглэх талаар гарсан зөрөөнөөс үүссэн маргааныг дэг журмынх (процедурын) гэж үздэг.

Хүч хэрэглэх зарчимтай холбогдсон хэм хэмжээ
Түрэмгий дайныг сурталчлахыг цээрлэх үүрэг нэмэгдэж орсон
Улс төр, эдийн засгийн шахалт үзүүлж үл болох заалт шинээр орсон
Зэвсэг хэрэглээгүй аливаа үйлдлийн хариу арга хэмжээнд зэвсэг хэрэглэхийг хориглох
3 дахь этгээдээс түрэмгийлэл хийхэд зориулан өөрийн нутаг дэвсгэрийг ашиглуулахыг хориглох
Бас бусад улсад иргэний самуун буюу террорист үйлдлийн аливаа хэлбэрийг зохион байгуулах, турхирах, туслахаас татгалзах үүрэгтэй

Улс түмэн тэгш эрхтэйгээр өөртөө засан тохинох зарчим
Улс түмэн, үндэстэн тусгаар тогтнол, улс төрийн статус, төр засгийнхаа хэлбэр, эдийн засаг-нийгмийн хөгжлийнхээ арга замыг өөрөө бие даан шийдэж тогтоох эрхтэй.
СубЪект нь улс гүрэн биш, ард түмэн, үндэстэн юм.

Хүний эрхийг бүх нийтээр хүндэтгэх зарчим
Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзэл XVIII зуунаас дэлгэрч эхэлсэн.

Улсууд хамтран ажиллах зарчим
Улс гүрнүүд улс төр, эдийн засгийн байгууллын ялгааг харгалзахгүйгээр хамтран ажиллах нь нийтийн энх тайван, хөгжил дэвшлийн зорилтыг хангах нэг чухал хүчин зүйл.
Хамтын ажиллагааны зарчим нь НҮБ, түүний системийн байгууллага, улс хоорондын чухал чуулгаас гаргасан тунхаглал, хоёр талын гэрээ хэлэлцээр, бусад актад өргөн тусч, тугээмэл чанартай болж байгаа юм.

ОУ-ын үүргээ шударгаар биелүүлэх зарчим
Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу авсан үүргийг шударгаар биелүүлэх нь олон улсын хамтын ажиллагааны зарчмыг биелүүлэх, мөн үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хангах гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх чухал арга мөн.

Улс гүрнүүд заавал биелүүлэх ёстой үүргийг эрх зүйн шинж чанараар нь 3бүлэгт хуваасан. Үүнд:
НҮБ-ын Дүрмийн дагуу авсан үүрэг
ОУЭЗ-н нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмаас үүссэн үүрэг
ОУЭЗ-Н нийтээр зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу байгуулсан олон улсын гэрээгээр авсан үүрэг.

Олон улсын эрх зүйн хэм хэмжээний системчлэл

Кодификаци
Хэм хэмжээнд өөрчлөлт оруулна.

Инкорпораци:
Хэм хэмжээнд өөрчлөлт оруулдаггүй

Дүгнэлт
1. Олон улсын эрх зүйн субъектүүдын харилцан тохиролцсон үйл ажиллагааны үр дүнд бий болдог.
2. Субъектүүдээс түүнийг бүтээх үедээ дагаж мөрдөх үүргийг хүлээдэг. Иймээс хариуцлагын хэлбэр хэмжээг тусгаж өгдөг.
3. Хууль зүйн агуулга нь талуудаас эдлэх эрх хүлээх үүргээр тодорхойлогдоно.
4. Олон улсын эрх зүйн хэм хэмжээ нь улс гүрэн дотоодын хууль зүйгээс давамгайлах шинжтэй
Системийн үүрэг функциар нь
Материаллаг хэм хэмжээ нь олон улсын харилцааг шууд зохицуулна.
Процессын хэм хэмжээнд олон улсын эрх зүйн үүсгэх хэрэгжүүлэх процесс хамаарна.
Хуулийн хүчин чадлаар нь :
Захиран тушаах (jus cogens ): хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хариуцлагын онцгой эрх зүйн харилцаа үүснэ.
Хориглох: хэм хэмжээнүүд нь субъектүүдын тодорхой хязгаар доторх харилцан зөвшилцлөөс ухрах явдал
.
Full transcript