Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Бизнесийн эрх зүй

4-р баг
by

obtr tbtr

on 3 November 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Бизнесийн эрх зүй

IV БАГ АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА IV БАГ БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙ IV БАГ
Т.ОЮУН-ЭРДЭНЭ
ОДГЭРЭЛ
САНЖААСҮРЭН
ДУЛАМСҮРЭН Үүргийн эрх зүй
Үүргийн эрх зүйн тухай ойлголт
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
2. Гэрээний эрх зүй
Гэрээний тухай ойлголт
Гэрээ байгуулах
Гэрээний тусгай төрлүүд, тэдгээрийн онцлог
3. Гэрээний бус үүрэг
Гэрээний бус үүрэг
Хуулийн дугуу үүсэх үүрэг
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг Өнөөдөр судлах сэдэв : Үүргийн эрх зүй
Үүргийн эрх зүйн тухай ойлголт
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга Үүргийн эрх зүйн тухай ойлголт Бизнесийн харилцаанд оролцож буй иргэн, хуулийн этгээдэд гэрээ хэлцэл хийх, бусдад гэм хор учруулах, бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах зэрэг тохиолдлуудад үүрэг үүснэ.

Үүргийн эрх зүйн харилцаанд оролцогч талуудыг үүрэг гүйцэтгэгч /хариуцагч/Үүрэг гүйцэтгүүлэгч /нэхэмжлэгч/ гэж нэрлэнэ Үүрэг гүйцэтгүүлэгч

Үүргээ гүйцэтгэхийг шаардах Зарчим
Үүрэг гүйцэтгэх хугацаа
Үүрэг гүйцэтгэх газар
Үүргийг зохих ёсоор шударгаар биелүүлэх Үүрэг гүйцэтгэгч
Ажил гүйцэтгэх
Үйлчилгээ үзүүлэх
Мөнгө төлөх гэх мэт Үүргийн эрх зүйн харилцаанд хоёр ба түүнээс дээш субьект оролцож болно. Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүйбол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна./10 хоногийн дотор/Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Үүрэг дараах үндэслэлээр
дуусгавар болно Үүүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлснээр
Үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгэвэл зохих үүргийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан
Хоёр тал харилцан тохиролцсоноор үүргийг тооцож даалгавар болгох
Талууд тохиролцож үүргийг солих
Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болгосон
Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч хоёр нэг этгээд болсон
Үүргийн харилцааны талууд болох иргэн нас барах, хуулийн этгээд татан буугдсанаар дуусгавар болох
Хадгалалтад шилжүүлснээр үүрэг дуусгавар болох. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг хэтрүүлсэн , түүний оршин байгаа газар нь тодорхой бус бол үүрэг гүйцэтгэгч үүргийн зүйлийн үүргийг гүйцэтгэвэл зохих газрын нотариатад, мөнгө буюу үнэт цаасыг нотариатаар дамжуулан банкинд хадгалуулахаар шилжүүлэн үүрэгтэй
Үүргийг үүрэг хүлээгчээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх боломжгүй болсон
Хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийн талуудын аль нэг иргэний эрх зүйн чадамжгүй, сураггүй алга болсонд тооцогдсон , нас барсан бол
Хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл байна Үүргийн гүйцэтгэлийг хангах арга Хууль буюу гэрээний дагуу хүлээсэн үүрэгт нь нэмэгдэл үүрэг хүлээлгэх замаар үндсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийн тулд хэрэглэж байгаа хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдэг. Үүргийн гүйцэтгэлийг дараах аргаар хангана.

1. Анз
2. Дэнчин
3. Баталгаа
4. Банкны баталгаа
5. Батлан даалт
6. барьцаа
7. Фидуци Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга 1.Анз Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг хэлнэ. Үндсэн гэрээний хэлбэрээс үл хамааран анзын тухай гэрээг бичгээр хийнэ. Анз нь торгууль , алданги гэсэн төрөлтэй бөгөөд зөвхөн мөнгөн хэлбэртэй байна. Торгууль нь урьдчилан тогтоосон эсвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг хэлнэ Алданги хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувиар тооцдог анз юм.
Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл бйадлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. 2.Дэнчинн Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ. Гэрээг цуцалсан, дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө. Дэнчин тавьсан этгээд үүргээ гүйцэтгээгүй бол дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ 3.Баталгаа Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно. Энэ гэрээг бичгээр хийнэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачлагаар гэрээг цуцалж болохгүй. Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана. Харин баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. 4.Банкны баталгаа Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. БАНКНЫ БАТАЛГАА Банк Үүрэг гүйцэтгэгч Үүрэг гүйцэтгүүлэгч А. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр шаардана.
Б. Банк шаардлагыг хүлээн авсан тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж, шаардлага болон хавсралт баримт бичгийн хуулбарыг шилжүүлнэ
В. Банк үүргээ гүйцэтгэнэ. Баталгаа гаргагч банкны хүлээх хариуцлага гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдана.
Г. Банк төлсөн мөнгөө үүрэг гүйцэтгэгчид сөрөг нэхэмжлэл гаргах замаар гэрээнд тохиролцсон журмаар буцаан авна 5.Батлан даалт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах дээд хэмжээг зааж үүрэг хүлээнэ. Тодхуулбал батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.
Батлан даагч нь гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээхдээ дараах төлбөрийг төлнө. Үүнд:
Үндсэн өр
Гэрээнд заасан бол анз, учирсан гэм хор
Гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарсан зардал
Шүүхийн зардал
Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчийн үндсэн гэрээний дагуу төлөх ёстой хүү 6. Барьцаа Барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцаалсан эд хөрөнгийн үнээс хохирлоо арилгуулах давуу эрх эдэлдэг. Барьцааны зүйл нь хөдлөх буюу үл хөдлөх эд хөрөнгө , эд хөрөнгийн эрх байна.барьцаалуулагч нь барьцааны зүйлийн өмчлөгч байх ёстой.
Барьцааны гэрээг бичгээр хийнэ. Барьцаалсан эд хөрөнгийг өмчлөх эрх барьцаалуулагчаас өөр этгээдэд шилжихэд барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээо үлдэнэ. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч барьцааны зүйлийн хадгалж түүний бүрэн бүтэн байдлыг хадгална.
Барьцаалсан бөгөөд даатгалтай эд хөрөнгө устсан бол барьцаалагч даатгалын төлбөрөөс тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрхтэй 7. Фидуци
/үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмлөлд шилжүүлэх гэрээ/ Фидуцийн гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээн бичгээр хийнэ. 2. Гэрээний эрх зүй Гэрээний тухай ойлголт
Гэрээ байгуулах
Гэрээний тусгай төрлүүд, тэдгээрийн онцлог 1.Гэрээний тухай ойлголт Хүн бүр өдөр тутмын амьдралдаа бизнес эрхлэх, худалдаа арилжаа хийх, туслалцаа үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх зэрэгт гэрээний эрх зүйн харилцаанд оролцож явдаг.
Гэрээ нь талуудын харилцан зөвшилцсөн хүсэл зоригийг илэрхийлсэн эрх зүйн факт- үйл баримт бөгөөд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэдэг.
Гэрээ байгуулахад агуулга нь хууль ёсны байх, гэрээний талууд эрх зүйн чадамжтай байх, гэрээний хэлбэрийг зөрчөөгүй байх нь чухал. Гэрээний агуулга нь түүний гол ба ердийн нөхцлүүдээс бүрдэнэ. Гэрээний гол нөхцөл гэдэг нь хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцлийг хэлдэг. Бусад нөхцлийг ердийн нөхцөл гэнэ 2. Гэрээ байгуулах Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх зүйн үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ. Гэрээн байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ эсвэл санал заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй.
Гэрээ байгуулах саналыг хүлээн авсан тал гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хариу ирүүлснээр гэрээ байгуулагдана. Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ. Гэрээ байгуулах санал илгээсэн тал саналын хариуг хугацаа хожимдуулан хүлээн авсан бөгөөд энэ тухай нөгөө талдаа нэн даруй мэдэгдсэн бол хугацаа хожимдож ирсэн хариуг гэрээ байгуулах тухай шинэ санал гэж үзнэ. 3.Гэрээний тусгай төрлүүд Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг
Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг
Ажил гүйцэтгэхтэй холбогдсон гэрээний үүрэг
Туслалцаа үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон үүрэг
Зээл тооцооны үүрэг
Бусдын гэрээний үүрэг Монгол Улсын Иргэний хуульд гэрээний тусгай төрлүүдийг тэдгээрийн нийтлэг болон ялгаатай шинжүүдийг харгалзан 6 бүлэг болгон ангилан зохицуулсан байдаг. 3.Гэрээний тусгай төрлүүд, тэдгээрийн онцлог 3. Гэрээний бус үүрэг Гэрээний бус үүрэг
Хуулийн дугуу үүсэх үүрэг
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг Хуулийн дугуу үүсэх үүрэг нь 3 янзаар үүсдэг. 1. Дундын өмчөөс үүсэх үүрэг
Нэг буюу хэд хэдэн өмчлөлийн зүйлийг хоёр буюу түүнээс дээш этгээд тодорхой хэмжээгээр өмчлөхийг дундаа хэсгээр өмчлөх гэнэ.
487.1.Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй.487.2.Хуульд өөрөөр заагаагүй бол тодорхой эрхийг хэд хэдэн этгээд дундаа хэсгээр өмчилж байвал энэ бүлэгт заасан журмыг баримтална.
489.1.Дундаа хэсгээр өмчлөгчдийн хэн нь ч дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй.
489.6.Дундын өмчлөлийн зүйлийг биет байдлаар хувааж болохгүй бол энэ хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу худалдах, эдэлбэр  газар  болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, олсон ашгийг хуваарилах замаар дундын өмчийн эрхийг дуусгавар болгож болно. 2. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нөхөн төлөх ба талууд тохиролцож чадаагүй бол хохирлын хэмжээг шүүх тогтооно.
Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд гүйцэтгэлийн тайланг гаргаж, үүргийн үр дүнгээс олсон бүх зүйлийг ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд шилжүүлэх үүрэгтэй. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй. 3. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дараах тохиолдолд уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй :
Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсвэл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон
Үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай
Харин дараах тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй:
Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн
Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийг гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал
Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны мэдэлгүйгээр нэг тал нөгөөдөө үүргийн гүйцэтгэл болгон хөрөнгө шилжүүлсэн 3. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг Үүрэг үүсэх нэлээд түгээмэл үндэслэлийн нэг нь гэм хор учруулах явдал байдаг.бусдын амь нас, эрүүл мэнд , нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд гэм хорыг бүрэн хариуцаж арилгах үүрэгтэй.
гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагыг хүлээхгүй. Иймд хариуцлага хүлээх үндэслэл нь гэм буруу байна. Гэвч гэм буруугүй атлаа хариуцлага хүлээдэг тохиолдлыг хуулиар тогтоосон байдаг. Үүнд:
Ажиллагсадаас хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хариуцна.
Орчин тойрондоо аюул учруулж болох зүйлийг эзэмшигч нь түүнээс учирсан гэм хорыг хариуцан арилгана.
7-14 хүртэлх насны , насанд хүрээгүй болон эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүмүүсийн бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн эцэг ,эх, асран хамгаалагч хариуцан арилгана.
Насанд хүрээгүй хүмүүсийн өөрийнх нь орлого, эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд тэдгээрийн учруулсан гэм хорын талаар эцэг эх, харгалзан дэмжигч нөхөх хариуцлага хүлээнэ.
Full transcript