Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Монголын "Улаан ном"

No description
by

Н. Гэрэлмаа

on 9 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Монголын "Улаан ном"

ШУВУУ
Устаж байгаа
6
Ховордож байгаа
13
зүйл байна. Уг номонд 9-н хэлбэртний 9-н овогын шувууд багтсан. Дэлгэрэнгүй танилцья.
1. Тогоруу хэлбэртний баг Тогорууны овог
Цагаан Тогоруу.
Латинаар: Grus leucogeranus pallas нь шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тогорууны овогт багтана. Монголд Төв аймгийн Бөхөг голын хөндий, Дорнод аймгийн Дашбалбар сумын Хайчийн цагаан нуур орчим нутагладаг. Дэлхийд 250-300 толгой байна гэж үздэг. Манай орны төв хэсэгт нүүдлийн, Дорнод хэсэгт зусч байх үедээ тааралдана. Якутын хойд хэсгээр өндөглөн зусна. Энэтхэг, Хятадын зүүн урд нутагт өвөлдждөг. Монголд улсын ан агнуурын хуулиар цагаан тогорууг агнахыг хориглосон.ургамлыг бүртгэх, хамгаалах томоохон дэвшил болсон юм. Том сүрлэг шувуу бөгөөд дунд зэргийн хэмжээтэй тогорууны урт 100-130 см, далавчаа дэлгэхэд 180-240 см ба 4.5-6 кг жинтэй. Гүвээ толгод хүн ам олонтой газар байх дуртай хэдий ч ойн бүсэд ус намагтай газар үүрээ засдаг.
2.Хөхчүү хэлбэртний баг цахлайн овог
Реликт цахлай

Латинаар: larus relitus lonnberg нь шувууны аймаг хөхчүү хэлбэртний баг болох цахлайн овогт багтдаг. Тачирдуу ургамалтай задгай эрэг бүхий томоохон нуурын хөвөө арлууд дээр өндөглөн зусдаг. Манайд Дорнод аймгийн Хөх нуур, Буйр нуур, Говь-Алтай аймгийн Ихэс нуурт, Ховд аймгийн Мөнх-Хайрхан уул, Булган голд нутагладаг.
Орон улсын Улаан ном, устах аюулд орж байгаа зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 1 хавсралтуудад орсон.

3. Бор шувуу хэлбэртний баг Бахим хөх бухын овог
Хурагч бор
Латинаар: Paradoxornis henudei david нь шувууны аймгийн бор шувуу хэлбэртний баг болох бахим хөх бухын овогт багтдаг. Нуур голын эрэг дагуу үргэлжилсэн өндөр сэгсэнд суурин амьдардаг. Манайд Буйр нуур, Халхын гол, Гүү азарга гол, Дашгайн таван нуурт зарим зүйлүүд нь амьдардаг.

Монголын "Улаан ном"
Устаж, ховордож буй амьтан, ургамлыг бүртгэдэг дэлхийн анхны Улаан ном 1969 онд хэвлэгдэж байжээ. Тэрхүү номонд 660 гаруй устаж буй амьтан, ургамал багтсан аж. Харин Монгол Улсын анхны
Улаан ном
1987 онд хэвлэгдэн гарсан нь ховордож, устаж буй амьтан ургамлыг бүртгэх, хамгаалах томоохон дэвшил болсон юм.
Тус номонд 23 зүйлийн хөхтөн, 19 зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан, 2 зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг багтаасан байна. Тэгвэл Улаан номны хоёр дахь шинэчилсэн хувилбар 1997 онд хэвлэгдэн, олны хүртээл болж байжээ.
Шинэ Улаан номонд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу одой галуу, ооч ёл зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой гэсэн 1 зүйлийн мөлхөгч нийт 25 зүйлийн амьтан шинээр бүртгэгдсэн байна. Мөн 95 зүйлийн дээд ургамал, 5 зүйл хаг, 11 зүйл хөвд, 6 зүйл мөөг, 13 зүйл замаг шинээр оржээ.
3 зүйлийн хөхтөн, 13 зүйлийн шувуу, 60 зүйлийн дээд ургамал, 2 зүйл хаг, 3 зүйл хөвд, 1 зүйлийн замаг хасагдсан байна. Устахад ойрхон байсан тахь гэхэд өдгөө 400 тоо толгой болсон бол бөхөн 7000 хүрээд байгаа аж.
4.
ХОТОН ХЭЛБЭРТНИЙ БАГ ХОТОНГИЙН ОВОГ
Борцгор хотон
Латинаар: Pelecanus crispus (Bruch, 1832) нь шувууны аймгийн хотон хэлбэртний баг болох хотонгийн овогт багтдаг. Зэгс шагшуурга ихтэй, загасаар баялаг том нууруудын арал, тохой, голуудын цутгалан бараадаж амьдарна.
Манайд Бөөцагаан, Орог, Хар ус, Айраг, Ойгон, Хяргас, Сантмаргацын Баян, Холбоож, Өгийн нуурт нүүдлийн ба зусч байгаа тааралдана. Хар ус нуурт өндөглөдөг. Монгол улсад ан агнуурын хуулиар хотонг агнах, устгахыг хориглосон. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал, амьтны худалдааны тухай олон улсын 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад оруулсан.Түүний далавчны дэлгэцийн урт 310-350 см, хошууны урт 37-45 см, биеийн жин 9.5-12 кг байдаг”
5.ӨВӨРЛӨГ ХЭЛБЭРТНИЙ БАГ БИЛҮҮС ОВОГ
Хар өрөвтас
Латинаар: ciconia nigra нь шувууны аймгийн өвөрлөг хэлбэртний баг болох өвөрлөгийн овогт багтдаг. Нуур голын хөвөө, ойн захаар голчлон тааралддаг. Манай орны ойт хээрийн бүсэнд өргөн тархсан. Олон улсын Улаан ном болон устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад орсон. 1 м орчим өндөр, далавчаа дэлгэхэд 1.8 м, биеийн жин нь 3 кг болно. Цагаан хэвлийгээс бусад хэсэг нь хар бөгөөд хошуу, хөл нь улаан өнгөтэй. Алгуур удаан алхаж явна.4-5 сард 3-5 цагаан өндөг гаргана
6. ГАЛУУ ХЭЛБЭРТНИЙ БАГ НУГАСНЫ ОВОГ
Хуруут хун

Латинаар: Cygnus olor нь шувууны аймгийн галуу хэлбэртний баг нугасны овогт багтдаг. Манай оронд Бөөн цагаан, Орог, Улаан нуур, Ховд голд тааралддаг. Монгол улсын ан агнуурын хуулиар агнахыг хориглон дархалсан.том биетэй хун шувууны нас бие гүйцсэн нь 125-170 см урт, далавчаа дэлгэсэн нь 200-240 см , биеийн жин нь 12-15 кг байдаг. Хамгийн ойр төстэй зүйл шувуу нь гангар хун юм. Хунгийн дэгдээхэй нь цав цагаан биш байдаг, 1 нас хүртлээ хошуу нь хар сааралдуу өнгөтэй байх ба нас бие гүйцэхдээ улбар шар болно. Өдгөө дэлхий дээр нийт 500,000 хуруут хун бий гэсэн тооцоо байдаг.

7.МАХЧИН ХЭЛБЭРТНИЙ БАГ ХАРЦГАЙТНЫ ОВОГ
Явлаг сар
Латинаар: Рandion haliatus нь шувууны аймгийн махчин шувуудын баг болох харцгайтны овогт багтдаг. Хүн малаас зайдуу оршдог, загас элбэгтэй нуур, голуудын дагуу ойтой нутгаар амьдардаг. Манайд Хэнтий, Хангай, Хөвсгөлийн тайга, ойт хээрээр өргөн тархсан энэ зүйл нь Тайгын бүсийн цэнгэг нуур, голын дагуу өндөглөн зусдаг. Манай оронд энэ зүйлийг хамгаалах тусгай арга хэмжээ аваагүй. ОХУ-ын Улаан номонд орсон.

8. ТАХИА ХЭЛБЭРТНИЙ БАГ ГУРГУУЛЫН ОВОГ
Гургуул.

Латинаар: phasianus colchicus нь шувууны аймгийн тахиа хэлбэртний баг болох гургуулын овогт багтдаг. Элсэрхүү хөрстэй, бургас, зэгс, хусан төгөл, бут өвс, ундааны ус ихтэй, цас бага ордог нутагт амьдардаг. Монголд хоёр салбар зүйлийн гургуул байдаг. P.C.Pallasi Roth салбар зүйл тус орны зүүн хязгаар, Их хянганы салбар уулс, Халх голын шугуй, Буйр нуурын эрэг болон Гүү азарга, Шинэ гол, Эмнэгтийн гол, Хүйтэн булаг, Авдрантын булгийн зэгсэнд тархжээ. P.C.Нagenbeski Roth салбар зүйл нь Ховд голын шугуй, Хар ус нуур, Зэргийн хөндий, Бөхмөрөн гол, Ачит нуурын хөвөөгөөр тархсан. Монгол улсын ан агнуурын хуулиар хориглон дархалсан.


9. ХӨГЧҮҮ ХЭЛБЭРТНИЙ БАГ ХАРААЛЖИЙН ОВОГ
Хурган тутгалжин
Латинаар: numenius minutus нь шувууны аймгийн хөгчүү хэлбэртний баг болох хараалжийн овогт багтдаг. Голын хөндий нуурын эрэг, хөвөөгөөр нүүдлийн үедээ байршдаг. Манайд Халх гол, Хэрлэн, Улз гол, Буйр нуур, Хайчийн цагаан нуур, Дарьгангын холбоо нуур, Ганга нуур, Орог нуур, Өгийн нуур, Холбоож нуур, Орхон гол, Завхан голын хөндий, Сангийн далай, Эрхэл болон Хар ус нуурт нүүдлийн үедээ тааралдана.
Монголд хамгаалах арга хэмжээ авч байгаагүй, ОХУ-ын Улаан номонд нэр нь орсон. Устах аюулд орсон зэрлэг амьтан, ургамлын зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад нэр нь орсон.


Хурган тутгалжин нь бор сааралдуу өнгөтэй ба гэдэс хэвлий нь цагаан, энэ төрлийн бусад зүйлтэй харьцуулахад богино, доош махийсан хошуутай.
АНХААРАЛ ТАВИСАНД БАЯРЛАЛАА
Улаан номонд орсон шувууд
L.FB12D030 Ч.Алтанцэцэг
L.FB12D031 Н.Гэрэлмаа

Ашигласан ном зүй
- google.com
- үндэсний нэвтэрхий толь
-Улаан ном 1987он
-https://mn.wikipedia.org/wiki/
Full transcript