Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Гэм Хор

No description
by

Delgerbayar Enebish

on 21 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Гэм Хор

ИХ-ийн 8.1.1
-д заасан хэлцэл суурьтай буюу гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй нөхцөлд бусад хэлбэрээр тодорхой эрх,үнэт зүйлсэд халдасны улмаас учирсан хохирлыг гэм хорын эрх зүйн зохицуулалтаар арилгадаг.
Гэм хорын эрх зүй
нь хуулиас үүдэх үүргийн бүлд хамаарах ба гагцхүү хуульд заасан бүрэлдэхүүн биелсэн тохиолдолд үүснэ,ИХ-ийн 8.1.5.
Хууль тогтоогч иргэний хуулийн 497-с эхлэх зүйл заалтад бусдад гэм хор учруулснаас үүсэх үр дагаварыг зааж өгсөн.Энэ нь талуудын хүсэл зоригоос буюу
хэлцэл хийсэн эсэхээс үл хамааран
бий болдгоороо гэрээнээс үүдэх үүргээс ялгаатай.Өөрөөр хэлбэл бусдын эрхийг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас холбогдох этгээд үр дагаврыг гэм хорын эрх зүйн зохицуулалтын дагуу арилгуулах эрхтэй. Эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлага нь ихэвчлэн хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг барагдуулах,нөхөн төлүүлэхэд чиглэнэ гэжээ.
“Гэм хор гэж иргэний эрх зүйд иргэний субьектив эрх буюу баялагийг багасгах,устгахыг хэлнэ. Хууль зүйн ном зохиол, шүүхийн практикт “
хохирол
” гэсэн нэр томьёог хэрэглэдэг.
Гэм хор ба хохирол гэсэн нэр томьёо нь хоорондоо яг нийцдэггүй.
Гэм хор нь нэлээд өргөн хүрээтэй ухагдахуун бөгөөд эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус гэж хуваагдана. Эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэж нэрлэнэ. Эд хөрөнгийн бус буюу ёс суртахууны гэм хор гэж бусад этгээдийн хууль бус үйлдлийн улмаас учирсан зан суртахууны ба бие махбодийн зүдгүүр шаналал.”

Доктор С.Нарангэрэл
Гэм хор

Эдийн Эдийн бус

Эдийн бус
гэм хор гэдэгт эдийн бус баялаг, хувийн эрх нь зөрчигдсөн байдлыг ойлгож болно.Эдийн бус баялагт амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, хувийн амьдралын халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууц зэрэг орно.Эдийн бус хувийн эрх гэдэгт оршин суугаа газраа чөлөөтэй сонгох,зохиогчийн эрх, өөрийн нэрийг хэрэглэх эрх зэрэг орно.
Эдгээр баялаг, эрхийг эдийн бус гэж тодорхойлох гол шалгуур бол түүнийг бусад этгээдэд дамжуулж болдоггүй, зөвхөн тухайн этгээдэд хамааралтай байдаг онцлогтой.


Гэм хор гэж юу вэ?
Гэм хор гэдэг нь МУ-ын иргэний хуулийн хүрээнд тодорхой ойлголт бус бөгөөд
хохирол
гэж ерөнхийлөн үздэг.
Хохирол
-Иргэний хуулийн 227.4-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

Гэм Хор
Гэм хорыг учруулсан тохиолдолд гэм хорыг арилгах үүргийг хүлээнэ.
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг,нийтлэг эрх зүй
1800-аад оныг хүртэл өөр өөрийн гэсэн дүрэм бүхий тусгай төрлийн гэм хорууд байгаагүй. Нийтлэг эрх зүйн тогтолцооны хамгийн эртний нэхэмжлэлийн төрөл бол “
action on trespass
” буюу эд хөрөнгө, амины эрхэд халдсантай холбоотой нэхэмжлэл байдаг.
Нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчийн үйлдлээс шууд шалтгаалсан, хариуцагч өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй тохиолдолд нөхөн төлүүлэх боломжтой ба харин
шууд бусаар, эсхүл эс үйлдлийн улмаас хохирол учруулсныг хамаардаггүй байсан
.

Дэлхий дахинаа 1938-н онд хамгийн анх
Гэм Хорын
эрх зүйн тайлбар эмхэтгэл гарснаар аливаа аюултай үйл ажиллагаанаас бусдад хохирол учируулсан бол хатуу хариуцлагын зарчим үйлчлэх талаар ерөнхий журам тогтсон.
19-р зуунаас энэхүү “trespass”-н нэхэмжлэлийн энэхүү сул талыг арилгах зорилгоор “
action on the case
” буюу хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учруулсны эсрэг хэрэг үүсгэхийг зөвшөөрөх болсноор нэхэмжлэгчийн хувьд 2 төрлийн нэхэмжлэлээс сонголт хийх боломжтой болсон.
Энэ мэтчилэн 19-р зуунаас шууд бусаар бий болсон үр дагавар буюу хохирлыг арилгах нэхэмжлэлийг гэм хор учруулсан гэж үзэн нөхөн төлүүлэх боломж бий болж эхэлсэн.


Монгол улсын иргэний хуулийн гэм хорыг арилгах тухай заалтууд:
498 дугаар зүйл
.
Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага
499 дүгээр зүйл
.
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах
500 дугаар зүйл
.
Барилга байгууламж барих, ашиглах явцад учирсан гэм хорыг хариуцах
501 дүгээр зүйл.
Амьтны учруулсан гэм хорыг хариуцах
502 дугаар зүйл.
Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах

503 дугаар зүйл.

7-14 хүртэлх насны, насанд хүрээгүй болон эрх зүйн чадамжгүй иргэн гэм хор учруулсны хариуцлага
504 дүгээр зүйл.

Үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй буюу өөрийгөө зөв удирдах чадваргүй байхдаа учруулсан гэм хорыг хариуцах
505 дугаар зүйл.
Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах
506 дугаар зүйл.
Арван зургаан нас хүрээгүй хүмүүст учруулсан гэм хорыг арилгах

507 дугаар зүйл.
Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх
508 дугаар зүйл.

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах
509 дүгээр зүйл.

Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдуулан төлбөр төлөх
510 дугаар зүйл.
Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах
511 дүгээр зүйл.
Эдийн бус гэм хорыг арилгах

512 дугаар зүйл.
Бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг арилгах
513 дугаар зүйл.
Гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан нэхэмжлэх шаардлага
514 дүгээр зүйл.
Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх
Гэх мэт тодорхойлолтууд байдаг.

Улсын дээд шүүхээс 1999-2004 оны хооронд хийсэн судалгаанаас харахад шүүхэд хандсан сэтгэл санааны гэм хорыг нөхөн төлүүлэх талаарх нэхэмжлэлүүдийн 35.5 хувь нь нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэж гэм хорын хохиролыг мөнгөн хэлбэрээр гаргуулахыг илэрхийлсэн, 68.5 хувь нь нэр төрөө сэргээлгэх, залруулга хийлгэх, уучлалт гуйхыг тус тус шаардан нэхэмжлэл гаргасан байна.
Худал боловч уг хүнийг гутаагаагүй байвал гүтгэх гэмт хэрэгт тооцдоггүй.

Асуулт
-Эдийн бус гэм хорыг мөнгөөр үнэлж болох уу?
-Эдийн бус гэм хорыг арилгахын тулд мөнгөн буюу эдийн хэлбэрээр нөхөн төлбөр олгох тухай үзэл бодлоо хэлээрэй.

Б.Буянхишигийн “Иргэний эрх зүйн удиртгал 2012”-д Хуулиар хориглосон үйлдэл хийх буюу гэм хор учруулахыг тодорхойлохдоо:
Агуулга:
Гэм хор гэж юу вэ?
Гэм хорыг хэрхэн арилгах вэ?
Сэтгэл санааны хохиролын талаар дэлгэрэнгүй ойлголт
Бүтээгдэхүүний хариуцлага
Гэм хорыг арилгах
Эргэн санацгаая :)
ИХ-ийн 511 дүгээр зүйл.
Эдийн бус гэм хорыг арилгах
Бүтээгдэхүүний хариуцлага
Үйлдвэрлэгч,нийлүүлэгч, импортлогч,жижиглэнгийн наймаа эрхлэгчид болон бүтээгдэхүүнийг нийтэд хүргэдэг бусад үйлдвэрлэгчид уг бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас үүссэн гэм хорын хариуцлагыг хүлээх эрх зүйн орчин юм.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 12 сарын 20 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ
БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ


http://www.legalinfo.mn/law/details/8911
Full transcript