Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Үхэл :

No description
by

Batbayar Bum-Erdene

on 10 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Үхэл :

Үхэл :
Агональный өмнөх үе / мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдсан, гадны хүчтэй цочруулд сул мэдрэг, Рефлексүүд суларсан, амьсгал өнгөц олширсон/
Шилжилтийн үе / амьсгал зогсож пульс тэмтрэгдэхгүй артерын даралт унана, зүрхний агшилт маш сул/
Агональный үе / эцсийн хүчээ шавхана, богино хугацаанд ухаан санаа сэргэдэг их биеийн бүх булчингууд ажиллаж сүүлчийн амьсгалаа авна/
Клиник үхэл/ ТМТ, ЗСТ,Амьс/тог бүхэлдээ сааталд орох боловч эргэж сэргээх боломжтой ойролцоогоор 5-6 мин үргэлжилдэг/
Биологийн үхэл / үхэлийн төгсгөлийн шат бөгөөд эд эсийн төвшинд эргэшгүй өөрчлөлтөнд орсон байдаг/


Тунарлын үе:

Нас барсны дараах 12-15 цагийн дараа үүснэ. Энэ үед үүссэн толбо дарахад арилдаггүй харин дарах үед өнгө нь цайвар болсноо дахин сэргэдэг. Цогцсын байрлалыг өөрчлөх үед толбо хэсэгчилэн шилжиж шинэ толбо үүсгэх ба эхний үүссэн толбо арилдаггүй харин өнгө нь бага зэрэг бүдгэрдэг.

Хүүрийн толбо үүсэх зүй тогтол:

Хүүрийн толбо:

Зүрхний үйл ажиллагаа зогссоны дараа цус тунгалагын шингэн хүндийн жингээрээ биеийн доор байрлалтай хэсгүүдрүү тунана. Тунасан цус шингэн венийн судсуудыг аажим тэлснээр хүүрийн толбо үүсгэдэг. Нуруугаар хэвтсэн үед цогцосын ар гадаргууд , хэвлийгээр хэвтсэн үед нүүр , цээж , хэвлийн урд хэсгээр , дүүжлэгдсэн бол хэвлий ба бүсэлхийн доод хэсэг, гарын шуу , сарвуу, гуя , шилбэний эргэн тойронд үүснэ.

Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа үгүй болсныг нотлох шинжүүд:
Ухаан алдах
Үнэртэх рефлексийн цочролгүй байх
Рефлексүүд үгүй болох / нүдний эвэрлэгийн/
Нүдний алиман дээр дарахад хүүхэн хараа зураас хэлбэртэй болох
Тархины цахилгаан бичлэгт биоцахилгаан идэвхижилгүй болох




Цусны эргэлтийн үйл ажиллагаа үгүй болсныг нотлох шинжүүд:

Гүрээний артерт лугшилтгүй болох
Зүрхний цохилт 1-2 минутын турш илрэхгүй байх
Гарын алгыг гэрэлд харахад ягаан өнгө илрэхгүй байх
Гарын хурууг угаар нь бооход хурууны үзүүрийн өнгө өөрчлөгдөхгүй байх
Зүрхний цахилгаан бичлэгт зураас шулуун болох


Ашигласан ном, хэвлэл:

“Шүүх эмнэлэг” Э.Ганбат, М.Цэрэнбат 2007 он УБ хот
www.Emedicine.medscape.com
www.wikipedia.org
www.medkurs.ru/lecture6/forensic_medicine
www.google.com

Арьс салстын хаталт :

Нас барсанаас 15-20 минутийн дараагаас нүдний эвэрлэг бүрхүүл булингартаж тунгалаг чанараа алдаж саарал шаравтар өнгөтэй болдог. Үүнийг "Белоглазовын шинж " гэнэ . . Нүдний 2 аньсгыг холдуулан харахад уурган бүрхүүл дээр лярше толбо /нас барсны дараах 4-5 цагт үүснэ/ буюу шаргал өнгийн гурвалжин толбо үүссэн байдаг. Мөн уруул, бэлэг эрхтний толгой хуухнаг бэлгийн бага уруулын арьс хатуурч хүрэн улаан өнгөтэй болдог. Үүнийг амьддаа үүссэн зулгарал гэж андуурч болохгүй .

Булчингийн хөшилт:

Нас барсны дараа 2-4 цагт булчингийн хөшилт үүсэх ба араг ясны булчингууд нягтарснаар богиносож эхэлдэг . Булчин богиносож доод эрүү, дээд , доод мөчнүүдийн нугалах тэнийлгэх хөдөлгөөн хязгаарлагддаг. Бүх биеийн хөшилт нь нас барсны дараах 1 хоногт бүрэн илэрнэ. Цаашдаа хөшилт аажим тавигдаж сулардаг байна.

Бүрэн нэвчилтийн үе:

Нас барснаас хойш 1 хоногийн дараа үүснэ. Энэ үед хүүрийн толбон дээр дарахад өнгө нь арилж бүдгэрэхгүй байрлалыг өөрчлөхөд толбо шилждэггүй.

Хагас тунарлын үе:

Энэ үед хүүрийн толбо нас барсны дараах эхний 2-4 цагт үүснэ. Энэ үед хүүрийн толбон дээр дарахад толбоны өнгө бүрэн арилдаг ба хэдэн секунд, минутын дараа өнгө дахин сэргэдэг. Хагас тунарлын үед цогцсын байрлалыг өөрчлөхөд толбо тэр талруу шилждэг.

Цогцсын хөрөлт:

Энэ нь цогцсын температур орчныхоос 0,5-1 градусаар бага болох ба тэг /0/ градуст цогцос хөлддөг байна. Татрангийн таталт , үжил, хижиг, зарим хордлогуудын үед цогцсын халуун нэмэгдэж болдог байна.
Тасалгааны температур / +16-+18/ цогцост явагдах хөрөлт нь нас барсны дараах 1 цагт гарын үзүүр, 2-3 цагт нүүрний арьс хөрдөг. Ихэнх эрдэмтэд цагт дунджаар 1 градусаар дулаан алддаг гэж үздэг.



Нас барсан эсэхийг оношлох:

Амьсгалын үйл ажиллагаа үгүй болсныг нотлох шинжүүд:

Цээж , хэвлий орчмын төвийх хонхойх хөдөлгөөн илрэхгүй байх
Эгэмний дээд хонхорт чагнахад амьсгалын шуугиан сонсогдохгүй байх





Цогцост гарах өөрчлөлт

Цогцост гарах эрт үеийн өөрчлөлт:

Цогцсын хөрөлт
Хүүрийн толбо
Булчингийн хөшилт
Арьс салстын хаталт
Эд эрхтэн хайлах

Цогцост гарах хожуу үеийн өөрчлөлт:

Ялзрал
Занданшилт
Саванжилт
Намагшилт
Зэрлэг амьтдаар гэмтээгдэх

Б. Бум-Эрдэнэ
Full transcript