Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ

No description
by

Tamiraa M

on 20 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ

Агуулга
1 . Оршил
2. Үндэслэл
3. Судалгааны арга зүй
4. Судалгааны зорилго, зорилт
5. Сорил, туршилт гүйцэтгэсэн арга
6. Мэдээлэл цуглуулсан арга
7. Үндсэн хэсэг
8. Судалгааны дүгнэлт
9. Хавсралт, ном зүй, эшлэл


Оршил
Хүн төрөлхтний буй болгосон туршлагыг дараа үедээ өвлүүлэх, хүнээр хүн хийх, хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, гэгээрүүлэх үндсэн хэлбэр бол хичээл бөгөөд үүнийг ойлгуулах, таниулах чухал үүргийг багш хүн гүйцэтгэдэг.
Иймээс багшийн ур чадварыг илэрхийлэх нэг чухал ойлголт бол сурагчдын хэрэгцээ сонирхолд нийцсэн мэдлэг, чадвар, хэрэглээг цогцоор нь эзэмшүүлхүйц хөтөлбөр орчин үеийн сургалтанд шаардлагатай боллоо.
Үндэслэл
Бидний амьдарч буй эрин үе бол даяарчлалын үе билээ. Энэ зуунд бидний нэн түрүүнд тавих зорилго бол хүний хөгжил юм. Хүний хөгжил нь боловролын хөгжлөөс, боловсролын хөгжил нь сургуулийн хөгжлөөс, сургуулийн хөгжил нь багшийн хөгжлөөс шалтгаалдаг. Үүний үр дүнд хөгжсөн хүн бий болно.
Хөгжсөн хүн гэдэг нь:
Мэргэжлийн өндөр мэдлэгтэй, бүтээлч, өөрийгөө хөгжүүлэх чадвартай, шинэ технологийг хүлээн авч хэрэглэх чадвартай, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой хүн юм.
Багшийн үйл ажиллагаагаар хөгжсөн сурагч бий болгоход Багш бид юу заах вэ?, юунд сургах вэ?, яаж заах вэ?, юу хийлгэх вэ? гэдгийг анхаарах нь чухал юм.
Судалгааны арга зүй
Ном зохиол судлах
Хагас хаалттай асуулгын арга
Интернэтээс мэдээлэл хайх
Математик боловсруулалт
Ажиглалт
Нэгтгэн дүгнэх
Судалгааны зорилго
Ээлжит хичээлээр олж авсан мэдлэгээ чадвар болгон амьдралд хэрэглэх, хүүхэд хөгжүүлэх арга технологийг судлах
Сорилт, туршилт гүйцэтгэсэн арга
Хаалттай асуулгын аргаар сургуулийн багш, сурагч, эцэг эхээс судалгаа авлаа.
Үндсэн хэсэг
ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ
Хүнийг бүх талаас хүмүүжүүлэх гэвэл
Түүнийг тал бүрээс нь судалж үзэх хэрэгтэй.
К.Д. Ушинский
Судлах зүйл
Ээлжит хичээлийн төлөвлөлтөөр хүүхдийг хэрхэн хөгжүүлж болохыг судлах
Судалгааны Зорилт
- Хичээлийн төлөвлөлт, хүүхдийн хөгжилийн талаар онолын холбогдолтой ном зохиол, хэвлэл нийтлэл уншиж судлах
- Хичээлийн төлөвлөлтөөр хүүхдийг хөгжүүлэх аргыг онол болон практикын үндсэн дээр тодорхойлох
- Судалгааны асуулт боловсруулах
- Судалгааны материалыг боловсруулж дүгнэлт гаргах

Мэдээлэл цуглуулсан арга
Интернэт мэдээллийн хэрэгсэл, Х.Баавгай /Хөгжлийг хөтлөхүй/, Багш сонин, Боловсрол Судлал сэтгүүл зэргийг ашиглан мэдээлэл цуглуулж мөн, асуулгын аргаар судалгаа авч нэгтгэсэн.
Эцэг эхийн судалгаа
Танай хүүхэд хөгжихөд юу чухал гэж та боддог вэ?
- Багшийн хүмүүжил
- Дугуйлан секц, тэмцээн
- Боловрол
- Эцэг эх сургагч багш нар, найз нөхөд
- Сайн сургалт
- Хичээлээс гадуурх давтлага
- Багшийн мэдлэг чадвар
- Эцэг эхийн оролцоо, гэр бүлийн уур амьсгал
- Багш-эцэг эх-сурагч гурвалсан холбоо
- Мэдлэг чадвар, хүмүүжил
- Хүүхдийн ухамсар
- Мэдлэг боловсрол, соёл хүмүүжил, амьдрах ухаан гэсэн хариултууд бичсэн байна.

Сургалтын хөтөлбөр нь тогтоосон хугацаа, тодорхойлсон нөөцийг ашиглан боловсролын стандартаар шаардсан үр дүн, чанарт хэрхэн хүрч болох технологийн шийдлийг илэрхийлсэн арга зүйн баримт бичиг мөн.
40-80 минутын хугацаанд судлах агуулгыг эрэмбэлсэн, багш шавийн хамтын дэгт үйл ажиллагааг ээлжит хичээл гэж ойлгож болно. Энэ нь нэгж хичээлийн хөтөлбөрт багтдаг гэж хэлж болно. Дэгт үйл ажиллагаа гэж онцлон тэмдэглэж байна. Дэг журам алдагдваас үйл ажиллагааны учир утга бас алдагддаг.

Хичээлээ яаж эхлэх вэ? Ямар ямар үйл ажиллагааг хэд хичнээн минут хийлгэх вэ? энэ бол явц, зохион байгуулалт, дэгийн тухай асуудал харин түүнийгээ хэрхэн яаж зохион байгуулах вэ? суралцагчаа идэвхжүүлэх ямар ямар арга хэрэглэх вэ? Өөрийнхөө чадварт тулгуурлан хичээлээ заана, ямар ямар хэрэглэгдэхүүн ашиглах вэ? гэдэг нь өөрийн нөөцөө хэрхэн ашиглах, зарцуулах вэ? гэдэгтэй холбогдоно.
Багшийн багш болох гэж байгаа, багш болсон, хүүхдүүддээ хүндлэгдэх, адлагдах эсэх нь энэ бүгдээс хамааралтай учир гол анхаарлаа тавих нь зүйтэй.
Шавь нь багшийнхаа сэтгэлд, багш нь шавийнхаа санаанд уусан нэгэн цул болж нэгэн их үйлсийн төлөө хамтран зүтгэх тэр цагт л /сайн хичээл сайхан хичээл/ сайн хүмүүн болж хөгжинө.
В.Э. Ильенков "Хүүхдийг сэтгэн бодоход сургах ёстой" номондоо "Оюун ухаан сэтгэхүй гэдэг бол байгалиас гагцхүү хүнд заяасан хосгүй хишиг мөн бөгөөд түүнийг хэрхэвч гэмтээж болохгүй. Түүнийг гэмтээж эрэмдэг зэрэмдэг болгодог зүйл бол
хүүхдэд мэдлэгийг бэлнээр нь өгөх
арга юм. Монголчууд хүүхдийг өөрсдөөр нь үйлдүүлж сургахыг чухалчилж байсан. Энэ нь эрхэлж байсан аж ахуйн онцлогоос шалтгаалж айл өрхүүд нэг дор бөөнөөрөө биш, жалгын нэг тарж амьдран, цөөн ам бүлийнхээ тусламжтай бүх ажлаа амжуулж ирсэнтэй холбоотой. Б.Ренчин гуай сурах аргын талаар шавь нартаа "
Хийн сурах, суран хийх арга л чухал даа
" гэж захидаг байсан. Гэвч шинэчлэгдсэн хөтөлбөрийн өмнөх багш төвтэй сургалтанд энэ аргыг орхигдуулсан байсан. Үүнээс бид өнөө үеийн сургалтын чиг хандлагаар хүүхдийг хөгжүүлэх нь мэдлэгийг чадваржуулж, чадварыг хэрэглээ болгох явдал гэж үзэж байна.
Судалгааны дүгнэлт
Хичээлийн 40 минутанд та өөрийгөө хэр хөгжиж байна вэ? гэсэн асуултанд асуулганд оролцсон нийт сурагчдын дийлэнх буюу 55% нь дунд, 35% нь хангалттай, 10% нь хангалттай сайн, 0% нь хангалтгүй гэсэн хариултыг сонгожээ.
Багш хичээлийн 40 минутанд хүүхэд нэг бүрт хүрж ажиллаж чаддаг уу ? гэсэн асуултанд асуулганд оролцсон нийт сурагчдын дийлэнх буюу 50% нь дунд, 20% нь хангалттай сайн, 15% нь хангалттай, 15% нь хангалтгүй гэсэн хариултыг сонгожээ.
Та хичээлийн 40 минутанд олж авсан мэдлэгээ амьдралд хэрэглэж чадаж байна уу? гэсэн асуултанд асуулганд оролцсон нийт сурагчдын дийлэнх буюу 80% нь зарим тохиолдолд, 15% нь огт хариулаагүй, 5% нь чаддаг, 0% нь чаддаггүй гэсэн хариултыг сонгожээ.
Сурагчдаас авах судалгаа нь нийт 6 асуулгатай бөгөөд 3 сонголттой, 3 нээлттэй асуулт оруулсан. Та хичээлийн 40 минутанд олж авсан мэдлэгээ амьдралд хэрэглэж чадаж байна уу? Чаддаггүй бол яагаад гэсэн 4 дэх асуултанд хариулсан сурагч байсангүй.
40 минутын хичээлийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? гэсэн асуултанд
- Сайн заагаасай гэж хүсдэг.
- Яг л хичээл ордог шигээ
- Багш сурагч 2 хамтарч нэг хүн шиг ажиллах
- Хүүхэд бүхэн анхааралтай байж, багш нь хичээлээ хүүхэд бүрт ойлгуулах
- Үр бүтээлтэй байх, багш нар зодохгүй, загнахгүй байх
- Хүүхэд нэг бүрийг хөгжүүлсэн сонирхолтой байгаасай.
- Багаар ажиллаж, олуулаа хамтарч ажиллахыг хүсдэг
- Хичээл хөгжилтэй байх, хүүхэд бүрт багш хүрч ажиллахыг хүсдэг
- Сонирхолтой байх, хүүхэд бүртэй тэгш харилцах
гэж хариулсан байна.


6 дугаар асуултанд Та амжилттай суралцахад бэрхшээлтэй зүйл юу байна вэ?
- Багшийн сонирхолгүй байдал, хүүхдүүд бие биеэ үл хүндлэх байдал
- Бэрхшээл байхгүй
- Зарим багш хүүхдийг ялгаварлан харьцдаг
- Сурагчид хичээл дээр шуугилдаж анхаарал сарниулдаг, багш нар хичээлээ нуршдаг
- Багш загнадаг
- Багшийн туршлага муу, сургалт муу гэсэн хариултууд өгчээ.
Таны зүгээс хүүхдийнхээ хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Маш сайн нөлөөлдөг
- Өөрийнхөө хэмжээнд зааж сургадаг
- Дунд зэрэг нөлөөлдөг
- Чадах талаасаа тусалдаг
- Анхаарал халамж тавьдаг, хамтарч ажилладаг
- Хангалттай
- Огт анхаарч чаддаг
Таны хүүхдийн хөгжлийн түвшингийн хэдэн хувь нь багшаас хамааралтай гэж үздэг вэ?
- 80-100% гэж 5 эцэг эх
- 60-79% гэж 6 эцэг эх
- 30-59% гэж 8 эцэг эх
- Огт нөлөөлөхгүй гэж 0 эцэг эх хариулжээ.
Та хичээлдээ сүүлийн үеийн тоног төхөөрөмж хэр ашигладаг вэ?
- Боломжийн хэмжээнд гэж 5 багш
- Компьютер, цахим самбар заримдаа ашигладаг
- Ашиглахыг хичээдэг
- Сайн ашиглаж чаддаггүй
- Хааяа
- Ухаалаг самбараас бусдыг ашигладаг
- Тоног төхөөрөмжийн хангалт муу
- Байнга ашигладаг гэсэн хариултуудыг багш нар өгчээ.
5. Техник, тоног төхөөрөмжийг хэрэглэснээр хүүхэд хөгжих үү? гэсэн асуултанд
- Хэрхэн хэрэглэснээс шалтгаална
- Сайнаар нөлөөлнө
-Тодорхой хэмжээнд
-Хангалттай биш
- Хөгжинө гэж багш нарын ихэнх хувь нь хариулжээ.

Та хүүхдийг хөгжүүлэхийн тулд ээлжит хичээл дээр ямар арга технологи хэрэглэдэг вэ? гэсэн асуултанд
- Тоглоомын аргаар
- Тухайн хичээлд тохирох аргыг сонгон ашигладаг
- багаар ажиллах
-харилцан яриа
- Бодит үзүүлэн
- Сурагч сурагчдаа зөвлөн заах
- Асуултаар хөгжүүлэх
- Мэдээлэл солилцох
- Туршилт хийх гэсэн хариултууд бичжээ.
Дүгнэлт
Эдгээр судалгаанаас үзэхэд мэдлэгээ чадваржуулж хэрэглээ болгох нь дутмаг байгаа нь ажиглагдлаа. Багш ээлжит хичээлийг тогтмол төлөвлөж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан сургалтаа явуулах нь зайлшгүй шаардлагатай. Ээлжит хичээлээр сурагч нэг бүр хөгжиж чадахгүй байна. Тиймээс нэмэлт хичээл секц, сонгон, дугуйлан, давтлага зэргийг олноор хичээллүүлэх нь хүүхдийн хөгжилд нөлөөлнө. Хүүхэд хөгжихөд сурагчдын идэвх оролцоо муу байгаа нь багшийн арга зүй хичээлийн бэлтгэл, төлөвлөлттэй ч холбоотой
Багш бүхэн хичээлээ сайн төлөвлөж, хүүхэд бүртээ хүрч, тэгш харилцах, шинэлэг арга технологийг хэрэглэхээс гадна хэрэглээ болгож чадахгүй байгаа нь өнөөгийн сургалтын стандартын үнэлгээний зарчим өөрчлөгдөхгүй байгаатай холбоотой гэж үзэж болох юм. Учир нь хүүхдийг үнэлэхдээ чадвар хэрэглээг бус зөвхөн мэдлэгийг үнэлж байна.
Илтгэгч багш: Н.Сарантуяа
Ханбогд ЕБС, 88985766, sarantuya.naranbat@yahoo.com

Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript