Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭД

No description
by

Lut-Ochir Vanganjil

on 10 March 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭД

Үндэслэл
1995 онд “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” батлагдан, энэхүү бодлогод суурилан Боловсролын тухай хууль /1995он, 2002он/, Бага, дунд боловсролын тухай хууль /2002 он/, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль /2008 он/, Бага, дунд боловсролын стандарт, киррикилюмийг хөгжүүлэх үзэл баримтлал /2002 он/, Ерөнхий боловсролын талаар баримтлах бодлого /2002 он/ зэрэг эрх зүйн болон бодлогын баримт бичиг боловсруулан хэрэгжүүлсэн бөгөөд үүний үргэлжлэл болгон Засгийн газрын 2013 оны 295 дугаартогтоолоор баталсан үйл ажиллагааны хөтөлбөр /2012-2016/-ийн “Эрдэм боловсролтой Монгол хүн” хэсэг, “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Ном”, “Авьяас” дэд хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд боловсролын салбарын зорилтуудыг тодорхойлсон.
Асуудал, бодлогын шийдэл
Боловсролын зорилго. Боловсролын зорилгын шинэчлэл нь өөрчлөлтийн тэргүүлэх чиглэл болдог. 2008 онд батлагдсан сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд сургуулийн өмнөх боловсролын зорилгыг томъёолохдоо бага насны хүүхдийг (1) асрах, (2) хамгаалах, (3) хүмүүжүүлэх, (4) сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, сургуульд бэлтгэхэд оршино гэж заажээ.
Сургуулийн өмнөх боловсролын хүрээнд “Тоглох нь бага насны хүүхдийн суралцахуйн үндсэн үйл байх”, “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн таатай орчныг бүрдүүлэх” зарчмуудыг боловсролын чанарын шинэчлэлийн суурь үзэл санаа болгон монгол ардын ёс заншил, өв уламжлалд тулгуурлан бага насны хүүхдийг төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний уламжлалаа хөгжүүлэх нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн үзсэн болно.
Боловсролын үйлчилгээ.
Боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарын талаар “... хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх ...”, “боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна. (БТХ-ийн 5-р зүйл), “... боловсролын үйлчилгээг тэгш хүртээх” (Боловсролын мастер төлөвлөгөө 2006-2015) хэмээн бодлогын баримт бичгүүдэд томъёолсон бол “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрт “... өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй хувь хүн болж хөгжихөд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлж “Нийт хүүхэд” гэсэн ойлголтоос “Хүүхэд бүрийн хөгжил” гэсэн зорилгыг дэвшүүлж хэрэгжүүлэх ...” –ээр бодлогын зорилт дэвшүүлжээ.
Зорилгын энэ томъёолол нь боловсролын үйлчилгээний хүртээмж ба чанарын шүтэлцээг хангах, хүний бодгаль мөн чанарт энэхүү үйлчилгээг нийцүүлэх гэсэн парадигмыг “сэргэлт” гэж дүгнэхээр байна. Энэхүү зорилт нэгж дээр хэрхэн хүрч байгаа талаар БСШУ-ны яамны харьяа Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанаас үзэхэд “Хүүхэд бүрийн хөгжил”-ийн тухай сургуулийн удирдлагууд өөр өөр ойлголттой байгаа үр дүн гарчээ. “Сургуулийн удирдлагууд “Хүүхэд нэг бүр”-ийг хөгжүүлэхэд:
 сурагч бүрийн онцлогийг судалж, зөв оношилж, судалгааны үндсэн дээрээ ажлын төлөвлөлт хийж, сургалтын оновчтой аргаар явуулах нь илүү үр дүнтэй гэж 43.6 хувь нь,
 багш эцэг эх, сурагчдын хамтын үйл ажиллагаа чухал гэж 23.1 хувь нь,
 багш бүрийг хөгжүүлэх, сургалтын оновчтой аргаар хичээлээ явуулах бэлтгэл сайн хангах гэж 15.4 хувь нь,
 хүүхдийг урамшуулах, өөрөө өөрийгөө үнэлэх нь чухал гэж 10.3 хувь нь,
 байнгын хяналттай байх нь чухал гэж 2.6 хувь нь гэж үзжээ.
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭД
ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРИМ ҮР ДҮН
/СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА БОЛОВСРОЛ/

Агуулга:
Боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал, тулгуур зарчмууд төрийн бодлогод хэрхэн туссан, өмнө хийж байсан шинэчлэлүүдээс чухам юугаараа ялгаатай болон юугаараа ижил төстэй залгамж чанартай болох, асуудал нь чухам хаана байсан, тэрхүү асуудлын бодлогын түвшин дэх шийдэл юу байсан талаар боловсролын гол гол бүрдэл хэсгүүдээр онол, арга зүйн тайлбар хийх, хэрэгжилтийн явцад гарч байгаа асуудлыг авч үзэхийг зорьсон болно.
Эдгээр баримт бичгүүдийн гол үзэл баримтлал нь дараах зарчмууд дээр суурилсан гэж үзэж болно. Үүнд:
1. Ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх бодлогын үргэлжлэл байх
2. Бага, дунд боловсролын агуулга, арга зүй нь нийгмийн хөгжил, орон нутгийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх
3. Сургалтын шинэ технологи, арга зүйг хөгжүүлэхэд чиглэсэн байх
4. Боловсролын чанарыг хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлөөр /чадамж/ үнэлэх
5. Боловсролын үйл ажиллагаанд олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах зэрэг багтана.

Бага, дунд боловсролын тухай хуульд бага, дунд боловсролын зорилгыг томъёолохдоо:
 суралцагчид ерөнхий боловсрол эзэмшүүлэх,
 эх оронч үзэл төлөвшүүлэх,
 хүмүүнлэг ёсонд суралцах,
 авьяас чадвараа хөгжүүлэх,
 амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй сурал¬цахад өөрийгөө
бэлтгэхэд нь туслахад оршино” гэж заажээ.

Эдгээрээс үзвэл сургуулийн өмнөх болон бага боловсролын хуульд тухайн түвшний боловсролын зорилгыг тодорхойлохдоо харьцангуй бихеворист байр суурьнаас хандаж хүний загвар “идеал”-ыг бэлтгэх гэсэн үзэл санаа гэж үзэхээр байгаа юм. Харин боловсролын чанарын шинэчлэлийн бодлогод “Зөв Монгол хүүхэд”, энэхүү “идеал” дээр Монгол хүүхэд түүний онцлог, монгол хөрс уламжлал соёлоо тодотгон авч үзэх нь чухал гэсэн үзэл санаа агуулагдсан харьцангуй прагматик байр сууринаас хандсан үзэл баримтлал.
Боловсролын
агуулга.
Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн харилцаанд шилжсэн 1990 ээд оноос хойш боловсролын агуулга, хөтөлбөр, стандартын хөгжлийг түүхэн талаас нь авч үзвэл агуулгын стандарт /1998/, цогц чадамжид суурилсан стандарт /2004/, агуулгын үлгэрчилсэн хүрээ /2008-2011 /, Кембрижийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөр /2011-2012, үндэсний цөм хөтөлбөр/2012 оноос/-ийг боловсруулан хэрэгжүүлжээ.
Сургуулийн өмнөх болон бага боловсролын түвшинд
боловсруулж хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүд
БСШУ-ны сайдын 2008 оны 57 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс хийсэн “Стандартын боловсруулалт ба хэрэгжилт” судалгаа /2009/-ны тайланд “12 жилийн сургуулийн 2-р ангид үздэг 6 хичээлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд агуулгын бүрэлдэхүүн хэсэг 41 байгаа бөгөөд агуулгаар дамжуулан эзэмшүүлбэл зохих чадвар сэргээн санах түвшинд 38, үйлдэл гүйцэтгэх түвшинд 160, ухаарч ойлгох түвшинд 28, асуудал шийдвэрлэх түвшинд 8, ерөнхийлөн дүгнэх түвшинд 7 байна” гээд “эдгээр 241 чадварын 198 нь сэргээн санах ба үйлдлийг гүйцэтгэх түвшний чадвар байгаа нь нийт чадварын 82,1 хувь, үлдсэн 17,8 хувь нь ухаарч ойлгох, асуудал шийдвэрлэх, ерөнхийлөн дүгнэх түвшний чадварт хамаарагдаж байгаа юм” гэжээ. Судалгааны үр болгож “...бага боловсролын сургалтын хөтөлбөр нь өнөө үед тавигдаж байгаа суралцагчдыг үйл ажиллагаанд татан оруулах, тэдгээрийн бүтээлч чадварыг хөгжүүлэх, мэдлэг бүтээлгэх шаардлагыг хангаагүй гэж үзэж болохоор байна” гэсэн дүгнэлт хийжээ. Иймээс 2011 онд Монгол Улсын Засгийн газраас Кембриж олон улсын үнэлгээний төвтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд 12 жилийн сургуулийн үндэсний хөтөлбөртэй харьцуулан судалж, байгалийн ухаан болон математик, англи хэлний сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж эхэлсэн.
Боловсролын шинэчлэлийн цөм нь агуулгын шинэчлэл бөгөөд бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын зорилтыг “Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, эх оронч, бүтээлч, өрсөлдөх өндөр чадвар бүхий боловсролтой Монгол хүнийг төлөвшүүлэх” гэж томъёолсон бөгөөд энэхүү зорилтын хүрээнд 2013 оноос үндэсний сургалтын хөтөлбөрийг тодорхой үе шаттайгаар шинэчлэн боловсруулсан. Хөтөлбөрийн хүлээгдэж байгаа үр дүнг:
1. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг, чадвартай, насан туршдаа суралцах хүсэл эрмэлзлэлтэй бүтээлч хүн;
2. Өөрийн хувийн онцлог шинж, авьяас сонирхлоо хөгжүүлдэг; өрсөлдөх чадвар бүхий хүн;
3. Үндэсний болон олон улсын дэвшилтэт соёл, үндэсний ёс заншил, уламжлалыг хайрлан хүндэтгэдэг иргэн;
4. Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарласан, нийгмийн идэвхтэй иргэн;
5. Эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх замаар эрүүл зан үйлийг өөртөө төлөвшүүлэн амьдрах ухаанд суралцсан, бие даан болон хамтран ажиллах чадвар бүхий хүн гэж тодорхойлжээ.
Сургуулийн өмнөх боловсролын агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хүлээгдэж буй үр дүнг тодорхойлж эдгээр нь тус бүрдээ сурах-сургах агуулга, үнэлгээтэй байхаар тодорхойлсон. Үндэсний хөтөлбөрт бага дунд, ахлах, бэлтгэл бүлэг тус бүрийн агуулга тодорхойлсон бөгөөд бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангахад чиглүүлэн боловсруулсан байна. Хөтөлбөрийн талаар цэцэрлэгийн багш удирдлагуудаас авсан судалгаанаас:
 Хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүд тодорхой, ойлгомжтой гэж 97,2 хувь нь;
 Хүлээгдэж буй үр дүн оновчтой байна гэж 91,7 хувь,
 Хэмжигдэхүйц байна гэж 86,3 хувь нь;
 Суралцахуйн бүрэлдэхүүн хүүхдийн эзэмших чадварууд оновчтой уялдсан байна гэж 94,5 хувь нь;
 Чадваруудын томьёолол бүлэг бүрээр тухайн суралцахуйн бүрэлдэхүүнийг бүрэн илэрхийлсэн гэж 87,6 хувь нь үзсэн байна.
Арга зүй,
технологи:
“Хүүхэд нэг бүр”-т чиглэсэн бодлогын суурь зарчимд нийцүүлэн сургалтын зорилго, агуулга, арга технологи, хэрэглэгдэхүүн, удирдлага менежментэд шинэчлэл хийх шаардлага мөрдлөгөө болон гарч байгаа болно. Тухайлбал, багшлахуйн зорилго нь ухагдахууныг ойлгуулах, мэдлэг, чадвар олгох, энэ үйлийн эхлэлийн цэг нь судлагдахуун байсан бол өнөөдөр багшлахуйн зорилгыг мэдлэг эзэмшүүлэх, асуудал шийдвэрлэх чадвар олгоход чиглүүлэх, багшлах үйлийн эхлэлийн цэг нь “суралцахуйн зорилт” болон өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл багшлахуйг хүүхэд рүү чиглүүлэн өөрчлөх чадавхи, удирдлага зохицуулалт нь багш, удирдлагын өмнө тулгамдаж буй асуудал болоод байгаа юм.
Сургуулийн өмнөх боловсролын арга зүйн шинэчлэлийг:

 хүүхэд бүртэй ганцаарчлан ажиллах арга барилтай болох;
 хүүхдэд хийх үйлээ сонгох боломж олгох;
 хүүхдийн дуртай, сонгосон үйл ажиллагаанд тэдний тууштай, санаачлагатай, бүтээлч оролцоог хангахад чиглүүлж байна.
“Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга зүй, технологийг:
 Хүүхдийн сонирхлыг өдөөсөн, тэдний туршлага, чадварт суурилж, өөрийн жолоодлоготой, бие даан суралцах арга барилыг хөгжүүлэх;
 Хүүхэд бүр хэлэлцүүлэг, дүрээр тоглох, маргаан, мэтгэлцээнд оролцох, хамтаар дасгал, сорил, даалгавар гүйцэтгэх зэргээр хамтран ажиллах болон оролцооны арга барилд суралцахад чиглүүлэхээр томъёолсон.
Арга зүй, технологийн шинэчлэлийн мөн чанар нь “суралцагч мэдлэгийг бүтээх, чадвар эзэмшихийн тулд өөрийн туршлага, байгаа нөхцөл боломждоо тулгуурлан шинжлэн судлах арга барилд /scientific enquire/ суралцах явдал, харин сургалтын процессийн төлөвлөлтийг “юуг – хэнд – яаж” гэсэн циклээс “хэнд – юуг – яаж” гэсэн циклд шилжүүлэх” явдал гэж үзсэн болно.
Боловсролын үнэлгээ.
БСШУ-ны сайдын 2008 оны 57 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний ажлын хэсэг 2009 онд “Стандартын боловсруулалт ба хэрэгжилт” судалгаа хийж бага, дунд боловсролын чанарын үнэлгээний талаар баримталж ирсэн бодлогод дараах асуудал орхигдож ирснийг тэмдэглэсэн. Үүнд:
 Үнэлгээний зорилго зөвхөн сурагчдад хандсан, зориулалт нь хэт явцуу байгаа;
 Үнэлгээний зарчим мөн л сурагчдын хэрэгцээнд нийцсэн байх талыг баримталсан; бодитой болгох, дүнгийн нууцлалыг хэрхэн хангах зэрэг асуудалд дутуу анхаарсан,
 Мэдлэгийг үнэлэхэд голлож, чадвар болон төлөвшлийг үнэлэх асуудлыг авч үзээгүй;
 Үнэлгээний арга барил төлөвшөөгүй, бичгийн шалгалтын арга хэлбэр голлосон;
 Хөндлөнгийн үнэлгээг голлож явцын болон эцсийн үнэлгээ хэрэгжиж, өөрийн үнэлгээг ашиглах асуудал орхигдуулсан;
 Аль ч түвшний боловсролын үнэлгээнд даалгаврын стандарт боловсруулан стандартчилагдсан даалгаврыг ашиглаж чадаагүй;
 Үнэлгээний чиглэлээр мэргэшсэн хүний нөөцгүй, түүнийг бэлтгэх бодлого чиглэлгүй байхгүй гэсэн байна. (“Стандартын боловсруулалт ба хэрэгжилт” судалгаа тайлан. 2009 он)
Хүүхдийн хөгжлийг үнэлэх нарийвчилсан бүтэц бүхий ажиглалт явуулах явцдаа тэмдэглэл хөтөлж, тэдний хөгжилд гарч буй ахицын талаар илүү их үнэн бодит мэдээлэл цуглуулах, түүн дээрээ үндэслэн оношилох арга зүйг сургуулийн өмнөх боловсролын үнэлгээний стратеги болгож байна. Үнэлгээний энэ арга зүй сайн талтай ч (1) хүүхэд тоглох явцдаа хөгжих ёстой, (2) хичээлчилсэн зааварчилсан баригдмал үйл ажиллагаа үр дүн багатай, (3) ажиглалтын тэмдэглэл хөтлөх, хувийн хавтас бүрдүүлэх ажил хэлбэр төдий байгаа, (4) хүүхдийн хөгжилд бодит байдлаас хандсан явдал дутмаг (5) хүүхэд нэг бүрийн хөгжлийн хувийн хавтасыг бүтээлийн хавтас төдийгөөр хязгаарласан, (6) ажиглалтын явцыг тэмдэглэхээс илүү дүгнэлт хийх гэж яаравчилсан гэх зэрэг шүүмжлэл дагуулсаар байна.
Бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үнэлгээний талаар дараах бодлого, стратегийг баримтлахаар томъёолсон. Үүнд:
 Үнэлгээнд (1) суралцагчдын сурах идэвхийг өрнүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, сонирхлыг дэмжихүйц байх, (2) суралцагчдын ахиц, амжилтыг үнэлэхүйц байх, (3) өөрийгөө ойлгох, өөртөө итгэлтэй болох, өөртөө юу хэрэгтэй байгааг ойлгоход чиглэгдсэн байх, (4) бодитой байх зарчмыг баримтлах;
 Явцын ба эцсийн (чанарын үнэлгээ), хөндлөнгийн ба сурагчийн өөрийн үнэлгээ, эцэг эх, суралцагчдын сэтгэл ханамж зэрэг үнэлгээний хэлбэрүүдийн ашиглах;
 Үнэлгээ нь сурагчдад дүн тавихад бус тэдний үйл ажиллагаан дахь оролцоог хангах, өөртөө үнэлгээ дүгнэлт хийхэд чиглэгдэх;
 Бага боловсролын чанарын үнэлгээ нь боловсролын чанар, хүртээмжийг үнэлэх зэрэг болно.
Удирдлага, зохицуулалт.
Боловсролын хууль, бодлогын баримт бичгүүдэд боловсролын удирдлагын бүтцэд төрийн захиргааны, мэргэжлийн болон олон нийтийн төлөөллийг авч үзсэн байдаг ч эрх мэдлийн хуваарилалт, зохицуулалт, түвшин зэргээс хамаарч төлөөллийн үүргээ хэрэгжүүлж чадахгүй өнөөг хүрсэн: Тухайлбал: Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд “боловсролын захиргаа, мэргэжлийн удирдлагын тогтолцоог, нэгж байгууллага, орон нутаг, үндэсний түвшинд хэрэгжихуйц шийдвэр гаргадаг, эрх мэдлийн төвлөрлийг сааруулсан, шилжилт, сийрэгжилтийг оновчтой хуваарилдаг, эрх мэдэл, үүрэг хариуцлага, ёс зүйн зохистой шүтэлцээ, ил тод хяналттай болгон шинэчилж, байгууллагын хөгжлийг дэмжиж, сургуульд суурилсан удирдлагыг хөгжүүлэх”-ээр заажээ. (Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө)
Бодлогын томъёоллыг товчоор илэрхийлбэл “төрийн захиргааны удирдлага давамгайлсан босоо тогтолцооноос төрийн болон мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой босоо ба хэвтээ удирдлага, зохицуулалт хосолсон тогтолцоонд шилжих явдал, сургуулийн түвшинд авч үзвэл нэг загварын идэвхигүй сургуулиас, өөрийн бодлого-хөтөлбөр бүхий бие даасан идэвхитэй сургууль болон өөрчлөгдөх бодлого стратеги” гэж үзэж болно. Бодлогын зорилтын хэрэгжилтийн талаар судалгааны зарим үр дүнг авч үзье. БСШУЯ-ны Боловсролын Хүрээлэнгээс 2014 онд хийсэн “Бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа”- ны тайланд Боловсролын салбарын удирдлагын чадавхийг “(1) боловсролын зорилгыг хэрэгжүүлэх оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий, уян хатан тогтолцоо, (2) түүнийг бүрдүүлэгч субъектүүдийн мэдлэг, ур чадвар, туршлагын цогц” гэж тодорхойлоод ЕБС-ийн удирдлагын чадавхи нь бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн эрэлтэд нийлүүлэлт хийж чадахгүй” байна, “ЕБС-ийн удирдлага нь төрийн захиргааны удирдлагын хүчтэй байр суурь, мэргэжлийн институци болон олон нийтийн оролцоо сул байдлаас хамаарч боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх механизм болж чадахгүй байна” гэж дүгнэжээ. (БСШУЯ. Боловсролын Хүрээлэн. Бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны тайлан. 93-р тал)
ЕБС-ийн удирдлага зохицуулалтын бүтэц, системийг авч үзвэл (1) удирдлага, зохион байгуулалт , (2) сургалтын хөтөлбөрт өөрийн боломж, давуу талыг тусгах эрх мэдэл, (3) мэдээллийг хүлээн авч дамжуулах арга соёл, (4) үйл ажиллагааны хэлбэр загвар, (5) хуулийн этгээдийн эрх хэмжээ, (6) хүний нөөцийн сонголт, хөгжил (7) дээд газрын шийдвэрээс шууд хамааралтай байдлаараа хоорондоо ялгарахгүй нэг загварын сургуулиуд оршин тогтносоор байна. Өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагаандаа өөрийн санаагаа тусгах эрхгүй, дээрээс шууд хамааралтай бие даасан шинжгүй сургуулиуд шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжгүй юм.
Full transcript