Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

монголын хүн амын өсөлт

No description
by

Muunji Bat

on 12 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of монголын хүн амын өсөлт

Улаанбаатар хотын хүн амын төлөв
Одоогийн байдлаар Монгол улсад 25 хот 340 орчим сум, аж ахуйн төв, 40 гаруй хот сууринд нийт хүн амын 80 орчим хувь нь амьдарч байна. Сүүлийн 40 орчим жилийн хугацаанд хотын хүн ам 2.5 дахин өсчээ. Ингэж хотжилт, хүн амын төвлөрөл ихсэх болсноос шалтгаалан байгалийн жамаар нөхөн сэргэх чадавх нэн хязгаарлагдмал болж байгаль орчин бохирдон доройтож хот суурин газрын эргэн тойрны хөрс элэгдэн эвдэрч, усны нөөц ховордон, зарим амьтан нүүн дайжиж, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж, ургацын хэмжээ эрс буурч, улмаар устгах аюул нүүрлэж байна.
Хүн амын хэтийн төлөв Монгол улсын нийт хүн амд эзлэх Улаанбаатар хотын хүн амыг доор үзүүлсэн ба 2010 оны байдлаарр 41% байсан УБ хотын хүн ам 2030 онд нийт хүн амын тал хувьтай тэнцэх тоон мэдээлэл байна. Монгол улс болон Улаанбаатар хотын хэтийн төлөв
ХҮН АМЫН ТОО, ЖИЛИЙН ДУНДАЖ ӨСӨЛТИЙН ХУВЬ, 2004-2013 ОН
Монгол Улсын хүн амын тоо 2013 оны жилийн эцсийн байдлаар 2930.3 мянга болж, өмнөх оныхоос 62.5 мянган хүн буюу 2.2 хувиар өссөн бол 2004 оныхоос 408.6 мян.хүн буюу 13.9 хувиар, 2008 оныхоос 264.3 мян.хүн буюу 9.0 хувиар тус тус өссөн байна. Хүн амын тоо 2004 оноос хойш өссөн хэдий ч өсөлтийн хурд тогтвортой байсангүй. Тухайлбал, хүн амын өсөлтийн хурд 2004-2006 оны хооронд харьцангуй тогтвортой, 2006-2009 хүртэл аажим өсч байснаа 2010 онд эргэн саарч, 2011 оноос хойш тогтвортой өсч 2013 онд жилийн дундаж өсөлт 2.2 болсон байна.

монголын хүн амын өсөлт
Хүн ам тасралтгүй өсөн нэмэгдэж, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс үүдсэн хэрэглээг хангахын тулд байгалийнхаа хязгаарлагдмал нөөцийг шавхаж, байгалийн маань үндсэн төрх болсон ус, ой, ургамал, амьтан, агаар орчин доройтолд оруулах нөхцөл бүрдээд байна.
Энэ бүх нөхцөл байдал нь байгаль орчныг хамгаалах тэргүүлэх чиглэлээ бодитойгоор харж, түүндээ тохирсон олон талыг харгалзсан зөв шийдэл олох шаардлагатай байна. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах, экосистемийн доройтлыг тогтоож, байгалийн нөөцийн удирдлага зохицуулалтыг сайжруулах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх нь нэн тэргүүний  зорилт болон тавигдаж байна.

 хотын хүн ам өсөх нь байгаль орчинд хэд хэдэн байдлаар нөлөөлнө.Үүнд:
1. Юуны өмнө, хөдөө аж ахуйн газрыг аж үйлдвэрийн болон орон сууцны зориулалтаар хэрэглэж эхэлнэ.
2. Хотын иргэд илүү их эрчим хүч хэрэглэж, илүү их хог хаягдал гаргадаг.
3. Шигүү хүн ам агаар, ус, хөрсийг илүүтэй бохирдуулдаг. Дэлхийд гарч байгаа хамгийн том өөрчлөлт нь “Ногоон оромжийн нөлөөлөл” болоод байна.
 Энэ нь агаар мандалд хий , ялангуяа хүчилтөрөгчийн диоксид их хэмжээгээр хуримтлагдсанаас болж дэлхийн дулааны хэм өсч байгаатай холбоотой. Дэлхийн хэм өнөөдөр 100 жилийн өмнөхөөс даруй +1ос-аар халуун болоод байгаа бөгөөд цаашид дулааны хэмулам өснө гэж тооцож байна. Түүнээс гадна , бүлээн ус ихсэх, туйлын мөс хайлахын хамт далайн түвшин өндөрсөж, нам дор газар усанд автахад хүрч болзошгүй. Иймд хүлэмжийн хийн ялгаралтыг тогтворжуулах, багасгахад гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд озоны давхарга цоорч, хэт ягаан туяа улам ихээр газрын гадаргууд хүрэх болсон нь тийнхүү анхаарах зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.

Манай оронд орчинтой холбоотой тохиолдож буй олон асуудлын нэг нь агаарын бохирдол юм. Хүн амын өсөлт, хотжилттой холбоотойгоор орчин, эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж байна. Тухайлбал судалгаагаар хотын хүн амын төвлөрөл ихсэж, 2000 онд хүн амын жилийн дундаж өсөлт 1.4% байна. Орчинд үйлдвэрийн аюултай хаягдал ус, химийн уюртой бодис, автомашин, үйлдвэрээс ялгарч буй хортой утаа ихэссэнээр агаар орчныг бохирдуулж хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, бүтээмжид нөлөөлж байна. Эдгээрийн улмаас хэрхэх нь бохирдуулагчийн хэмжзэ, өртөлтийн хугацаа, хүвь хүний онцлогоос хамаарч.Хэдийгээр агаарын бохирдуулагч үзүүлэлтүүд ДЭМБ-ын стандартаас бага байсан ч бохирдуулагч нь байнга амьсгалаар орж цусанд шимэгдэн хортой нөлөө үзүүлэн бронхит, багтраа, уушгины архагөвчин, уушги тэлэгдэх зэрэг амьсгалын замын өвчнийг үүсгэдэг. Авто тээврийн хэрэгслийн тоо жил ирэх тутам өсөж байгаагийн хирээр тэдгээрийн хүрээлэн буй орчинд хаяж буй хорт бодисын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Жилдээ 5 сая орчим тонн нүүрс хэрэглэдэг 3 дулааны цахилгаан станц агаарт 200 гаруй төрлийн хорт бодис, утаа гаргаж, 65 га талбай бүхий үнсний хогийн сан үүсэж, жилдээ 400000 тонн нүүрс хэрэглэдэг 250 гаруй жижиг уурын зуухны утаанаас гадна, гэр хороололд оршин суугч 70000 гаруй айл өрхүүд жилдээ 200000 гаруй тонн нүүрс, 160 гаруй мянган шоо метр мод түлж, орчин тойрондоо үнс, хогийг задгай хаяж, айл өрхийн ил жорлон, бохир усны нүхнээс хальсан бохир байгаль орчныг бохирдуулан, хүн амын өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байна
усны хэрэгцээ
Нэг хүнд ногдох усны жилийн хэрэгцээ 1000 шоо метрээс буурахад тухайн улсыг усны ноцтой хомсдолд орсон, энэ үзүүлэлт нь 500 шоо метрээс бага бол улс орон оршин тогтнох боломжгүй болсон гэж үздэг байна. Дээрх үзүүлэлтээавч үзвэл Монгол улсын нийт хүн амын 62 % нь усны гачигдалд орсон орны тоонд багтсан байна.

Усны гачигдалд тухайлбал бидний ахуйн замбараагүй хэрэглээ, усны бохирдол, газрын хэвлий болон уул уурхайн олборлолтын дараа байгалийн нөхөн сэргээлт хийхгүй орхих, цаг уурын дулаарал, цөлжилт, эрчим хүчний ба бусад үйлдвэрүүдийн хорт хаягдал гэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

Хүн амын ихэнх буюу 45 гаруй хувь нь ус хангамжийн төвлөрсөн системээс бусад нь төвлөрсөн бус цэгүүдээс авдаг. Орон сууцанд амьдардаг хүн өдөрт 230-400 литр ус хэрэглэж байгаагаас үзэхэд усны хангамж хэрэглээ нь эрс ялгаатай байна. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгуулгаас гаргасан 3-4 дахин бага байна.

Хүн ам өснө гэдэг нь хоол хүнс, ус, орон сууц зэрэг наад захын хэрэглээнийх эрэгцээ ихэснэ гэсэн үг . Түүнээс гадна, хүмүүсийн хэрэгцээ нь шинэ бүтээгдэхүүн гарахын хэрээр өөрчлөгдөж ирсэн. Бараа, үйлчилгээний сонголт өргөжсөнөөр хэрэглэгчдийн сонирхол, таашаал асар их хувирсан. Өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг хангахын тулд уул толгод, хад чулуутай, хөрс багатай газрыг улам бүр ашиглах болж байна. Энэ нь хөрсний элэгдэл буюу хөрсний эвдрэлд хүргэнэ.
хүнсний бохирдол
Манай улс хүнсний хомсдолын үзүүлэлтээр тийм ч сайн дүн авдаггүй байна. Тухайлбал, Дэлхийн хүнсний байгууллагын стандартаар нэг хүнд ногдох өдрийн хүнсний хангамж килкалор нь 2550 байдаг бол монгол хүн 2285 буюу байвал зохих хэмжээнээс доогуур байна. Мөн Монголын дундаж амьдралтай өрх айл орлогынхоо 40 ба түүнээс илүү хувийг өдөр тутмын хоол хүнсэнд зарцуулдаг гэсэн судалгааг “Мерси Корпс Монгол” гаргасан аж. Гэтэл өндөр хөгжилтэй улсуудын энэ үзүүлэлт нэг оронтой тооноос хэтэрдэггүй байна. Түүнчлэн Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь хоол хүнсний хомсдолтой гэсэн судалгааг НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага гаргажээ. Уг нь монголчууд өлсөх ёсгүй. 40 сая малтай, цөөхөн хүн амтай. Тариа, ногоо тарих өргөн уудам газартай. Жаахан хэтрүүлээд хэлэхэд өлсөж байгаа дэлхийг бид хооллох боломжтой аж. МҮХАҮТ-ын санаачилгаар хэрэгжиж буй “Үндэсний брэндийн маркетинг” хөтөлбөрийн удирдагч  Stephen Kreppel “Монгол улс хүнсний үйлдвэрлэлээ бүрэн гартаа авч дэлхийн хэмжээний хүнсний хомсдолыг өөрт ашигтайгаар эргүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ хамгийн түрүүнд өөрийн гэсэн нэр хүндийг бий болгох нь чухал. Тэр нь экологийн цэвэр хүнсээр дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаад, түүнийгээ экспортлох хэрэгтэй. Тиймээс энэ тал дээр эртнээс анхаарч чадвал ойрын ирээдүйд дэлхийн хүнсний зарим нэг гол бүтээгдэхүүний зах зээлийн үнэд нөлөөлдөг экспортлогч орон болохыг үгүйсгэхгүй” гэсэн юм. Харин уг зорилгыг биелүүлэхэд төр, засгийн зүгээс анхаарал хандуулах нь чухал аж. Тиймээс бид дээрх мэт өлсөж байгаа дэлхийг хооллож яагаад болохгүй гэж.
Full transcript