Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ

No description
by

Choijoo Tsengelbayar

on 29 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ
Мэргэжлийн хяналт нь захиргааны хяналтын нэг хэсэг болох нь
Захиргааны хяналтын тогтолцоог Засгийн газрын бүтэц, тогтолцооны байгууллагууд буюу шууд захиргаа, шууд бус захиргаа тухайлбал орон нутгийн удирдлагын байгууллага, Засгийн газрын бүтцэд хамааралгүй захиргааны байгууллагууд бүрдүүлнэ.
Мэргэжлийн хяналтын байгууллага
Монголын төр, засгаас мэргэжлийн хяналтад онцгой ач холбогдол өгч, 1920-иод онос эхлэн хэрэгжүүлж ирсэн байна.
Эдгээр он жилүүдэд байгаль орчин, хэмжил зүй, эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар судлалын, санхүүгийн, мал эмнэлэгийн хяналтууд үүсч бий болсноор мэргэжлийн хяналтын байгууллагын эхлэл тавигдсан гэж үздэг.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь яамын болон орон нутгын засаг захиргааны тухайд хөндлөнгийн хяналт, шалгалтын чиг үүрэгтэй боловч нэг талаас хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн технологи, стандартыг сахиулахад мэргэжлийн хяналтын байгууллагаас туслах, нөгөө талаас мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлт, саналд үндэслэн яам, орон нутгын засаг захиргааны бодлого, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж байдаг.
захиргааны хяналт
Шууд захиргаанаас
хэрэгжүүлэх хяналт
Шууд бус
захиргаанаа хэрэгжүүлэх
хяналт
Нийтийн захиргааны
бусад байгууллагаас
хэрэгжүүлэх хяналт
ЗГ, сайд
агентлаг
ИТХ, ХАҮТ, ХЭАХНийгмэлэг
МБ, СЗХ, ҮАГазр
ХОШУУЧ Ч.ЦЭНГЭЛБАЯР
Шууд захиргаанаас хэрэгжүүлэх хяналтад багтах тусгай чиг үүрэг бүхий агентлагаас хэрэгжүүүлэх хяналтын үйл ажиллагаа нь улс орны хэмжээнд хэрэгжих хяналтанд томоохон байр суурь эзэлдэг бөгөөд тухайн салбар чиглэлийн асуудлаар мэргэшсэн захиргааны байгууллага хууль, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, норм, нормативын биелэлтийг сахиулж, ажиллаж байдаг.
Энэ хяналтыг мэргэжлийн хяналт гэх бөгөөд хяналтын чиглэл бүрт мэргэшсэн баг хяналтыг хэрэгжүүлж байдаг.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь
Чиглэл
Тамгын газар
МХЕГ-ын захиргаа, хүний нөөц, хяналт шалгалтын болон санхүү, төсвийн бодлого, зохицуулалтаар хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд байнгын дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр хангаж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны нөхцлийг бүрдүүлэхэд Тамгын газрын зорилт, чиг үүрэг оршино.
Үндсэн чиглэл
Улсын Мэргэжлийн Хяналтын Газар нь өмчлөлийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын Олон Улсын гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлж, зохион байгууллдаг байгууллага юм
Санхүү, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналтын газар
Төсвийн болон төрийн өмч хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар учирч болох аливаа эрсдэлийг урьдчилан тодорхойлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт гаргаж, эрсдлийн удирдлага, зохицуулалтаар ханган, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мэдээлэл бүртгэлийн сан ажиллуулах гэх мэт чиглэлээр
21 аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүдэд санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна
Эрүүл мэнд боловсролын хяналт
Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг Мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлтийн зарчимд тулгуурлан боловсруулан хэрэгжүүлж, орон нутгийн байгууллагыг салбарын хяналтын бодлого, удирдлагаар хангах
Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм норматив болон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах гэх мэт
Хүнс, ХАА, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газар
Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих хяналтыг төрийн бодлого, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, чиглэлийн хяналт, шалгалтын боловсон хүчний мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн хяналтын болон хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний салбарын хууль, тогтоомж, үндэсний стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгоход бүх талын дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх гэх мэт
Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн төрийн захиргааны хяналтад орчин үеийн арга технологи нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай боловсронгуй болгож, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг хууль тогтоомж, стандартыг сахиулж, экологийн тэнцэл алдагдах, байгаль орчныг бохирдох, доройтохоос урьдчилан сэргийлэх, геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахад оршино.
Байгаль орчин, аялал жуулчлал, ГУУ-н хяналтын газар
Геологи, уул уурхайн хяналтын хэлтэс
Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, барьцаалах, худалдах, цуцлах, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох, ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих
Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, ослын үед ажиллах төлөвлөгөө, орд газрыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл , зураг төсөл, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих
Геологийн мэдээллийн улсын сангийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих
Дэд бүтцийн хяналтын газар

Дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм норматив болон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэр, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах
Барилга, эрчим хүч, шингэрүүлсэн шатдаг хий, авто зам, мэдээлэл холбооны байгууламжийн угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах

Хилийн мэргэжлийн хяналтын газар
Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын конвенц, гэрээ хэлэлцээр, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд хүний олон улсын хөл хориот, мал амьтны гоц халдварт болон ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан улсын хилээр нэвтрэн, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, хилээр нэвтэрч буй бодис, бараа, бүтээгдэхүүний эрсдэлийг тооцон, чанар аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад чиглэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагааг Монгол Улсын хилийн боомт, гүний гаалийн хяналтын объектэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэс, улсын байцаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах бодлого зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.




Хилийн МХГ нь улсын хилээр нэвтэрч буй зорчигч, бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд дараах чиглэлийн хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
1. Мал эмнэлгийн хяналт;
2. Ургамал хамгаалал, ургамлын хорио цээрийн хяналт;
3. Эрүүл ахуй, халдвар судлалын хяналт;
4. Стандарт, чанарын хяналт;
5. Зэвсэгт хүчин болон бусад цэргийн иргэний хяналт.

Ач холбогдол
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж буй хяналт шалгалтын төрөл хэлбэр
Мэргэжлийн хяналтын байгууллага.
МХЕГ-т 80 хяналтын байцаагч, Захиргааны 60 ажилтан,
НМХГ-т 440 хяналтын байцаагч дүүргүүдийг оролцуулаад
Аймгуудад
880 байцаагч,
ажилтан
Хилийн боомтод 150
байцаагч, ажилтан
Төв лабораторт 70
ажилтан
Сум бүрт 2 байцаагч
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын системийн хэмжээнд 34 чиглэлийн 1733 улсын байцаагчид Монгол Улсын 140 гаруй хууль, 3600 стандарт, дүрэм, журам, норм норматив, УИХ, Засгийн газар, Яамдаас гаргасан нийтээр дагаж мөрдөх тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.
1. Санхүүгийн хяналт
2. Даатгалын хяналт
3. Нийгмийн хамгаалалын хяналт
4. Эрүүл ахуйн хяналт
5. Эм, биобэлдмэлийн хяналт
6. Эмчилгээний чанарын хяналт
7. Хөдөлмөрийн улсын хяналт
8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналт
9. Цацрагын хяналт
10. Байгаль орчны хяналт
11. Геодези, зураг зүйн хяналт
12. Стандарт, чанарын хяналт
13. Хэмжил зүйн хяналт
14. Барилгын техникын хяналт
15. Авто замын хяналт
16. Эрчим хүчний хяналт
17. Мэдээлэл холбооны хяналт
18. Аялал жуучлалын хяналт
19. Авто тээврийн хяналт
20. Геологи уул, уурхайн хяналт
21. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны хяналт
22. Хүнсний үйлдвэрлэл, технологийн хяналт
23. Мал эмнэлэгийн хяналт
24. Мал, амьтны үржлийн хяналт
25. Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
26.Таримал ургамалын үр, сортын хяналт
төлөвлөгөөт хяналт
шалгалт
төлөвлөгөөнд тусгагдсан
төлөвлөгөөт бус хяналт шалгалт
өргөдөл, хүсэлт, даалгавар, зайлшгүй шаардлагаар
Гүйцэтгэлийн хяналт шалгалт
Илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд тавих шалгалыг ойлгоно.
Хяналт шалгалтын төрөл
Хяналт шалгалтын хэлбэр
Нэгдсэн хяналт
Салбарын хяналт
Чиглэлийн хяналт
Хяналт шалгалтын арга хэлбэр
Баримт бичгийг хянан үзэх,
Үзлэг хийх,
Дээж авч шинжлэх,
Турших,
Шинжилгээ явуулах зэрэг
ТХШтХ-ийн 31.1.2
МХЕГ-с хяналтыг хэрэгжүүлж буй арга механизм
1. Хяналт шалгалтаар хариуцлаг тооцох арга
2. Урамшуулах арга
3. Иргэд олон нийтийн оролцоотой хяналтын арга
4. Чиг үүргээ шилжүүлэх замаар хяналтыг хэрэгжүүлэх арга
Хяналт шалгалтаар хариуцлаг тооцох арга
Хууль тогтоомж зөрчсөн бол хариуцлага тооцох явдал нь үндсэн арга болж байна.
Мэргэжлийн хяналтын газар нь 2010 онд 118,000 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, 591,000 гаруй иргэнийг шалгажээ. Үүнээс 8110 акт, 32913 дүгнэлт, 14171 албан шаардлага гаргаж, 224 байгууллагыг түр зогсоох шийдвэрийг гаргасан байна. Мөн 7529,3 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоож 5634,4 сая төгрөгийг төлүүлжээ.
Урамшуулах арга
Хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, норм, стандартын биелэлтийг тогтмол хангаж буй иргэн аж ахуйн нэгжийг хяналт шалгалтаас чөлөөлөх замаар хэрэгжүүлж байна.
жишээ: МХЕГ-с "Бридж", "Эм-Си-Эс" интернэшнл зэрэг компанийг шалгаруулж, 2 жил хяналтаас чөлөөлж батламж олгож байсан.
Захиргааны акт
Акт гэдэг нь тухайн объектын үйл ажиллагааг зогсоох түүнийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг нь буулган засварлах , устгах , шинээр гүйцэтгэх , зөрчил дутагдал гарсан шалтгаан үүссэн хохирол, буруутай этгээдийг тогтоосон баримт бичиг юм .
Албан шаардлага
Албан шаардлага гэдэг нь хууль, тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлыг даруй таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж гаргасан баримт бичгийг хэлнэ. Албан шаардлага нь заавал биелүүлэх шинжийг өөртөө агуулдаг.
Дүгнэлт
Дүгнэлт гэдэг нь аливаа үйл ажиллагаа, ажил хэрэг, бодит байдлын явц, үр дүнг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ.
НЗХШүүхэд МХ-тай холбоотой маргааныг шийдвэрлсэн жишээ
Холбогдол
П.Нямрагчаагийн нэхэмжлэлтэй НМХГ-ын Барилга техникийн
хяналтын улсын байцаагч Бат-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага
Барилгын хяналтын улсын байцаагчийн 2009-11-29/04-2277 дүгнэлтийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх
Маргасан үндэслэл
Конторын талбайн хэмжээг буруу тогтоож, эрх хэмжээгээ хэтрүүлж дүгнэлт гаргасан.
Шийдвэрлэсэн байдал
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. хамжилт хийхдээ маргаантай асуудлыг тодруулалгүйгээр хууль зөрчсөн.
Тайлбар
Хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийсэн
АНХААРЛАА ХАНДУУЛСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА
Full transcript