Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Өрөмдлөг гэдэг нь аливаа хатуу биетэд харьцангуй бага бөгөө

No description
by

ganaa ganaa

on 26 February 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Өрөмдлөг гэдэг нь аливаа хатуу биетэд харьцангуй бага бөгөө

Өрөмдлөг гэдэг нь аливаа хатуу биетэд харьцангуй бага бөгөөд дугуй хөндлөн огтлолтой, ихээхэн гүнтэй, өөрөөр хэлбэл, онцлог хэлбэр хэмжээ бүхий хөндий орон зайг зохиомлоор үүсгэх үйл ажиллагаа юм.

Өрөмдлөг хийх ерөнхий дүрэм, заавар

Өрмийн машин дээр ажиллах үед баримтлах аюулгүй ажиллагааны дүрэм зааварчилгаа


1. Аюулгүй ажиллагааны зохион байгуулалт
2. Хөдөлгүүрийг асаахаас өмнөх сэрэмжлэ
3. Хөдөлгүүрийг асааснаас хойшхи сэрэмжлэх зүйлс
4. Аюулгүй Ажиллагааны сэрэмжлэх зүйлс
5. Машиныг зогсоолд тавихад анхаарах зүйлс
6. Тээвэрлэх үеийн сэрэмжлэх зүйлс
7. Урсгал засвар гүйцэтгэхээс өмнө анхаарах зүйлс
8. Урсгал засварыг гүйцэтгэж байх үеийн сэрэмжлэх зүйлс
9. Урсгал засвар гүйцэтгэсний дараахи сэрэмжлэх зүйлс

1. Аюулгүй ажиллагааны зохион байгуулалт
Ажлын талбайн дүрмүүдийг мөрд
Аюулгүй буюу Хамгаалалтын хувцас өмс
Анхны Тусламжийн хэрэглэлүүдийг бэлтгэх
Аюулгүйн тэмдэгнүүд”-ийг цэвэр байлгах
Шинэчлэл хийж болохгүй
Furukawa-гийн жинхэнэ эд ангиудыг хэрэглэ
Галаас болгоомжил
Аюулгүйн тоног төхөөрөмжийг зөв ашигла
Гэнэтийн онцгой тохиолдолд зугтах
2. Хөдөлгүүрийг асаахаас өмнөх сэрэмжлэх зүйлс
Ажлын талбай дээрх Аюулгүй байдлыг баталгаажуулах
Гадаргууг тэгшлэх
Газар доорх байгууламжаас болгоомжил
Галаас урьдчилан сэргийлэх
Ажиллагаанаас өмнөх Шалгалт
Машинд болгоомжтой сууж/буух
Операторын суудлын ойр орчмыг цэвэрлэх
Хөдөлгүүрийг асаахаас өмнөх аюулгүйн шалгалт
Операторын байрлалаас эхлэх
Суудлын бүс хэрэглэ
Аюултай утаа ялгарах
3. Хөдөлгүүрийг асааснаас хойшхи сэрэмжлэх зүйлс
Онцгой тохиолдлын зогсолт гүйцэтгэлийн шалгалт
Хөдөлгүүрийг ажиллуулсны дараа
Халаалт
4. Аюулгүй Ажиллагааны сэрэмжлэх
зүйлс
Машиныг аюулгүй хөдөлгөх
Ухрах үеийн сэрэмжлэх зүйлс
Тэгшлээгүй гадаргуу дээр явах
Налуу газраар дээш доош явах
Тохирсон усны гүнд тааруулан явах
Өрмийн дуу чимээнээс хамгаалах
Тоосноос сэргийлэх арга хэмжээ авах
Гинжит хөлийг гадаргуу дээр байрлуулах
Өрөмдлөгийн ажиллагаанаас болгоомжил
Хөдлөж буй штанг солигчоос болгоомжил
Штангуудыг аюулгүй холбож, салгах
Сайн үзэгдэх орчин
Зориулалтын ажлаас өөр зүйлд машинуудыг ашиглахгүй байх
Эрчим хүчний шугам сүлжээнүүдээс зайлсхийх
Тогонд цохиулах явдлыг шийдвэрлэх
Аянгаас болгоомжлох
Урсгал засварын талаар Дистрибютортой холбогдох
5. Машиныг зогсоолд тавихад анхаарах зүйлс
Зогсоолд болгоомжтой тавих
Машиныг аюулгүй орхих
6. Тээвэрлэх үеийн сэрэмжлэх зүйлс
Хөдөлгөөний зам дээрх нөхцөл байдлыг шалгаж үзэх
Чирэгч дээр машиныг болгоомжтой ачих
7. Урсгал засвар гүйцэтгэхээс өмнө
анхаарах зүйлс
Аюулгүй урсгал засвар хийх талаар сурч бэлтгэгдэх
Аюулгүйн тэмдэгнүүдийг ажиглах
Хавтгай тэгш газар дээр шалгалтыг гүйцэтгэх
Хамгаалалтын хувцас өмсөх
Шалгахаас өмнө машиныг цэвэрлэх
“Сэрэмжлүүлэгч шошгонууд”-ыг өлгөн байрлуулах
Хөдөлгүүрийг зогсоох
Галаас урьдчилан сэргийлэх
Түлш шатахуун болон тос тосолгооны бүтээгдэхүүнтэй болгоомжтой харьцах
Хөдөлгүүр ажиллаж байх үеийн аюулгүй урсгал засвар
Дотоод даралтаас болгоомжил
Радиатороос болгоомжил
Унахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг баталгаажуулах
Хаалтны дээр бүү гар
Машиныг болгоомжтой цэвэрлэх
Ажлын тоног төхөөрөмжин дээр бүү авир
Битүүмжилсэн тосноос болгоомжил
Аккумуляторыг болгоомжтой засварлах
Галыг гэрэл болгон ашиглаж болохгүй
Болгоомжтой гагнах
8. Урсгал засварыг гүйцэтгэж байх
үеийн сэрэмжлэх зүйлс
9. Урсгал засвар гүйцэтгэсний дараахи сэрэмжлэх зүйлс
Урсгал засварын дараа машиныг шалгах
Багаж хэрэгслүүдийг аюулгүй хадгалах
Хог хаягдлыг зайлуулах
Батлагдсан горимууд
Өрөмдлөг, тэсэлгээний талбайн аюулгүй ажиллагааны горим

Тэсрээгүй цооногийн орчимд өрөмдлөг хийх аюулгүй ажиллагааны горим

Цэнэглэгдсэн талбайд дахин өрөмдлөг хийх аюулгүй ажиллагааны горим
1. Тэсрээгүй цооногийн ойролцоо өрөмдлөгийн ажил явуулах шаардлага гарсан үед тухайн уурхайн инженерийн хэлтэст уг цооногийн байршлыг харуулсан хэмжилтийн ажлын хуулбарыг явуулж үүний дагуу өрмийн талбайд өрөмдөх цооногийн паспорт гаргана.
2. Тэсрээгүй цооногоос барих хамгийн бага аюулгүйн зайг өрмийн талбайн загварыг гаргасны дараа тогтооно. Энэ зайн хамгийн багадаа 3 метр байна.
3. Тэсрээгүй цооногуудын байршлыг тодорхой болгосны дараа өрөмдөх цооногуудыг төлөвлөнө.
4. Тэслэгдсэн талбайд цооног дахин өрөмдөх шаардлага гарсан үед өрөмдөх цооног хүртэл өрмийн машин очих талбай засаж өрөмдлөгийн шав тавина.
5. Өрөмдлөгө тэсэлгээний мастер нь тэсрээгүй цооногийн орчин тойронд анхааруулах конус, туузаар хязгаарлан (6метрт) татаж, аюултай бүсийг хяналтандаа авч, өрмийн оператор, туслах нарт тэсрээгүй цооногийн байршлыг танилцуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө.
6. Өрмийн операторууд тэсрээгүй цооногийн хажууд өрөмдөх цооногийн зураглалын дагуу өгөгдсөн хэмжээсийг баримтлан аюулгүйн зайг баримтлан өрөмдлөг хийнэ.
7. Өрөмдлөг тэсэлгээний мастер нь тэсрээгүй цооногоос барих зай хэмжээг тодорхой тэмдэглэж ажиллагсад болон өрмийн машин аюулгүй зайд байгаа эсэхэд хяналт тавина.
8. Тэсрээгүй цооногийн орчимд өрөмдлөг хийж дуусгах хүртэл өрөмдлөг тэсэлгээний мастер, ажил гүйцэтгэж буй инженер техникийн ажилтнууд хяналт тавина.
9. Хариуцан ажиллаж байгаа өрөмдлөг тэсэлгээний мастер төлөвлөсөн зураглал, хэмжээсийн дагуу өрөмдсөн эсэхийг шалган цооногуудыг хүлээн авна.
10. Өрөмдлөг хийж дууссаны дараа өрмийн машиныг талбайгаас гарган аюулгүй зайд байрлуулна.

1. Нийт тэсэлгээний талбайд паспортонд заасны дагуу аюулгүйн бүс тогтоож, тусгайрлах конус, самбар тэмдэглэгээг барлуулах эсвэл хамгаалтын хөмсөгөө хүрээлэн байгуулна.
2. Ямарч үед паспортонд заасны дагуу тэмдэглэгээ эсвэл хөмсөг нь түүнтэй паралель хамгийн ойрын цооногийн эгнээнээс доод тал нь 8метрийн зайд байна.
3. 2буюу түүнээс дээш өрмийн талбай аль нэг захаараа хэллэх тохиолдолд хашилт хязгаарыг нийт талбайг хүрээлэн байгуулна.
4. Өрөмдлөгийн талбайд өрөмдөгч эсвэл өрөмдлөг тэсэлгээний мастераас зөвшөөрөл авч нэвтэрнэ.
5. Талбайг цэнэглэсэн эсвэл цэнэглэж байвал тэсэлгээчнээс, тэсэлгээчин байхгүй тохиолдолд өрөмдлөг тэсэлгээний мастераас зөвшөөрөл авна. Тээврийн хэрэгсэл нэвтрэхдээ “Тэсэлгээний цэнэгтэй талбайд машин жолоодох горим”-ийг мөрдөнө.


1. Цэнэглэсэн талбайд цооног нуралд орсон, цооногийн хийгдэх ёстой гүний хэмжээ алдагдсан үед дахин өрөмдлөг хийнэ.
2. Тухайн талбайд ажил явуулахын өмнө өрөмдлөгийн паспорттой танилцан зөвхөн тухайн паспортын дагуу ажиллана.
3. Цэнэглэсэн талбайд өрмийн машин оруулах үед дохиочинг (Өрмийн туслах, Тэсэлгээний туслах ажилтан) ажилуулна.
4. Дахин өрөмдөх цооногийн байршлыг зураглалаар тодруулж, хэмжээсийг гарган өрөмдлөг тэсэлгээний мастерт мэдэгдэнэ.
5. Өрөмдлөг тэсэлгээний мастер нь өрмийн оператор, өрминй туслах- чиглүүлэгч нарт өрөмдлөг хийх талбайн зураг, цооногийн байршил, зургийг танилцуулан ажлын наряд, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө.
6. Өрөмдлөг тэсэлгээний мастерын удирдлагаар цэнэглэсэн талбайруу өрмийн машин орох үедээ заавал дохиочноор газарчлуулж орно.
7. Дохиочин нь өрмийн машин явах чиглэл, тэсэлгээний хэрэгслийг гэмтээх эрсдэл, тэсэлгээний ажил гүйцэтгэж байгаа ажиллагсдын аюулгүй байдал зэргийг тооцон анхаарал болгоомжтой чиглүүлнэ.
8. Шинээр өрөмдөх цооног нь цэнэглэгдсэн цооногоос 5-8метрийн зайд байх ба цэнэглэсэн цооногийн хэрэгсэл гэмтэх, цооног дах тэсрэх бодис доргиж тэсрэх зэргээс сэргийлж аюулгүйн зайг баримталж ажиллана.
9. Цэнэглэсэн талбайд өрмийн машин ажиллах үед тэсэлгээчин ажиллагсдын аюулгүй байдал, цэнэглэсэн цооногийн хэрэгсэл гэмтээхгүй ажиллах зэрэгт хяналт тавина.
10. Өрмийн машин нь ажилаа дуусаад дохиочноор удирдуулан цэнэглэсэн талбайгаас гарна.

Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript