Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Гадаадын орнуудын цэргийн сэтгэл зүйчдийн ажлын онцлог, дайн

No description
by

ochkhuu enkhbat

on 11 March 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Гадаадын орнуудын цэргийн сэтгэл зүйчдийн ажлын онцлог, дайн

Гадаадын орнуудын цэргийн сэтгэл зүйчдийн ажлын онцлог, дайн байлдааны ажиллагааны туршлага, сургамж
А
Н
У

Америкийн цэргийн сэтгэл судлаачдын судалгааны өөр нэг чухал чиглэл нь залуу үеийхэндээ өөрийн орны цэргээр бахархах сэтгэлгээний сэдэл төрүүлэхэд ихээхэн анхаарж, албаны амжилт гаргасан цэргийнхээ албан хаагчдыг үндэсний бахарха хэмээн албан ёсоор зарлаж хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр олон нийтэд таниулах ухуулга сурталчилгааг өргөнөөр зохион байгуулж чадаж байна.
О
Х
У

ОХУ нь 2020 хүртлэх Зэвсэгт хүчинг хөгжүүлэх зорилтондоо цэргийн сэтгэл зүйн албаараа дэлхийд тэргүүлэх зорилт тавьжээ. Үүнийхээ үндсэнд цэргийн сэтгэл зүйчдийг бэлтгэх, тэдний чадварт онцгой анхаарал хандуулж байна.
ХБ
Н
ГУ

ОХУ нь 2008 оноос эхлэн хэрэгжүүлж байсан анги салбары сэтгэл зүйчийнхээ орон тоог цэргийн бус энгийн орон тоогоор сольж, зарим нэг ангиудын орон тоог цомотгож байсан билээ
Зэвсэгт хүчний ангиудад байгаа соёл хүмүүжлийн болон сэтгэл зүйч гэдэг орон тоог байхгүй болгосноор цэргийн албан хаагчидын дунд дүрмийн бус харилцаа, амиа хорлох үзэгдэл эрс нэмэгдсэн гэж үзсэн. Иймээс тухайн орон тоог буцаан бий болгож зөвхөн мэргэшсэн болон мэргэжлийн хүмүүсийг эргүүлэн авах зорилго тавьсан
цэргийн сэтгэл зүйч болон соёл хүмүүжлийн ажилтанд зориулсан 2000 орчим албан тушаалын орон тоог бий болгожээ. ОХУ-ын Зэвсэгт хүчин сэтгэл зүйн ажлын системтэй үйл ажиллагаа явуулж ирсэн хугацаандаа зөвхөн тодорхой бүтэц, элемент ба салбаруудтай болсон төдийгүй, бүхэл бүтэн “Босоо” тогтолцоотой болж, мэргэжлийн сэтгэл зүйчдээр хангагдан, арга зүйн болон материал техникийн хувьд баялаг туршлагатай болсон байна
ОХУ-ын Москва хотын Цэргийн Их Сургуулийн "Сэтгэл зүйн" тэнхимд цэргийн сэтгэл зүйчдийг бэлтгэх ажил 1994 оноос эхэлсэн. Энэхүү сургалт “Сэтгэл зүйч” болон “Сэтгэл зүйн багш” гэсэн хос мэргэжлээр дээд боловсрол олгож \магистрын\ байна. Тус факультет сүүлийн 19 жилийн хугацаанд зөвхөн гадны зэвсэгт хүчний захиалгаар 200 гаруй сэтгэл зүйчийг бэлдсэн бол, өөрийн зэвсэгт хүчинд 1500 орчим чадварлаг, мэргэшсэн сэтгэл зүйчдийг бэлтгэн гаргажээ
Цэргийн сэтгэл зүйчийн үүрэг төвөгтэй бөгөөд олон талтай. Тайван цагт сэтгэл зүйч нь ЦАХ, цэргийн хамт олны сэтгэл зүйн онцлогийг судлах, байлдааны бэлэн байдал, бэлтгэл сургалт, жижүүрлэлт, цэргийн ангийн сахилга батыг сэтгэл зүйн хувьд хангах, цэргийн салбар дахь нийгэм сэтгэл зүйн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажил зохиох, ЦАХ-дад сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэхэд тусламж үзүүлэх гэх мэт үүргийг биелүүлэх ёстой
Харин дайны үед хороо (батальон)-ны байлдааны үйл ажиллагааны сэтгэл зүйн хангалтын бүх системийг шууд удирдах үүрэгтэй. Цэргийн сэтгэл зүйчдийн үүргийн жагсаалтаас үзэхэд иргэний сэтгэл зүйчдээс мэргэжлийн үйл ажиллагааныхаа олон талт чиглэлээр илт ялгаатай байдаг.
цэргийн сэтгэл зүйчийн үйл ажиллагааны нөхцлийг ОХУ-ын Зэвсэгт хүчин сэтгэл зүйг оношилогч, сэтгэл зүйн өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэгч, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, ЦАХ-дын сэтгэл зүйн байдлыг нөхөн сэргээх, байлдааны ажиллагаанд оролцсон ахмад дайчдыг нийгэм сэтгэл зүйн хувьд дасан зохицож амьдрах нөхцлийг бүрдүүлэх, эсрэг талын бүрэлдэхүүнд сэтгэл зүйн сөрөг нөлөөллийг үзүүлэх, ЦАХ ба тэдний гэр бүлийнхэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, бүлгээр нь оношилох ба зохицуулах ажил зэрэг сэтгэл зүйчдийн мэргэжлийн үйл ажиллагааны олонхи төрлийг өөртөө агуулсан мэргэжилтний загвар гэж үздэг.
ОХУ-ын Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх талаар ихээхэн анхаарч арга хэмжээ авах болсон нь сэтгэл зүйн ажлын тогтолцоонд голлох байр суурийг эзэлж, цэргийн сэтгэл зүйчийн ажлын ач холбогдлыг ойлгосонтой холбоотой юм.
ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргийн сэтгэл зүйч нь дараах үүргүүдийг гүйцэтгэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна:
1. ЦАХ-дын сэтгэл зүйн онцлог, зүй тогтлын талаарх мэдлээллийг цуглуулах
2. Анги салбар дахь нийгэм, сэтгэл зүйн үйл явцыг судлах
3. Цэргийн сахилга, хууль дүрэм зөрчихөөс урьдчилан сэргийлэх саналыг боловсруулах
4. Албаны бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сэтгэл зүйн ажлыг удирдан зохион байгуулах
5. Сэтгэл зүйн хувьд тайван бус ЦАХ-дад сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгөх
6. ЦАХ-дын дасан зохицох үйл ажиллагааг зохион байгуулах
7. Бие бүрэлдэхүүний мэргэжлийн сонгон шалгаруулалт хийх
8. ЦАХ-дын гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн тусламжийг зохион байгуулах
9. Эмнэлгийн албатай хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах
10. Офицер, ахлагч, түрүүч нарын дунд сурган, сэтгэл зүйн бэлтгэлээр заах арга зүйн сургалт явуулах
11. Сэтгэл зүйн сөрөг уур амьсгалыг зохицуулах үйл ажиллагааг зохион байгуулах
12. Сэтгэл зүйн ажлын материал техникийн хангалтыг дээшлүүлэхэд анхаарах
13. Удирдах албан тушаалтнуудыг мэдээллээр хангах гэх мэт орно.

АНУ-д сүүлийн 30 гаруй жилд арми, флотын байлдах чадвар, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд цэргийн сэтгэл судлалын ухааны ололт амжилтыг ашиглах талаар ихээхэн санаачилгатай ажиллаж шинжлэх ухааны ололтыг практик хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд байр суурь эзэлсээр байна. Энэ байдал нь тус улсад шинжлэх ухааны материаллаг баазыг сайтар бэхжүүлж, туршилтын лаборатори зэргийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн олноор байгуулж энэ чиглэлд хөрөнгө оруулалт ихээхэн хийж байгаатай шууд холбоотой.
АНУ-ын Зэвсэгт хүчний бүтцэд цэргийн эрдэм шинжилгээ, судалгаа туршилтын 80 байгууллага ажилладаг төдийгүй 100 гаруй энгийн эрдэм шинжилгээ судалгааны төв, их сургуулиудын болон хувийн эрдэм шинжилгээний төвүүд Пентагоны захиалгатай судалгаа шинжилгээний үйл ажиллагаа тогтмол явуулж байна. АНУ-ын Зэвсэгт хүчинд 8000 цэргийн сэтгэл судлаачид ажилладаг тэдний 5000 гаруй нь цэргий албан хаагчид байдаг бол 3000 орчим нь энгийн судлаачид байдаг байна
АНУ-ын цэргий сэтгэл судлалын ухааны онол арга зүй, туршилт судалгааны ажлын үндсэн чиглэл хандлага нь
• Цэргийн алба хаагчдыг сэтгэл зүйн хувьд цэргийн алба, байлдааны ажиллагаанд бэлтгэх, суртал ухуулгын ажиллагаа, сургалт бэлтгэлийг эрчимүүлэх, цэргийн хамт олны сэтгэл зүйн тогтвортой байдлыг бэхжүүлэх, анги салбарт ажиллаж буй цэргийн сэтгэл зүйчдэд онол арга зүйн зөвлөгөө өгөх.
• Тайван ба байлдааны үед цэргийн алба хаагчдын үйл хөдлөлийг сэтгэл зүйн хувьд удирдах өөрийн болон холбоотон гүрнүүдийн ард түмэн цэрэг дайчдад нийгэм сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, болзошгүй дайсны цэрэг дайчдад төдийгүй тухайн улс орны энгийн ард иргэдийн дунд сэтгэл зүйн операци сөрөг сурталчилгаа явуулах
• Мэргэжлийн болон сэтгэл зүйн сонгон шалгаруулалт хийх, цэргийн албаны өвөрмөц онцлогтой уялдуулан сэтгэл зүйн туршилт явуулах, хүний нөөцийн судалгаа шалгаруулалтанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие бүрэлдэхүүнд үзүүлэх эерэг сөрөг нөлөөллийг тооцох арга хэмжээ авах арга замыг тодорхойлоход үндсэндээ чиглэгдэж байна
Фронтод байлдаж буй цэргийн алба хааж буй, гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэрэг дайчдын сэтгэцийн онцлог, төлөв байдал нь сэтгэл судлалын ухааны хувьд тун сонирхолтой анхаарал татсан судалгааны объект байдаг бол уг судалгааны үр дүн нь хэрэглээ талаас Пентагоны ашиг сонирхолд ихээхэн нийцдэг учраас талуудын ашиг сонирхолд нийцэж хөрөнгө зардалд гар татдаггүй байна.
Америкийн цэргийн сэтгэл зүйчид цэргийн сэтгэ судлалын ухааныг прагматик чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн төдийгүй үр дүн нь хурдан гарч хэрэглээнд шилжүүлэх бололцоотой ашиг өгөх төсөл хөтөлбөр судалгаа шинжилгээний ажилд онцгой ач холбогдолтой оролцдог.
Орчин үед Америкийн цэргийн сэтгэл судлаачдын ихээхэн анхаарал хандуулж буй судалгаа шинжилгээний 3 үндсэн чиглэлд:
1. Цэргийн албанд сонгон шалгаруулахдаа, мэргэжлийн чиг хандлагыг нь сэтгэлгээ, оюуны чадамж авир араншинд нь үндэслэн оновчтой тодорхойлох.
2. Дадлага сургалт, цэргийн албаны ачаалал даах сэтгэл зүй, физиологийн чадамж.
3. Цэргийн албанд ирэхээс өмнөх амьдралын эерэг сөрөг дадал зуршил, хүрээлэл ойр дотных нь хүмүүсийн нөлөөлөл гэсэн тулгуур асуудлуудад шинжлэх ухааны үнэн зөв судалгаа дүгнэлт хийж уг дүгнэлтийг цэргийн албаны ашиг сонирхолтой нийцүүлэх арга замыг тодорхойлох явдлыг америкчууд эн тэргүүний зорилт болгон эдийн засгийн үр ашгийг сайтар бодолцдог.

Сэтгэл судлалын ухааны нэрт эрдэмтэн З.Фрейдийн хүний төрөлх түрэмгий авир араншин, Вундын үндэстний сэтгэл зүй, Мейман, Штерн нарын мэргэшүүлэх чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг цэргийн хэрэгт өргөнөөр ашиглаж эхэлсэнээр Германд цэргийн сэтгэл судлалын ухаан практик чиглэлээр өнөөг хүртэл амжилттай хөгжиж байна
Дэлхийн 1-р дайны жилүүдэд дайны талбар дахь цэрэг дайчдын сэтгэцийн өөрчлөлт, төлөв байдлын талаар цэргийн сэтгэл зүйч К.Левины удирдлагын дор томоохон хэмжээний судалгааны ажил хийгдсэн. Энэ нь германы гештальтпсихологийн үндэс болсон.
Дэлхийн 2-р дайны дараах үеэс цэргийн сэтгэл судлалын ухаан Герман улсад шинэлэг хандлагаар ихээхэн эрчимтэй хөгжиж эхэлсэн. Армийн бие бүрэлдхүүнийг орчин үеийн дайнд оюун санааны хувьд бэлтгэх, дайны болзошгүй хүндрэл, атомын цохилт түүний хор уршиг, цэрэг техникийн үсрэнгүй хурдацтай хөгжил 1965 оноос эхлэн тестийн судалгааны арга хэрэглэн залуусыг цэргийн албанд татан элсүүлдэг болсон
Орчин үед Бундесверийн удирдлага хүний хүчин зүйлийг \сэтгэхүйн, сэтгэлгээний\ болзошгүй дайн, тусгай үүрэг гүйцэтгэх нөхцөлд хэрхэн ашиглах асуудалд онцгой анхааралтай хандаж, бие бүрэлдхүүний ёс суртахуун, сэтгэл зүйн хангалтыг оновчтой зохион байгуулах ажилд ихээхэн ач холбогдол өгч байна.
Бундесвер бие бүрэлдэхүүнийхээ сэтгэл зүйн хангалтыг дараах үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж байна.
1. Бие бүрэлдэхүүний ёс суртахуун сэтгэл зүйн бэлтгэл
2. Сэтгэл зүйн хамгаалалтын цэргийн үйл ажиллагаа
3. Цэргийн лам, сүм хийдүүдтэй харилцан ажиллах.

Германы армий сэтгэл зүйн хангалтын үйл ажиллагаа нь
1. өөрийн анги салбарууд, бие бүрэлдэхүүний, ард иргэдийн дунд
2. болзошгүй дайсан, тухайн улс орны хүн амын дотор гэсэн ангилалаар сэтгэл зүйн хангалтыг явуулах үүрэг хүлээдэг.

Бундесверийн армийн сэтгэл зүйн хангалтын үйл ажиллагаа нь дараах дүрэм зааврууд цохицуулагддаг:
 Хуурай замын цэргийн байлдааны дүрэм
 Агаарын цэргийн болон тэнгисийн цэргийн дүрэм
 Байлдааны үеийн цэргийн удирдлага зэрэг дүрмийн хүрээнд зохион байгуулагдан явагддаг.
Мэргэжлийн удирдлагын гол баримт бичиг нь Бундесверын ерөнхий хянан шалгагчийн баталсан “Сэтгэл зүйн хамгаалалтыг зохион байгуулах заавар” юм. Бие бүрэлдэхүүний шашин шүтлэг, сүсэг бишрэлийн асуудал нь Бундесверийн “цэргийн лам, сүм хийдүүдтэй харилцах заавар”-аар зохицуулагддаг байна.

Гамбург хот дахь цэргийн академид Бундесвер цэргийн сэтгэл зүйчдээ хоёр жилийн хугацаатай бэлддэг. Дараагийн шатны сургалт нь Хойд Рейны Вальдбрель хот дахь “Цэргийн сэтгэл зүйн хамгаалалтын академи” юм. Уг академи Бундесверийн цэргийн сэтгэл судлалын ухааны судалгаа шинжилгээ, онол арга зүйн төв бөгөөд бүх шатны цэргийн сэтгэл зүйчдыг бэлддэг сургалтын төв юм.
Академийн бүтэц :
1. Цэрэг улс төрийн судалгааны тасаг
2. Бундесверийн болон бусад орнуудын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний ёс суртахуун сэтгэл зүйн хангалтын судалгааны тасаг
3. Сэтгэл зүйн операци, сэтгэл зүйн хамгаалалтын тасаг

Академийн сургалтын албаны бүх үйл ажиллагаа нь армийн бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн бэлтгэл, сэтгэл зүйн хангалт, тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чиглэгддэг. Энгийн их, дээд сургуулиуды судалгааны төвүүдтэй эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэлээр нягт хамтран ажилладаг бөгөөд энэ нь нэг талдаа цэрэг армийг сурталчилах том хөшүүрэг гэж үздэг байна.
Бие бүрэлдэхүүний өмнө тавигдсан үүрэг зорилтыг амжилттай шийдвэрлэхэд шашны нөлөөлөл үзүүлэх, шашин шүтлэгээс үүдэлтэй гарч болзошгүй элдэв зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхитэй ажилладаг. Хувь хүний шүтэн бишрэх эрх, эрх чөлөөнд онцгой хүндэтгэлтэй хандаж шашны ямарч хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үндэстэн ястны онцлог ёс заншил зан үйлээ даган мөрдөхөд нь бүх шатны дарга захирагч нь туслалцаа үзүүлэх үүрэг хүлээдэг нь алба хаагчдын хувьд сэтгэл санааны ихээхэн дэмжлэг болдог.
ОХУ, АНУ-ын болон НАТО-гийн гишүүн бусад орнуудын зэвсэгт хүчний байлдааны болон тайван цагт бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн хангалт, сэтгэл зүйн бэлтгэлийг зохион байгуулах арга ажиллагаа, сургалт бэлтгэлийг уялдуулах, сэтгэл зүйн операци, мэдээлэлийн дайн сөрөг болон тусгай суртал нэвтрүүлэг явуулах хэлбэр агуулгыг сайжруулан, боловсронгуу болгоход ихээхэн анхаар ч, ач холбогдол өгөн ажиллаж байна.
сэтгэл зүйч
дэслэгч Э.ОЧХҮҮ
Full transcript