Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Анхан шатны шүүх

No description
by

ghdhgf gfhgfd

on 27 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Анхан шатны шүүх

Анхан шатны шүүх
FONTS
Шүүхийн хэлэлцүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэг нь эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад цугларсан болон шүүх хуралдаанд оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтыг яллах ба өмгөөлөх талууд бусад оролцогчдын оролцоотойгоор хамтран хянан хэлэлцэж буй шүүн таслах ажиллагааны үндсэн хэсэг юм.
Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс тогтоол гаргана. Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх ба хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ. Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүх хуралдааныг нээх
анхан шатны шүүхийн ойлголт
Анхан шатны шүүх гэж эрүүгийн хэргийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэх сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг хэлнэ.

Эрүүгийн хэргийг гагцхүү эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар таслан шийдвэрлэж тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг тогтооно.

Анхан шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор тогтоох байдлаар, амаар, шууд, тасралтгүй, ил тод нээлттэй, талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явагдана.
Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нь ямар ч нөхцөлд ЭБШХ-д заасан үндэслэл, журмын дагуу явагдах бөгөөд шүүх хуралдааны ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баталгаажуулна.

Шүүх хуралдааныг нээх гэдэг нь шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирж, шүүх хуралдаан даргалагч аль шүүхийн, ямар шатны шүүх хуралдааны ажиллагаа эхэлснийг зарлаж, шүүгдэгчийн овог, нэр, түүнд аль прокурорын газраас эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан тогтоолыг баталж буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хуралдааныг нээлттэй буюу хаалттай явуулах эсэх тухай мэдэгдэхийг хэлнэ.
Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана. Улсын яллагч хуулийн шаардлага ба хэргийн бүх байдлыг үндэслэсэн өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана. Хэрэг ээдрээ төвөгтэй буюу олон шүүгдэгчтэй бол шүүх хуралдаанд хэд хэдэн улсын яллагч оролцож болно.

Улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч хүсэлт, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэхэд оролцох, үг хэлэх талаар тэгш эрх эдэлнэ
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхэд шүүгдэгчийг оролцуулна.
Шүүгдэгч нь Монгол Улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн бол хэргийг түүний байхгүйд хэлэлцэж болно.
Шүүх нь ирээгүй шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эрхтэй.

Өмгөөлөгч нотлох баримт шинжлэхэд оролцох, шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар санал гаргах, шүүгдэгчийг цагаатгах, түүний хариуцлагыг хөнгөрүүлэх байдлын тухай болон шүүгдэгчид оногдуулах ялын талаар саналаа хэлнэ.
Өмгөөлөгч ирээгүй бөгөөд түүнийг солих боломжгүй бол хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулна.

Анхаарал хандуулсанд баярлалаа
Шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг дор дурдсан гурван хэсэгт хуваан үзэж болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эхлэх ажиллагаа
Шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтоох, нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа
Шүүхийн хэлэлцүүлгийг дуусгах, дахин явуулах
Шүүх хуралдааныг эхлэх
Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагч хэрэг бүртгэлт явуулсан хэрэгт яллагдагчаар татсан тогтоол, мөрдөн байцаалт явуулсан хэрэгт яллах дүгнэлт уншиж сонсгосноор эхэлнэ.
Хуралдаан даргалагч нь шүүгдэгч нэг бүрээс яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт ойлгогдож байгаа эсэхийг асууж, хэрэв шаардлагатай байвал шүүгдэгчид яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн утгыг улсын яллагчаар тайлбарлуулан өгнө.

Улсын яллагч яллах дүгнэлт сонсгосны дараа шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгч хэргийн талаар мэдүүлэг өгөх эсэхийг асууж хэрэв зөвшөөрвөл түүний мэдүүлгийг авна. Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа түүнд эхэлж улсын яллагч, дараа нь өмгөөлөгч асуулт тавих ба шүүгч байцаалтын аль ч үед, иргэдийн төлөөлөгч, талууд, оролцогч шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр шүүгдэгчид асуулт тавьж болно.

Шүүгдэгчийн мэдүүлгийг сонсч дууссаны дараа хохирогчийн мэдүүлгийг сонсоно. Хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа гэрчийн мэдүүлгийг сонсоно. Шүүх хуралдаан даргалагч гэрчийн мэдүүлгийг сонсохын өмнө түүний биеийн байцаалт, шүүгдэгч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тодруулж, хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэх үүргийг тайлбарлан, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай гэрчид сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
Шүүх хуралдааны шүүмжлэл нь улсын яллагч, өмгөөлөгч, хэрэв шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцоогүй бол шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчийн хэлэх үгээс бүрдэнэ
Шүүх хуралдааны шүүмжлэл дууссаны дараа эцсийн үг хэлэхийг хуралдаан даргалагч шүүгдэгчид мэдэгдэх ба ийнхүү үг хэлж байхад шүүгдэгчид асуулт тавьж болохгүй.
Шүүгдэгчээс хэлэх эцсийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй

Шүүх хуралдааны ажиллагааны хэмжээ хязгаар
Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана.
Full transcript