Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

No description
by

Oyunjargal Nyamsuren

on 27 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
ХБНГУ-ын тухай
Герман албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь төв Европын улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцари, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Голланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд талд нь Хойд тэнгис, зүүн хойд талд нь Балтын тэнгис оршдог. Герман нь 357,021 км² нутаг дэвсгэртэй бөгөөд сэрүүн уур амьсгалтай. Хүн амынхаа тоогоор Европын Холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадны оршин суугчдаараа дэлхийд гуравт орно.
Түүхэн замнал,,,
МЭӨ 100 оноос өмнө Германиа гэгч нутагт Герман угсааны хүмүүс амьдарч байжээ. 10-р зуунаас 1806 он хүртэл Германы нутаг дэвсгэр нь Ариун Ромын эзэнт гүрний маш чухал хэсэг болж байв. 16-р зуунд Германы хойд хэсэг нь Протестант шинэчлэлийн төв болсон байна. 1871 оны Франко-Пруссын дайнд анх удаагаа улс болж нэгджээ.
Засаг захиргааны хуваарь
Герман улс нь орон гэх утгатай Герман хэлний Länder хэмээх үгээр нэрлэгддэг холбооны 16 мужаас бүрдэнэ. Тус бүрдээ үндсэн хуульт, өөртөө засах эрхтэй тул заримдаа муж улс гэж бас нэрлэдэг. Эдгээрээс Бавари, Саксон, Тюринг гурав нь албан ёсоор "чөлөөт улс" хэмээгддэг бол, Берлин, Бремен, Хамбург гурван хот нь мужийн зэрэглэлтэй болсон тул хот улс гэж хэлэгддэг.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд Герман нь баруун, зүүн хоёр улсад хуваагдсан. Хоёр улс 1990 онд нэгджээ. 1957 онд Баруун Герман нь Европын Эвлэлийг байгуулсан орнуудын нэг болсон бөгөөд энэ байгууллага нь 1993 онд Европын Нэгдэл болсон байна. Герман нь Шенгений бүсэд орсон бөгөөд 1999 онд Еврог мөнгөн тэмдэгтээ болгосон.
Герман нь холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Герман нь НҮБ, НАТО, Их Найм, G4 зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд Киотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ДНБ нь дэлхийд тавд (худалдан авах чадвараар харьцуулсан), эсвэл гуравт (нэрлэсэн) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Германы гадаад орнуудад үзүүлэх тусалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Герман нь амьдралын чанар өндөртэй бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хангах нарийн системийг бий болгожээ. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзлэдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман нь шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.
Төрийн далбаа

Төрийн сүлд

Албан хэл- Герман хэл
Ард түмэн
(2005 он) 82% - Герман үндэстэн
7% - бус Европынхон
11% - бус ард түмэн
Төр засаг- Ардчилсан дэглэм, холбооны
байгууламж, парламентийн
бүгд найрамдах засагтай
- Ерөнхийлөгч Йоахим Гаук
- Ерөнхий сайд Ангела Меркель
Улсын хурал- Бундесаммлунг →
«Холбооны Чуулган»
- Дээд танхим Бундесрат → «Холбооны Зөвлөл»
- Доод танхим Бундестаг → «Холбооны Хурал»
Түүх
- 962 он Ариун Ромын эзэнт гүрэн
- 1871-01-18 Германы эзэнт гүрэн
- 1990-10-03 Хоёр Герман эргэн нэгдэсэн
Дэвсгэр газар
- Бүхэлдээ 357,021 км2 (63)
- Гадаргын ус (%) 2.416
Хүн ам
- Тооцоо (2010) 81,799,600 (15)
- Нягт сийрэг 229 хүн/км2
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
- Бүгд $3.089 их наяд[1] (5)
- Нэг хүнд $37,935[1] (18)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
- Бүгд $3.628 их наяд[1] (4)
- Нэг хүнд $44,555[1] (19)
Мөнгөний нэгж -Евро (€) (EUR)
Цагийн бүс -+1
Утасны томьёо -+49
Full transcript