Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Капитал төсөвлөлт хийх аргачлал ба практик судалгаа

No description
by

Enhchimeg Suhee

on 13 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Капитал төсөвлөлт хийх аргачлал ба практик судалгаа

Капитал төсөвлөлтийн тухай ойлголт
Капитал төсөвлөлтийн үе шат
Капитал төсөвлөлт хийх аргачлал
Практик судалгаа
Дүгнэлт

Агуулга
Капитал төсөвлөлт гэж юу вэ?
Капитал төсөвлөлтийн үе шатууд
Капитал төсөвлөлт хийх аргачлал ба практик судалгаа
Капитал төсөвлөлт бол хөрөнгө эзэмшигчдийн хөрөнгө баялагийг арвижуулах зорилгыг шалгуур болгон урт хугацаат хөрөнгө оруулалтын хувилбаруудад үнэлгээ хийж, сонгож авах үйл явц юм.
Урт хугацаат хөрөнгө оруулалтын түгээмэл хэлбэр нь үндсэн хөрөнгөнд хийх хөрөнгө оруулалт байдаг.

Эргэлтийн хөрөнгө- Богино хугацаат өр төлбөр
Үндсэн хөрөнгө- Урт хугацаат хөрөнгө, эзний өмч

Урт хугацаат хөрөнгө оруулалтанд нилээд их хэмжээний зардал, хөрөнгийн эх үүсвэр шаардагддаг тул боломжит хувилбаруудыг шинжилж, сонголт хийх тодорхой аргачлал боловсруулан хэрэглэдэг.

Капитал зардал
Нэг жилээс дээш хугацаанд ашиг олох зорилгоор компанийн гаргаж байгаа зардал
Нэг жилийн дотор ашиг үр дүнгээ хүртдэг зардлыг үйл ажиллагааны зардал гэнэ.
Үндсэн хөрөнгийн зардал капиталын зардал, гэхдээ үндсэн хөрөнгийн ангилалд л багтдаг бол бүгд капиталын зардал гэсэн үг биш.

Өргөтгөл хийх зардал
Шинэчлэл хийхтэй холбогдсон зардал
Өөрчлөн байгуулалт, сэргээн засварлалтын зардал
Бусад зардал

Капитал зардал
Хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахдаа хөрөнгөө байршуулах төслүүдийг шинжилж, үнэлж, тэндээсээ сонголт хийх шаардлагатай болдог. Үүний тулд:
Төслийн ирээдүйн мөнгөн урсгалыг тодорхойлж, түүнд үнэлгээ өгөх
Капиталын нийт өртгийг тодорхойлох
Сонголт хийж, шийдвэр гаргах гэсэн асуудлуудыг шийдэх шаардлагатай.

Хөрөнгө оруулалтын төслүүдийг:
Хэрэгжих хугацаагаар нь:
Урт хугацаатай
Богино хугацаатай
Чиглэлээр нь:
Солих буюу орлуулах
Өртгөтгөх
Шинэ зах зээлд шинэ бүтээгдэхүүнээр
нэвтрэх
Засгийн газар болон холбогдох яамдын
тогтоол шийдвэрийн дагуу хэрэгжих

Бусад төслүүдээс хамаарах байдлаар нь:
Хамааралгүй буюу зэрэгцэн хэрэгжих
Харилцан бие биенээ үгүйсгэсэн буюу
хоорондоо өрсөлдөгч шинжтэй
Хамааралтай буюу дараалсан
Хосолсон буюу хамтдаа хэрэгжих
Байнгын буюу тасралтгүй хэрэгжих ...

Капитал төсөвлөлтийн ач холбогдол
Санхүүгийн төлөвлөгөөний цөм буюу суурь хэсэг бол капитал төсөвлөлт байдаг
Шаардлагатай хөрөнгийг буруу тооцох нь аюултай

Төсөл боловсруулалт
Төслийн шинжилгээ
Шийдвэр гаргах
Хэрэгжүүлэх
Хянах
Капитал төсөвлөлтийн үр ашгийн шинжилгээний аргууд
Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээний аргууд нь боломжит хөрөнгө оруулалтад шинжилгээ хийж сонголт хийхэд ашиглагддаг. Төслийн шинжилгээний арга бүр нь өөрийн гэсэн харьцуулах хэмжүүртэй байдаг бөгөөд энэ нь уг төслийг хэрэгжүүлэх эсэхийн шалгуур болдог

Төслийг шинжлэх аргууд
1. Эргэн төлөгдөх хугацааны арга
Эргэн төлөгдөх хугацаа гэдэг нь тухайн компани төсөлд анх оруулсан хөрөнгөө эргүүлэн авахад шаардагдах хугацаа юм. Ө/х, төслөөс олсон орлогоороо зарцуулсан зардлаа нөхөхөд шаардагдах хугацааг эргэн төлөгдөх хугацаа гэнэ.


2. Ашгийн нормын арга
Энэ аргын мөн чанар нь жилийн цэвэр ашгийн хэмжээнд шаардагдах хөрөнгө оруулалтын дундаж хэмжээг тодорхойлох буюу эдгээрийг харьцуулах замаар ашигт ажиллагаа буюу ашгийн нормыг үнэлэхэд оршино. Энэ аргын үед ашгийн норм аль болох өндөртэй төслийг сонгож хэрэгжүүлнэ. Ө/х, ашгийн нормоор нь зэрэгцүүлнэ гэсэн үг.

3. Дискаунтчилагдсан эргэн төлөгдөх хугацааны арга
Төсөлд зарцуулсан хөрөнгийг төслөөс хүлээн авах дискаунт(хорогдуулалт) тооцсон мөнгөн урсгалаар нөхөхөд шаардагдах хугацаа юм.
Тооцооллыг хийхдээ төслөөс татварын дараах байдлаар орж ирэх мөнгөн урсгал тус бүрийн өнөөгийн үнэ цэнийг тооцож, түүнийг төслийн анхны хөрөнгө оруулалттай харьцуулах шаардлагатай.

4. Цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга
Цэвэр өнөөгийн үнэ цэнэ нь төслийг хэрэгжүүлсэнээр орж ирэх мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ ба төслийн анхны хөрөнгө оруулалтын хоорондох зөрүүгээр тодорхойлогдоно. Ихэнх том компануудын ашигладаг хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээний арга юм.

5. Орлогын дотоод нормын арга
Орлогын дотоод норм нь төслөөс ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг төслийн анхны хөрөнгө оруулалттай тэнцүү байлгахуйц хүүгийн хэмжээ юм. Ө/х, төслийн цэвэр өнөөгийн үнэ цэнийг 0-тэй тэнцүү байлгахуйц хүүгийн хэмжээ юм.

6. Ашигт ажиллагааны индексийн арга
Ашигт ажиллагааны индексийг төслөөс ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг түүний анхны хөрөнгө оруулалтын хэмжээнд харьцуулах замаар тооцдог. Ө/х, энэ арга нь хөрөнгө оруулалтын 1 төгрөг тутмаас хэдэн төгрөгийн орлого олж байгааг харуулдаг.

7. Орлогын бодит нормын арга
Орлогын дотоод нормын арга нь хэвийн мөнгөн урсгал бүхий хөрөнгө оруулалтын төслийг үнэлэхэд тохиромжтой байдаг бол орлогын бодит нормын арга нь хэвийн бус мөнгөн урсгал бүхий төслийг үнэлэхэд тохиромжтой байдаг.
Орлогын бодит норм гэдэг нь төслийн гарах мөнгөн урсгалуудын буюу хөрөнгө оруулалтын нийт зардлын өнөөгийн үнэ цэнийг төслийн орох мөнгөн урсгалуудын төслийн хугацааны эцэс дэх үнэ цэнүүдийн өнөөгийн үнэ цэнэтэй тэнцүү байлгах хүүгийн хувь хэмжээ юм.

Хөрөнгө оруулалтын төслийн хэлбэрүүд болон аргууд
Хоорондоо хамааралгүй төслүүдээс сонгож хэрэгжүүлэх бол дискаунтчилагдсан эргэн төлөгдөх хугацааны аргыг ашиглах нь зүйтэй.
Хэрэв харилцан бие биенээ үгүйсгэдэг, хоорондоо өрсөлдөх шинж чанартай, хөрөнгө оруулалтын хэмжээ болон эрсдэл нь ижил байх төслүүдийг үнэлэх бол цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга болон орлогын бодит нормын аргын тусламжтайгаар төслүүдийн хамгийн их үнэ цэнийг тодорхойлж тэндээсээ сонголт хийж болно.

Хэрэв хөрөнгө оруулах төслүүд нь харилцан бие биенээ үгүйсгэдэг боловч эрсдэл болон мөнгөн урсгалаараа ялгаатай байх бол цэвэр өнөөгийн үнэ цэнийн аргаар үнэлэх нь илүү тохиромжтой.
Хэрэв хөрөнгө оруулалтын төслүүдээс хязгаарлагдмал төсвийн хүрээнд сонголт хийж хэрэгжүүлэх бол төслүүдийг цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга болон ашигт ажиллагааны индексийн аргаар үнлэнэ.

Практик судалгаа
Төсөл 1: Цаасан уутны үйлдвэрийн төсөл
Төсөл 2: Хэвлэлийн хулдаасны үйлдвэрийн төсөл
Ахуйн хэрэглээнд хэрэглэж буй импортын гялгар уутны байгаль экологит үзүүлэх сөрөг нөлөө, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг багасгаж, шинэ техник, технологийг эх орондоо нэвтрүүлэн орлуулах шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх, соёлтой хэрэглээг төлөвшүүлэхэд төслийн зорилго оршино.
Зорилго хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд:
- Цаасан уутны хэрэглээг бий болгох
- Гялгар уутны муу нөлөөллийг таниулах
- Дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- Нийслэл хотын хэмжээнд цаасны хог хаягдлыг багасгах
- Хог хаягдлыг ангилах нэг талын нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Төслийн зорилго
NPV=394,158,165>0
NPV=745 362 645.67>0
Харьцуулалт
Дүгнэлт
Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хувь нийлүүлэгчдийн баялагыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхэд чиглүүлэх ёстой. Хувь нийлүүлэгчдийн баялгийг нэмэгдүүлэх төсөл мөн үү, биш үү гэдгийг мэдэхэд тухайн төслийг шинжлэх хэрэгтэй байдаг.
Энэхүү хоёр төсөлийн хувьд бие даасан төсөлүүд бөгөөд төслийг шинжлэх аргуудаар төслийг шинжлэн үзэхэд аль аль төсөл нь хэрэгжүүлэх боломжтой гарч байсан бөгөөд аль ч төслийг сонгоход ашиг өгөөжтэй нь харагдаж байна.
Дээрхээс харахад тухайн хоёр төслийн хоёуланд нь хөрөнгө оруулж болохоор байгаа бөгөөд хэрвээ аль нэг илүү өгөөжтэйг нь сонгоё гэвэл “Хэвлэлийн хулдаасны үйлдвэрийн төсөл”-ийг сонгож болохоор байна. Учир нь PI буюу ашигт ажиллагааны индекс нь 2.12 байгаа нь нөгөө төсөлөөсөө илүү өгөөжтэйг нь харуулж байна. Энэ арга нь хөрөнгө оруулалтын 1 төгрөг тутмаас хэдэн төгрөгийн орлого олж байгааг харуулж байгаа юм.
МЭДЛЭГЭЭ БАТАТГАХ
1. Эргэн төлөгдөх хугацааны нэг сул тал нь эргэн төлөгдөх хугацаанаас хойш орох мөнгөн урсгалуудыг авч үздэггүй юм.

А.Үнэн
В.Худал

2. Нэгэн компани дараах төслийг үнэлж байгаа, тус төслийн анхны хөрөнгө оруулалт $35,000 ба эхний жилд $10,000 , 2дахь жилд $20,000 , 3 дахь жилд $10,000 тус тус орох мөнгөн урсгалтай бол эргэн төлөгдөх хугацаа нь:

А.Эхний жил
B.2 дахь жил
C.1-2 жил
D.2-3 жил
Е. 2.5 жил

3. 15 жилийн ашиглалтын хугацаатай , $60.000-ийн үнэтэй шинэ машин худалдаж авсан бол энэ нь компанийн балансад үйл ажиллагааны зардал болон эргэлтийн хөрөнгийн дансанд бүртгэгдэнэ.

А.Тийм
В.Үгүй

Анхаарал хандуулсанд баярлалаа!
Ашигласан материал
Ц.Аюурзана "Санхүү менежмент"
www.ezone.mn
Full transcript