Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Иргэний нийгэм ба хүний эрх

No description
by

Bolortuya Galbaatar

on 15 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Иргэний нийгэм ба хүний эрх

Иргэний нийгэм ба хүний эрх
Агуулга
Иргэний нийгмийн тухай ойлголт
Иргэний нийгмийн чиг үүрэг
Иргэний нийгэм ба төр
Орон тооны бус бүлэг
Иргэний нийгмийн байгууллагууд
Иргэний нийгмийн тухай ойлголт
Иргэний нийгэм хэмээх нэр томъёо эртний Грек, Ромын "politia" ба "sociates civilis" гэсэн үгнээс гаралтай. Нэрт сэтгэгч Платон төрд хамаагүй нийгмийн хэсгийг иргэний нийгэм хэмээн тодорхойлсон байдаг. Аристотель иргэний нийгэм нь төртэй зэрэгцэн оршдог, харилцан хамаардаг болохоос бус, нэг нь нөгөөдөө шингэж байдаггүй гэж тодорхойлжээ. В.Гегель иргэний нийгэм нь хувь хүний өөрийнхөө сонирхлыг илэрхийлэх орчин гэж тодорхойлсон байна. Нэрт эрдэмтэн Р.Дарендорьф хэлэхдээ, Иргэний нийгэм бол хувь хүнд төрийн оролцоогүйгээр амьдрах боломж олгодог ертөнц юм хэмээн бичжээ. Маш энгийнээр хэлэхэд иргэний нийгэм бол иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг тийм л хүмүүсийн нэгдлийг хэлж байгаа юм.
Иргэний нийгмийн чиг үүрэг
Иргэний нийгмийн үүрэг:
Ардчиллыг бэхжүүлэх
Нийгмийн бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах
Олон талт ашиг сонирхлыг илэрхийлэх
Эвлэлдэн нэгдэж, тодорхой зохион байгуулалтанд орох замаар эрх үүргээ эдлэх
Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих
Нээлттэй, ил тод, хариуцлагатай төрийг бий болгох, авлигатай тэмцэх
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, шудрага бус байдлын эсрэг тэмцэх
Иргэдийн дуу хойлоо болж мэдлэг чадвартай, иргэдийн оролцоог бүх түвшний шийдвэр гаргах үйл явцад нэмэгдүүлэх г,м үндсэн үүргийг гүйцэтгэнэ.
Иргэний нийгэм ба төр
Хүний эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг. Анхны орон тооны бус зөвлөл 2002 оны 3 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдаж, 11 байгууллагын төлөөлөл ажиллаж байсан бол өнөөдөр 19 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2014 оны гуравдугаар сард Хүний эрхийн Үндэсний Комиссын Орон тооны бус зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсан.
ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
• Эмнести интернэйшнл байгууллагын гүйцэтгэх захирал
• "Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд/эрх" ТББ-ын ерөнхий зохицуулагч
• Казах эмэгтэйчүүдийн "Арулар" холбооны тэргүүн
• ЛГБТ-ийн гүйцэтгэх захирал
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч
• "Хүүхдийн эрх хамгаалал" төвийн захирал
• Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Да лам
• Монголын Залуучуудын холбооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга
• "Ч.Галсан сан”-гийн тэргүүн

• Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч
• Монголын Ахмадын чөлөөт холбооны нийслэлийн тэргүүн
• Иргэдэд туслах хүний эрхийн төвийн тэргүүн
• Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич
• Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх
• Шихихутаг хууль зүйн сургуулийн багш
• Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хошууч генерал
• "Оюу Толгой хяналт" ТББ-ын гүйцэтгэх захирал
• Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч

Монголын ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ТББ
Эмнести Интернэшнл нь хүний эрхийг хамгаалагчдын даян дэлхийн хөдөлгөөн юм.Эмнести Интернэшнлийн чин зорилго бол хүний бүхий л эрхийг хамгаалахдаа бие махбод, оюун санааны төгс байдал, чөлөөтэй сэтгэн бодох, үзэл бодлоо илэрхийлэх, мөн ялгаварлан гадуурхагдахгүй байх зэрэг эрх, эрх чөлөөг ноцтой зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор судалгаа явуулж, бодитой арга хэмжээ авах явдал юм.
Монгол дахь салбар хүний эрхийн талаарх дэлхий дахины кампанит ажилд оролцохоос гадна өөрийн орондоо хүний эрхийн боловсролын чиглэлээр тухайлбал бүх шатны сургууль, боловсролын хөтөлбөрт хүний эрхийн талаарх мэдээллийг тусгах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээг таниулах, гэрээ конвенцийг батлуулах, дэлхийн улс орнуудын болон өөрийн орны хүний эрхийн талаарх мэдээ мэдээллийг орчуулж тараах чиглэлээр ажилладаг
Тус байгууллага сүүлийн жилүүдэд:
- Цаазаар авах ялын эсрэг кампанит ажил
- Эрүүдэн шүүхийн эсрэг кампанит ажил
- Хүнийг Хүндэл кампанит ажил
- Хүний эрхийн боловсрлын кампанит ажил
- Улс Орнуудын төлөөх кампанит ажил
- Залуучуудын кампанит ажил зэрэг кампанит ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо
МЭХ-ны зорилго:
Үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, яс үндэс, хөрөнгө чинээ, албан тушаалыг үл харгалзан эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашиг, сонирхлыг илэрхийлэн хамгаалж, төрөөс эмэгтэйчүүдийн талаар явуулах бодлогод олон нийт, эмэгтэйчүүдийн санал бодлыг тусгах, хэрэгжүүлэхэд гишүүн байгууллагуудын хүчийг чиглүүлэн хамтарч ажиллахад МЭХ-ны гол зорилго оршино.

Орон тооны бус бүлэг
• эмэгтэйчүүд, хүүхэд, эр бүлийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр тэмцлийг зохион байгуулна.
• Эмэгтэйчүүд, эхчүүд, охидын нийгэм, гэр бүлд гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь, бие сэтгэл зүйн онцлогтой холбогдсон асуудлыг судлах, шийдвэрлүүлэхэд идэвхитэй оролцох, тэдний эрх ашгийг хамгаалсан хууль тогтоомжийн хэрэгжилтэнд өөрийн үйл ажиллагаагаар гүйцэтгэх байгууллагад санал дэвшүүлнэ.
• Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлийг хөгжүүлэх талаар төрөөс явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхитэй тусалж, эмэгтэйчүүдэд мэдээлэл хүргэх, сургалт сурталчилгаа явуулах ажлыг зохион байгуулна.

Монголын Эмэгтэйчүүдийн сан
Монголын Эмэгтэйчүүдийн Сан /МОНЭС/ нь эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, бүлгүүдэд нийгмийн хөгжлийн төлөө санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ҮНДЭСНИЙ АНХДАГЧ САН юм. Тэмцээн уралдаан зохион байгуулж үүнээс олсон хөрөнгийг хандивладаг.
Хөрөнгө босгохын гадна Хөөрхөн зүрхнүүдийн аяны залуучууд Охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийсэн Аяны хүрээнд 2,5 сая төгрөгний хөрөнгө босгосон ба энэ хөрөнгийг өсвөр насны охидын болзошгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлсэн.

Монголын эрэгтэйчүүдийн холбоо
Жендерийн тэгш байдлыг ханган гэр бүл, нийгмийн амьдралд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж хөгжүүлэн төлөвшүүлэх.
Байгууллагын үйл ажиллагааны чиглэл
1. Эрэгтэйчүүдийн байдлыг бодитойгоор үнэлж, дүгнэх, судалгаа явуулж дүн шинжилгээ хийх,
2. Эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлаар тодорхой санал бодлого төсөл боловсруулах,
3. Эрэгтэйчүүдийн байдлыг гэр бүлийн хүрээнд сайжруулах, гэр бүл төлөвлөлт, жендер, хүний хөгжил, гэр бүлийн боловсрол олгох,
4. Ажилгүйдэл ядуурлыг бууруулан нийгмийн элдэв сөрөг үзэгдэлд өртөхөөс эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх, хууль зүйн болон ёс суртахуун гоо зүйн мэдлэг олгох,
5. Эрэгтэйчүүдийн НҮЭМ-ийн асуудал болон эмэгтэйчүүдийн НҮЭМ-ийн асуудлыг ойлгуулах, эрэгтэйчүүдэд зориулсан тусламж үйлчилгээг дэмжих,
6. Эрх нь зөрчигдсөн эрчүүдэд туслах, гэр бүлийн хүчирхийлэлд эхнэр хүүхдээ оруулахгүй байх ухамсар, монгол эр хүний шинжийг төлөвшүүлэх, сэтгэл зүйн зөвөлгөө өгөх,



Байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлууд:
• 2004 оноос эхлэн олон улсын "Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох" компанит ажилд нэгдэн орж эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЭМНЕСТИ Интернэйшнл, хүчирхийллийг эсрэг төвтэй хамтран жил бүрийн 11 сарын 25-наас эхлэн 16 хоногийн аяныг зохион байгуулж байна.
• 2004 онд олон түмний дунд санал асуулга явуулж аав хүний үнэлэмжийг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг ойлгуулах, үр хүүхдэд нь аавыгаа хүндэтгэх ухамсрыг бий болгох зорилгоор 2005 оны 08 сарын 08-наас эхлэн "Аав нарын өдөр"-ийг 5 дахь жилдээ уламжлал болгон тэмдэглэж, аав нарын өдөр тэмдэглэдэг дэлхийн 18 дахь орон болсон.
• Нийслэлийн цагдаагийн ОНХХ-тэй хамтран 2005 оноос "Хөвгүүдийн нэр төр" өдөрлөгийг 2 жил дараалан зохион байгуулж "Дэлхийн зөн"-ийн Толгойт дахь ТББ-тай хамтран "Аав-хөвгүүд" зуны сургалт, "Хөвгүүд" мини чуулган зохион байгуулж Монголын аав нарт хандсан уриалга гаргасныг олон нийтэд хүргэв. ЕБС-ийн 20 сургуульд "Хөвгүүд" клуб байгуулан манлайлагч хөвгүүдийн сургалтыг жилд 2 удаа тогтмол зохион байгуулж байна.

Өнөөгийн байдлаар Монгол Улсад 6000 гаруй ТББ бүртгэгдсэний 20 орчим хувь нь гишүүдийнхээ төлөө үйлчилдэг байгуулагууд юм. Гэсэн хэдий ч иргэний нийгмийн чиглэлийн мэргэжилтнүүдийн тооцоогоор эдгээр ТББ-уудын ердөө 10 хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн энэ салбарт энгийн ажилтнаас удирдлагын түвшинд хүртэл эмэгтэйчүүд зонхилон ажиллаж байна. Иргэний нийгмийн ихэнх байгууллагуудын гол үйл ажиллагаа нийслэл Улаанбаатарт төвлөрдөг. Харин орон нутгийн ТББ-уудын хувьд чадавх сул, хөгжлөөр хоцрогдмол бөгөөд малчид, жирийн иргэд болон үндэстний цөөнх болох ястан угсаатныг төлөөлөх байгууллагууд цөөн байна
Иргэний нийгмийн байгууллага
Хүүхдийн хөгжил хамгааллыг ивээх сан
Монгол улсад хүүхдийн эрхийг хмгаалах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж Монгол хүүхдийн аж байдлын талаарх олон нийтэд зориулсан ном товхимол бэлтгэх сургалт, сурталчилгааны материал боловсруулах, сургалт зохион байгуулах, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг эсэн мэнд өсч бойжих, сурч боловсрох нөхцлийг хангах үүднээс чиглэсэн нийгмийн ажил үйлчилгээг сурталчилах, тэдний эрхийг хамгаалах хүүхдийн төлөө найдвартай түншлэлийн бодлгого баримтлан хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Хүүхдийн хүчирхийллээс хамгаалах төв
Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа 14 хүүхдийг 2 сарын хугацаатай гэрээлэн ажилласанНийслэлийн нутаг дэвсгэрт эцэг эхийн хараа хяналт сул болон хараа хяналтгүй гэж бүртгэгдсэн 55 хүүхэд, тэдний гэр бүлд нийгмийн олон талт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх замаар хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, хараа хяналтгүй байхаас сэргийлэх ажлыг талуудтай хамтран гэрээлж ажиллаж байна.
Хүүхдийн хөгжил хамгааллыг ивээх сан
Монгол улсад хүүхдийн эрхийг хмгаалах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж Монгол хүүхдийн аж байдлын талаарх олон нийтэд зориулсан ном товхимол бэлтгэх сургалт, сурталчилгааны материал
Анхаарал тавьсанд баярлалаа
Үргэлжлэл...
Үргэлжлэл...
Үргэлжлэл...
Үргэлжлэл...
Төрийг ганцаар захирагч болгочихгүй сөрөн зогсож чаддаг цорын ганц хүч нь иргэний нийгэм юм. иргэний нийгэм, төр хоёр нь зөв хосолж байвал нийгэм хөгжих хэвийн нөхцөл бүрдэнэ. Иргэний нийгмийн хүч давамгайлвал нийгэмд анархизмд, төр хэт хүчирхэгжвэл тоталитаризмд орно. Бие биеэ хуулийн түвшинд хянах нь хамгийн зөв арга. Төр нийтлэг ашиг сонирхлын үүднээс иргэний нийгмийн амьдралд оролцох, иргэний нийгэм гишүүдийнхээ ашиг сонирхолын үүднээс төрийн хэрэгт нөлөөлөх явдал тэдний харилцааны үндсэн хандлага мөн.
Үйл ажиллагаа
Лого
Үйл
ажиллагаа
Гүйцэтгэсэн НУБ 2б
П.Цэдэн-Иш
Г.Болортуяа
Full transcript