Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

1921 оны үндэсний ардчилсан хувьсгал

No description
by

Lena Serik

on 3 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал

Монгол оронд хятад цэргийн дэглэм тогтсоноор "гамин хятадын эрх баригчид ...улсын сан ,цааз хууль зэргийг цөм өөрийн гарт авч газар орныг хятад цэрэг суулган хамгаалан сахих болгосон " ба монголчуудыг дээд доод хэмээн ялгаварлалгүйгээр дарлан доромжилж ,түвээн дээрэмдэж эхлэв.
Автонамит эрхээ алдсанаар туурга тусгаар улсын үед ардчилсан үзэлтнүүдийн бодсон бүхэн талаар өнгөрч,монголчууд хүн төрөлхтний хөгжлөөс хол хоцорсон хэвээр үлдэх ,үндэстний хувьд мөхөх аюул дахин нүүрлэв.
1921 оны үндэсний ардчилсан хувьсгал(1921-1924)
агуулга:
Монгол оронд хувьсгалын хэргийг сэдэж эхэлсэн нь
Үндэсний хувьсгалын ялалт
Ардчилсан өөрчлөлт хийж эхэлсэн нь

Хувьсгал гарах нийгмийн нөхцөл, шалтгаан
Монголчууд тусгаар тогтнолоо алдаж, харийн эрхшээлд орсон хэдий ч хөгжлийн жам ёсоор нийгэмд өөрчлөлт шинэчлэлтийг эрмэлзэгч хvчнvvд буй болж, vндэсний ардчилсан vзэл дэлгэрч байв.Нийгмийн эрх чөлөөг эрмэлзэх сэтгэлгээ монголчуудыг улам бvр эзэмдэж байлаа.1917 оны 11 сарын хувьсгалын тухай мэдээ төвийн хэвлэлүүдэд нийтлэгдэж, тvvнд vлгэр загвар болох бодит нөлөө 1917 оны Орост гарсан Октябрийн хувьсгалаар Оросын ард түмэн эрх чөлөөгөө олж, дарлал мөлжлөгийг устгасан тухай Монголын нутагт нэвтрэн ам дамжин яригдах болов.
Монгол орны цаг төрийн байдал туйлын ээдрээтэй болсон vед буюу 1918 оны эцэс, 1919 оны эхээр Нийслэл Хvрээнд нууц хоёр бvлгэм буй болжээ. Тэдгээрт vндэсний эрх чөлөө хийгээд нийгмийн дэвшлийг эрмэлзсэн жижиг тvшмэд, бичиг хэргийн албан хаагчид нэгдэж байв.
Оросын консулын сургуулийн багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэм, Гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэм үүсгэн байгуулжээ.
1920 оны 6сарын 25нд эх орноо чөлөөлөх тэмцэлд олон түмнийг босгох ,тэднийг удирдан зохион байгуулахын тулд бүлгэмүүд хуралдаж "Монгол ардын нам" ,(МАН)хэмээх улс төрийн байгууллагад нэгдэв
Монголын ард тvмний эрх чөлөөний тэмцэлд тусламж vзvvлэх тухай Зөвлөлт засгийн газрын шийдвэр гарсан vед Монголын зvvн хязгаарын Онон голын сав нутаг, Гилбэр харуулаар 1920 оны X сарын 2-нд цагаантны цэргийн хvч нэвтрэн орж ирсэн нь атаман Семёновын хамсаатан барон Унгерний захирсан «Азийн морин дивиз» гэгч байв. Орос орныг хамарсан цагаантны хөдөлгөөн дарагдаж, иргэний дайн төгсгөлдөө орсон 1919 оны эцсээр Семенов, Унгерн нар Монголд шууд орж ирэх бодолтой байсан ч хятад генерал Сюй Шу жан Монголыг эзэлж, автономит засгийг устгасанаар тэдний төлөвлөгөө бvтэлгvйтэв. Гэвч унасан засгийг сэргээх нэрийдлээр Монголд орж ирэх боломж байлаа. Барон Унгерн Монголд хvчээ узаатган большевизмын эсрэг тэмцэх зорилго агуулан Монгол оронд нэвтэрчээ. Монгол орны улс төрийн байдал, нийгмийн сэтгэлгээ барон Унгернд таатай боломжийг олгосон юм.
"Галзуу Барон" хэмээн алдаршсан Балтийн герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернберг (1886-1921)
Унгерн «Богд гэгээнтнийг хаан ширээнд залж, автономит засгийг босгоно», «монголчуулыг хятад цэргээс чөлөөлнө», «Их Монгол улсыг байгуулна» зэрэг сvржин vг гарган, монголчуудын хvсэл эрмэлзлэл, сvсэг бишрэлийг ашиглан, хятад цэрэгт дургvйцсэн монгол ноёдыг өөрийн талд татахыг хичээжээ.
Монголын нийслэлийг эзлэх бэлтгэлээ шуурхайлан хийж, олон зуун монголчуудаар хvчээ зузаатгасан Унгерн хятад цэргийг хэд хэдэн удаа амжилттай довтолсны дvнд 1921 оны II сарын 4-нд Нийслэл Хvрээг эзлэн авчээ. 1921 оны 2 сарын 21-нд Унгерн Богд гэгээнийг хаан ширээнд залж, таван яамыг байгуулав.
Дотоод яамны сайдад Жалхагз хутагт Дамдинбазар
Гадаад яамны сайдад шанзудба Дашзэвэг
Цэргийн яамны сайдад бишрэлт ван Доржцэрэн
Сангийн яамны сайдад Лувцанцэвээн
Шүүх яамны сайдад бэйс Чимиддорж тус тус томилжээ
1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, Түр засгийн газрыг байгуулан намын даргаар Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилогдсон байна.

1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулалдааныг хийн уг хотыг эзлэн авчээ.

5-р сарын эцсээр Барон Унгерн Их Хүрээнээс хойд зүг хөдөлсөн ба гол хүч нь Улаан арми болон, Ардын цэрэгт бут цохигдон Зөвлөлт Орос улс руу гарчээ.

1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна.
Ардын эрхтэй хэмжээт хаант засагтай ,тусгаар тогтносон Монгол Улс буй болсноор монголын ард түмний шинэ үе эхлэв.
1921 оны VII сарын 11-нд Богдыг хэмжээт эрхтэй хаанд өргөмжлөн, ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулах болсныг олон тvмэнд зарлан тунхагласнаар Монгол оронд vндэсний ардчилсан хувьсгал ялсан юм.
1921оны 11сарын 1 нд АЗГ-аас "Тангаргийн гэрээ"-г батлан гаргав
1921онд НТХ -оос намын түр дүрмийг өөрчлөн,1921оны 12-сард МАН-ын дүрэм болгон баталжээ .
1921оны 8сараас ЗГ-аас сургуулийн асуудлыг
хэлэлцэн 26 зүйлтэй сургуулийн дүрмийг баталсан.
1921 оны 11-р сарын 2 нд анхны бага сургууль 100 орчим хүүхэдтэй нээжээ.
1921оны эцсээр хэвлэлийн газрыг засварлан ажиллуулж ,ном,сурах бичиг хэвлэж байв.
Үндэсний ардчилсан ялалтаас 1924 оны үеийг хүртэл үндэсний онцлог ,уламжлалаа баримталсан эх оронч сэтгэлтэй ,үндэсний ардчилсан үзэлтнүүд -Д.Бодоо,С.Данзан,Д.Сүхбаатар нарын засгиийн эрхийг барьж байсан учраас шинэ төр тогтворжиж чадсан төдийгүй бэхжиж эхлэв.
1924 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улсын анхдугаар Их Хурал Нийслэл Хүрээнээ нээгджээ. Их Хуралд олон аймаг, хошуу, шавийг төлөөлсөн 77 төлөөлөгч оролцжээ. Их хурал ардын Засгийн газрын тайлан, яамд болон аймаг, шавь тусгай хошуудын илтгэлийг сонсож Ардын Засгийн эхний 3 жилийн үйл ажиллагааны үр дүнг сайшааж уг асуудлаар тусгай тогтоол гаргасан байна.
Монгол Улсын анхдугаар Их хурал хуралдсан байр, 1924
БНМАУ-ын анхдугаар Их хурлын зарим төлөөлөгчид

Улсын анхдугаар Их хурлаар БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийг баталжээ. Энэ нь Монголын төрийн түүхнээ анх удаа хаант ёсыг халж үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж туурга тусгаар төр улсаа “Бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой болжээ.
Анхдугаар их хурал Үндсэн хуулиа баримтлан Улсын бага хурлыг 30 хүний бүрэлдэхүүнтэй сонгожээ.
Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан нь XX-р зууны Монголын түүхэнд тохиолдсон онцгой чухал үйл явц болов
Ардын хувьсгалын гол зорилго нь тусгаар тогтнолоо олох явдал байсан боловч уг хувьсгалын үр дүн нь нийгмийн эрс өөрчлөлт авчирч чадсан байна. 1911 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залж шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны хувьсгалаар ч мөн Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоосон ач холбогдолтой болжээ.



1922 оноос хойш жил бүрийн 7-р сарын 11-нд Ардын хувьсгалын ялалтын баярыг Эрийн гурван наадам хийн ёслон тэмдэглэж иржээ.
Анхаарал тавьсанд баярлалаа !!!
Full transcript