Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Ариун хот

No description
by

Batmagnai Otgoo

on 17 February 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Ариун хот

Анхаарал тавьсан явдалд баярлалаа
Ариун хот
Вавилон хотын шинэчлэлт, өөрчлөлтүүд
1.Ассирын үе МЭӨ 689
2.Шинэ Вавилоны эзэнт улс МЭӨ 626
3.Персийн эзэнт улсад сөхөрсөн үе МЭӨ 539
4.Эллиний үе МЭӨ 331
5.Персийн эзэнт улсын үе МЭӨ 141
Семирасийн цэцэрлэг
Ариун хот Вавилон
Товч түүх

Вавилон нь эртний
Месопотамын
хот юм. Эдүгээ Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүгт 85 орчим км зайд орших
Ал Хилла
хот нь эртний Вавилон хот оршин байсан газар юм. Тигр болон Евфрат мөрний хооронд орших үр шимт хөрс бүхий уг нутагт энд тэндгүй шавар тоосгон балгасууд үзэгдэх нь Вавилоны соёлын үлдэц аж. Түүхэнд өгүүлснээр эртний Вавилон жижигхэн суурин байснаа МЭӨ3000 жилийн үед товойн гарч иржээ. Хот цэцэглэн хөгжихийн хэрээр алдар суу нь түгэх болж, улмаар анхны Вавилон улс бий болжээ. МЭӨ2300 оны орчмоос Вавилон нь “Ариун хот” хэмээн шүтэгдэх болсон бөгөөд уг хотод байсан гэх
Семирамисийн дүүжинт цэцэрлэг
нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт багтдаг билээ.
Вавилон
Ассирын үе МЭӨ 689
Ассирын Сенанчериб хааны засаглалын үед буюу МЭӨ 689 онд Вавилончууд Мушезиб Мардукийн бослого гаргасан нь дарагдан Вавилон хотын хэрмэн хана, сүм, ордонг тонон дээрэмдэн эвдэж, хотыг бүхэлд нь балгас болгожээ. Энэ явдлын дараа Сенанчерибыг залгамжлагч Эсархаддон вавилончуудад нигүүлсэнгүй хандаж, хуучин хотыг сэргээн засварлах ажлыг сайшаан дэмжиж, дахин сэргээжээ. Түүнийг нас барсны дараа МЭӨ652 онд түүний том хүү Вавилоны захирагч Шамах - Шум - Укин Ассирын хаан, өөрийн дүү Ассурбанипалын эсрэг вавилончуудыг удирдан бослого гаргасан байна. Ассирчууд дахин Вавилоныг бүслэн хааж, бууж өгөхийг шаардав. Хот өөрсддөө тулгарсан өлсгөлөнгөөс эмээн, бууж өгчээ. Ассурбанипал хаан хотынхныг уучилж, хэлтрүүлсэн байна. Ассирын эзэнт улс унасны дараа вавилон бие даан товойн гарч иржээ.
Шинэ Вавилоны эзэнт улс МЭӨ 626
МЭӨ 626 онд Вавилончууд Набополласарын удирдлага доор Ассирын эзэнт улсыг түлхэн унагаж, оронд нь өөрийн шинэ Вавилоны хаант улсыг үүсгэн, нийслэлээр нь Вавилон хотыг тодруулсан байна. Түүний хүү Навуходоносор II /МЭӨ 605-562 онд засаглаж асан/ хааны үед Вавилон хот гайхамшигт архитектур бүхий эртний хамгийн тансаг хотуудын нэг болжээ.
Персийн эзэнт улсад сөхөрсөн үе МЭӨ 539
МЭӨ 539 онд шинэ Вавилоны хаант улс Персийн Их Кир хаанд бут ниргэгдэж, түүний харъяанд оржээ. Вавилончууд хотынхоо хэрмийг давагдашгүй бат бөх гэж үздэг байсан ч Кир хаан цэргээ хуваан нэг хэсэг нь хэрмийн гадна вавилончуудын анхаарлыг татaж байх үед нөгөө хэсэг нь евфрат мөрнийг гатлан хотын хамгаалалтгүй хэсгийг бүрэн эзлэн авчээ. Иймээс хотынхон арга буюу бууж өгчээ. Ийнхүү аугаа ариун хот Вавилон нь 200 жилийн турш Персийн эзэнт улсын нийслэл байсан юм.

Навуходоносор II
/МЭӨ 605-562 онд засаглаж асан/ хааны үед Вавилон хот гайхамшигт архитектур бүхий эртний хамгийн тансаг хотуудын нэг болжээ. Небучаднеззар хаан өмнөх үеийн Мушезиб Мардукийн байгуулсан хотын хаалгыг улам сайжруулан,
Иштар хаалга
болгосон бөгөөд хотын хэрмийг сайжруулан шинэчилж,
Семирасийн цэцэрлэгийг
бариулсан нь эртний дэлхий дахинаа ихэд алдаршсан байна. Гэхдээ Семирамисийн цэцэрлэг бодитой байсан эсэх талаар ихээхэн маргаантай байгаа бөгөөд нинейн цэцэрлэгийг сайжруулсан гэж үзэх судлаачид байдаг.
Гол асуудал :
Сэмирасын цэцэрлэг бодит зүйл мөн үү ?
Семирасийн цэцэрлэгийн тухайд
Вавилоны дүүжин цэцэрлэг буюу Семирамидын дүүжин цэцэрлэг нь өнөөгийн Иракийн
Ал Хилла
хотын ойролцоо байсан Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг гэж үздэг. Уг байгууламжийг МЭӨ 600 оны орчимд шинэ Вавилоны хаант улс буюу Чалдийн хаан Навуходоносор II-ын зарлигаар байгуулсан. Тэрээр өөрийн эхнэр Мэдиагийн Амитист зориулан бариулсан бөгөөд урт наст модод, анхилуун үнэрт цэцэгс, ургамлыг түүний эх орноос авчруулан ургуулсан ажээ. Уг цэцэрлэг МЭӨ I зууны үед газар хөдлөлтөөр сүйрсэн гэж тэмдэглэгдсэн байдаг.
Уг цэцэрлэг бодитоор оршин байсан уу, эсвэл зүгээр л уран зохиолын хийсвэр дүрслэл байсан уу ?
Энэхүү асуултанд Вавилоны түүхийн он дарааллын бичгүүд бүрэн хариулт өгч чаддаггүй.
Вавилоны дүүжин цэцэрлэгийн тухай хамгийн анх
МЭӨ IV
зууны үед амьдарч байсан
Чалдийн их лам Бероссус
өөрийн номондоо дүрслэн үзүүлсэн байдаг. Мөн Грекийн түүхчид нилээд нарийн тодорхой тэмдэглэсэн байдаг.
Саяхан Иракт уг ордон байсан гэх газарт археологийн малталт хийсэн бөгөөд гулдан хаалганы тууриуд, 25 метр орчим зузаантай, дээр нь үр тариа тарьж байсан ул мөр бүхий хана олжээ.
Гэвч Евфрат мөрний эрэг хавьд орших уг ордны цогцолборт Вавилоны цэцэрлэг байсан эсэх талаар маргаантай байсаар байгаа билээ.
Full transcript