Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Хуванцар

No description
by

Цэнд Аюуш Н.

on 19 March 2018

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хуванцар

Хуванцар
Хуванцар материал гэж юу вэ?
Анхны хуванцрыг 1860 онд зохион бүтээсэн бөгөөд Грекийн plastikos гэдэг үгнээс гаралтай ба энэ нь хэвэнд цутгах гэсэн утгатай. Хуванцар материал гэдэг нь газрын тос, байгалийн хийн молекул болон бусад олон төрлийн нэгдэл эдгээр нь мономоор үүсгэдэг бөгөөд олон гинжин хэлхээтэй мономерийг (Poly) полимер гэж нэрлэнэ. Уг полимерийг хайлуулж хэвэнд цутгаснаар хуванцар хийдэг. Мөн Хуванцар материалыг будагч бодистой хольж үнэтэй материалын оронд дүүргэгч материал болгон холбогч, бэхжүүлэгч зөөлрүүлэгч зэрэг бодис нэмж бидний эдэлж хэрэглэж буй ахуйн зүйлсээс авахуулаад үйлдвэрт сав баглаа, авто машин, электроник, нисэх онгоц, эмнэлгийн хангамж гэх олон зүйлд ашигладаг.
Амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж байна вэ?
Бидний өдөр тутам хэрэглэдэг ус, ундаа савладаг хуванцрын бүтцэд бисфенол А гэгч бодис ордог ба бисфенол А нь бэлгийн гормоны үйл ажиллагааг төөрөгдүүлж, хөхний хорт хавдрыг үүсгэдэг бөгөөд эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг байна. Хуванцар сав нь хэдийгээр цэвэрхэн, өөгүй харагдаж байгаа ч хүний биед хор нь аажим аажмаар шингэж хуримтлагддаг аж.Хуванцар савны хамгийн аюултай нь ямар нэгэн шинж тэмдгээр шууд илэрч нөлөөлдөггүй, харин удаан хугацааны хэрэглээний явцад тухайн хэрэглэгчийн биед байгаа өвчин эмгэгийг дэмжиж, дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг бууруулж, чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог зэрэг олон төрлийн өвчний эх үүсвэр болдог.
Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагыг төвлөрсөн сүлжээний усны үзүүлэлттэй харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалаганы агууламж зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4,4 дахин их болж өсдөг байна.

Хуванцраас үүсэх хор хөнөөл үүсэх шалтгаан
Бидний хамгийн том алдаа бол эдгээр хуванцар материалын зориулалт тэмдэглэгээг таньж мэдэхгүйгээс гадна, үл тоомсорлон зориулалтын бус шингэн болон хуурай хүнс савлаж хадгалах, буцалсан халуун бүлээн зүйл хийх, өндөр температурт халаах, нар салхинд тавих гэх мэтчилэн тухайн савандах химийн элемент хоол хүнстэй урвалд орох бүхий л хортой орчинг бүрдүүлдэг. Мөн нэг удаагийн болон олон удаагийн ашиглалтын тал дээр ойлголт огт байдаггүй. Ундааны саван сүү хийж хадгалах жишээтэй.
Хуванцар эрүүл мэнд болоод байгальд үнэмлэхүй их хор учруулдаг тул өдөр тутмын хэрэглээнээсээ хуванцрыг хэдхэн хувиар л хасаж чдвал үлэмж өөрчлөлт гарах тул хуванцрын хэрэглээгээ багасгацгаая
Хуванцрын хэрэглээг багасгаж хор хөнөөлийг өөрөөсөө холдуулах нь
Хуванцар материалын төрөл ангилал:
1. Polyethylene Terephthalate (PETE, PET) тэмдэглэгээ 1 Химийн томъё: (C10H804)4
- Хатуу хөшүүн хүчинд тэсвэртэй ба хэмжээнээс хамааран усанд маш бага уусдаг.
- Шүлт тэсвэрлэх чадвар ба химийн эсэргүүцэл сайн
2. High density polyethylene (HPDE) тэмдэглэгээ 2 Химийн томъё: (C2H4)n carbon and hydrogen
- Маш хатуу ба LDPE-ээс илүү тунгалаг өндөр температурыг тэсвэрлэдэг
3. Polyvinyl chloride тэмдэглэгээ 3 Химийн томъё: (PVC or V) carbon hydrogen chlorine
4. Low density polyethylene (LPDE) тэмдэглэгээ 4 Химийн томъё (CH2-CH2)n carbon hydregon
5.Polypropylene (PP) тэмдэглэгээ 5 Химийн томъё (C3H6)
- Өндөр температур эсэргүүцдэг хагас тунгалаг материал
7.Бусад тэмдэглэгээ 7 Химийн томъё Ихэнхдээ поликарбонат
Ердийн хэрэглээнд усны лонх, хүүхдийн сүүний сав зэргийг хийнэ
Full transcript