Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Нүүрс,Нүүрсийг боловсруулах арга. Бензол

No description
by

Б. Бархас

on 22 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Нүүрс,Нүүрсийг боловсруулах арга. Бензол

Нүүрс нь байгалийн гаралтай, хатуу төлөв байдалтай ,нарийн нийлмэл бүтэцтэй,хүн төрөлхтний амьдралд хэрэглээний олон төрлийн ач холбогдолтой ашигт малтмал.
Нүүрс
Нүүрс,Нүүрсийг боловсруулах арга. Бензол
Нүүрсний шинжлэх ухаан нь н
үүрсний найрлага, шинж чанар, молекулын бүтцийг судалдаг ба судалгааны үр дүнд үндэслэн нүүрс, түүнийг бүрэлдүүлэгч бодисуудыг зөв зохистой ашиглах, хувиргах, боловсруулах боломжтой нээн туршдаг.
Нүүрсний шинжлэх ухаан
2009 онд 3.3%-аар (156,1 сая тн) өсч, 6.833 тэрбум тн болсон. Нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 40 орчим %-д тулгуурладаг. Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа түүхий эдийн 24% нь нүүрсэнд тулгуурлаж байгаа ба энэ нь нефтьтэй ижил үзүүлэлт юм.
Дэлхийн нүүрсний хэрэглээ
Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн гаргасан 2008 оны мэдээлэлд дэлхийн нүүрсний баталгаат нөөц 826 тэрбум тн гэсэн байдаг. Энэ нөөцийн 27.2% нь Хойд америк, 21.8% нь ОХУ болон Зүүн европийн улсуудад, 19.2% нь БНХАУ-д, 10.5% нь Азийн бусад орнуудад оршиж байна.
Нүүрсний нөөц
Монгол улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10т ордог бөгөөд 2010 оны байдлаар 96 орд, 264 илрэл байсан. Үүнээс 80 орчим орд нь геологийн судалгаанд орсон. Манай улсын нүүрсний нөөц нь дэлхийн нөөцийн 1 орчим %-ийг бүрдүүлдэг боловч өөрийн орны хүн амын хэмжээ, эдийн засгийн чадавхтай харьцуулж үзвэл их нөөц юм.
Монгол улс
Газрын хөрсөнд хуримтлагдсан ургамал, амьтны гаралтай хувирлын бүтээгдэхүүнийг биолит буюу (лит-чулуу) гэх ба шатах шинж чанараас нь хамааруулан акустобиолит буюу (үл шатах), каустобиолит буюу(шатах) хэмээн 2 ангилдаг.
Шатах чанаргүй хувирлын бүтээгдэхүүнд:
шүр, шохой, бал чулуу
Шатах чанартай хувирлын бүтээгдэхүүнд:
нүүрс, нефть, байгалийн хий зэрэг орно.

Нүүрсний байгальд орших байдал
Шатах хатуу ашигт малтмал болох нүүрс нь түүнийг үүсгэсэн ургамлын төрөл зүйл, найрлагаас шалтгаалан байгальд дараах хэд хэдэн төрөл мөн хольц хэлбэрээр тохиолддог байна.
1. Гумит (гумус-хөрс). Хуурай газрын болон усны дээд ургамлаас үүсэлтэй ба тэдгээрийн задрал хувирлын түвшингээс нь хамааруулан дараах байдлаар ангилдаг.
Хүлэр - хагас задралын бүтээгдэхүүн хольц
Хүрэн нүүрс - бараг бүрэн задралын бүтээгдэхүүн
Чулуун нүүрс - гүнзгий хувиралд орсон задралын бүтээгдэхүүн
Антраци - Хамгийн их хувиралд орсон бүтээгдэхүүн
2. Сапропелит (сапрос-ялзмаг). Усны амьтан ба доод ургамлаас үүдэлтэй ба хувирлын байдлаас нь хамааруулан хүлрийн шатны сапропелит, хүрэн нүүрсний шатны сапропелит, чулуун нүүрсний шатны сапропелит хэмээн ангилдаг.
3. Липтобиолит (липто-тос). Ургамлын хамгийн тогтвортой хэсэг болох воск, давирхайнаас үүдэлтэй. Хүрэн өнгөтэй хатуурсан давирхай юм. Найрлагад нь давамгайлах хэлбэрээр нь үрлэг, давирхайлаг, үндэслэг, восклог хэмээн ангилдаг.
Шатах чанар: Гумусын, сапропелийн, липтобиолитын ба нийлмэл гарал үүсэлтэй байж болно. Геологийн насжилтын хувьд анцрацитаас ч өмнө байсан байх магадлалтай.Сапропелитийн эрдсийн хэсэг ихсэх явцад шатах чанар үүсч болдог.
Гэвч ихэнх төрлийн нүүрс Гумитат хамаарагддаг
Нүүрс олборлолт, боловсруулалт
Дэлхийн нүүрсний нийт олборлолт 2009 онд 2.1%-иар өсч, 6.9 тербум болсон.Нүүрсний гол төлөв нь цахилгаан дулаан үйлдвэрлэх зорилгоор түлж, шатааж хэрэглэдэг. Манай орны цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 90%-ийг нүүрс ашиглан үйлдвэрлэж байгаа бөгөөд Улмаар нүүрний олборлолт болон экспортын хэмжээ 2010 оны байдлаар эрс өссөн.
Харин сүүлийн үед манай улсын уул уурхайн зарим компаниуд нүүрсийг угаах, баяжуулах зэрэг механик боловсруулалтыг хийж эхэлж байна. Энэ нь косжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх г.м нүүрсийг гүн боловсруулалтын технологийн урьдчилсан нөхцөл болдог. Гэвч цаашид нүүрс-химийн аж үйлдвэр тухайлбал, кокс-химийн үйлдвэрийг хөгжүүлэх нь ирээдүйд Монгол улсад хэрэгтэй юм.
Манай улсын эдийн засгийн хөгжилд чухал үр нөлөөтэй томоохон ордууд(бүсээр нь)
Баруун бүс: Нүүрст хотгор, Хөшөөт, Хар тарвагатай, Хүдэн, Явар, Олонбулаг, Зээгт, Хүрэн гол
Зүүн бүс: Адуунчулуун, Чандгана тал, Тал булаг, Баянцогт
Төвийн бүс:Өвдөг худаг, Шивээ овоо, Багануур, Тэвшийн говь, ХөөТ, Хөөтийн хонхор, Улаан овоо, Цайдам нуур, Төгрөг нуур, Баянжаргалан, Олонгийн ухаа, Хашаат худаг, Хамрын хурал
Өмнөд бүс: Таван толгойт, Нарийн сухайт, Цагаантолгой, Гурван тэс, Баруун наран
Хангайн бүс: Сайхан овоо, Алаг цахиур, Өвөр чулуут, Шинэжист, Баянтээг, Могойн гол, Эрээн, Баяндуурх
Нүүрсний найрлага, шинж чанар
Нүүрсний үүсэл: Ургамлын үлдэгдлийг нүүрс болгон хувиргасан геохимийн процесыг Нүүрсжилт гэх ба нүүрсжих процесын генетик үе шатыг 3 хуваадаг.
1) Эх ургамлаас-Хүлэр үүсэх
2) Хүлрээс-Хүрэн нүүрс үүсэх
3) Хүрэн нүүрснээс- Чулуун нүүрс үүсэх
Газрын давхаргад нүүрс ийнхүү хуримтлагдах нь нүүрс үүсгэгч эх ургамал нь тухйн орд дээр ургаж байсан эсвэл, нүүрс үүсгэгч эх ургамлын үлдэгдэл тухайн орд газар дээр зөөгдөж ирсэн байдлаар явагдсан байдаг.
Нүүрсний найрлага, хими шинж чанар
Газрын хөрсөнд хуримтлагдсан ургамал, амьтны гаралтай шатах чанартай хувирлын бүтээгдэхүүний элементийн дундаж найрлагыг дараах хүснэгтэд харууллаа.
Байгаль орчны бохирдол:
Нүүрсийг хэрэглэснээрль орчны бид нэг талаасаа өөрсдөдөө таатай орчныг бүрдүүлж байгаач экологийн талаасаа байгаль орчинг хамгийн ихээр бохирдуулж байгаа шатах ашигт малтмалын нэг юм.Нүүрсний олборлолт болон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь байгаль орчинд хамгийн их сөрөг нөлөөтэй.Нүүрс олборлоход үзүүлэх сөрөг нөлөө нь хөрсний эвдрэл,өгөршил, нуранги, усны бохирдол,гидрологийн өөрчлөлт, тоосжилт болон шингэн ба хийн хаягдал үүснэ.
Харин цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн үед нүүрсний шатах урвал явагдах ба шаталтын бүтээгдэхүүн агаарыг хамгийн их бохирдуулдаг.
Бусад түлштэй харьцуулбал нүүрсний шатах урвалаар хүхэр, азотын исэл болон нүүрсхүчлийн хий, дэгдэмхий үнё, тоос ихээр үүсдэг.
Агаарт хаягдсан азотын ба хүхрийн ислүүд нь хялбар исэлдэн дээд ислүүдээ үүсгэдэг ба тэдгээр нь усны ууртай урвалд орж, маш жижиг дуслууд үүсгэдэг.Энэ нь хүчлийн бороо гэгдэх ба амьсгалийн замын өвчин болон бусад төрлийн өвчнүүдийг үүсгэх их үүсвэр нь болж өгдөг.
Агаар бохирдуулагч дотроос хүлэмжийн хий, ялангуяа нүүрсхүчлийн хий нь ихээхэн анхаарал татдаг.Түүнчлэн орчны бохирдол болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн хувьд нүүрсний найрлага дахь элементүүд бүүр их анхаарал татдаг. Тухайлбал: Мөнгөн ус болон түүний нэгдлүүд хүний тархи, бөөр, уушгийг хордуулж, гэмтээх үйлчилгээтэй ба байгаль орчинд хамгийн их хортой элементийн нэгд тооцогддог. Байгальд хаягдаж буй мөнгөн усны гол үүсвэр нь нүүрсээр ажилладаг цахилгаан станц юм.Манай орны цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг нүүрс ашиглан үйлдвэрлэдэг. Энэ судалгаанаас авч үзэхэд хаягдал мөнгөн усны тоо хэмжээ нь маш их болох нь тогтоогдсон.



Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг даган манай орон нүүрсийг олборлож, угаах, баяжуулах механик боловсруулалтыг хийсний дараа дулааны боловсруулалтын, өөрөөр хэлбэл, коксжуулах, хагас коксжуулах, хийжүүлэлтийн аргаар гүнзгий боловсруулж, кокс, хагас кокс, чанаржуулсан утаагүй түлш гаргаж авах аргын эхлэл тавигдсан.
Нүүрсийг хийжүүлэх, коксжуулах,технологи
Байгаль орчны бохирдлыг бууруулах, цахилгаан эрчим үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс орчин үед цахилгаан станцын хаягдал хийг азот, хүхрийн ислээс цэвэрлэх, эрдэс бодс, хүхрийн хольцгүй цэвэр түлш гарган авах,коксыг коксждоггүй нүүрсний бүтээгдэхүүнээр орлуулах зэрэг өргөн хүрээний судалгааны ажил хийгдэж байгаа ба түүнийг даган олон тооны шинэ технологи нүүрсний цахилгаан станцад нэвтэрч байгаа. Эдгээрээс хамгийн дэвшилттэйд тооцогддог нь уур хийн төхөөрөмж (УХТ) бүхий цахилгаан станц юм. Энэхүү цахилгаан станцын гол бүрдэл хэсгийн нэг нь нүүрсийг хийжүүлэгч төхөөрөмж юмаа.
Түлшинд агуулагдах нүүрстөрөгч өндөр Температурт исэлдүүлэгчтэй харилцан үйлчилж, шатдаг хий (H2, СO2, CH4)-нд хувирахыг хийжүүлэлт гэнэ. Хийжүүлэлтээр гарган авсан шатдаг хийг эрчим хүч үйлдвэрлэхэд хэрэглэдэг.
Нүүрсний коксжуулалт
Нүүрсийг агааргүй орчинд халаахад зөөлрөөд дараа нь хатуурах шинж чанарыг бөсөх шинж чанар гэнэ. Бөсдөг нүүрсний хагас коксыг 1000C ба түүнээс дээш температур халаавал цаашид дахин задралд орж нүүрсжсэн хатуу бүтээгдэхүүнийг кокс үүсгэнэ. Нүүрс бөсөх болон коксжихийг коксжуулалт гэнэ. Орчин үед коксын үйлдвэр нь дараах шат дамжлагаас бүрдэнэ.
Нүүрс баяжуулах, хольц бэлтгэх
Нүүрс коксжуулах
Бэлэн болсон коксыг унтрааж тогтворжуулан ангилан ялгах
Коксжуулалтын дайвар бүтээгдэхүүн ялгах боловсруулах
Нүүрсний үндсэн бүрэлдэхүүн ароматик нүүрсустөрөгч(арен). Бензол

Нүүрс нь маш нарийн нийлмэл бүтэцтэй, ароматик шинж чанартай макромолекулуудаас тогтоно.
Бензол ба түүний уламжлалаас тогтсон карбоцагирагт нэгдлүүдийг арен гэнэ.Зарим яасан ээжээ ареныг анх байгалийн анхилуун үнэрт хольцоос гарган авсан учир ийнхүү нэрлэсэн байна.
Молекулдаа C-C дан холбоо болон C--C Үл байршсан холбоо агуулсан, C6H6 найрлагатай, битүү хэлхээт нүүрсустөрөгчийн Бензол гэнэ.
АНХААРАЛ ТАВЬСАН ЯВДАЛД БАЯРЛАЛАА
THANK YOU
Инээгээрэй хахаха :)
Бархас нь Байноо
Full transcript