Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Ус судлалын харуул

No description
by

Demberelnyam Ulziitogtokh

on 4 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Ус судлалын харуул

Ус судлалын харуулыг усны хамгийн их ба бага түвшинг ажиглаж болохуйцаар төхөөрөмжилнө.
Усны горим, чанарыг төлөөлж чадахуйц, хэмжилт хийхэд тохиромжтой голын хэсэгт ус судлалын харуулыг байгуулна. Харуулын чиглэлийг сонгох хэсгийн голын өргөнийг 3-5 дахин авсантай тэнцэх уртад гулдрил шулуун, урсгалын өргөн, усны гүн болон гадаргын хэвгий харьцангуй тогтмол байх ба голын хөндпөн огтлол жигд, зөв хэлбэртэй байна. Түүнчлэн эл хэсэгт татам, салаа, тогтонги ус, усны ургамал, мод, сөөггүй байх шаардлагатай. Энэ хэсэгт урсгал ердийн, түүнийг саатуулах мөс, аралгүй байна.
Нуур, усан сан дээр ус судлалын харуулыг байгуулах хэсэг дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
а). Эрэг орчмын ба их усны хооронд усны солилцоо чөлөөтэй байх,
б). Усны хамгийн бага түвшнээс доош 0.5-1.0 м гүн устай байх,
в). Салхины долгионоос хамгаалагдсан, мөс салхинд туугдаж ирэхгүй, овоорч тогтохгүй байх. Нивелирдлэг хийх боломжтой байх,
г). Томоохон цутгалын адагт ба ус татах барилга байгууламжийн ойролцоо харуулыг байгуулж болохгүй.

Усны ямар эх үүсвэр дээр харуул байрласнаас хамааруулан гол, мөсөн гол, намаг, нуурын ус судпалын харуул гэж ангилна. Голын усны урсацыг хэмждэг харуулыг өнгөрөлтийн харуул, харин усны түвшин, түүнд нөлөөлөх болон дагалдах үзэгдэл, процессуудад ажиглалт, хэмжилт хийдэг харуулыг усны түвшний харуул гэж нэрлэнэ.
Ус судлалын харуул
Ус судлалын харуулыг төхөөрөмжилсөн байдлаар нь энгийн ба автомат гэж ялгаж болно. Энгийн ус судлалын харуул дээр усны түвшинг ус хэмжлэгийн рейкээр шууд хэмжинэ. Ийм харуулыг уур амьсгал, газар зүйн онцлог болон нуур, усан сан, гол горхины эргийн өндөр ба налуугийн хэм хэмжээ, хэмжилтийн нарийвчлалд тавих шаардпага зэргээс хамааруулан төхөөрөмжилсөн байдлаар нь шонгийн, рейкийн, дамжуулгын, холимог гэж хуваана.
Усны түвшинг өөрөө тэмдэглүүр төхөөрөмж, автомат тоолуураар тоноглосон харуулыг ус судпалын автомат харуул гэж нэрлэдэг ба энд усны түвшин, температур, бусад хэмжигдэхүүний хэлбэлзлийг тасралтгүй бүртгэнэ.
Ус судпалын харуул бүрт шон ба рейкийн өндрийг тогтоох, хянах зориулалт бүхий өндрийн хөдлөшгүй тэмдэгтүүд буюу репер, тооллын тэнхлэг байна.

Гол мөрөн, нуур, намаг, мөнх цас, мөсөн гол, булаг шанд, усан сан, суваг, шуудуу дээр тусгай дүрмийн дагуу сонгож авсан хөндлөн огтлолын чиглэлд байнгын ажиглалт, хэмжилт хийх зориулалтын багаж, төхөөрөмжөөр тоноглосон, тодорхой хөтөлбөр, арга зүйгээр усны горимын үзэгдэл, процессуудад ажиглалт, хэмжилт хийж, мэдээлэл хуримтлуулах судалгааны нэгжийг ус судлалын харуул гэнэ.
Семинар - 1
Ус судлалын харуулын репер. Ус судлалын харуул бүрт бат бэх, хөдөлгөөнгүй суурилсан үндсэн ба шалгалтын гэсэн 2 репер заавал байна. Харуулын ойр орчимд, үер, усанд үл автах өндөр газарт байрласан, шон ба рейкийн өндрийг шалгах зориулалтын реперийг шалгалтын, харин түүний өндрийг хянах зориулалтын реперийг үндсэн репер гэнэ.
Харуулд хамгийн ойр орших улсын геодезийн сүлжээний өндрийн тэмдэгтийг үндсэн реперээр сонгон авч болно. Геодезийн өндрийн тэмдэгт байхгүй эсвэл түүнийг ашиглах боломжгүй бол харуулын орчим дахь өндөр цэгт (дэнж, уулын орой г.м) үндсэн реперийг газарт далд байрлуулна.
Хэрэв ойр орчимд улсын геодезийн сүлжээний өндрийн тэмдэгт байвал түүнээс энэхүү үндсэн реперийн өндрийг нивелирдэж тогтоох нь чухал.
Full transcript