Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Насанжаргал Олон улсын менежментийн стратеги

No description
by

nasanjargal nasaa

on 6 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Насанжаргал Олон улсын менежментийн стратеги

Олон улсын менежментийн стратеги
1. Олон үндэстний компанийн стратеги үүсэн бүрдэх угтвар нөхцөлүүд
1. Олон үндэстний компанийн стратеги үүсэн бүрдэх угтвар нөхцөлүүд
2. Олон улсын компанийн стратегийн төлөвлөлт ба олон улсын үйл ажиллагааны талаарх стратегийн шийдвэрүүд
3. Стратегийн төлөвлөлтийн арга зүйн үндэс
4. Стратегийн төлөвлөлтийн зохион байгуулалт ба тусгай стратеги

Корпорацийн стратеги нь зах зээл , нийгэмд компанийн байр суурийг тодорхойлох ба дэмжихэд чиглэнэ. Олон улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаний стратеги сонголт нь
глобалчлах шаардлага, үндэсний онцлогыг харгалзах шаардлага
гэсэн хүчин зүйлүүдээр илрэнэ.
Глобалчлах шаардлага:
нэр төрөл, чанарын хувьд аль ч өнцөг буланд нэг байдлаар хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, түгээх асуудлыг хамруулна.
Үндэсний онцлогыг харгалзах шаардлага:
бүс нутаг болон орон нутгийн зах зээлийн хэрэглэгчдийн өвөрмөц хэрэгцээ, улс төр, албан байгууллагын тогтоосон төрөл бүрийн стандарт шаардлагад зохицож ажиллах тухай асуудлыг хамруулна.

Олон улсын стратегийн төрлүүд:

Пүүс дэлхийн зах зээлд үйл ажиллагаа явуулах доорхи хувилбарууд байна.
1. Пүүсийн өөрийн технологийг ашиглах, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах эрхийг гадаадын пүүст шилжүүлэх.
2. Үндэсний үйлдвэрлэлээ хүчтэй болгох, өөрийн болон бусад борлуулалтын сувгыг ашиглан гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах
3. Орон нэг бүрийн нөхцөл, хэрэглэгчдийн сонирхолд нийцсэн тус тусын стратегийг бүрэлдэхүүнд нь багтаан боловсруулдаг олон үндэстний стратегийг мөрдлөгө болгох.
4. Дэлхийн стратегийн ач холбогдолтой бүх зах зээл дээрх доогуур зардалтай үйлдвэрлэлд пүүс баримжаалсан доогуур зардлын тэргүүлэх гол стратегийг мөрдөх. Зорилго нь дэлхийн зах зээлийн хүрээндэх өрсөлдөгчтэй зэрэгцүүлэхэд зардлын доод түвшинд хүрэхэх оршино.

2. Олон улсын компанийн стратегийн төлөвлөлт ба олон улсын үйл ажиллагааны талаарх стратегийн шийдвэрүүд
Стратегийн удирдлага:
хүний чадавхид тулгуурлаж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг харгалзан явуулдаг бөгөөд хүрээллийнхээ талаас буй болсон, уриад нийцсэн өрсөлдөгчөөсөө илүү давуу байдлыг хангасан өөрчлөлтийг цаг алдахгүй хийж уян хатан зохицуулдаг, энэ бүгд нийлээд тухайн байгууллага урт удаан хугацаанд оршин тогтонож тавьсан зорилгодоо хүрэх боломж өгдөг тийм удирдлага мөн гэж тодорхойлж болно.
Стратеги удирдлага нь стратеги төлөвлөгөөгөөр дамжин хэрэгжинэ.

Стратеги төлөвлөлт гэдэг нь:
тавьсан зорилгодоо хүрэхэд байгууллагад туслахын тулд өвөрмөц стратегиудыг боловсруулахад хүргэдэг байгууллагын удирдлагын гаргасан шийдвэр, үйл ажиллагаа хоёрын нэгдэл юм.
Стратеги төлөвлөлт бол удирдлагын бүх чиг үүргийг хамардаг ба гол зорилго нь шинийг нэвтрүүлэх, байгууллагыг өөрчлөхөд чиглэнэ.

Гол ач холбогдол:
1. Компанийн юу хийх, бусдаас юугаара ялгаатай байхаар тодорхойлж, ажилчдыг хэв маягаар нь өөртөө татаж, бусдыг дайжуулдаг.
2. Байгууллагын ирээдүйг тодорхойлж, түүний дагуу хамтран ажиллагсдыг чиглүүлэх, шинэ ажиллагсдын сонирхлыг татах болон бүтээгдэхүүн үйлчилгээг амжилттай худалдах боломж өгөх.

Олон улсын үйл ажиллагааны стратегийн шийдвэр
Пүүсийн олон улсын үйл ажиллагааны үндэс нь тухайн салбарт гаргасан стратегийн шийдвэрийн тодорхой нэгдэл мөн.
Пүүсийн үр өгөөжтэй удирдлага нь:
1. Удирдлагын зохион байгуулалтын бүтцээс үл хамаарах, пүүсийн гадаад харилцан ажиллагаатай холбоотой бүх тулгуур мөчийг хамаарна.
2. Пүүсийн гол зорилгыг үйл ажиллагааны урсгал төлөвлөгөө, шуурхай шийдвэрийн түвшинд дараалан хэрэгжүүлэх боломжийг хангана.
3. Дотоодын зөрчилгүй байдал.
4. Гадаадад зөрчилгүй байдал.
5. Тохироот хөгжлийн хандлагын үнэлгээг баримжаа болгох.

Олон улсын пүүс дэх стратеги төлөвлөлтийн дэг журам:
Стратеги төлөвлөлт гэх ойлголтод багтах дэг журамын цогцолборыг сонголт бүхий 2 замаар гүйцэтгэж болно. Үүнд:
1. Шаардлагын хэмжээгээр
2. Тогтолцооны дагуу

Стратеги хэрэгжилт:
нь үйл ажиллагааны чанарын ялгаа бүхий /программ, төлөвлөгөө боловсруулах, тэдгээрийн биелэлт, хяналт, тооцоо бүртгэл, шинжилгээ, үйл ажиллагааны шинжилгээ/ хэд хэдэн төрлийг өөртөө багтаадаг.

4. Стратегийн төлөвлөлтийн зохион байгуулалт ба тусгай стратеги
Стратеги төлөвлөлтийн зохион байгуулалтын
асуудалд тохирох бүтэц бүрдүүлэх, түүний үйл ажиллагааг хангах
гэсэн 2 үндсэн бүрэлдэхүүнтэй. Стратеги төлөвлөлтийн зохион байгуулалт нь доорхи зорилтыг шийдвэрлэхийг шаарддаг. Үүнд:
• Стратеги төлөвлөгөөний үүргийг хэрэгжүүлэх удирдлагын бүтцийг бий болгох
• Түүний ажиллах дүрэм зааврыг боловсруулах,
• Ажиллагсдын сонголт ба түлхэц
• Мэдээлэл хангамжийн зохион байгуулалт хамаарна.

Стратеги төлөвлөлтийн соёл:
Стратеги төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх нь зохион байгуулалтын соёлын хөгжил, түүний бүрэлдэхүүнд Стратеги төлөвлөлтийн онцлог соёлыг салган авч үзэхтэй холбоотой байдаг. Пүүсийн хөгжлийн онцлог, үйл ажиллагааны нөхцөлөөс үл хамааран Стратеги төлөвлөлтийн соёл доор дурьдсан нийтлэг зарчимд тулгуурлана. Үүнд:
1. Стратеги төлөвлөлт бол удирдагчид өөрсдөө гүйцэтгэх ёстой ажил бөгөөд төлөвлөгчдийн гүйцэтгэх үндсэн үүрэг төлөвлөлтийн тогтолцооны ажиллагааг хангахад оршино.
2. Стратеги төлөвлөлтөд оролцон буй бүх менежер пүүсийн магадлал бүхий боломж, ирээдүйд пүүсийн хөгжил нөхцлийн талаар ижилхэн мэдээлэлтэй байх ёстой.
3. Пүүс дэх урамшуулалын тогтолцоо урт хугацаат үр дүнгээр богино хугацаат үр дүнг урамшуулж болохгүй. Удирдагчид нь богино ба урт хугацаат төлөвлөгөөний биелэлтийг хариуцдаг.
4. Стратеги төлөвлөлтийг нэвтрүүлэх ажлыг шинэ аргад тогтмол шилжих, төлөвлөлтийн тогтсон соёлын бүх давуу талыг ашиглах асуудлыг авч үзсэн стратегийн үндсэн дээр явагддаг.


• Олон улсын түвшинд овсгоо самбаатай ажиллах ба төрөлхийн глобал компани байгуулах стратегиуд

1. Олон улсын түвшинд овсгоо самбаатай ажиллах стратеги:
компанидаа шинэ давуу тал олж авахаар хил хязгаар дамнуулан хийж буй инновац бүхий, давшингуй, эрсдэл үүрэхээс буцахгүй бизнесийн зан үйлийг олон улсын түвшний овсгоо самбаа гэж тодорхойлдог.
2. Төрөлхийн глобал компаний стратеги:
технологийн хувьд давуу талтай байх, хэнд ч байхгүй өвөрмөц үйлдвэрлэл арга барилтай байх, чанарыг эрхэмлэх, гадаад дахь дистрибьютерын үйл ажиллагааг дэмжиж урамшуулах зэрэг олон стратеги хэрэглэдэг.


Стратегийн тоо баримтын бүрэлдэхүүн:

стратегийн шийдвэр боловсруулахад шаардлагатай тоо баримтанд
 Салбарын тодорхойлолт
 Өрсөлдөөний тухай мэдээлэл,
 Үйл ажиллагааны гадаад хүчин зүйлсын үнэлгээ,
 Гадаад орчины хөгжлийн төсөөлөл,
 Пүүсийн хүчтэй болон сул талын тодорхойлолт тус тус хамаарна.

У.Кинг, Д.Клиланд нар уг жагсаалтанд:
 Пүүсийн удирдлагын санал
 Алдаа гэсэн 2 зүйлийг нэмж оруулсан.

3. Стратеги төлөвлөлтийн арга зүйн үндэс
Олон улсын пүүс дэх стратеги төлөвлөлтийн ажиллагаа нь 15 алхам бүхий харилцан холбоотой 3 зангилаа хэсгээс бүрдэнэ.
Санхүүгийн нөөц шинжилгээ:

санхүүгийн нөөцийг:
1. Одоо байгаа болон ирээдүйд орж ирэх хөрөнгө, тэдгээрийн хэрэгцээгээр
2. Шилжин хөдлөх боломжоор
3. Капиталын хүрэлцээгээр
4. Ашиг, ногдол ашгийн харьцааны зорилгоор тодорхойлно.

Хөдөлмөрийн нөөцийн шинжилгээ:
-нд ашиглах үзүүлэлтээс доорх хэдэн төрлийг авч үзэж болно. Үүнд:
 Ажиллагсдын нийт тоо, үүнээс ажил үүргийн хувиар
 Ажиллагсдын ашиглалтын түвшин
 Ажиллагсад нэг үйлдвэрээс нөгөөд шилжин ажиллах боломж
 Нэмэлт нөөцийг татан авах боломж

Үйлдвэрлэлийн нөөцийн шинжилгээ:
нь хөдөлмөрийн нөөцийн адилаар ачаалалыг жигдрүүлэх үүднээс хэрэгтэй бөгөөд үйлдвэрлэлийг аргатгах нь зохистой эсэхийг үнэлхэд тус болдог.

Зах зээлийн шинжилгээ:
пүүст хамаарах зах зээлийн түвшин нь, өөрчлөлтийн зорилгын тохирох үзүүлэлтэй зэрэгцүүлэх нь судлан буй зах зээл дээрх пүүсийн үйл ажиллагааны давамгайлах талыг үнэлэх боломж олгохоос гадна эдгээр ажиллагааг урт хугацааны зорилгод тохируулах дохио болдог.
Гадаад орчны нөлөөлийн шинжилгээ:

Пүүсийн боломжийн шинжилгээний эцсийн хэсэг нь гадаад орчны нөлөөлөлийг авч үздэг. Үүнд дараах зүйлд анхаарах хэрэгтэй
Хангамжийн тогтолцооны өөрчлөлт ба үнийн гуйвалт
Эрэлтийн гуйвалт
Бусад пүүстэй харьцуулахад өрсөлдөөний боломж
Нийгмийн харилцаа

Зангилаа 3: Стратегийг боловсруулах
Дотоодын зөрчилгүй байдал:

Пүүс үүргээ дараалан биелүүлэх явцад түүний зорилго, стратегид дотоодын зөрчил байдал үүсч болно. Үүнд:
1. Тухайн түвшинд цогц шийдвэрийг зөв биш бүрдүүлэх
2. Дээд түвшинээс үүдсэн дотоод зөрчилтэй холбоотойгоор гарна.

Эхний тохиолдолд үйл ажиллагааны бусад чиглэлтэй холбоотой байхаас гадна ямар нэгэн зорилгыг хэрэгжүүлэх стратегийг боловсруулахад алдааг илрүүлэх боломжтой.

Хоёр дахь тохиолдолд энэ түвшинд гарах зөрчилийн эх үүсвэрийг хайх нь компанийн стратегийн төлөвлөгөөний системийг боловсронгуй болгох ба энэ системийг үр ашигтайгаар бүрдүүлэх чадвартай. Түүнчлэн бусад зорилгыг хэрэгжүүлэх нөхцөл байдалд нэг зорилгод хүрэх магадлалыг нэмэгдүүлэх болон дурьдсан шаардлагыг сайтар тогтоох нь чухал

Гадаад зөрчилгүй байдал:

олон улсын стратегийн шийдвэр гадаадаад зөрчилтэй байх нь доорх 2 чиглэлээр үүсч болно. Үүнд:
1. Улс орны хүрээний үйл ажиллагааг зохицуулах шийдвэрт харьцуулснаар
2. Пүүсийн гадаад орчинд харьцуулснаар үүсч болно.

Дээрх 2 чиглэлийн зөрчилийг шийдвэрлэхэд гадаад зөрчилгүй байдал хангагдана.



Зангилаа 1: Үндсэн чиг баримжааг тодорхойлох

Тухайн салбарын судалгааг доорх байдалаар явуулах нь чухал. Үүнд:
 Тодорхой технологиор тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааны өвөрмөц талыг.
 Өрсөлдөөнт тэмцлийн талбарыг судлах ёстой.

Зангилаа 2: Зорилтыг тодорхойлох

Пүүсийн зорилтын бүрэлдэхүүн шинж байдлыг нийтлэг шинж бүхий удаан хугацааны зорилготой түүний хөгжлийн
гадаад дотоод хүчин зүйлсын харьцаагаар тодорхойлно. Эдгээр хүчин зүйлийн шинжилгээ нь доорх 4 хэсгийг хамаарна. Үүнд:
1. Санхүүгийн нөөц
2. Хөдөлмөрийн нөөц
3. Үйлдвэрлэлийн нөөц
4. Гадаад орчны нөлөөлөл

Стратегийн боловсруулалт нь пүүс эзэмших буюу эзэмшиж байгаа улс орон бүрийн болон
суурь орны нөхцлийг шинжлэхээс эхэлнэ. Эдгээр нөхцлийг доорх бүлэгт нэгтгэн авч үздэг.
Үүнд:
 Дотоод боломжийг үүсгэгч зарим нэг хүчин зүйл
 Санхүүгийн хүчин зүйл
 Маркетингийн хүчин зүйл
 Бусад хүчин зүйл

Тусгай стратегиуд
• Хөгжиж байгаа орнуудад зориулсан стратеги
1. Зах зээлд анхдагч болох стратеги:

аливаа зах зээлд анхдагч болж орох нь онцгой ач холбогдолтой бөгөөд цаашдаа уг зах зээл дээр давуу талтай байх боломжийг бүрдүүлдэг байна.
2. Пирамидын суурьт чиглэсэн стратеги:
хүн амыг худалдан авах чадвараар нь хэд хэдэн түвшинд хуваарилан хамгийн доод түвшнинд чиглэсэн стратеги.

Ж.Насанжаргал


МУИС-ФЭС-ЦЭХ2
Ашигласан ном:
Дорж ОУМ
ОУБМ

Full transcript